2021 оны 02 сарын 08

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН  ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНААР 2020 ОНД ХЯНАГДСАН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДҮН, ӨӨРЧЛӨГДСӨН, ХҮЧИНГҮЙ БОЛСОН ШИЙДВЭР, МАГАДЛАЛЫГ СУДАЛСАН ТУХАЙ ТОЙМ

 

2021 оны 01 дүгээр сарын 21                                                                                  Улаанбаатар хот

 

НЭГ. Захиргааны хэргийн танхимын 2020 онд хянасан хэрэг

2020 онд Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх 761 хэрэг хүлээн авснаас 709 хэргийг хянан шийдвэрлэхдээ 437 хэрэг буюу 61.6 хувийг нь шүүх хуралдаанаар хэлэлцэж, 243 хэрэг буюу 34.2 хувийг нь шүүх хуралдаанд оруулахгүйгээр шийдвэрлэсэн бол 29 /4.2%/ хэргийн хувьд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг ханган шийдвэрлэсэн бөгөөд 36 хэргийн үлдэгдэлтэй байна.[1] /Хүснэгт 1./

 

Хүснэгт 1.

Үзүүлэлт

Захиргааны хэрэг

Өөрчлөлтийн өсөлт, бууралтын зөрүү

 

2019

2020

Тоогоор /+-/

Хувиар /+-/

Тайлангийн эхний үлдэгдэл

22

41

+19

+86.3

Шинээр ирсэн

652

761

+42

+6.4

Бүгд хүлээн авсан хэрэг

674

802

+128

+19

Нийт шийдвэрлэсэн

608

709

+101

+16.6

Үүнээс

Шүүх хуралдаанаар

436

437

+1

+0.2

Шүүх хуралдаанаар оруулаагүй

150

243

+93

+62

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэрийг хянасан

22

29

+7

+31.8

Үлдэгдэл

41

36

-5

-12.2

 

 

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүлээж авсан хэрэг 19 хувиар, нийт шийдвэрлэсэн хэрэг 16.6 хувиар, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэрийг хянасан хэрэг 31.8 хувиар, шүүх хуралдаанаар оруулаагүй шийдвэрлэсэн хэрэг 62 хувиар тус тус өссөн бол, үлдэгдэл хэрэг 12.2 хувиар буурсан дүнтэй гарч байна. Харин шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг нэгээр нэмэгдсэн буюу бараг өмнөх оны тоотой ижилхэн гарчээ.  /Зураг 1./

 

 

 

 

 

Зураг 1.

 

УДШ-ийн хяналтын шатны захиргааны хэргийн хуралдаанаар хянан шийдвэрлэсэн 437 хэргийн 95 нь орон нутагт, 327 нь нийслэлд оногдож байгаа бол 10 хэргийг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн ба үлдэх 5 нь мэргэшлийн хариуцлагын хорооны хэрэг болж байна. /Зураг 2./

Зураг 2.

 

 

2019 онд хяналтын шатны шүүхээр хүлээн авсан 674 хэргийг гомдол гаргасан этгээдээр нь авч үзвэл:

Хүснэгт 2.[2]

Гомдол гаргасан этгээд

2019

2020

Өсөлт, бууралт

 

хэрэг

Эзлэх хувь

хэрэг

Эзлэх хувь

Тоогоор /+-/

Хувиар /+-/

Нэхэмжлэгч

188

27.9

160

19.9

-28

-14.9

Нэхэмжлэгчийн төлөөлөгч

123

18.2

186

23.2

+63

+51.2

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч

74

11

93

11.6

+19

+25.6

Хариуцагч

76

11.3

67

8.3

-9

-11.8

Хариуцагчийн төлөөлөгч

96

14.2

112

14.0

+16

+16.6

Хариуцагчийн өмгөөлөгч

12

1.8

19

2.4

+7

+58.3

Гуравдагч этгээд

38

5.7

34

4.2

-4

-10.5

Гуравдагч этгээдийн төлөөлөгч

19

2.8

13

1.6

-6

-31.5

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч

19

2.8

8

1.0

-11

-57.9

Прокурор

-

-

-

-

-

-

Гомдол гаргагч

29

4.3

110

13.8

+81

Бараг 3.5 дахин өссөн

Нийт

674

100

802

100

+128

+19

 

 

Өмнөх онтой нь харьцуулж өсөлт, бууралтын өөрчлөлтийг нь доорх зургаар харууллаа.

