2019 оны 06 сарын 13

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
201
8 оны бүтэн жилд хянагдсан эрүүгийн хэргийн дүн, өөрчлөгдсөн, хүчингүй болсон
тогтоол, магадлалыг
судалсан тухай тойм

2019 он 2 дугаар сарын 15-ны өдөр                                                                                                  Улаанбаатар хот

Нэг. УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын 2018 онд хянасан хэрэг

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим 2018 онд 861 хэрэг хүлээн авч, 570 хэрэг буюу 66.2 хувийг хяналтын шатны шүүх хуралдаанаар, 72 хэрэг буюу 8.4 хувийг Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг танилцуулж, албан бичгээр хариу өгч, 190 хэрэг буюу 22.1 хувийг хянаад буцааж, 19 хэрэгт Ерөнхий шүүгч дүгнэлт гаргаж нийт шүүгчдийн хуралдаанаар шийдвэрлэж, 10 хэрэг буюу 1.2 хувийн үлдэгдэлтэй байна. 

Хяналтын шатны шүүх хуралдаанаар 2018 онд хянан шийдвэрлэсэн хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхийн хүлээн авч, шийдвэрлэсэн хэрэгтэй харьцуулан авч үзлээ.

Хүснэгт 1

Үзүүлэлт

Анхан шат

Давж заалдах шат

Хяналтын шат

хэрэг

хувь

хэрэг

хувь

хэрэг

хувь

1

Хүлээн авсан

14207

100.0

2377

16.7

861

36.2

2

Шүүх хуралдаанаар

шийдвэрлэсэн

12551

88.3

2166

91.1

570

66.2

3

Буцаасан

686

4.8

77

3.2

190

22.1

4

Үлдэгдэл

802

5.6

86

3.6

10

1.2

2018 онд анхан шатны шүүх нийт 14207 хэрэг хүлээн авсны 88.3 хувь буюу 12551 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Анхан шатны шийдвэрлэсэн нийт хэргийн 16.7 хувь буюу 2377 хэрэгт давж заалдах журмаар гомдол гаргасны 91.1 хувь буюу 2166 хэргийг давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэжээ.

Харин давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн нийт хэргийн 36.2 хувь буюу 861 хэрэгт хяналтын шатны журмаар гомдол гаргасны 66.2 хувь буюу 570 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэжээ. /Хүснэгт 1/

Шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн байдлыг авч үзвэл анхан шатны шүүхийн таслан шийдвэрлэсэн 12551 хэргийн 18.4 хувь буюу 2166 хэргийг давж заалдах журмаар, 4.5 хувь буюу 570 хэргийг хяналтын журмаар шийдвэрлэжээ. Давж заалдах журмаар шийдвэрлэсэн 2166 хэргийн 26.3 хувь буюу 570 хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатанд хүлээн авсан хэргийг гомдлоор нь авч үзвэл:

2018 онд хяналтын шатанд хүлээн авсан хэргийг гомдлоор нь авч үзвэл:

  • Шүүгдэгчийн гомдлоор 103 хэрэг буюу нийт хуралдаанаар хянан шийдвэрлэсэн хэргийн 18 хувь,
  • Цагаатгагдсан этгээдийн гомдлоор 1 хэрэг буюу 0.2 хувь,
  • Хохирогчийн гомдлоор 56 хэрэг буюу 9.8 хувь,
  • Өмгөөлөгчийн гомдлоор 299 хэрэг буюу 52.5 хувь,
  • Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлоор 7 хэрэг буюу 1.2 хувь,
  • Прокурорын эсэргүүцлээр 92 хэрэг буюу 16.4 хувь,
  • Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах прокурорын дүгнэлтээр 12 хэрэг буюу шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн нийт хэргийн 2.1 хувийг тус тус эзэлж байна. /График 2/

График 1

2018 онд хяналтын шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн хэргийг өмнөх онтой харьцуулахад 228 хэргээр буюу 66.7 хувиар өсжээ.

График 2

2018 онд хянан шийдвэрлэсэн нийт хэргийг хяналтын журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийг үндэслэлээр нь ангилан авч үзвэл:

  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн 113 хэрэг буюу 19.8 хувь,
  • Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн 434 хэрэг буюу 76.1 хувь,
  • Хууль хэрэглээний алдаа болон процессийн хууль зөрчсөн алдаа аль аль нь давхардсан 11 хэрэг буюу 1.9 хувь,
  • Шинэ нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээх прокурорын дүгнэлтээр 2.1 хувь буюу 12 хэргийг тус тус хянан шийдвэрлэжээ.

График 3

Хяналтын шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийг шүүх тус бүрээр анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн хэрэгтэй харьцуулан үзвэл:

Хүснэгт 2

Шүүхийн нэр

Анхан шатны шүүх

Давж заалдах шатны шүүх

Хяналтын шатны шүүх

хэрэг

хувь

/анхан/

хэрэг

хувь /анхан/

хувь

/давах/

1

Архангай

237

44

18.6

10

4.2

22.7

2

Баян-Өлгий

186

30

16.1

11

5.9

36.7

3

Баянхонгор

310

72

23.2

8

2.6

11.1

4

Булган

204

41

20.1

21

10.2

51.2

5

Говь-Алтай

113

31

27.4

11

9.7

35.5

6

Говьсүмбэр

113

21

18.6

11

9.7

52.4

7

Дархан-Уул

461

77

16.7

22

4.7

28.6

8

Дорнод

368

47

12.8

13

3.5

27.7

9

Дорноговь

294

74

25.2

19

6.4

25.7

10

Дорноговь Замын-Үүд

11

Дундговь

123

21

17.1

8

6.5

38.1

12

Завхан

144

27

18.8

9

6.2

30.0

13

Завхан Тосонцэнгэл

14

Өвөрхангай

339

43

12.7

13

3.8

30.2

15

Өвөрхангай Хархорин

16

Өмнөговь

342

63

18.4

14

4.0

22.2

17

Өмнөговь Ханбогд

 

