2020 оны 04 сарын 08

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа
хугацаа хэтэрсэн болон түдгэлзүүлсэн хэргийн судалгааны тойм

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.-д Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ, 71.2.-т энэ хуулийн 71.1.-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно гэж тодорхойлсон.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулиар тогтоосон хугацаанд хэрэгжихгүй байгаатай холбогдуулан ажиллагаанд байгаа хэргийн хугацаа хэтэрсэн үндэслэл, шалтгаан, нөхцөлийг Улсын хэмжээнд 2019 оны байдлаар судалж үзлээ.

Судалгаагаар Иргэний хэргийн анхан шатны нийт 38 шүүхэд 6807 хэрэг хянагдаж, ажиллагаанд байгаагаас хугацаа хэтэрсэн 647 хэрэг, түдгэлзүүлсэн 960 хэрэг тус тус байна. Энэ нь ажиллагаанд байгаа нийт хэргийн 9.5% нь хугацаа хэтэрсэн, 14.1% нь түдгэлзүүлсэн хэрэг байна.

Үүнээс нийслэлийн 9 дүүрэгт 4442 хэрэг ажиллагаанд байгаа нь нийт  хэргийн 65.3%-ийг эзэлж байх бөгөөд дээрх хэргийн 607 буюу 13.7% нь хугацаа хэтэрсэн хэрэг, 566 буюу 12.7% нь түдгэлзүүлсэн,

Орон нутагт 2365 хэрэг ажиллагаанд байгаа нь нийт хэргийн 34.7%-ийг эзэлж, үүний 1.7% буюу 40 хэрэг хугацаа хэтэрсэн, 16.7% буюу 394 нь түдгэлзүүлсэн хэрэг байгааг Хүснэгт 1-ээр үзүүлбэл:

/хүснэгт 1/  Улсын хэмжээнд 

 

Д/д

Шүүхийн нэр

Ажиллагаанд байгаа нийт хэргийн тоо

Хугацаа хэтэрсэн хэрэг

Түдгэлзүүлсэн хэрэг

Нийслэлийн дүүргийн шүүхүүд

1

Баянзүрх

1193

179

133

2

Сүхбаатар

775

145

94

3

Чингэлтэй

412

46

44

4

Баянгол

732

84

118

5

Хан-Уул

710

125

83

6

Сонгинохайрхан

490

28

66

7

Багахангай

5

0

1

8

Багануур

57

0

16

9

Налайх

68

0

11

Нийт

4442

607

566

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Орон нутгийн анхан шатны шүүхүүд

1

Архангай

173

0

15

2

Баян-Өлгий

84

0

19

3

Баянхонгор

103

1

16

4

Булган

80

2

10

5

Говь-Алтай

61

1

12

6

Говьсүмбэр

33

0

1

7

Дархан-Уул

164

10

28

8

Дорноговь

47

1

9

9

Дорнод

229

0

33

10

Дундговь

93

2

12

11

Завхан

114

0

17

12

Орхон

151

5

41

13

Өмнөговь

82

0

11

14

Өвөрхангай

46

2

6

15

Сүхбаатар

63

0

8

16

Сэлэнгэ

88

5

20

17

Төв

114

1

17

18

Увс

117

1

16

19

Ховд

100

2

20

20

Хөвсгөл

284

0

20

21

Хэнтий

97

0

19

22

Дорноговь аймгийн Замын-үд

38

0

7

23

Завхан аймгийн Тосонцэнгэл

69

0

9

24

Өмнөговь аймгийн Ханбогд

34

3

3

25

Өвөрхангай аймгийн Хархорин

62

0

2

26

Сэлэнгэ аймгийн Мандал

76

0

10

27

Сэлэнгэ аймгийн Сайхан

24

0

6

28

Ховд аймгийн Булган

15

0

3

29

Хэнтий аймгийн Бор-Өндөр

21

0

4

Нийт

2365

40

394

 

Нийт дүн

6807

647

960

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хугацаа хэтэрсэн болон түдгэлзүүлсэн хэргийг 2019 оны 05 сарын 01-ний өдөр, 2019 оны оны эцсийн байдалтай харьцуулбал улсын хэмжээнд түдгэлзүүлсэн хэрэг 1.1%-иар буурсан, хугацаа хэтэрсэн хэрэг өөрчлөлтгүй гэсэн үзүүлэлттэй байх боловч орон нутгийн шүүхийн хэмжээнд түдгэлзүүлсэн хэргийн үзүүлэлт 4% өссөн байна. Үүнийг шүүх тус бүрээр хүснэгт 2-оор харуулбал:

/хүснэгт 2/

 

Д/д

Шүүхийн нэр

Ажиллагаанд байгаа нийт хэргийн тоо

Хугацаа хэтэрсэн хэрэг

Түдгэлзүүлсэн хэрэг

2019.05.01

2019 оны эцэс

Зөрүү

2019.05.01

2019 оны эцэс

Зөрүү

2019.05.01

2019 оны эцэс

Зөрүү

Нийслэлийн дүүргийн шүүхүүд

1

Баянзүрх

751

1193

+442

87

179

+92

104

133

+29

2

Сүхбаатар

611

775

+164

113

145

+32

111

94

-17

3

Чингэлтэй

341

412

+71

42

46

+4

37

44

+7

4

Баянгол

546

732

+186

59

84

+25

105

118

+13

5

Хан-Уул

546

710

+164

86

125

+39

99

83

-16

6

Сонгинохайрхан

388

490

+102

61

28

-33

54

66

+12

7

Багахангай

2

5

+3

1

0

-1

0

1

+1

8

Багануур

55

57

+2

0

0

0

2

16

+14

9

Налайх

57

68

+11

0

0

0

13

11

-2

Нийт

3297

4442

+1145

449

607

+158

525

566

+41

хувь

 

 

 

13.6%

13.6%

0%

15.9%

12.7%

-3.2%

Орон нутгийн анхан шатны шүүхүүд

1

Архангай

84

173

+89

0

0

0

6

15

+9

2

Баян-Өлгий

75

84

+9

0

0

0

10

19

+9

3

Баянхонгор

87

103

+16

1

1

0

11

16

+5

4

Булган

77

80

+3

2

2

0

12

10

-2

5

Говь-Алтай

40

61

+21

1

1

0

9

12

-3

6

Говьсүмбэр

25

33

+8

9

0

-9

4

1

-3

7

Дархан-Уул

131

164

+33

9

10

+1

25

28

+3

8

Дорноговь

44

47

+3

0

1

+1

11

9

-2

9

Дорнод

113

229

+116

0

0

0

11

33

+22

10

Дундговь

65

93

+28

0

2

+2

13

12

-1

11

Завхан

112

114

+2

0

0

0

14

17

+3

12

Орхон

242

151

-91

4

5

+1

11

41

+30

13

Өмнөговь

85

82

-3

0

0

0

16

11

-5

14

Өвөрхангай

37

46

+9

3

2

-1

9

6

-3

15

Сүхбаатар

41

63

+22

1

0

-1

5

8

+3

16

Сэлэнгэ

54

88

+34

2

5

+3

17

20

+3

17

Төв

96

114

+18

6

1

-5

16

17

+1

18

Увс

60

117

+57

2

1

-1

10

16

+6

19

Ховд

124

100

-24

8

2

-6

7

20

+13

20

Хөвсгөл

145

284

+139

0

0

0

10

20

+10

21

Хэнтий

154

97

-57

0

0

0

13

19

+6

22

Дорноговь аймгийн Замын-Үүд

26

38

+12

0

0

0

3

7

+4

23

Завхан аймгийн Тосонцэнгэл

63

69

+6

1

0

-1

7

9

+2

24

Өмнөговь аймгийн Ханбогд

21

34

+13

0

3

+3

5

3

-2

25

Өвөрхангай аймгийн Хархорин

58

62

+4

6

0

-6

8

2

-6

26

Сэлэнгэ аймгийн Мандал

73

76

+3

0

0

0

8

10

+2

27

Сэлэнгэ аймгийн Сайхан

25

24

-1

0

0

 

0

6

6

0

28

Ховд аймгийн Булган

35

15

-20

0

0

0

4

3

-1

29

Хэнтий аймгийн Бор-Өндөр

23

21

-2

0

0

0

1

4

+3

Нийт

2215

2365

+150

55

40

-15

282

394

+112

хувь

 

 

 

2.5%

1.7%

-0.8%

12.7%

16.7%

+4%

Нийт дүн

5512

6807

+1295

504

647

+143

807

960

+153

хувь

 

 

 

9.1%

9.5%

+0.4%

14.6%

14.1%

-0.5%

Дээрх тоон баримтаас иргэний хэрэг үүсгэсэн 10 хэргийн 1 нь хугацаандаа шийдвэрлэгдэхгүй байна гэсэн дүгнэлтэд хүрч байх тул  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч, шүүх хуралдаан удаа дараа хойшилж байгаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлээд сэргээхгүй, хянан шийдвэрлэхгүй хугацаа хэтрүүлж байгаа хууль зүйн үндэслэл, шалтгааныг судалж үзлээ.