Зураг 3.

 

 

Дээрх зургаас үзвэл өмнөх оны мөн үеийнхээс гомдол гаргагч нэмэгдсэн /бараг 3.5 дахин/ шалтгаан нь зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх болсонтой холбогдон гарч буй үзэгдэл болоод байна. Хариуцагч тал өмгөөлөгчтэйгээр оролцох нь нэмэгдсэн бол гуравдагч этгээдийн талынхан гомдол гаргах нь буурсан байна. /Зураг 3./

 

2020 онд Хяналтын шатны шүүх хуралдаанаар эцэслэн хянан шийдвэрлэгдсэн захиргааны хэргийн шийдвэрийг өмнөх онтой харьцуулж үзвэл доорх өөрчлөлт гарсан байна.

Хүснэгт 4.[3]

Шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн хэрэг

2019

2020

Өсөлт, бууралт

 

хэрэг

Эзлэх хувь

хэрэг

Эзлэх хувь

Тоогоор /+-/

Хувиар /+-/

Хэвээр

288

66.1

299

68.4

+10

+3.5

Өөрчлөгдсөн

45

10.3

45

10.3

-

-

Хүчингүй болсон

103

23.6

93

21.3

-10

-1.0

Нийт

436

100.0

437

100.0

+1

+0.2

 

2020 онд нийт 437 хэрэг хяналтын шатны  шүүх хуралдаанаар  хянан шийдвэрлэгдсэн нь өмнөх онтой бараг адил буюу 0.2 хувиар /1 хэрэг/ өссөн үзүүлэлт болж байна. /Хүснэгт 4./ Харин хяналтын шатны шүүх хуралдаанаас гарсан шийдвэрийг өмнөх онтой харьцуулбал доорх зураглал харагдаж байна.

Зураг 5.

 

2020 онд Хяналтын шатны шүүхээр шийдвэрлэсэн захиргааны хэргийн тогтоол шийдвэрийг өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлттэй харьцуулахад шийдвэрийг хэвээр үлдээсэн тогтоол 3.5 хувиар өссөн бол хүчингүй болгосон шийдвэр огт өөрчлөгдөөгүй, өөрчлөлт оруулсан шийдвэр 0.2 хувиар буурсан өнгөрсөн оны үзүүлэлттэй бараг тохирч буй нь хяналтын шатны шүүхийн шийдэл тогтвортой буйг илтгэж байна. /Зураг 5./

Хяналтын шатны шүүх хуралдаанаар 2020 онд хянагдсан нийт захиргааны хэргийн шийдвэрийг анхан шатны журмаар шийдвэрлэсэн шүүхүүдээр нь доорх хүснэгтэд хувьчилж үзүүллээ.

Хүснэгт 5.