18

Орхон

406

94

23.2

24

5.9

25.5

19

Сүхбаатар

237

39

16.5

5

2.1

12.8

20

Сэлэнгэ

519

80

15.4

23

4.4

28.8

21

Сэлэнгэ Мандал

22

Сэлэнгэ Сайхан

23

Төв

381

93

24.4

21

5.5

22.6

24

Ховд

252

49

19.4

15

5.9

34.9

25

Ховд Булган

26

Хөвсгөл

355

46

12.9

13

3.6

28.3

27

Хэнтий

292

29

9.9

3

1.0

10.3

28

Хэнтий Бор-Өндөр

29

Увс

202

31

15.3

9

4.4

29.0

30

Багануур

6673

1114

16.7

286

4.2

25.7

31

Багахангай, Налайх

32

Баянзүрх дүүрэг

33

Сүхбаатар дүүрэг

34

Чингэлтэй дүүрэг

35

Баянгол дүүрэг

36

Хан-Уул дүүрэг

37

Сонгинохайрхан дүүрэг

38

Цагаатгал

 

 

 

1

0.1

 

 

Нийт

12551

2166

17.3%

570

4.5%

26.3

2018 онд анхан шатны шүүх 12551 хэрэг таслан шийдвэрлэгдсэнээс хяналтын шатны шүүхээр 570 хэрэг буюу анхан шатны шийдвэрлэсэн хэргийн 4.5, давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн хэргийн 26.3 хувь нь хянагдсан байна.

Анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргээс хяналтын шатны шүүхээр хянагдсан байдлаар хамгийн их нь:

  • Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нийт шийдвэрлэгдсэн хэргийн 10.2 хувь,
  • Говь-Алтай, Говьсүмбэр  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нийт шийдвэрлэгдсэн хэргийн 9.7 хувь,
  • Дундговь  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нийт шийдвэрлэгдсэн хэргийн 6.5 хувь нь тус тус хяналтын шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн байна.

Харин энэ үзүүлэлтээр хамгийн бага нь Хэнтий аймаг дахь сум дундын болон Хэнтий аймгийн Бор-Өндөр суман дахь сум дундын анхан шатны шүүхийн нийт шийдвэрлэгдсэн хэргийн 1.0 хувь нь хяналтын шатны шүүхээр хянан шийдвэрлэгджээ. /Хүснэгт 3/

Хяналтын шатны шүүхийн 2018 онд хянан шийдвэрлэсэн нийт хэргийг гэмт хэргийн төрлөөр нь ангилан үзвэл:

  1. Хүнийг алах гэмт хэрэг 83 буюу нийт хэргийн 14.5 хувь,
  2. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг 69 буюу 12.1 хувь,
  3. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 66 буюу 11.5 хувь,
  4. Хүчингийн гэмт хэрэг 47 буюу 8.2 хувь,
  5. Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг 6 буюу 1.0 хувь,
  6. Хулгайн гэмт хэрэг 65 буюу 11.4 хувь,
  7. Дээрмийн гэмт хэрэг 11 буюу 1.9 хувь,
  8. Залилангийн гэмт хэрэг 56 буюу 9.8 хувь
  9. Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг 7 буюу 1.2 хувь,
  10. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, завших, хэрэглэх орон байраар хангах, хууль бусаар тариалах гэмт хэрэг 2 буюу 0.3 хувь,
  11. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын  журам зөрчих гэмт хэрэг 59 буюу 10.3 хувь,
  12. Хахуулийн гэмт хэрэг 14 буюу 2.4 хувь байна.

Эдгээр гэмт хэрэг болон гомдол нь нийт шийдвэрлэсэн хэргийн 85.1 хувийг эзэлж байна.

График 4

Өмнөх оны хяналтын шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгтэй харьцуулахад хүнийг алах гэмт хэрэг 22 хэргээр буюу 36.05 хувь, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг 27 хэргээр буюу 64.2 хувь, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 47 хэргээр буюу 2.5 дахин, залилангийн гэмт хэрэг 30 хэргээр буюу 1.2 дахин, хүнийг хүчиндэх гэмт хэрэг 23 хэрэг буюу 95.8 хувь,  хахуулийн гэмт хэрэг 11 буюу 3.6 дахин, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын  журам зөрчих гэмт хэрэг 59 буюу 2.9 дахин тус тус өссөн байна.  

Харин мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, завших, хэрэглэх орон байраар хангах, хууль бусаар тариалах гэмт хэрэг 10 буюу 78.5 хувь, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг 18 буюу 72.0 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Хоёр.  Хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн байдал

Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн 570 хэргээс 46.7 хувь буюу 266 хэргийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, 26.3 хувь буюу 150 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 27 хувь буюу 154 хэргийн тогтоол, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн 266 хэргийн 28.6 хувь буюу 76 хэргийн анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулсан, хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээжээ. /График 5/

График 5

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар 2018 онд хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 228 хэргээр буюу 66.7 хувиар өсжээ.

Хүснэгт 3

 

Шийдвэрлэсэн байдал

2017 он

2018 он

(+) өссөн

(-) буурсан хэмжээ

хэрэг

хэрэг

хэрэг

хувь

1

Хяналтын шатны шүүх  хянан шийдвэрлэсэн  хэрэг, Үүнээс:

342

570

+228

+66.7%

 

2

Тогтоол, магадлалыг хэвээр үлдээсэн

150

266

+116

+77.3%

 

3

Тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан

120

150

+30

+25.0%

 

4

Тогтоол, магадлал хүчингүй болгосон

72

154

+82

+2.1 дахин

Өнгөрсөн онтой харьцуулбал, анхан болон давж заалдах шатны шүүхээс гаргасан тогтоол, магадлалыг хэвээр үлдээсэн хэргийн тоо 116 хэргээр буюу 77.3 хувиар, тогтоол магадлалд өөрчлөлт оруулсан хэргийн тоо 30 хэргээр буюу 25 хувиар, тогтоол, магадлалыг хүчингүй болгосон хэргийн тоо 82 хэргээр буюу 2.1 дахин тус тус өссөн байна. /Хүснэгт 4/

График 6

Мөн хяналтын шатны шүүхийн нийт хянан шийдвэрлэсэн хэрэгт эзлэх хувийг өмнөх онтой харьцуулахад тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй орхисон хэрэг 2.8 хувиар, тогтоол магадлалыг хүчингүй болгосон хэрэг 5.9 хувиар тус тус өссөн бол тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан хэрэг 8.8 хувиар буурсан нь анхаарал татаж байна.

