2015 оны 05 сарын 18

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2009 оны 6 дугаар сарын 15-ны өдөр                Дугаар 19                                            Улаанбаатар хот

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай
хуулийн зарим заалтыг
тайлбарлах тухай

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3 дахь хэсгийн зарим заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээсТОГТООХ нь:

1. Нэмэгдсэн  өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т заасан “… бүртгүүлэх үед …” гэдэгт мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх тухай өргөдлийг татварын албанд гаргасан өдрөөс энэ хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар татварын албанаас нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгосон өдөр хүртэлх хугацаа хамаарна.

2. Мөн зүйл, хэсэгт заасан “… нэмэгдсэн өртгийн албан татвартай нь хамт худалдан авсан …” гэдэгт бүртгүүлэх өргөдөл гаргагч нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч этгээдээс дээрх хугацаанд худалдаж авсан бараа, ажил үйлчилгээг хамааруулж үзнэ.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  С.БАТДЭЛГЭР

ШҮҮГЧ     Д.ПУНЦАГ