Анхан шатны шүүх

үзүүлэлт

Хэвээр үлдээсэн

Өөрчлөлт оруулсан

Хүчингүй болгосон

Нийт

1

Архангай

тоо

1

2

4

7

Эзлэх хувь

14.3%

28.6%

57.1%

100.0%

2

Баян-Өлгий

тоо

7

3

1

11

Эзлэх хувь

63.6%

27.3%

9.1%

100.0%

3

Баянхонгор

тоо

3

0

1

4

Эзлэх хувь

75.0%

0.0%

25.0%

100.0%

4

Булган

тоо

0

1

0

1

Эзлэх хувь

0.0%

100.0%

0.0%

100.0%

5

Говь-Алтай

тоо

2

1

3

6

Эзлэх хувь

33.3%

16.7%

50.0%

100.0%

6

Говьсүмбэр

тоо

0

2

0

2

Эзлэх хувь

0.0%

100.0%

0.0%

100.0%

7

Дархан-Уул

тоо

1

0

2

3

Эзлэх хувь

33.3%

0.0%

66.7%

100.0%

8

Дорноговь

тоо

3

0

4

7

Эзлэх хувь

42.9%

0.0%

57.1%

100.0%

9

Дорнод

тоо

1

0

4

5

Эзлэх хувь

20.0%

0.0%

80.0%

100.0%

10

Дундговь

тоо

1

3

0

4

Эзлэх хувь

25.0%

75.0%

0.0%

100.0%

11

Завхан

тоо

2

0

1

3

Эзлэх хувь

66.7%

0.0%

33.3%

100.0%

12

Орхон

тоо

3

0

2

5

Эзлэх хувь

60.0%

0.0%

40.0%

100.0%

13

Өмнөговь

тоо

3

1

4

8

Эзлэх хувь

37.5%

12.5%

50.0%

100.0%

14

Өвөрхангай

тоо

0

0

2

2

Эзлэх хувь

0.0%

0.0%

100.0%

100.0%

15

Сүхбаатар

тоо

1

1

2

4

Эзлэх хувь

25.0%

25.0%

50.0%

100.0%

16

Сэлэнгэ

тоо

3

0

2

5

Эзлэх хувь

60.0%

0.0%

40.0%

100.0%

17

Төв

тоо

6

0

1

7

Эзлэх хувь

85.7%

0.0%

14.3%

100.0%

18

Увс

тоо

2

0

1

3

Эзлэх хувь

66.7%

0.0%

33.3%

100.0%

19

Ховд

тоо

1

1

2

4

Эзлэх хувь

25.0%

25.0%

50.0%

100.0%

20

Хөвсгөл

тоо

0

0

4

4

Эзлэх хувь

0.0%

0.0%

100.0%

100.0%

21

Хэнтий

тоо

0

0

0

0

Эзлэх хувь

0.0%

0.0%

0.0%

0.0%

22

Нийслэл

тоо

121

106

100

327

Эзлэх хувь

37.0%

32.4%

30.6%

100.0%

23

ШЁЗХ

тоо

0

0

0

0

Эзлэх хувь

0.0%

0.0%

0.0%

0.0%

24

АШЖурмаар ДЗШШ

тоо

4

4

2

10

Эзлэх хувь

40.0%

40.0%

20.0%

100.0%

25

МХХ

тоо

5

0

0

5

Эзлэх хувь

100.0%

0.0%

0.0%

100.0%

Нийт

тоо

170

125

142

437

Эзлэх хувь

38.9%

28.6%

32.5%

100.0%

 

 

2020 онд Хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн нийт хэргүүдээс орон нутагт хамгийн бага нь Булган /0.2/, Говьсүмбэр, Өвөрхангай /0.5/, Дархан-Уул, Завхан, Увс /0.7/, Баянхонгор, Дундговь, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл, Баянхонгор аймгуудийн шүүх тус бүр 0.9 хувь, хамгийн их нь Баян-Өлгий /2.5/, Архангай /1.6/ хувьтай тус тус эзэлж байгаа бол 74.8 хувь буюу 4 хэрэг тутмын 3 нь Нийслэлийн шүүхийн хэрэг болж байна. Хэнтий аймгийн шүүхийн нэг ч хэрэг хянагдаагүй байна. /Хүснэгт 5./

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд эцэслэн тогтоосон байдлыг хэвээр үлдээсэн, өөрчлөлт оруулсан, хүчингүй болгосон шийдлээр нь анхан шатны шүүхийн харьяалал тус бүрээр бүтэцлэж хувь тооцон үзүүллээ. /Зураг 6./

Зураг 6.

 

2020 онд УДШ-ийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хэргүүдийн хувьд анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн шийдлийн 38.9 хувь нь хэвээр үлдээж, 28.6 хувь нь өөрчлөгдөж, 32.5 хувь нь хүчингүй болсон байна.