График 7

Хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн 570 хэргээс 284 хэрэг буюу 49.8 хувь нь орон нутгийн, 286 хэрэг буюу 50.2 хувь нь нийслэлийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг байна. / График 7/

Хяналтын шатны шүүхээр 2018 онд хянан шийдвэрлэгдсэн хэргийг нийслэл орон нутгаар харьцуулан авч үзлээ.

Орон нутгийн шүүх                                                                            

Хүснэгт 4

Шийдвэрлэсэн байдал

2017 он

2018 он

Зөрүү

хэрэг

хувь

хэрэг

хувь

хэрэг

хувь

1

Тогтоол, магадлал хэвээр

74

47.7%

116

40.8

+42

-6.9

2

Тогтоол, магадлал өөрчлөлт

46

29.7

61

21.5

+15

-8.2

3

Тогтоол, магадлал хүчингүй

35

22.6

107

37.7

+72

+15.1

 

Нийт хэрэг

155

100%

284

100%

+129

+83.2%

2018 онд хяналтын шатны шүүх орон нутгийн 284 хэрэг шийдвэрлэсэн нь өмнөх онтой харьцуулахад 129 хэргээр буюу 83.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Орон нутгийн шүүхийн шийдвэрлэсэн хэргийн 40.8 хувь  буюу 116 хэргийн тогтоол, магадлалыг хэвээр, 21.5 хувь буюу 61 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 37.7 хувь буюу 107 хэргийн тогтоол магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Өмнөх онтой харьцуулахад тогтоол, магадлалыг хэвээр үлдээж  шийдвэрлэсэн хэрэг 42 хэргээр өссөн боловч нийт шийдвэрлэсэн хэрэгт эзлэх хувь нь 6.9 хувиар буурч, тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн хэрэг 15 хэргээр өссөн боловч 8.2 хувиар буурч, тогтоол, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн хэрэг 72 хэргээр буюу нийт шийдвэрлэсэн хэрэгт эзлэх хувь нь 15.1 хувиар өсчээ. /Хүснэгт 5/

Нийслэлийн шүүх                                                                              

Хүснэгт 5

Шийдвэрлэсэн байдал

2017 он

2018 он

Зөрүү

хэрэг

хувь

хэрэг

хувь

хэрэг

хувь

1

Тогтоол, магадлал хэвээр

75

40.1

150

52.4

+75

+12.3

2

Тогтоол, магадлал өөрчлөлт

74

39.6

89

31.1

+15

-8.5

3

Тогтоол, магадлал хүчингүй

36

19.3

47

16.4

+11

-2.9

4

Цагаатгал

2

1.1

1

0.3

-1

0.8

 

Нийт хэрэг

187

100%

286

100%

+99

+52.9%

2018 онд хяналтын шатны шүүх нийслэлийн 286 хэрэг шийдвэрлэсэн нь өмнөх онтой харьцуулахад 99 хэрэг буюу 52.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэрлэсэн хэргийн 52.4 хувь буюу 150 хэргийн  тогтоол, магадлалыг хэвээр, 31.1 хувь буюу 89 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 16.4 хувь буюу 47 хэргийн тогтоол магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Өмнөх онтой харьцуулахад тогтоол, магадлалыг хэвээр үлдээж  шийдвэрлэсэн хэрэг 75 хэргээр, нийт шийдвэрлэсэн хэрэгт эзлэх хувь нь 12.3 хувиар өсч, тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн хэрэг 15 хэргээр өссөн боловч 8.5 хувиар буурч, тогтоол, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн хэрэг 11 хэргээр буюу нийт шийдвэрлэсэн хэрэгт эзлэх хувь нь 2.9 хувиар буурчээ. /Хүснэгт 6/

Хяналтын шатны шүүх хуралдаанаар 2018 онд шийдвэрлэсэн хэргийн шийдвэрлэсэн байдлыг аймаг, нийслэлээр дэлгэрэнгүй харуулбал:

Хүснэгт 6

 

 

 

 

Шүүх

Тогтоол, магадлал хэвээр

Тогтоол, магадлалд өөрчлөлт

Тогтоол, магадлал хүчингүй

Нийт хэрэг, шийдвэрлэсэн хэрэгт эзлэх хувь

хэрэг

хувь

хэрэг

хувь

хэрэг

хувь

хэрэг

Хувь

1

Архангай

0

0

2

28.5

5

71.4

7

1.2

2

Баян-Өлгий

3

27.3

5

45.5

3

27.3

11

1.9

3

Баянхонгор

2

25

3

37.5

3

37.5

8

1.4

4

Булган

7

33.3

3

14.3

11

52.4

21

3.6

5

Говь-Алтай

4

36.4

2

18.2

5

45.4

11

1.9

6

Говьсүмбэр

8

72.7

0

0

3

27.3

11

1.9

7

Дархан-Уул

8

36.7

4

18.9

10

45.4

22

3.8

8

Дорнод

5

38.6

4

30.7

4

30.7

13

2.3

9

Дорноговь

13

68.4

      1

5.3

5

26.3

19

3.3

10

Дундговь

2

25

3

37.5

3

37.5

8

1.4

11

Завхан

6

66.7

2

22.2

1

11.1

9

1.5

12

Өвөрхангай

7

53.8

3

23.1

3

23.1

13

2.3

13

Өмнөговь

4

28.6

3

21.4

7

50.0

14

2.4

14

Орхон

14

58.4

4

16.6

6

25

24

4.2

15

Сүхбаатар

1

20.0

2

40.0

2

40.0

5

0.8

16

Сэлэнгэ

9

39.2

7

30.4

7

30.4

23

4.0

17

Төв

7

33.3

6

28.6

8

34.1

21

3.6

18

Ховд

4

26.6

3

20

8

53.3

15

2.6

19

Хөвсгөл

4

30.7

3

23.1

6

46.2

13

2.2

20

Хэнтий

1

33.3

1

33.3

1

33.3

3

0.5

21

Увс

4

44.4

0

0

5

55.5

9

1.5

22

Нийслэл

150

52.4

89

31.2

47

16.4

286

50.2

 