Нэг. Ажиллагаанд байгаа хугацаа хэтэрсэн хэргийн талаар:

а/ хугацааны талаарх хуулийн зарим зохицуулалтууд, түүнийг нэг мөр ойлгож хэрэглэх, хэрэгжүүлэх талаар.

б/ хугацаа хэтэрсэн үндэслэл, шалтгааны талаарх судалгаа.

а/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх хугацааны талаарх  зохицуулалт, түүнийг нэг мөр ойлгож хэрэглэх, хэрэгжүүлэх талаар:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн /цаашид ИХШХШтХ гэх/ 66 дугаар зүйлийн 66.1.-д “Шүүгч энэ хуулийн 65.1.-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэжээ.

Хуулийн дээрх заалтыг иргэний хэрэг үүсгэх сүүлийн хугацааг нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 7 дахь хоног гэж ойлгох бөгөөд энэ хооронд хуульд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг шалгах үүргийг шүүгчид хүлээлгэсэн байна. Иргэний хэрэг үүсгэхээс татгалзах үндэслэлгүй гэж үзсэн бол заавал 7 дахь хоногийг хүлээх шаардлагагүй тул 7 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэх боломжтойг зохицуулсан.

ИХШХШтХуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.-д  “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ” гэж, 71.2.-т “Энэ хуулийн 71.1.-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэжээ.

Хуулийн 71.1. дэх заалтаар хэрэг хянан шийдвэрлэх дээд хугацааг 60 хоног гэж тогтоосон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан энэ хугацаанд явагдах учиртай.

Хуулийн энэ заалт шүүгчид үүрэг болгосон зохицуулалт болох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76.1.1.-д “...энэ хуулийн 71.1.-д заасан хугацаа дууссан... тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргана...” гэснээр тодорхойлогдоно. Дээрх хугацаанд шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх хугацааг оруулан тооцно.

Энэ нь шүүгч нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс хойш 60 дахь хоног гэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэргийг шийдвэрлэж дууссан байна гэж ойлгоно.

Хэргийн бүрдэл хангалттай бүрдсэн, зохигч шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлүүлэх боломжтой гэж үзсэн бол заавал 60 хоногийг хүлээх шаардлагагүй, 60 хоног дотроо хэргийг шийдвэрлэх боломжтой.

Хуулийн 71.1.-д заасан “...давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор ...шийдвэрлэнэ” гэсэн хугацааг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс буцаасан хэрэг анхан шатны шүүхэд ирж, хэрэг эхний шүүгчид хуваарилагдсан хугацаанаас хойш 30 хоногийг тоолно гэж ойлгоно. Хэргийг нэг шүүхээс нөгөө шүүхэд, эсхүл анх хүлээн авсан шүүгчээс өөр шүүгчид шилжүүлэх нь хугацааг шинээр тоолох үндэслэл болохгүй. 

Хугацаа тоолох дээрх нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэх 60 хоногийн хугацаанд ч хамаарах бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх шүүх, шүүгч өөрчлөгдсөн нь хэргийн хугацаа тоолох журмыг өөрчлөх үндэслэл /хугацаа тасалдах, түр зогсох гм/ болохгүй, хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд хамааралгүй, түүнд нөлөөлөхгүй юм.    

Хэрэг хянан шийдвэрлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгах ИХШХШтХуулийн 71.2. дахь заалт нь хэрэг болгонд хэрэглэгдэх зохицуулалт биш, гагцхүү тухайн хэргийн онцлог, хуульд заасан хугацаанд шийдвэрлэх боломжгүй болсон үндэслэл шалтгаантай холбоотойгоор цаашид ямар ажиллагаа хийгдэх, ямар хугацаа шаардлагатай байгааг шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцсэний үндсэн дээр 30 хүртэл хоногоор сунгагдах эрхийг шүүгчид олгосон боломж. Гэтэл хянан шийдвэрлэгдсэн ихэнх хэргийн хугацааг шууд 30 хоногоор буюу хуульд заасан хамгийн их хугацаагаар сунгах нь түгээмэл хэрэглэгдэж байна.

Хуулийн дээрх заалтуудаар хэргийг хянан шийдвэрлэх эцсийн хугацаа Иргэний хэрэг үүсгэснээс хойш 90 хоног байхаар байтал судалгаанд хамрагдсан хэргээс үзэхэд 90-ээс дээш 1681 хоног хүртэл буюу 4 жил 6 сар хугацаа хэтрүүлсэн атлаа шийдвэрлэгдээгүй хэргүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байсаар байгааг анхаарах шаардлагатай байна. 

Тухайлбал: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажиллагаанд байгаа Д.Тумбааш нарын нэхэмжлэлтэй Л.Ганхөлөг нарт холбогдох “...Хэлцлээс татгалзаж, өвлөх эрхээ сэргээлгэх, орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, ногдох хэсгээ гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх...” тухай нэхэмжлэлд 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн, шүүх хуралдааныг 65 удаа хойшлуулснаар 1541 хоног хугацаа хэтэрсэн, Баянзүрх дүүрэгт ажиллагаанд байгаа Э.Энэбишийн нэхэмжлэлтэй Б.Баттогтоход холбогдох гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлд 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдааныг 25 удаа хойшлуулж, 1309 хоног хугацаа хэтэрсэн боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэлгүй байсаар байна.

б/ Шүүх хуралдаан хойшилсон үндэслэл, шалтгааны талаарх судалгаа.

Удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацаа хэтэрч байгаа үндэслэл, хугацааг улсын хэмжээнд 2019 оны 05 дугаар сарын 01-ний байдлаар судалж үзвэл нийт ажиллагаанд байгаа хэргийн 47% нь 1-60 хоног,  20% нь 61-120 хоног, 6% нь 121-150 хоног, 27% нь 151-ээс дээш хоногоор буюу иргэний хэрэг үүсгэснээс хойш 240 хоног /8 сар/  өнгөрсөн байна. /Энэ хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх 90 хоногийн хугацаа ороогүй болно./ энэ талаарх судалгааг графикаар үзүүлбэл:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэтэрсэн хугацаа, үндэслэлүүдийг дэлгэрэнгүйгээр хүснэгт 3-аар үзүүлбэл:

/хүснэгт 3/

Улсын хэмжээнд нийт иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн
хугацаа хэтэрсэн хэргийн үндэслэл, хугацааны талаарх судалгаа
/2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар/

Шүүхийн нэр

Ажиллагаанд байгаа нийт хэрэг

Нийт хугацаа хэтэрсэн хэрэг

Хугацаа хэтэрсэн хоног

Шүүх хуралдаан хойшлуулсан тоо

Шүүх хуралдааныг хойшлуулсан үндэслэл

1-60 хоног

61-120 хоног

121-150 хоног

151-аас дээш

Хэргийн оролцогчдоос

Шүүхийн үйл ажиллагаанаас

Гуравдагч этгээдийн гаргасан хүсэлтээр

Өмгөөлөгч авах хүсэлт гаргасан

Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн буюу өөрчилсөн, тодруулсан

Нотлох баримт гаргуулах

Хэргийн материалтай танилцах

Өвчтэй

сөрөг нэхэмжлэл гаргасан

Шүүх хуралдаан давхцсан /өмгөөлөгч/

Шүүх хуралдаан давхцсан /итгэмжлэгдсэн төлөөлөгч/

Бусад /гуравдагч этгээд, прокурор оролцуулах, шүүгчийг татгалзан гаргах, хамтран хариуцагч татах, үзлэг хийлгэх, гэрч оролцуулах тухай хүсэлт гаргасан/

Өмнөх захирамжийн биелэлтийг хангуулахаар

Хэргийн оролцогчдод хурлын тов мэдэгдээгүй

Гэрч, хариуцагчийг албадан ирүүлэх, биечлэн оролцуулах

Эвлэрэх хугацаа олгосон боловч биелэгдээгүй

1

Нийт шүүх

5512

504

237

101

29

137

2222

202

150

603

253

120

76

104

45

325

129

19

128

46

28

Хувь

9.1%

47%

20%

6%

27%

Хувь

9.1%

6.7%

27.1%

11.3%

5.4%

3.4%

4.7%

2%

14.6%

5.8%

0.9%

5.76%

2%

1.3%

Үүнээс

Нийслэлийн шүүхүүд

3297

449

214

91

28

116

2035

185

143

558

232

98

73

81

45

299

123

19

112

43

24

Хувь

13.6%

47.7%

20.3%

6.2%

25.8%

Хувь

9.1%

7%

27.4%

11%

4.8%

3.6%

4%

2.2%

14.7%

6%

0.9%

5.5%

2.1

1.9%

Орон нутгийн шүүхүүд

2215

55

23

14

8

10

187

17

7

45

15

22

3

23

0

26

6

0

16

3

4

Хувь

 2.5%

41.8%

25.5%

14.5%

18.2%

Хувь

9

3.8

24

8

11.8

1.7

12.3

13.9

3.3

 0

8.5

1.6

2.1

Дээрх үзүүлэлтийг дүүрэг, орон нутгийн шүүхээр нь хүснэгт 4, 5-аар үзүүлбэл: 

/хүснэгт 4/

Нийслэлийн дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн
хугацаа хэтэрсэн хэргийн судалгаа

Шүүхийн нэр

 

Ажиллагаанд байгаа нийт хэрэг

Нийт хугацаа хэтэрсэн хэрэг.