Хяналтын шатны шүүх хуралдаанаас анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан шалтгаан үндэслэлийг хувиар авч үзвэл:

 

- Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн  - 11.1%

- Хэрэглэвэл зохих хуулийг бүрэн хэрэглээгүй – 27.5%

- Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн – 16.3%

- Нотлох баримтыг буруу үнэлсэн – 2.0%

- Үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй – 24.2%

- Тооцоолол, найруулгын алдаатай – 11.1%

- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн – 5.2%

- Хөөн хэлэлцэх хугацаа анхаараагүй – 0.7%

- Нэхэмжлэлийн шаардлага тодруулаагүй, нэхэмжлэлд дүгнэлт өгөөгүй – 2.0%

эзэлж байна. /Зураг 8./

 

Зураг 8.

 

 

 

Тэгвэл хүчингүй болгосон шийдвэрүүд дараах үндэслэлүүдээр гарчээ. Үүнд:

  • Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн – 12.1%
  • Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн – 16.4%
  • Нотлох баримтыг буруу үнэлсэн – 6.5%
  • Нотлох баримтыг дутуу цуглуулсан – 15.0%
  • Үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй – 31.8 %
  • Хэрэглэвэл зохих хуулийг бүрэн хэрэглээгүй – 5.6%
  • Хөөн хэлэлцэх хугацаа анхаараагүй – 2.3%
  • Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн – 2.3%
  • Нэхэмжлэлийн шаардлага тодруулаагүй, дүгнэлт өгөөгүй – 7.5%
  • Шүүхийн шийдвэрт үндэслэл бичээгүй – 0.5% зэрэг үндэслэлүүд тус тус орж байна. /Зураг 9./

Зураг 9.

 

 

2020 онд захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын шатны шүүхээр хянаад 68.4 хувийг нь хэвээр үлдээж, 10.3 хувийг нь өөрчилж, 21.3 хувийг нь хүчингүй болгосон байна.

 

Өөрчлөлт оруулсан хяналтын шийдлийн шалтгааныг эзлэх хувиар нь авч үзвэл:

- Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн  - 8.6%

- Хэрэглэвэл зохих хуулийг бүрэн хэрэглээгүй – 13.8%

- Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн – 12.1%

- Нотлох баримтыг буруу үнэлсэн – 1.7%

- Үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй – 39.7%

- Тооцоолол, найруулгын алдаатай – 8.6%

- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн – 12.1%

- Хөөн хэлэлцэх хугацаа анхаараагүй – 1.7%

- Нэхэмжлэлийн шаардлага тодруулаагүй, дүгнэлт өгөөгүй – 1.7% тус тус эзэлж байна. /Зураг 10./

 

 

 

Зураг 10.

 

 

 

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгосон шалтгааныг авч үзвэл:

  • Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн – 11.1%
  • Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн – 20.7%
  • Нотлох баримтыг буруу үнэлсэн – 7.4%
  • Нотлох баримтыг дутуу цуглуулсан – 10.4%
  • Үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй – 37.0 %
  • Хэрэглэвэл зохих хуулийг бүрэн хэрэглээгүй – 3.0%
  • Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн – 3.7%
  • Нэхэмжлэлийн шаардлага тодруулаагүй, дүгнэлт өгөөгүй – 6.7%-ийг эзэлж байна. /Зураг 11./

Зураг 11.

 

 

2020 онд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцээд гаргасан шийдвэрийг авч үзвэл:

 

  • Шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон -30.7%
  • Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулсан – 7.6%
  • Магадлалыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээсэн -7.3%
  • Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг болон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон -3.2%
  • Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан -5.9%
  • Магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон -37.8%
  • Магадлалд өөрчлөлт оруулсан -3.0%
  • Магадлалыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг өөрчилсөн -3.0%
  • Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг болон нэхэмжлэлийг хангасан-1.6%

гэсэн байдалтай байна. /зураг 12/

 

 

 

Зураг 12.

 

 

 

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАНХИМ

ШҮҮХИЙН ПРАКТИК СУДЛАЛЫН ХЭЛТЭС

 


[1] Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2020 оны тайлан мэдээ.

[2] Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2020 оны тайлан мэдээ.

[3] УДШ-ийн ШПСХ-ийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны шийдвэрийн өгөгдлийн санд хийсэн боловсруулалт. /2020 он/