2015 оны 05 сарын 18

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2009 оны 10 дугаар сарын 28-ны өдөр        Дугаар 32                                              Улаанбаатар хот

ИРГЭНИЙ ЦЭРГИЙН ҮҮРГИЙН БОЛОН ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН 
ЭРХ З
ҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, 
ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ З
ҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн Хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5.-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ НЬ:

1.Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1, 2-т заасан цэргийн жинхэнэ албан хаагчийн насны дээд хязгаарт Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн            4 дүгээр зүйлийн 1, 2, 3-т заасан цэргийн албан хаагчид хамаарна.

2.Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4, 5-д заасан генерал, комиссар, офицер, ахлагч, байлдагчийн цэргийн алба хаах насны дээд хязгаарыг тогтоох, алба хаах хугацааг сунгах асуудлыг эрх бүхий этгээд Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт багтаан шийдвэрлэхэд Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1-д заасан зохицуулалт саад болохгүй.

3.Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д заасан “цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэдгийг тухайн албыг хаах насны дээд хязгаарт хүрснээс бусад тохиолдолд цэргийн албан хаагч өөрийн санаачилгаар тэтгэвэр тогтоолгох боломжтой гэж ойлгоно.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР

ТАНХИМЫН ТЭРГҮҮН  Ц.АМАРСАЙХАН