Хугацаа хэтэрсэн хоног

Шүүх хуралдаан хойшлуулсан тоо

Шүүх хуралдааныг хойшлуулсан үндэслэл

1-60 хоног

61-120 хоног

121-150 хоног

151-аас дээш

Хэргийн оролцогчдоос

Шүүхийн үйл ажиллагаанаас

Гуравдагч этгээдийн гаргасан хүсэлтээр

Өмгөөлөгч авах хүсэлт гаргасан

Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн буюу өөрчилсөн, тодруулсан

Нотлох баримт гаргуулах

Хэргийн материалтай танилцах

Өвчтэй

сөрөг нэхэмжлэл гаргасан

Шүүх хуралдаан давхцсан /өмгөөлөгч/

Шүүх хуралдаан давхцсан /итгэмжлэгдсэн төлөөлөгч/

Бусад /гуравдагч этгээд, прокурор оролцуулах, шүүгчийг татгалзан гаргах, хамтран хариуцагч татах, үзлэг хийлгэх, гэрч оролцуулах тухай хүсэлт гаргасан/

Өмнөх захирамжийн биелэлтийг хангуулахаар

Хэргийн оролцогчдод хурлын тов мэдэгдээгүй

Гэрч, хариуцагчийг албадан ирүүлэх, биечлэн оролцуулах

Эвлэрэх хугацаа олгосон боловч биелэгдээгүй

1

Баянгол дүүрэг

546

59

33

7

6

13

417

47

17

112

49

24

11

19

10

70

30

2

20

5

1

Хувь

10.8

6.1

1.3

1.1

2.4

Хувь

11.3

4.1

26.7

12

5.8

2.6

4.6

2.4

16.8

7.2

0.5

4.8

1.2

0.2

2

Сонгинохайрхан дүүрэг

388

61

32

16

3

10

357

33

28

74

28

20

11

10

4

81

31

4

23

8

2

Хувь

15.7

8.6

4.1

0.8

2.6

Хувь

9.2

7.8

20.7

7.8

5.6

3.1

2.8

1.1

22.7

8.7

1.1

6.4

2.2

0.6

3

Баянзүрх дүүрэг

751

87

43

20

3

21

352

38

29

95

41

6

12

10

14

54

25

4

14

10

 

Хувь

11.6

5.7

2.7

0.4

2.8

Хувь

10.8

8.2

27

12

1.7

3.4

2.8

4

15.3

7.1

1.1

4

2.8

 

4

Хан-Уул дүүрэг

546

86

46

15

4

21

340

30

22

90

41

24

13

15

13

37

17

8

12

12

6

Хувь

15.7

8.4

2.7

0.7

3.9

Хувь

8.8

6.5

26.5

12

7.1

3.8

4.4

3.8

10.1

5

2.3

3.5

3.5

1.8

5

Сүхбаатар дүүрэг

611

113

39

24

9

41

333

24

28

113

46

18

18

14

2

29

7

 

21

6

7

Хувь

18.5

6.4

3.9

1.5

6.7

Хувь

7.2

8.4

33.9

14

5.4

5.4

4.2

0.6

8.7

2.1

 

6.3

1.8

2.1

6

Чингэлтэй дүүрэг

341

42

20

9

3

10

233

13

19

72

27

6

7

13

2

28

13

1

22

2

8

Хувь

12.3

5.9

2.6

0.9

2.9

Хувь

5.6

8.1

30.9

12

2.6

3

5.6

0.9

12

5.6

0.4

9.4

0.9

3.4

7

Баганхангай дүүрэг

2

1

1

 

 

 

3

 

 

2

 

 

1

 

 

 

 

 

 

 

 

Хувь

50

50

 

 

 

Хувь

 

 

66.7

 

 

33

 

 

 

 

 

 

 

 

8

Багануур дүүрэг

55

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хувь

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

9

Налайх дүүрэг

57

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хувь

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

10

Нийт

3297

449

214

91

28

116

2035

185

143

558

232

98

73

81

45

299

123

19

112

43

24

Хувь

13.6%

47.7%

20.3%

6.2%

25.8%

Хувь

9.1%

7%

27.4%

11%

4.8%

3.6%

4%

2.2%

14.7%

6%

0.9%

5.5%

2.1

1.9%

 

/хүснэгт 5/

Орон нутгийн иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн
хугацаа хэтэрсэн хэргийн судалгаа

Шүүхийн нэр

Ажиллагаанд байгаа нийт хэргийн тоо

Нийт хугацаа хэтэрсэн хэрэг

Хугацаа хэтэрсэн хоног

Шүүх хуралдаан хойшлуулсан нийт тоо

Шүүх хуралдааныг хойшлуулсан үндэслэл

1-60 хоног

61-120 хоног

121-150 хоног

150-аас дээш хоног

Хэргийн оролцогчдоос

Шүүхийн үйл ажиллагаанаас

Гуравдагч этгээдийн гаргасан хүсэлтээр

Өмгөөлөгч авах хүсэлт гаргасан

Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн буюу өөрчилсөн, тодруулсан

Нотлох баримт гаргуулах

Хэргийн материалтай танилцах

Өвчтэй

Сөрөг нэхэмжлэл гаргасан

Шүүх хуралдаан давхцсан /өмгөөлөгч/

Шүүх хуралдаан давхцсан

/итгэмжлэгдсэн төлөөлөгч/

Бусад /гуравдагч этгээд, гэрч, прокурор оролцуулах, шүүгчийг татгалзан гаргах, хамтран хариуцагч татах хүсэлт гаргасан, үзлэг хийлгэх хүсэлт гаргасан, хариуцагчийн ар гэрт гачигдал гарсан/

Өмнөх захирамжийн заалт биелэгдээгүй

Хэргийн оролцогчдод хурлын тов мэдэгдээгүй

Гэрч, хариуцагчийг албадан ирүүлэх, биечлэн оролцуулах

Эвлэрэх хугацаа олгосон боловч биелэгдээгүй

1

Сүхбаатар аймаг

41

9

5

3

1

 

35

5

2

11

1

2

1

2

 

5

1

 

4

 

1

Хувь

21.9

12.1

7.3

2.4

 

Хувь

14.2

5.8

31.4

2.8

5.8

2.9

5.7

 

14.2

2.9

 

11.4

 

2.9

2

Говьсүмбэр аймаг

25

2

1

1

 

 

7

2

 

1

 

 

 

1

 

1

 

 

2

 

 

Хувь

8

4

4

 

 

Хувь

28.5

 

14.3

 

 

 

14.3

 

14.3

 

 

28.5

 

 

3

Дархан-Уул аймаг

131

9

3

3

 

3

58

5

 

13

9

6

2

11

 

5

2

 

 

3

2

Хувь

6.8

2.3

2.3

 

 2.3

Хувь

8.6

 

22.5

15.5

10.3

3.5

18.9

 

8.6

3.5

 

 

5.1

3.5

4

Орхон аймаг

242

3

3

 

 

 

10

 

1

4

 

 

 

 

 

2

1

 

1

 

1

Хувь

1.2

1.2

 

 

 

Хувь

 

10

40

 

 

 

 

 

20

10

 

10

 

10

5

Говь-Алтай аймаг

40

1

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хувь

25

 

 

 

 

Хувь

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

6

Баянхонгор аймаг

87

1

1

 

 

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1

 

 

Хувь

1.1

1.1

 

 

 

Хувь

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

100

 

 

7

Булган аймаг

77

2

1

1

 

 

9

 

1

4

1

1

 

1

 

1

 

 

 

 

 

Хувь

2.6

1.2

1.2 

 

 

Хувь

 

11.1

44.4

11.1

11.1

 

11.1

 

11.1

 

 

 

 

 

8

Өвөрхангай аймаг Хархорин сум

58

2

 

 

 

2

20

2

 

3

1

5

 

3

 

4

1

 

1

 

 

Хувь

3.4

 

 

 

3.4

Хувь

10

 

15

5

25

 

15

 

20

5

 

5

 

 

9

Төв аймаг

96

5

3

2

 

 

13

1

1

1

2

2

 

2

 

 

 

 

4

 

 

Хувь

5.2

3.1

2

 

 

Хувь

7.7

7.7

7.7

15.4

15.4

 

15.4

 

 

 

 

30.7

 

 

10

Увс аймаг дахь

60

2

1

 

 

1

9

 

2

5

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

Хувь

3.3

1.6

 

 

1.6

Хувь

 

22.2

55.5

 

 

 

 

 

22.2

 

 

 

 

 