Цагаатгал

 

 

 

 

1

0.6

1

0.1

 

Нийт

266

 

150

 

154

 

570

100%

Хяналтын шатны шүүхээр 2018 онд хянан шийдвэрлэгдсэн нийт хэрэгт эзлэх хувиар нь харьцуулан хамгийн их хэрэг хянагдсан аймгуудыг нэрлэвэл:

  1. Нийслэлийн 50.2 хувь буюу 286 хэрэг,
  2. Орхон аймгийн 4.2 хувь буюу 24 хэрэг,
  3. Сэлэнгэ аймгийн 4.0 хувь буюу 23 хэрэг байна. /Хүснэгт 7/

График 8

Хяналтын шатны шатны шүүхээр 2018 онд шийдвэрлэгдсэн нийт хэрэгт аймаг, нийслэлийн эзлэх хувиар харьцуулан харууллаа. /График 7/

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар 2018 онд шийдвэрлэсэн хэргийн шийдвэрлэсэн байдлыг анхан шатны шүүхийн харьяаллаар нь нарийвчлан харууллаа. /График 8/

Хэргийн шийдвэрлэлтийг байдлаар тогтоол, магадлалыг хэвээр үлдээсэн хэргийг анхан шатны шүүхийн харьяаллаар авч үзвэл орон нутагт Орхон /24-өөс 14/, Дорноговь /19-өөс 13/, Сэлэнгэ /23-аас 9/, Говьсүмбэр /11-аас 8/ аймгуудын шүүхийн шийдвэр хамгийн их хувиар хэвээр үлджээ.

График 9

Анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулсан байдлаар нь Баян-Өлгий аймаг /11-ээс 5/, Сүхбаатар аймаг /5-оос 2/, Хөвсгөл аймаг, Дархан-Уул аймаг /8-аас 3/, Хэнтий /3-аас 1/ хамгийн олон байна. Харин хяналтын шатанд шийдвэрлэгдсэн хэргийн тоотой харьцуулахад хамгийн бага буюу тогтоолд өөрчлөлт ороогүй Увс, Говьсүмбэр аймгууд байна.

Анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгосон байдлаар нь Архангай аймаг /7-оос 5/, Увс аймаг /9-өөс 5/, Ховд аймаг /15-аас 8/ хамгийн олон байна. Харин Завхан аймаг /9-өөс 1/, Өвөрхангай аймаг /13-аас 3/, Орхон аймаг /24-өөс 6/ хамгийн бага буюу тогтоол хүчингүй болсон байна. 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан нийт 150 хэргийн өөрчлөлт оруулсан шалтгаан, үндэслэлийг авч үзвэл:

  1. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн 44 хэрэг буюу 29.3 хувь,
  2. Шүүх хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн 39 хэрэг буюу 26.0 хувь,
  3. Хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн 9 хэрэг буюу 6.0 хувь,
  4. Дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй 3 хэрэг буюу 2.0 хувь,
  5. Ял нь гэмт хэргийн хүнд хөнгөн ба шийтгэгдсэн этгээдийн хувийн байдалд тохироогүй 25 хэрэг буюу 16.7 хувь,
  6. Тооцоолол найруулга, техникийн шинжтэй алдаатай 5 хэрэг буюу 3.3 хувь,
  7. Хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр 25 хэрэг буюу 16.7 хувийг эзэлж байна.

График 10

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан 44 хэргийн нарийвчлан авч үзвэл:

  • Гэм буруугийн хэлбэрийг буруу тогтоосон 8 хэрэг,
  • Хэргийг буруу зүйлчилсэн 12 хэрэг,
  • Гэмт хэргийн объектив талыг буруу тогтоосон 8 хэрэг,
  • Ялыг буруу нэгтгэсэн 3 хэрэг,
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг буруу тогтоосон 2 хэрэг,
  • Эрүүгийн хууль буцаан хэрэглэх журам зөрчсөн 11 хэрэг байна. 

Хяналтын шатны шүүх 2018 онд 154 хэргийн тогтоол, магадлалыг  хүчингүй болгож шийдвэрлэснээс 49.3 хувь буюу 76 хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, 6.4 хувь буюу 10 хэргийг (үүнээс 10 хувь буюу 1 нь цагаатгалын хэрэг) хэрэгсэхгүй болгож, 44.2 хувь буюу 68 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгожээ.

График 11

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг хүчингүй болгосон хэргийн шийдвэрлэлтийн байдлыг өмнөх онтой харьцуулан үзвэл:

Хүснэгт 7

Шийдвэрлэсэн байдал

 

2017 он

 

2018 он

Зөрүү

хэрэг

хувь

1

АШШүүхийн хэлэлцүүлэгт буцаасан

20

62

+42

+3.1 дахин

2

ДЗШШүүхийн хэлэлцүүлэгт буцаасан

7

14

+7

+2.0 дахин

3

Хэргийг хэрэгсэхгүй болгосон

2

10

+8

+4.0 дахин

4

Тогтоол хүчингүй, магадлал хэвээр

-

-

-

-

5

Тогтоол хэвээр, магадлал хүчингүй

20

68

+49

+2.5 дахин

6

Нийт

72

154

+82

+2.1 дахин

Анхан шатны шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн хэрэг өмнөх онтой харьцуулахад 82 хэргээр буюу 2.1 дахин өсжээ.

