2015 оны 05 сарын 18

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2009 оны 10 дугаар сарын 28-ны өдөр        Дугаар 30                   Улаанбаатар хот

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН
44 Д
ҮГЭЭР ЗҮЙЛИЙН 44.4. ДЭХ ХЭСГИЙГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн   44.4. дэх хэсгийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн Хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5.-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс  ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.-т заасан “төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд” гэдэгт энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.-д заасан хэргийн оролцогч хамаарахгүй.

Мөн хэсэгт заасан “бичмэл нотлох баримт” гэдэгт хуулийн 38 дугаар зүйлийн 38.6. дахь хэсэг, 12-14 дүгээр бүлэгт заасан үндэслэлээр шүүхийн бүрдүүлэх нотлох баримт хамаарна.

Энэ хэсэгт заасан өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэдгийг тухайн байгууллага, хуулийн этгээдийн албан хэрэг хөтлөлтийн талаар дотооддоо баримталдаг болон нийтээр даган мөрддөг дүрэм, журмын  дагуу баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг тодорхойлсон архив буюу бичиг хэргийн нэгжийн эрх бүхий албан тушаалтан тэмдэглэгээ бүхий дардас дарж, гарын үсгээ зурсан байхыг ойлгоно.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хууль Улсын бүртгэлийн ерөнхий хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.-т заасан зохицуулалтыг 2009 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтална.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ц.АМАРСАЙХАН