11

Өвөрхангай аймаг

37

3

1

 

 

2

21

1

 

3

1

5

 

3

 

5

1

 

2

 

 

Хувь

8.1

2.7

 

 

5.4

Хувь

4.7

 

14.3

4.7

23.9

 

14.3

 

23.9

4.7

 

9.5

 

 

12

Завхан аймаг Тосонцэнгэл сум

63

1

1

 

 

 

1

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хувь

1.5

1.5

 

 

 

Хувь

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

13

Сэлэнгэ аймаг

54

2

2

 

 

 

3

 

 

 

 

1

 

 

 

1

 

 

1

 

 

Хувь

3.7

3.7

 

 

 

Хувь

 

 

 

 

33.3

 

 

 

33.3

 

 

33.3

 

 

14

Нийт

2215

55

23

14

8

10

187

17

7

45

15

22

3

23

0

26

6

0

16

3

4

Хувь

 2.5

41.8

25.5

14.5

18.2

Хувь

9

3.8

24

8

11.8

1.7

12.3

 

13.9

3.3

 

8.5

1.6

2.1

Дээрх судалгаанаас улсын хэмжээнд ажиллаж байгаа Иргэний хэргийн анхан шатны орон нутгийн нийт 29 шүүхээс 13 шүүх, дүүргийн нийт 9 шүүхээс 6 шүүхэд хянагдаж байгаа хэргийн хугацаа хэтэрсэн үзүүлэлттэй, харин орон нутгийн 16 шүүх, нийслэл дүүргийн 3 шүүх хугацаа хэтэрсэн хэрэггүй байгааг тэмдэглэх нь зүйтэй. Үүнд:

Нийслэлийн дүүргийн анхан шатны шүүхээс Налайх дүүргийн шүүх, Багануур дүүргийн шүүх, Багахангай дүүргийн шүүх.

Орон нутгийн анхан шатны шүүхээс Архангай аймгийн шүүх, Баян-Өлгий аймгийн шүүх, Говьсүмбэр аймгийн шүүх, Дорнод аймгийн шүүх, Завхан аймгийн шүүх, Өмнгөговь аймгийн шүүх, Сүхбаатар аймгийн шүүх, Хөвсгөл аймгийн шүүх, Хэнтий аймгийн шүүх, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын шүүх, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын шүүх, Өвөрхангай аймгийн Хархорин сумын шүүх, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын шүүх, Сэлэнгэ аймгийн Мандал сумын шүүх, , Ховд аймгийн Булган сумын шүүх, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын шүүхүүдэд хугацаа хэтэрсэн хэрэг байхгүй байна.

Хэрэг хуульд заасан хугацаанд шийдвэрлэгдэхгүй байгаа шалтгаан нь дан ганц хэргийн оролцогчоос шалтгаалдаг гэж үзэх боломжгүй.

Хэдийгээр шүүх хуралдаан ихэнхдээ хэргийн оролцогчоос шалтгаалан удаа дараа хойшилж байгаа боловч шүүхээс, өөрөөр хэлбэл хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчээс өөрөөс нь шалтгаалж байгаа үндэслэл   байгааг анхаарах шаардлагатай.

Судалгаагаар дараах үндэслэлээр шүүх хуралдаан хойшилж байна. Үүнд:

а/ Хэргийн оролцогчоос шалтгаалсан үндэслэлээр:

  • нотлох баримт гаргаж өгөх,
  • нотлох баримт гаргуулах, бүрдүүлэх /шинжээч томилох гм/,
  • нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, өөрчилсөн, тодруулсан,
  • өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулах,
  • хэргийн материалтай танилцах, /эсрэг талын шүүх хуралдаанд дээр гаргаж өгсөн баримттай танилцах гм/,
  • сөрөг нэхэмжлэл гаргах,
  • шүүх хуралдаан давхардах
  • өвчтэй, чөлөөтэй байх,
  • хэргийн оролцогч, шүүх бүрэлдэхүүнээс татгалзах,
  • бие даасан шаардлага гаргасан, гаргаагүй гуравдагч этгээд оролцох,
  • бусад

б/ Шүүхээс шалтгаалсан үндэслэлээр:

  • хэргийн оролцогчдод хуралдааны тов мэдэгдээгүй,
  • хэргийн материалтай танилцах боломж олгоогүй,
  • өмнөх захирамжийн заалт биелэгдээгүй, \биелүүлэх талаар шаардлагатай анхаарал тавиагүйгээс\
  • гэрч, хариуцагчийг албадан ирүүлэх, шүүх хуралдаанд биечлэн оролцуулах зэрэг үндэслэлүүдийг дурдаж болно.

Нотлох баримт гаргах, гаргуулах, өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулах, өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан давхцсан үндэслэлээр шүүх хуралдаан хойшилж байгаа нь шүүх хуралдаан хойшилсон үндэслэлийн 42.9%-ийг эзэлж байна.

Дээр дурдсан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх хугацаа хэтэрч байгаа нь ихэнхдээ хэргийн оролцогчоос хамаарч байгаа боловч шүүх дээрх хамаарлыг багасгах, цөөрүүлэхийн тулд шүүгч хуульд заасан, өөрөөс хамаарах үүргээ хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой.

Судалгаанаас үзвэл дүүргийн шүүхүүдэд хянагдаж байгаа хэрэгт хугацаа хэтрэх зөрчил их гарч байгаа нь шүүгчийн ажлын ачаалал ихтэй, хэргийн маргааны төрлөөс хамаарч байх боломжтой боловч хуулийг нэг мөр хэрэгжүүлж, биелүүлэх тул хэрэг болгонд ижил шаардлага тавьж ажиллах нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн шүүгч зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж, нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлаж өгөх үүрэгтэй.

Хэрэг Улсын Дээд шүүхэд хянагдах явцад зайлшгүй анхаарвал зохих асуудал гарч байгаагийн нэг нь шүүгч хэргийн оролцогчид эрх үүргийг нь биечлэн тайлбарлаж, танилцуулж өгөөгүйтэй холбоотой байна.

Нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэж байгаа шүүгч хэргийн оролцогчдод тэдгээрийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед эдлэх эрх, хүлээх үүргийг нэг бүрчлэн, биечлэн тайлбарлаж, танилцуулах шаардлагатай. Хэрэг хянан шийдвэрлэх хугацаа, тус хугацаанд хэрэгжүүлэх эрх, үүргээ сайн ойлгоогүй хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрхээ хэрэгжүүлэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусч, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед өөрөө нотлох баримт гаргаж өгөх, шүүхээр нотлох баримт бүрдүүлэх гэх мэтээр хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан хугацаанаас хэтрүүлэх үндэслэл болж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25  дугаар зүйлд хэргийн оролцогчийн эрх үүргийг тодорхойлсон. Тухайлбал: Хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1.-д “эсрэг талын шаардлага тайлбар, татгалзал, түүнийг  нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх”, 25.1.3.-т “гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах болон энэ хуулийн 48 дугаар зүйлийн заасан ажиллагааг гүйцэтгүүлэх, хуурамч нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл шалгуулах буюу нотлох баримтаас хасуулах... тухай хүсэлт гаргах, хуульд заасан бусад эрхийг эдлэхээр, 25.2.2.-т “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй гэж заасан бөгөөд хэргийн оролцогч хуулиар тогтоосон дээрх эрх үүргийг хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд хэрэгжүүлэхийг шүүгчээс тухайлан сануулж, дахин дахин анхааруулах  нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор хэргийн оролцогч хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх үүрэгтэй.

Гэтэл дээрх хугацаанд хэргийн оролцогч хэрэгт ач холбогдол бүхий өөрт байгаа баримтаа шүүхэд гаргаж өгөхгүй байх, нотлох баримт бүрдүүлүүлэхээр хүсэлт гаргаагүй атлаа хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаан болоход нэмэлт ажиллагаа хийлгэх, нотлох баримт гаргаж өгөх, гаргуулах зэрэг хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хуралдааныг хойшлуулснаар хэргийн хугацаа хэтрэх гол үндэслэл болж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т “Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно” гэж заасан.

Хуулийн дээрх заалтаас хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй бол  шүүх энэ талаарх хүсэлтийг хангахаас татгалзана. Гагцхүү хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл хүсэлтийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болохоор хуульд тусгайлан зохицуулсан байна.

Шүүх хуралдаан хойшлуулж байгаа үндэслэлийг үзэхэд шүүгч, шүүх бүрэлдэхүүн ихэнх тохиолдолд хэргийн оролцогчийн хүсэлтийг хүлээн авч, хангаж байх бөгөөд хүсэлтийг хангах хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх, энэ нь баримтаар тогтоогдсон эсэх талаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид  үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр шүүх хуралдааныг хойшлуулж байгаа нь хуулийн дээрх заалтыг шүүгч биелүүлэхгүй байна гэж үзнэ.