График 12

2018 онд тогтоол, магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцаасан хэрэг 42 хэргээр буюу 3.1 дахин, Давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцаасан хэрэг 7 хэргээр буюу 1.7 дахин, хэрэгсэхгүй болгосон хэрэг 8 хэргээр буюу 4.0 дахин, тогтоол хэвээр, магадлал хүчингүй болсон хэрэг 49 хэргээр буюу 2.5 дахин тус тус өссөн байна. /График 10/

Анхан шатны шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгосон шалтгаан, үндэслэлийн хувьд нийт 154 хэргээс:

График 13

  1. Тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй 54 хэрэг буюу 35.1 хувь,
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн хэрэг 26 буюу 16.9 хувь,
  3. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн 41 хэрэг буюу хүчингүй болсон нийт хэргийн 26.6 хувь,
  4. Шүүх хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн 18 хэрэг буюу 11.7 хувь,
  5. Хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн   8 хэрэг буюу 5.1 хувь,
  6. Шинэ нөхцөл байдал илэрсэн үндэслэлээр 7 хэрэг буюу 4.5 хувийн тогтоол магадлалыг тус тус хүчингүй болгож хянан шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхийн тогтоолыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэсэн байдалд дүн шинжилгээ хийвэл нийт эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын 59.9 хувь нь давж заалдах шатанд өөрчлөгдөж, хүчингүй болсон байна. Анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулсан болон хүчингүй болгож шийдвэрлэсэн хэрэг өмнөх онд хянан шийдвэрлэсэн хэрэгт эзлэх хувиас 4.1 хувиар буурсан байна.

Гурав. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн

алдаа буюу хууль хэрэглээний алдаа зөрчил

Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, шударга ёсонд нийцсэн, процессын болон материаллаг эрх зүйн зарчим хэм хэмжээнд зохицсон агуулга хэлбэртэй байх учиртай. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх нь материаллаг хуулийн алдаанд хамаарна.

2018 оны хяналтын шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр 85 хэрэг, шүүх хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн үндэслэлээр 57 хэрэг, хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн үндэслэлээр 17 хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг хүчингүй болгосон, өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нийт 304 хэргийн 27.9 хувийг эзэлж байна.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн дараах нийт алдаа зөрчил ажиглагдаж байна.

  • Гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив, субъектив талыг буруу тогтоосноос хэргийг буруу зүйлчилсэн,
  • Эрүүгийн хууль буцаан хэрэглэх журам зөрчсөн буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль хэрэглэсэн, хуучин, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиудын хэм хэмжээг хольж хэрэглэсэн,
  • Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардлыг буруу тогтоосон буюу өмгөөлөгчийн хөлсийг зардалд оруулсан,
  • Торгох ялыг оногдуулахдаа тухайн ялыг биелүүлэх хугацааг хуульд зааснаас багаар тогтоосон зэрэг байна.

Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар тогтоол, магадлалыг өөрчлөлт оруулсан, хүчингүй болгосон хэргүүдээс Эрүүгийн хууль хэрэглээний талаарх анхаарал татсан дараах жишээг авч үзье.

Жишээ 1.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.08.25-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.10.24-ний өдрийн 52 дугаар магадлал, УДШ-ийн 2018.01.26-ны өдрийн 44 дүгээр тогтоолтой Л.С-нд холбогдох эрүүгийн гэмт хэрэг.

Хэргийн товч утга:

Л.С нь 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн шийдвэрлэсэн байдал:

Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-д зааснаар Л.С-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жил хорих ял шийтгэж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх: Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.С холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүх: Магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Үндэслэл нь:

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас хүрсэн байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар бүлэгт заасан өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг мөрдөн байцаалтын явцад хэрэгжүүлээгүй, мөн иргэний нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн хохирол нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан их хэмжээнд хүрээгүй байхад түүнийг хохирогчоор тогтоогоогүй, түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгчид хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байхад түүнд хариуцлага хүлээлгэх, чөлөөлөх эсэх талаар дүгнэлт хийгээгүй гэсэн буруу дүгнэлт хийж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

Жишээ 2.

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 50 дугаар магадлал, УДШ-ийн 2018.03.07-ны өдрийн 99 дүгээр тогтоолтой С.О, Т.О, Ж.Э нарт холбогдох эрүүгийн хэрэг.

Хэргийн товч утга:

С.О, Т.О, Ж.Э нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 1 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Ухаа хошуу” гэх газарт Истана загварын 52-02 УБХ улсын дугаартай авто машиныг ашиглан хохирогч Н.Мягмарсүрэнгийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, 18 тооны хонь, 15 тооны ямаа дээрэмдэж 3.840.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн шийдвэрлэсэн байдал:

Анхан шатны шүүх: 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О, Т.О, Ж.Э нарыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр тус бүр 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 Хяналтын шатны шүүх: Шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

Үндэслэл нь:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж дүгнэв.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хууль буруу хэрэглэсэн алдааг зөвтгөхгүйгээр, хохирогч хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэний дараа шүүгдэгч нар дээр очсон болох нь тогтоогдсон, мөн шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн тул прокурорын эсэргүүцлийг хүлээж авах үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй бөгөөд утга агуулгын зөрчилтэй, хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхгүй орхигдуулсан, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн шинжийг гуйвуулан тайлбарлаж, хуулийг илтэд буруу хэрэглэжээ.

Жишээ 3.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017.07.04-ний өдрийн 115 дугаар шүүгчийн захирамж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.12.21-ний өдрийн 08 дугаар магадлалтай, Р.Г-т холбогдох эрүүгийн хэрэг.

Хэргийн товч утга:

Р.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн шийдвэрлэсэн байдал:

Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар ялтан Р.Г-н биечлэн эдлэх хорих ялыг 11 жил 1 сар 3 хоногийн хугацаагаар тогтоож, эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх: Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүх: Шүүгчийн захирамж, магадлалд “Р.Г-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 20 жил хорих ял шийтгэж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулжээ

Үндэслэл нь:

Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр ял эдэлж байгаа ялтанд оногдуулсан ялыг шинэ хуульд нийцүүлэн хасах эсэх асуудлыг шийдвэрлэхэд хэргийн үйл баримтыг дахин шинээр тогтоох, шинээр хууль зүйн дүгнэлт өгөх асуудал хөндөгдөхгүй бөгөөд ялтны биечлэн эдэлсэн ялын тооцоог бодож тогтоох асуудал хамаарахгүй, гагцхүү тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ял шинэ хуулиар багассан тохиолдолд дүйцүүлэн хасдаг болно.

