2015 оны 05 сарын 18

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2009 оны 7 дугаар сарын 06-ны өдөр                      Дугаар 25                                               Улаанбаатар хот

Улсын Дээд шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн
12 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай

 

Шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах Улсын Дээд шүүхийн 2009 оны ажлын төлөвлөгөөний дагуу 2009 оны 06 дугаар сарын 2-ноос 05-ны хооронд явагдсан Булган, Дорнод, Дорноговь, Төв, Сэлэнгэ аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн ажилтай танилцах, шалган туслах ажлын дүнг хэлэлцэж, шалган туслах ажиллагааны дүнг нэгтгэх, харьцуулан судлах, дүгнэх арга, хэлбэрийг боловсронгуй болгох зорилгоор Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ НЬ:

1.”Шүүхийн мэргэжлийн удирдлагаар хангах ажиллагааны тухай” Улсын Дээд шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар тогтоолд нэмэлт оруулан, 1 дүгээр хавсралтаар шалган туслах ажлын тайлан (илтгэх хуудас) бичих аргачлалыг, 2 дугаар хавсралтаар шалган туслах ажлын үндсэн үзүүлэлтийн маягтыг тус тус баталсугай.

2.Тогтоолын хавсралтаар батлагдсан аргачлал, маягтыг шалган туслах ажиллагаа явуулж буй ажлын хэсгийн гишүүд өөрийн хариуцсан чиглэлд загвар болгон хэрэглэх, шаардлагатай гэж үзвэл баяжуулан дэлгэрүүлэх, өөр арга, хэлбэрийг сонгох боломжтойг тэмдэглэсүгэй.

3.Давж заалдах шатны шүүхүүд анхан шатны шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах ажиллагаандаа энэхүү аргачлал, маягтыг жишиг болгон хэрэглэх боломжтой болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   С.БАТДЭЛГЭР

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ц.АМАРСАЙХАН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.БАТСАЙХАН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН  О.ЗАНДРАА

хавсралтыг татаж авах