Түүнчлэн шүүх хуралдааныг “нэг” л удаа хойшлуулна гэж хуульд заасан байхад нэг үндэслэлээр хэд хэдэн удаа хойшлуулж байгаагаас хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацаа удааширч, үндэслэлгүйгээр хугацаа хэтэрч байгаа нь шүүгчийн үйл ажиллагаатай шууд холбоотой гэж үзнэ.

Хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан 60 хоногийн хугацаанд нотлох баримт бүрдүүлэх, гаргаж өгөх бүхий л ажиллагаа хийгдэх талаар болон нэгэнт шүүх хуралдаан товлогдсон тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаантай бол шүүх хуралдаан нэг удаа хойшилно, бусад тохиолдолд хэргийг эцэслэн шийдвэрлэх хуулийн зохицуулалтыг шүүгч хэргийн оролцогчдод эрх үүрэг танилцуулахдаа хамтад нь тайлбарлаж өгсөн байх шаардлагатай.

Хуулийн дээрх зохицуулалтыг хэргийн оролцогчдод анхнаас нь тайлбарлаж, танилцуулсан бол шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэхэд ямар нэг бэрхшээл гарахгүй байх боломжтой, энэ нөхцөлийг шүүгч өөрөө бүрдүүлж ажиллах учиртай.

Нотлох баримт гаргах, бүрдүүлэх үндэслэлээр шүүх хуралдаан хамгийн олон удаа хойшилсон нь судалгаагаар тогтоогдсон байна. /хүснэгт 3/

Судалгаанд хамрагдсан хугацаа хэтэрсэн нийт 504 хэрэгт шүүх хуралдааныг 2 222 удаа хойшилсон байгаагаас нотлох баримт гаргах үндэслэлээр 603 удаа шүүх хуралдаан хойшилсон нь нийт хойшлогдсон үндэслэлийн 27.1%-ийг эзэлж байна.

Тухайлбал: Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхэд ажиллагаанд нийт 546 хэрэг байгаагаас 59 хэргийн хугацаа хэтэрсэн, эдгээр хэрэгт нийт 417 удаа шүүх хуралдааныг хойшлуулсан, үүнээс нотлох баримт гаргуулахаар 112 удаа буюу 26.7% нь, Сүхбаатар дүүргийн шүүхэд 611 хэрэг ажиллагаанд байгаагаас 113 хэргийн хугацаа хэтэрсэн, нийт 333 удаа шүүх хуралдааныг хойшлуулснаас нотлох баримт гаргуулахаар 113 удаа буюу 33.3% нь дээрх үндэслэлээр шүүх хуралдаан хойшилжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.-д зааснаар “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн...” тохиолдолд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шүүгчийн захирамж гарч байгаа. Энэ нь талууд хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүгдийг гаргаж өгсөн, шүүхээр бүрдүүлсэн, хэрэгт цугларсан баримтаар хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн байхыг хэлнэ.

Хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэхийн тулд шүүгч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргахаас өмнө талуудаас нэмж гаргаж өгөх, бүрдүүлэх нотлох баримт байгаа эсэх, хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх талаар талуудад мэдэгдсэний эцэст шүүх хуралдааныг товлох бөгөөд хуралдаан товлосон үндэслэлээ шүүгчийн захирамжид тодорхой зааж байх нь чухал. Нэгэнт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж үзсэн тул дахин нотлох баримт бүрдүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй.

Хэргийн оролцогчоос нотлох баримт гаргах, гаргасан нотлох баримтыг талуудад танилцуулах, холбогдох тайлбар, хүсэлтийг шийдвэрлэх ажиллагаа хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон хугацаанд хэрэгжихийг хэргийн оролцогчдод сайтар танилцуулахыг шүүхийн үүрэг гэж үзнэ. Шүүх энэ ажиллагааг хангалттай хийгээгүйгээс оролцогч хэрэг хянан шийдвэрлэх хугацаа өнгөрсний дараа шүүх хуралдаанд нотлох баримт гаргах, гаргуулах, бүрдүүлэхээр хүсэлт гаргаж байх бөгөөд шүүх түүнийг нь хүлээн авснаар хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх хугацаа хэтэрч, хууль зөрчигдөхөд хүрч байна.

Зохигчид эрх үүргийг нь танилцуулсаар байтал хэн аль нь шаардлагатай нотлох баримтаа гаргаагүй, нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргалгүйгээр хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хугацаа дуусч байгаа бол шүүгч 76.1.-д зааснаар “...хуульд заасан хугацаа дууссан, ...”  үндэслэлээр шүүх хуралдааныг товлоно. Энэ тохиолдолд нотлох баримт бүрдүүлэх, гаргаж өгөх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулахаар гаргаж буй хэргийн оролцогчийн хүсэлтийг чухамхүү шүүх хуралдаанд гаргаж байгаа хүндэтгэн үзэх шалтгаан нь юу болохыг тодруулж, хүлээж авах эсэхийг шүүх шийдвэрлэнэ. Шүүх хуралдаанаас өмнө дээрх хүсэлтийг гаргах боломжтой байсан гэж үзвэл хүсэлтийг хангах шаардлагагүй юм.

Өөрөөр хэлбэл, эрх, үүрэгтэйгээ танилцсан хэргийн оролцогч хуульд заасан хугацаанд эрхээ хэрэгжүүлж, үүргээ биелүүлээгүйн хариуцлагыг өөрөө хүлээх учиртай.

Гэтэл шүүх өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулах, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, /ихэсгэх, багасгах/, нотлох баримт шинээр гаргаж өгөх, гэрч, шинжээч асуулгах, хэргийн материалтай танилцах зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.-д заасан 60 хоногийн дотор хийгдэх ажиллагаа бөгөөд эдгээр үндэслэлээр шүүх хуралдаан хойшилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтрүүлж байгаа нь хууль зөрчигдөж байгаагийн нэг хэлбэр. Энэ нь шүүгчээс хэргийн оролцогчид тэдгээрийн эрх үүргийг нэг бүрчлэн, биечлэн танилцуулж өгөөгүйтэй шууд холбоотой гэж үзнэ.

Тухайлбал: Л.Тумбааш нарын нэхэмжлэлтэй Л.Ганхөлөг нарт холбогдох хэрэгт /БГД/ зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нараас нотлох баримт гаргуулах, бүрдүүлэхээр 46 удаа, зохигчийн өмгөөлөгч хуралдаанд оролцох боломжгүй, шүүх хуралдаан давхацсан, эсхүл зохигч өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээр /хүсэлт давхардаагүй/ 13 удаа, бусад үндэслэлээр 6 удаа, нийт 65 удаа шүүх хуралдаан хойшилсоор хэрэг хянан шийдвэрлэх хугацаа 1541 хоног буюу 4 жил гаруй хугацаагаар хэтэрсэн байна.

Хэрэв шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааныг хойшлуулахаар шийдвэрлэсэн бол хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд хэрэгжүүлэх боломжгүй байсан, эсхүл шүүх хуралдаан дээр гаргах хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгааны талаар  шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх шаардлагатай. Эс бөгөөс хоёр тал харилцан хүсэлт гаргасаар хэргийн хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлж байгаа үзэгдэл хэвийн болсон мэт харагдаж байна. Үүнд хэргийг шийдвэрлэж байгаа шүүгч л хяналт тавьж, хууль зөрчихгүй байх нь чухал.

Судалгаагаар зохигчийн өмгөөлөгч шүүх хуралдаан давхардсан үндэслэлээр 104 удаа шүүх хуралдааныг хойшлуулсан бол итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан давхардсан үндэслэлээр 45 удаа шүүх хуралдааныг хойшлуулжээ.

Өмгөөлөгч бусдын эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүргээ биелүүлж байгаагийн хувьд тухайн хэргийн оролцогчоос гадна өөр хэрэгт бусдын эрх, ашиг, сонирхлыг хамгаалах, эрх зүйн туслалцаа үзүүлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа тул түүний үйлчилгээ үзүүлж байгаа үйлчлүүлэгчид холбогдох шүүх хуралдаан хоорондоо давхцах нь хүндэтгэн үзэх шалтгаан болохыг үгүйсгэх үндэслэлгүй боловч тухайн нөхцөлд холбогдох баримтад үндэслэж хүсэлтийг шийдвэрлэж байх нь чухал боловч өмгөөлөгчийн бусад шүүх хуралдаан давхардсан бүхэн тухайн шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.

Харин тухайн хэргийн итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлүүлсэн этгээдийг төлөөлж, түүний эрх ашгийг хамгаалж байгаагийн хувьд өөр хэргийн шүүх хуралдаан давхардсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулахаар хүсэлт гаргах нь хүндэтгэн үзэх үндэслэл мөн эсэхэд шүүх дүгнэлт хийх шаардлагатай.