Гэтэл анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу оногдуулсан ялыг дүйцүүлэн хасах эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Р.Г-т оногдуулсан хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуульд нийцүүлэн хасах эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой байтал ялтны биеэр эдэлсэн ялыг тооцож, эдлэх ялын хугацааг 11 жил 1 сар 3 хоног болгон тогтоож өөрт олгогдоогүй эрх эдэлснийг давж заалдах шатны шүүх засалгүй хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй байх тул зөвтгөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шинэ Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнтэй холбоотойгоор өмнөх Эрүүгийн хуулийн дагуу оногдуулсан ялыг дүйцүүлэн хасч ялтан Р.Г-ын эдлэх ялыг 20 жил хорих ялаар тогтоохоор шийдвэрлэлээ.

Дөрөв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг

ноцтой зөрчсөн буюу процессийн алдаа зөрчил

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн дараах нийт алдаа зөрчил ажиглагдаж байна.

  • Давж заалдах гомдол гаргахад яллагдагчид танилцуулаагүй хэргийн оролцогчдод магадлалыг гардуулаагүйгээс хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарласан,
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байхад буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэм буруугийн талаар маргаантай, хохирлоо нөхөн төлөөгүй байхад хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн,
  • Давж заалдах шатны шүүх  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйл, 39.9 дүгээр зүйлүүдэд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх, зөвтгөн шийдвэрлэх боломжтой байтал анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон,
  • Яллах дүгнэлт хуульд заасан шаардлагыг хангаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн зэрэг зөрчлүүд байна.

Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар тогтоол, магадлалыг хүчингүй болгосон хэргүүдээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн дараах жишээг авч үзье.

Жишээ 1.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.08.22-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.10.17-ны өдрийн 32 дугаар магадлал,  УДШ-ийн 2018.01.19-ний өдрийн 27 дугаар тогтоолтой Б.В-д холбогдох эрүүгийн хэрэг.

Хэргийн товч утга:

Б.В нь 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 Шүүхийн шийдвэрлэсэн байдал:

Анхан шатны шүүх: Б.В-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, харгис хэрцгий хандан догшин авирлаж ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, хорих болон торгох ялыг тус тусад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.В-д оногдуулсан 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3, 4 дүгээр заалтыг заалтыг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан Булган аймгийн прокурорын газраас Б.В-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.В-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж тус тус өөрчилж,  тогтоох хэсгийн 5 дугаар заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүх: Шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Т.В-д холбогдох хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Үндэслэл нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг дутуу шалгасан, прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Үүнд:

1.Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ яллагдагчийн холбогдсон хэргийн агуулгыг хэт ерөнхий байдлаар товч бичиж, яллах нотлох баримтын агуулгыг огт дурьдахгүйгээр, нотлох баримтын зөвхөн эх сурвалжийг жагсаан бичиж агуулгыг нууцалсан нь яллагдагчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх” эрхийг зөрчсөнөөс гадна өөрийг нь буруутгаж буй нотлох баримттай танилцсанаар өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ бодитой хэрэгжүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасны дагуу шинээр баримт сэлт гаргаж өгөх, өөрийг нь буруутгаж буй нотлох баримтыг шалгуулах, нэмж тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлт гаргах, яллах талын баримтыг няцаан үгүйсгэж мэтгэлцэх, эсхүл энэ хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргуулах зэрэг яллагдагчид хуулиар олгогдсон эрхийг хязгаарлах үр дагавартай бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 34.14, 35.8 дүгээр зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд сөргөөр нөлөөлөх болно.

Иймд Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын бичсэн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 5/14 дугаартай яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэв.

2.Прокурор яллах дүгнэлтдээ яллагдагч Б.В-г “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэж дүгнэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхдээ хэзээ, хаана, хэний эсрэг, хэдэн удаа, ямар арга, хэлбэрээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, бусдад ямар хохирол учирсан, уг хэргийг хүндрүүлэх ямар шинж тогтоогдсон талаар огт дурдаагүй байна.

Иймд уг яллах дүгнэлтийг үндэслэн шүүгдэгч Б.В-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэргийг хянан хэлэлцэж хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой эсэхийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй.

3.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Б.В-г 2011 оноос 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэл гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүмүүс болох өндөр настай ээж Е.Ч, хөгжлийн бэрхшээлтэй эгч Б.Р, төрсөн дүү Б.Ө нартай байнга харгис хэрцгий хандах, догшин авирлах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.” гэж прокурорын яллах дүгнэлтэд огт дурьдаагүй хэргийн үйл баримтыг бичсэнээс гадна уг үйл баримтыг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Б.В нь … гэр бүлийн хамаарал бүхий нэг дор амьдарч байгаа өндөр настай ээж Е.Ч, хөгжлийн бэрхшээлтэй эгч Б.Р, төрсөн дүү Б.О, Б.Ө нартай байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлан сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэн хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг ноцтой зөрчжээ.

Анхан шатны шүүхээс Б.Ванчингийн үйлдсэн гэх гэмт хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх дээр дурьдсан зөрчлийг хэрхэн шийдвэрлэх талаар дүгнэлт хийгээгүйгээс гадна “Гэр бүлийн хүчирхийлэл” нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар гэмт хэрэгт тооцогдож Эрүүгийн хуулийн 1201 дугаар зүйл болж хуульчлагдсан гэх үндэслэлээр Б.Ванчинд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо түүний үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлд заасан “Тарчлаах” гэмт хэргийн шинжийг агуулсан эсэх, түүнд 2002 оны Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийг, эсхүл шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл бий болсон эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

4.Прокурорын 5/14 дугаартай яллах дүгнэлтэд “Яллагдагч Б.В нь 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр өөрийн төрсөн дүү Б.Ө-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний хүзүүний баруун талд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэж дүгнэн, холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 болон 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Харин хяналтын прокурорын хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлд “Шүүгдэгч Б.В-гийн гэр бүлийн хүчирхийллийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн үйлдэл нь 2011 оноос 2016 оны 8 дугаар сар хүртэл үргэлжлээд зогсоогүй, харин дээрх үйлдэл нь нуугдмал байдлаар улам даамжирч үргэлжилсээр 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Б.Ө-ыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр таслан зогсоогдсон” гэжээ.