Шүүх хуралдааныг товлохоос өмнө талуудад энэ талаар мэдэгдэж, саналыг нь асууж, шүүх хуралдаанд оролцох боломжит хугацааг сонгож, шүүх хуралдааныг товлох нь шүүх хуралдааны бэлтгэл ажилтай шууд хамааралтай, шүүгчийн үйл ажиллагаа.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан хугацаанд дуусахгүй, хугацаа хэтэрч байгаа үндэслэл ихэнх тохиолдолд хэргийн оролцогчоос хамааралтай байх боловч шүүгч хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх, хэрэгжүүлэх, биелүүлэх, хэргийн хугацаанд хяналт тавих зэрэг хуулиар өөрт олгогдсон үүргээ бүрэн биелүүлж, эрхээ хэрэгжүүлж ажиллавал үндэслэлгүйгээр шүүх хуралдааныг хойшлуулах, улмаар хэргийн хугацаа хэтрүүлэх зөрчлийг багасгах боломж шүүгчид өөрт нь байгааг мэдэрч, хэрэгжүүлж  ажиллах нь зүйтэй.

Хоёр. Түдгэлзүүлсэн хэргийн талаар

2019 оны байдлаар анхан шатны 38 шүүхэд нийт 6807 хэрэг хянагдаж, ажиллагаанд байгаагаас түдгэлзүүлсэн 960 хэрэг байна. Энэ нь ажиллагаанд байгаа нийт хэргийн 14.1%-ийг эзэлж байгаа болохыг Хүснэгт 1-ээр үзүүлсэн.

Үүнээс нийслэлийн 9 дүүрэгт хянагдаж байгаа 4442 хэргийн 566 буюу 12.7% нь түдгэлзүүлсэн, орон нутагт хянагдаж байгаа нийт 2365 хэргийн 16.7% буюу 394 хэргийг түдгэлзүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлийг заасан бөгөөд 80.2.-т энэ хуулийн 80.1.-д зааснаас бусад шалтгаанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхийг хориглоно гэж, 80.3.-т “...түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай шүүгч захирамж гаргаж, энэ өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх хугацааг үргэлжлүүлэн тоолно” гэж, 80.4.-т “...түдгэлзүүлсэн шалтгаан шүүгчийн заасан хугацаанд арилаагүй бол шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргах...” талаар зохицуулсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх нь зүй ёсны асуудал боловч түдгэлзүүлсэн хэрэгт шаардлагатай, холбогдох ажиллагааг захирамжид заасан хугацаанд хийгээгүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаан хугацаагаар зогсох, хэргийн оролцогчийн хуульд заасан хугацаанд шүүхээр хэрэг, маргаанаа шийдвэрлүүлэх эрх зөрчигдөж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэлийг улсын хэмжээнд 2019 оны 05 дугаар сарын 01-ний байдлаар хийсэн судалгаанаас үзвэл: /хүснэгт 6/

/Хүснэгт 6/

Д/д

Шүүх

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа нийт хэрэг

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн хэргийн тоо

Үүнээс:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэлүүд

Шүүгчийн захирамжид хугацаа заасан

Үүнээс:

Шүүхээс захирамжийн биелэлтийг шаардсан эсэх

1 удаа түдгэлзүүлсэн хэргийн тоо

2 буюу түүнээс дээш удаа түдгэлзүүлсэн хэргийн тоо

 /ИХШХШТХ-ийн  80.1.1-80.1.3, 80.1.5, 80.1.7/

эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй /ИХШХШТХ-80.1.4/

хариуцагчийг эрэн сурвалжлах шаардлага бий болсон /ИХШХШТХ-80.1.6/

 ИХШХШТХууль 39, 41, 47-р зүйлд заасан ажиллагаа явуулж байгаа бол /ИХШХШТХ-80.1.8/

эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдах болсон бол /ИХШХШТХ-80.1.9/

 Захирамж, тогтоолд заасан хугацаандаа байгаа

Шүүгчийн захирамжид заасан хугацаа хэтэрсэн.

10

Нийт

5512

807

658

149

25

89

70

538

83

597

327

270

116

Хувь

14.6%

81.5%

18.5%

3.1%

11%

8.7%

66.7%

10.3%

74%

54.8%

45.2%

14.4%

 

/хүснэгт 7/

 

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн

түдгэлзүүлсэн хэргийн судалгаа

Д/д

Шүүх

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа нийт хэрэг

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн хэргийн тоо

Үүнээс:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэлүүд

Шүүгчийн захирамжид хугацаа заасан

Үүнээс:

Шүүхээс захирамжийн биелэлтийг шаардсан эсэх

1 удаа түдгэлзүүлсэн хэргийн тоо

2 буюу түүнээс дээш удаа түдгэлзүүлсэн хэргийн тоо

 /ИХШХШТХ-ийн  80.1.1-80.1.3, 80.1.5, 80.1.7/

эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй /ИХШХШТХ-80.1.4/

хариуцагчийг эрэн сурвалжлах шаардлага бий болсон /ИХШХШТХ-80.1.6/

 ИХШХШТХууль 39, 41, 47-р зүйлд заасан ажиллагаа явуулж байгаа бол /ИХШХШТХ-80.1.8/

эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдах болсон бол /ИХШХШТХ-80.1.9/

 Захирамж, тогтоолд заасан хугацаандаа байгаа

Шүүгчийн захирамжид заасан хугацаа хэтэрсэн.

1

Баянзүрх дүүрэг

751

104

80

24

 

8

14

71

11

79

35

44

25

Хувь

13.8%

76.9%

23.1%

 

7.6%

13.5%

68.3%

10.6%

75.9%

44.3%

55.7%

24%

2

Сүхбаатар дүүрэг

611

111

100

11

 

10

4

87

10

94

51

43

9

Хувь

18.1%

90%

10%

 

9%

3.6%

78.4%

9%

84.6%

54.2%

45.8%

8.1%

3

Чингэлтэй дүүрэг

341

37

27

10

 

2

3

31

1

34

12

22

11

Хувь

10.8%

73%

27%

 

5.4%

8.2%

83.7%

2.7%

91.8%

35.2%

64.8%

29.7%

4

Баянгол дүүрэг

546

105

87

18

12

17

12

57

7

55

29

26

7

Хувь

19.2%

82.8%

17.2%

11.5%

16.2%

11.5%

54.2%

6.6%

52.3%

52.7%

47.3%

6.6%

5

Хан-Уул дүүрэг

546

99

70

29

 

7

1

80

11

86

44

42

26

Хувь

18.1%

70.8%

29.2%

 

7%

1%

80.9%

11.1%

86.8%

51.1%

48.9%

26.2%

6

Сонгинохайрхан дүүрэг

388

54

44

10

1

6

5

39

3

40

23

17

17

Хувь

13.9%

81.5%

18.5%

1.9%

11.2%

9.2%

72.2%

5.5%

74%

57.5%

42.5%

31.4%

7

Багахангай дүүрэг

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хувь

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

8

Багануур дүүрэг

55

2

2

 

 

 

 

1

1

2

2

 

 

Хувь

3.6%

100%

 

 

 

 

50%

50%

3.6%

100%

 

 

9

Налайх дүүрэг

57

13

13

 

 

1

1

10

1

11

2

9

7

Хувь

22.8%

100%

 

 

7.7%

7.7%

76.9%

7.7%

84.6%

18.1%

81.9%

53.8%

10

Нийт

3297

525

423

102

13

51

40

376

45

401

198

203

102

Хувь

15.9%

80.5%

19.5%

2.4%

9.8%

7.6%

71.6%

8.6%

76.3%

49.3%

50.6%

19.4%

/хүснэгт 8/

Орон нутгийн иргэний хэргийн

анхан шатны шүүхүүдийн түдгэлзүүлсэн  хэргийн судалгаа

Д/д

Шүүх

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа нийт хэрэг

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн хэргийн тоо

Үүнээс:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэлүүд

Шүүгчийн захирамжид хугацаа заасан эсэх

Үүнээс:

Шүүхээс захирамжийн биелэлтийг шаардсан эсэх

1 удаа түдгэлзүүлсэн хэргийн тоо

2 буюу түүнээс дээш удаа түдгэлзүүлсэн хэргийн тоо

 /ИХШХШТХ-ийн 80.1.1-80.1.3, 80.1.5, 80.1.7/

эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй /ИХШХШТХ-80.1.4/

хариуцагчийг эрэн сурвалжлах шаардлага бий болсон /ИХШХШТХ-80.1.6/

 ИХШХШТХууль 39, 41, 47-р зүйлд заасан ажиллагаа явуулж байгаа бол /ИХШХШТХ-80.1.8/

эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдах болсон бол /ИХШХШТХ-80.1.9/

 Захирамж, тогтоолд заасан хугацаандаа байгаа

Шүүгчийн захирамжид заасан хугацаа хэтэрсэн.