Давж заалдах шатны шүүх нь “Б.В-гийн гаргасан гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлүүд нь цаг хугацааны хувьд 2011 оноос 2016 оны 8 дугаар сарын хооронд үйлдэгдсэн” гэж хэрэг үйлдэгдсэн хугацааны талаар анхан шатны шүүхээс өөр дүгнэлт хийсэн атлаа түүний үндэслэл болсон нотлох баримтын агуулга, уг баримтыг үнэн зөв гэж үзсэн үндэслэл болон няцаан үгүйсгэсэн эсрэг баримтын талаар ямар ч дүгнэлт хийгээгүй байх тул магадлалыг хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэв.

Иймд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсныг анхаарч, Б.В-гийн 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр өөрийн төрсөн дүү Б.Ө-г хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулсан эсэх, прокуророос уг хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв эсэх, түүнчлэн Б.В нь гэр бүлийн хамаарал бүхий хэн хэний эсрэг, хэзээ, хаана, ямар хугацаанд, ямар хэлбэрээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хэнд ямар хохирол учруулсан, хэргийг хүндрүүлэн зүйлчлэх ямар шинж тогтоогдсон талаар прокурорын яллах дүгнэлтэд дурьдаагүй байхад энэ талаар шүүх дүгнэлт хийх боломжтой эсэхийг анхан шатны шүүх дахин хэлэлцэж, хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж дүгнэв.

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 6966 тоот дүгнэлтэд “Б.Ө-гийн биед чихэнд хатгагдсан шарх, сарвуунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо” гэсэн /хх-67/ байхад прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд “Шүүгдэгч Б.В нь 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр өөрийн төрсөн дүү Б.Ө-гийн хүзүүний баруун талд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж хохирогч Б.Ө-гийн биед учирсан гэмтлийн талаар шинжээчийн дүгнэлтээс өөр өөр дүгнэсэн нь ойлгомжгүй, энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

6. Прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллагдагч Б.В-г “ял шийтгэлгүй” гэж бичсэн боловч хавтаст хэргийн 93 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Б.В-г “Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 209 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн ... шийтгэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145., 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан” гэж тэмдэглэжээ. Гэтэл Б.В-г дээр дурьдсан гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцож, ял оногдуулсан гэх шүүхийн шийдвэрүүд хавтаст хэрэгт байхгүй байна.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт Б.В-г 2 удаа ял шийтгүүлж байсан гэж бичсэн байх боловч хэзээ, ямар хэрэгт шийтгүүлсэн талаар дурьдаагүй, харин Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 32 дугаар магадлалын удиртгал хэсэгт Б.Ванчинг урьд ял шийтгүүлсэн эсэх талаар огт бичээгүй, ял шийтгэлийн тэмдэглэл үнэн зөв эсэх талаар дүгнэлт хийгээгүй байна.

Иймд Б.В нь урьд ял шийтгүүлсэн эсэхийг дахин шалгаж, холбогдох шүүхийн шийдвэрийг хэрэгт хавсарган, хувийн байдлыг сайтар шалгаж тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар зайлшгүй нотолбол зохих асуудалд хамаарахаас гадна шүүдэгчийн гэм бурууд тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.

7.Прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллагдагч Б.В-г “хэрэг хариуцах чадвартай” гэж бичсэн байх боловч прокурор ямар баримтыг үндэслэн ийнхүү яллагдагчийн хувийн байдлыг тодорхойлсон нь ойлгомжгүй байна. Иймд яллагдагчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар нэр бүхий гэрчүүдийн өгсөн мэдүүлэг болон яллагдагчийн төрсөн эгч Б.Рогзодмаа нь сэтгэцийн хувьд хөнгөвтөр хэлбэрийн оюун ухааны хомсдол өвчтэй /хх-71/, дүү Б.О нь сэтгэцийн хувьд хүндэвтэр хэлбэрийн оюун ухааны хомсдол, зан төрхийн өөрчлөлт өвчтэй /хх-69/, дүү Б.Ө нь төрөлхийн оюун ухааны хөнгөн хомсдол, зан төрхийн өөрчлөлт өвчтэй /хх-73/ болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба энэ талаар тэдний төрсөн эх Е.Ч нь “Б.Ө, Б.О, Б.Р нар нь бүгд сэтгэцийн өвчтэй, өөрт тохиолдож буй явдлыг бусдад ойлгуулах ямар ч чадваргүй” гэж мэдүүлсэн /хх-31/ байдлыг харгалзан Б.В-гийн сэтгэцийн байдалд шинжилгээ хийлгэж, хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоолгох тухай асуудлыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй.

8.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “Б.В-г гэр бүлийн хамаарал бүхий нэг дор амьдарч байгаа өндөр настай ээж Е.Ч, хөгжлийн бэрхшээлтэй эгч Б.Р, төрсөн дүү Б.О, Б.Ө нартай байнга харгис хэрцгий хандах, догшин авирлах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэж дүгнэсэн боловч мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Б.Р, Б.О нарыг хохирогчоор, мөн тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлж хамгаалах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогоогүй байна.

Жишээ 2.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.07.05-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.10.24-ний өдрийн 54 дүгээр магадлал, УДШ-ийн 2018.02.21-ний өдрийн 70 дугаар тогтоолтой Т.Л-д холбогдох эрүүгийн хэрэг.

Хэргийн товч утга:

Т.Л нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироох” гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн шийдвэрлэсэн байдал:

Анхан шатны шүүх: 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Л-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасч, 4 жил хорих ял шийтгэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Л-д оногдуулсан 4 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх: Т.Л-ийн үйлдсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон өөрчилж, Т.Л-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

“...Т.Л-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнсэж...” гэсэн шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүх: Магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Үндэслэл нь: Анхан шатны шүүх Т.Л-гийн үйлдсэн хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт дүгнэлт хийж, 2002 оны Эрүүгийн хуулийн  61 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан ялыг тэнсэн хянан харгалзсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, улмаар ял шийтгэлийн талаарх өөрийн дүгнэлтээ үгүйсгэсэн шинжтэй буюу хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Шүүгдэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирч, нэг хүний биед хүнд гэмтэл учирсан бөгөөд хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн нөхөн төлж барагдуулаагүй байхад нөхөн төлсөн мэтээр дүгнэж, улмаар гэм буруу болон шүүхээс оногдуулж байгаа ял хэрхэн нийцэж байгаа, ямар үндэслэлүүдээр ялыг хөнгөрүүлж байгаа зэргийг тодорхой зааж тайлбарлаагүй байх тул давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй гэж дүгнэлээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлд шүүхийн шийдвэрийг гардуулан өгөх, 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол гаргаж болохыг тус тус хуульчилжээ.

Гэтэл давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид магадлал гардуулалгүй оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хасч, улмаар хуульд заасан журмын дагуу хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарлаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Дээрх байдлаас дүгнэхэд, давж заалдах шатны шүүх хуульд заасан чиг үүрэг, эрх хэмжээний хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж, шийдвэрлэвэл зохих асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй, бүрэн эрхээ хэрэгжүүлж чадаагүй гэж дүгнэхээр байна.

Тав. Дүгнэлт

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим 2018 онд 861 хэрэг хүлээн авч, 570 хэрэг буюу 66.2 хувийг хяналтын шатны шүүх хуралдаанаар, 72 хэрэг буюу 8.4 хувийг Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг танилцуулж, албан бичгээр хариу өгч шийдвэрлэсэн 190 хэрэг буюу 22.1 хувийг хянаад буцааж, 19 хэрэгт Ерөнхий шүүгч дүгнэлт гаргаж , нийт шүүгчдийн хуралдаанаар шийдвэрлэж, 10 хэрэг буюу 1.2 хувийн үлдэгдэлтэй байна. 

Эрүүгийн танхимын шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн 570 хэргээс 46.6 хувь буюу 266 хэргийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, 26.3 хувь буюу 150 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 27.0 хувь буюу 154 хэргийн тогтоол, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Өнгөрсөн онтой харьцуулбал, анхан болон давж заалдах шатны шүүхээс гаргасан тогтоол, магадлалыг хэвээр үлдээсэн хэргийн тоо 116 хэргээр буюу 77.3 хувиар, тогтоол, магадлалыг хүчингүй болгосон хэргийн тоо 30 хэргээр буюу 25 хувиар, тогтоол магадлалд өөрчлөлт оруулсан хэргийн тоо 82 хэргээр буюу 2.1 дахин тус тус өссөн байна.

Мөн хяналтын шатны шүүхийн нийт хянан шийдвэрлэсэн хэрэгт эзлэх хувийг өмнөх онтой харьцуулахад тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй орхисон хэрэг 2.8 хувиар, тогтоол магадлалыг хүчингүй болгосон хэрэг 6.0 хувиар тус тус өссөн бол тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан хэрэг 8.8 хувиар буурсан нь анхаарал татаж байна.

Өмнөх оны хяналтын шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгтэй харьцуулахад хүнийг алах гэмт хэрэг 22 хэргээр буюу 36.1 хувь, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг 27 хэргээр буюу 64.2 хувь, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 47 хэргээр буюу 2.5 дахин, залилангийн гэмт хэрэг 30 хэргээр буюу 1.2 дахин, хүнийг хүчиндэх гэмт хэрэг 23 хэрэг буюу 95.8 хувь,  хахуулийн гэмт хэрэг 11 буюу 3.6 дахин, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын  журам зөрчих гэмт хэрэг 59 буюу 2.9 дахин тус тус өссөн байна.  

Харин мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, завших, хэрэглэх орон байраар хангах, хууль бусаар тариалах гэмт хэрэг 10 буюу 78.5 хувь, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг 18 буюу 72.0 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын шатны журмаар шийдвэрлэсэн байдалд дүн шинжилгээ хийвэл магадлалын 53.3 хувь буюу 304 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Өмнөх онд хянан шийдвэрлэсэн хэрэгт эзлэх хувиараа хүчингүй болгож шийдвэрлэсэн хэрэг 6 хувиар өссөн нь анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлал хүчингүй болсон үндэслэл, шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийж, анхаарах нэн шаардлагатайг харуулж байна.

Хяналтын шатны шүүхийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан,  хүчингүй болгож шийдвэрлэсэн хэргүүдээс харахад:

  • Эрүүгийн хууль буцаан хэрэглэх журам зөрчсөн буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль хэрэглэсэн, хуучин, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиудын хэм хэмжээг хольж хэрэглэсэн;
  • Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардлыг буруу тогтоосон буюу өмгөөлөгчийн хөлсийг зардалд оруулсан;
  • Торгох ялыг оногдуулахдаа тухайн ялыг биелүүлэх хугацааг хуульд зааснаас багаар тогтоосон;
  • Давж заалдах гомдол гаргахад яллагдагчид танилцуулаагүй хэргийн оролцогчдод магадлалыг гардуулаагүйгээс хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарласан;
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байхад буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэм буруугийн талаар маргаантай, хохирлоо нөхөн төлөөгүй байхад хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн;
  • Давж заалдах шатны шүүх  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйл, 39.9 дүгээр зүйлүүдэд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх, зөвтгөн шийдвэрлэх боломжтой байтал анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон;
  • Яллах дүгнэлт хуульд заасан шаардлагыг хангаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн зэрэг зөрчлүүд байна.

1. Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор Улсын Дээд шүүхээс шүүхийн хууль хэрэглээний практикийг анхан, давж заалдах болон хяналтын шатны түвшинд судалж, нэгдсэн практик тогтоох, Дээд шүүхээс хууль хэрэглэх явцад шүүхийн прецедент тогтоож хэвшүүлэх шаардлагатай байна.

2. Эрүүгийн хууль тогтоомжийг буруу хэрэглэх асуудлыг судалсан судалгаанд үндэслэн шүүгч нарын дунд хууль хэрэглээний онол практик, хууль тогтоомжийн хэрэглээг сайжруулах, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлэх, шинжлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зэрэг чиглэлээр сургалтын агуулга, стандартыг боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай байна.

 

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ

ПРАКТИК СУДЛАЛЫН ХЭЛТЭС