39

41

47

1

Архангай

84

6

3

3

 

3

 

 

 

3

 

3

2

1

 

Хувь

7.1%

50%

50%

 

50%

 

 

 

50%

 

50%

66.6%

33.3%

 

2

Баян-Өлгий

75

9

9

 

 

5

1

 

 

2

1

4

4

 

 

Хувь

12%

100%

 

 

55.5%

11.1%

 

 

22.2%

11.1%

44.4%

100%

 

 

3

Баянхонгор

87

11

7

4

1

2

3

 

 

5

 

11

8

3

 

Хувь

12.6%

63.6%

36.4%

9%

18.1%

27.2%

 

 

45.5%

 

100%

72.7%

27.3%

 

4

Булган

77

12

9

3

1

 

 

 

2

6

3

10

7

3

 

Хувь

15.5%

75%

25%

8.4%

 

 

 

16.6%

50%

25%

83.3%

70%

30%

 

5

Говь-Алтай

40

8

7

1

 

2

 

 

 

6

 

6

1

5

 

Хувь

20%

87.5%

12.5%

 

25%

 

 

 

75%

 

75%

16.6%

83.3%

 

6

Дархан-Уул

131

25

25

 

1

1

2

 

 

19

2

23

15

8

1

Хувь

19%

100%

 

4%

4%

8%

 

 

76%

8%

92%

65.2%

34.8%

4%

7

Дорноговь

44

11

9

2

1

1

 

 

 

5

4

9

8

1

1

Хувь

25%

81.8%

18.2%

9%

9%

 

 

 

45.5%

36.5%

81.8%

88.8%

11.2%

9%

8

Дорнод

113

11

10

1

1

1

 

 

 

8

1

10

5

5

3

Хувь

9.7%

90.9%

9.1%

9.1%

9.1%

 

 

 

72.7%

9.1%

90.9%

50%

50%

27.2%

9

Дундговь

65

13

13

 

 

5

3

 

 

5

 

 

 

 

 

Хувь

20%

100%

 

 

38.5%

23%

 

 

38.5%

 

 

 

 

 

10

Завхан

112

14

14

 

 

 

2

1

 

8

3

10

5

5

 

Хувь

12.5%

100%

 

 

 

14.3%

7.1%

 

57.1%

21.4%

71.4%

50%

50%

 

11

Орхон

242

11

9

2

 

4

 

 

 

6

1

10

9

1

 

Хувь

4.5%

81.8%

18.2%

 

36.4%

 

 

 

54.5%

9.1%

90.9%

90%

10%

 

12

Өмнөговь

85

16

16

 

1

3

7

1

 

3

1

9

3

6

3

Хувь

18.8%

100%

 

6.3%

18.7%

43.7%

6.25%

 

19%

6.3%

56.2%

33.3%

66.6%

18.7%

13

Өвөрхангай

37

9

6

3

 

 

 

 

4

3

2

8

4

4

 

Хувь

24.3%

66.6%

33.3%

 

 

 

 

44.4%

33.3%

22.2%

88.8%

50%

50%

 

14

Сүхбаатар

41

5

5

 

 

 

2

 

1

2

 

2

 

2

1

Хувь

12.1%

100%

 

 

 

40%

 

20%

40%

 

40%

 

40%

20%

15

Сэлэнгэ

54

17

9

8

3

1

1

 

1

10

1

13

7

6

 

Хувь

31.4%

52.9%

47.1%

17.6%

5.9%

5.9%

 

5.9%

58.8%

5.9%

76.4%

53.8%

46.1%

 

16

Төв аймаг

96

15

12

3

 

3

 

 

 

7

5

11

11

 

 

Хувь

15.6%

80%

20%

 

20%

 

 

 

46.7%

33.3%

73.3%

100%

 

 

17

 Увс

60

10

7

3

 

3

 

 

1

5

1

7

7

 

 

Хувь

16.6%

70%

30%

 

30%

 

 

10%

50%

10%

70%

100%

 

 

18

Ховд

124

7

7

 

 

1

 

 

2

3

1

6

4

2

2

Хувь

5.6%

100%

 

 

14.3%

 

 

28.6%

42.8%

14.3%

85.7%

66.6%

33.3%

28.5%

19

Хөвсгөл

145

10

9

1

 

1

 

 

1

6

2

9

7

2

 

Хувь

6.80%

90%

10%

 

10%

 

 

10%

60%

20%

90%

77.70%

22.20%

 

20

Хэнтий

154

13

13

 

 

 

 

 

1

12

 

4

1

3

 

Хувь

8.40%

100%

 

 

 

 

 

8%

92%

 

30.70%

25%

75%

 

21

Дорноговь,

Замын-Үүд сум

26

3

3

 

 

 

1

 

 

2

 

2

1

1

 

Хувь

11.5%

100%

 

 

 

33.3%

 

 

66.6%

 

66.6%

50%

50%

 

22

Завхан, Тосонцэнгэл сум

63

7

4

3

 

1

1

1

 

2

2

4

3

1

 

Хувь

11.1%

57.1%

42.9%

 

14.3%

14.3%

14.2%

 

28.5%

28.5%

57.1%

75%

25%

 

23

Өвөрхангай, Хархорин сум

58

8

8

 

 

 

 

 

4

3

1

8

6

2

 

Хувь

13.7%

100%

 

 

 

 

 

50%

23%

12.5%

100%

75%

25%

 

24

Өмнөговь, Ханбогд сум

21

5

5

 

 

 

1

1

 

2

1

4

2

2

 

Хувь

23.8%

100%

 

 

 

20%

20%

 

40%

20%

80%

50%

50%

 

25

Сэлэнгэ, Мандал сум

73

8

8

 

 

 

5

 

1

3

3

8

4

4

3

Хувь

10.9%

100%

 

 

 

62.5%

 

12.5%

37.5%

37.5%

100%

50%

50%

37.5%

26

Сэлэнгэ, Сайхан сум

25

6

4

2

2

 

 

 

 

2

2

4

4

 

 

Хувь

24%

66.6%

33.3%

33.3%

 

 

 

 

33.3%

33.3%

66.6%

100%

 

 

27

Ховд, Булган сум

35

4

4

 

1

 

1

 

2

 

 

1

1

 

 

Хувь

11.4%

100%

 

25%

 

25%

 

50%

 

 

25%

100%

 

 

28

Хэнтий,

Бор-Өндөр сум

23

1

 

1

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

Хувь

4.3

 

100

 

100

 

 

 

 

 

 

 

 

 

29

Нийт

2215

275

235

40

12

38

30

20 

138

37

196

129

67

14

Хувь

12.4%

85.5%

14.5%

4.4%

13.8%

10.9%

1.5%

 7.3%

57.5%

13.4%

71.2%

65.8%

34.2%

5%

 

Судалгаанаас нийт түдгэлзүүлсэн 807 хэргийн 66.7% буюу 538 хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.8-д заасан шүүхийн даалгавар биелүүлэх, шинжээч томилох үндэслэлээр түдгэлзүүлсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа үргэлжлэн тоологдохгүй, Иргэний хуулийн 78 дугаар зүйлд зааснаар түр зогсоно.

Хэрэг хянан шийдвэрлэх хугацаа түр зогсож байгаа тул ямар хугацаагаар зогсоохыг түдгэлзүүлсэн захирамжид тодорхой заах шаардлагатай, иймээс түдгэлзүүлсэн шалтгаан арилах боломжит хугацааг шүүхээс тогтоож өгөх үүрэгтэй.

ИХШХШТХ-ийн 41.2.-т “...даалгавар биелүүлэх хугацааг тогтоож өгнө..., даалгаврыг хүлээж авсан шүүх түүнийг тогтоосон хугацаанд нь заавал биелүүлнэ...” гэж, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3.-т  шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтэд шинжилгээ хийх хугацааг тусгана” гэж, 11.3.-т “тогтоосон хугацаанд шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй бол шинжилгээ хийх хугацааг сунгах тухай хүсэлтээ ...эрх бүхий этгээдэд гаргана”, 11.4.-т “...хүсэлтийг хүлээн авсан этгээд ...хугацааг сунгана” гэж тус тус зохицуулсан байна. 

Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гадуур ажиллагаа хийлгэхээр гаргасан захирамждаа тухайн ажлын биелэгдэх хугацааг тодорхой зааж, хугацаа хэтэрсэн эсэхэд хяналт тавьж, хугацаа өнгөрвөл захирамжийн биелэлтийг шаардаж, улмаар тухайн хугацааг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэж байх нь зүйтэй.

Судалгаанаас үзвэл шүүгч шүүгчийн заасан ажиллагааг биелүүлэх хугацааг захирамжид заахгүй байхаас гадна хугацаа заасан ч тухайн хугацаанд захирамжид заасан ажиллагаа биелэгдээгүй байхад шаардлага тавих, эсхүл хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэх ажиллагааг хийхгүй, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээхгүй байгаагаас хэргийг үндэслэлгүйгээр түдгэлзүүлж, хугацаа хэтрүүлж байна.

Улсын Дээд шүүхээс гаргасан 2018 оны Нийслэлийн дүүргүүдийн шүүхийн түдгэлзүүлсэн хэргийн судалгааг 2019 оны 05 дугаар сард хийсэн судалгаатай харьцуулахад түдгэлзүүлсэн хэргийн тоо өссөн үзүүлэлттэй гарсан байна. Үүнийг хүснэгтээр үзүүлбэл:

 

/хүснэгт 9/                                  2018 : 2019 оны түдгэлзүүлсэн хэргийг харьцуулсан байдал.

ШҮҮХ

Ажиллагаанд байгаа хэргийн тоо

Түдгэлзүүлсэн хэргийн тоо

зөрүү

2018 он

2019 он

2018 он

2019 он

1

БГДИХАШШ

780

732

102

118

+16

13%

16.1%

+3.1%

2

ХУДИХАШШ

837

710

83

83

0

9.9%

13.9%

+4%

3

СХДИХАШШ

710

490

47

66

+19

6.6%

13.5%

+6.9%

4

БЗДИХАШШ

949

1193

91

133

+42

9.5%

11.1%

+1.6%

5

СБДИХАШШ

657

775

79

94

+15

12%

12.1%

+0.1%

6

ЧДИХАШШ

528

412

56

44

-12

10.6%

10.7%

+0.1%

7

Налайх ДИХАШШ

45

68

5

11

+6

11.1%

16.2%

+5.1%

8

Багануур ДИХАШШ

62

57

4

16

+12

6.4%

28.1%

+21.7%

9

Багахангай ДИХАШ

0

5

0

1

+1

0%

20%

+20%

 

НИЙТ

4568

4442

467

566

+99

10.2%

12.7%

+2.5%

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжид захирамжийн заалт биелэгдэх хугацааг заасан боловч хугацаандаа биелэгдээгүй байхад шүүгч захирамжийг биелүүлэхийг шаардах, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх ямар нэг ажиллагааг хийхгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн хэвээр дарагдуулж, хугацаа алдаж байгаа зөрчил арилаагүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжид даалгавар биелүүлэх хугацаа заасан байдал.

/хүснэгт 10/                                                                               /Харьцуулсан судалгаа/

ШҮҮХ

Нийт түдгэлзүүлсэн хэрэг

Хугацаа заасан

Үзүүлэлт

Хугацаа хэтэрсэн

/нийт түгэлзүүлсэн хэргээс/

Үзүүлэлт

2018 он

2019 он

2018 он

2019 он

2018 он

2019 он

1

БГДИХАШШ

102

118

74

55

-25.9%-иар буурсан

38

26

+10.3%-иар өссөн

72.5%

46.6%

37%

47.3%

2

ХУДИХАШШ

83

83

56

83

+32.5%-иар өссөн

34

42

+10.6%-иар өссөн

67.5%

100%

40%

50.6%

3

СХДИХАШШ

47

66

39

40

+19.4%-иар өссөн

10

17

+41.5-иар өссөн

83%

60.6%

21%

42.5%

4

БЗДИХАШШ

91

133

70

79

-17.5%

28

44

+24.7%-иар өссөн

76.9%

59.4%

31%

55.7%

5

СБДИХАШШ

79

94

61

94

+22.8%-иар өссөн

28

43

+10.8%-иар өссөн

77.2%

100%

35%

45.8%

6

ЧДИХАШШ

56

44

39

34

+7.7%-иар өссөн

20

22

+28.8%-иар өссөн

69.6%

77.3%

36%

64.8%

7

Налайх ДИХАШШ

5

11

2

11

+60%-иар өссөн

1

9

+61.9%-иар өссөн

40%

100%

20%

81.9%

8

Багануур ДИХАШШ

4

16

4

2

-87.5%-иар буурсан

1

-

+75%-иар өссөн

100%

12.5%

25%

-

9

Баганхангай ДИХАШ

0

1

0

1

100%-иар өссөн

0

0%

0%

Өөрчлөлтгүй

0%

100%

0%

0%

 

НИЙТ

467

566

345

398

-3.1%-иар буурсан

160

203

+4.2%-иар өссөн

73.9%

70.8%

46.4%

50.6%

 

Дээрх судалгаанаас үзэхэд шүүгч шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэл хугацаандаа биелэгдсэн эсэхэд хяналт тавих үүргээ хангалттай биелүүлэхгүй, шүүхийн актад бичигдсэн хугацаа хэтэрсэн тохиолдол өссөн үзүүлэлттэй гарчээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6.-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах шаардлага бий болсон бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.

Нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс хойш, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч хаа байгаа нь тодорхойгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цааш үргэлжлүүлэн явуулах боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон бол дээр заасан үндэслэлээр хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх  үндэслэлтэй боловч шүүгчийн захирамжийг биелүүлэх хугацааг захирамжид тодорхой зааж, хугацаандаа биелэгдээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4.-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулсан.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулсан 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэл тогтоогдвол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийг 117.1.-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалтыг нэмж оруулсан байхад холбогдох хуулийг хэрэглэж, хэргийг шийдвэрлэхгүй байна.

Судалгаагаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80.1.6.-д заасан үндэслэлээр 40 хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн хэвээр байгаа нь нийт түдгэлзүүлсэн хэргийн 7.6%-ийг эзэлж байх бөгөөд дээрх үндэслэлээр түдгэлзүүлсэн, эдгээрт 2016, 2017, 2018 оны хэрэг байгаа бөгөөд, өнөөдрийг хүртэл ажиллагаа хийхгүй байгаад холбогдох шүүхүүд анхаарч ажиллах шаардлагатай.

Хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлснээр хэргийг хянан шийдвэрлэх хугацаа түр зогсох боловч энэ хугацааг үндэслэлгүйгээр үргэлжлүүлж, 1, 2 жил түдгэлзэж байгаа нь хэргийг хуульд заасан хугацаанд шийдвэрлүүлэх хэргийн оролцогчийн эрх зөрчигдөж, хуулийн шаардлага хэрэгжихгүй байна гэж үзнэ.

Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.-д заасан түр зогсох хугацааг шүүх үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон нөхцөл байдал арилах хүртэл буюу захирамжид заасан ажиллагааг гүйцэтгэх хугацаа дуусах хүртэлх хугацаа гэж ойлгох тул энэ хугацаа өнгөрсөн бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үндэслэлгүйгээр зогсоосон гэж үзнэ. Энэ нь тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийн үйл ажиллагаатай шууд холбоотой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил юм.

Хугацаа хэтэрсэн болон түдгэлзүүлсэн хэргийг эрх зүйн маргааны төрлөөр нь ангилан авч үзвэл:

/хүснэгт 11/                                                 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар

Эрх зүйн маргааны төрлөөр

Хугацаа хэтэрсэн хэрэг

Хувь

Түдгэлзүүлсэн хэрэг

хувь

1

Гэр бүлийн тухай хуулиар

21

4.2%

258

31.9%

2

Нотариатын тухай хуулиар

2

0.4%

6

0.7%

3

Татварын тухай хуулиар

3

0.6%

5

0.6%

4

Хөдөлмөрийн тухай хуулиар

29

5.7%

8

1%

5

Компанийн тухай хуулиар

12

2.4%

7

0.9%

6

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар

20

3.9%

13

1.6%

7

ИРГЭНИЙ ХУУЛИАР

Ажил гүйцэтгэх гэрээ

20

3.4%

21

2.6%

8

Хамтран ажиллах гэрээ

6

1.2%

6

0.7%

9

Зээлийн гэрээ

59

11.7%

37

4.6%

10

Худалдах-худалдан авах гэрээ

24

4.7%

24

3%

11

Түрээсийн гэрээ

7

1.4%

15

1.8%

12

Бэлэглэлийн гэрээ

3

0.6%

4

0.5%

13

Өвлөх эрх

4

0.8%

4

4.5%

14

Эзэмшил, өмчлөлтэй холбоотой маргаан

66

13.1%

65

8.1%

15

Гэм хорын хохирол

31

6.1%

32

3.9%

16

Нэр, төр сэргээлгэх тухай

5

1%

2

0.2%

17

Үндэслэлгүйгээр хөнгөжих

5

1%

1

0.1%

18

Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах

11

2.2%

18

2.2%

19

Ямар нэгэн гэрээний үндсэн дээр тодорхойлох боломжгүй төлбөр, мөнгө гаргуулах маргаан /Судалгаанд ирүүлснээр/

143

28.4%

215

26.6%

20

Бусад

33

6.5%

66

8.2%

 

Нийт

504

100%

807

100%

Судалгаанаас зээлийн гэрээ болон бусдын эзэмшил, өмчлөлтэй холбоотой маргаан, бусдаас мөнгөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн хугацаа хэтрэлт нийт хугацаа хэтэрсэн хэргийн 53.1%-ийг, түдгэлзсэн хэргийн 39.3%-ийг тус тус эзэлж байгаа нь энэ төрлийн хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд анхаарч байх шаардлагатайг илэрхийлж байна.

Энэ бүхнээс үзэхэд хэргийг хуульд заасан хугацаанд нь шийдвэрлэхэд тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийн үүрэг, хариуцлага голлох үүрэгтэй байх тул Та бүхнийг дээрх судалгаанд дүгнэлт хийж ажиллахыг хүсье.

 

УЛСЫН ДЭЭД ШҮҮХ

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМