2019 оны 06 сарын 13

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН  ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНААР 2018 ОНД ХЯНАГДСАН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДҮН, ӨӨРЧЛӨГДСӨН, ХҮЧИНГҮЙ БОЛСОН ШИЙДВЭР, МАГАДЛАЛЫГ СУДАЛСАН ТУХАЙ ТОЙМ

 

2019 оны 01 дүгээр сарын 25                                                                                                                                                           Улаанбаатар хот

 

НЭГ. Захиргааны хэргийн танхимын 2018 онд хянасан хэрэг

2018 онд Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх 738 хэрэг хүлээн авснаас 689 хэргийг хянан шийдвэрлэхдээ 512 хэрэг буюу 74.3 хувийг нь шүүх хуралдаанаар хэлэлцэж, 146 хэрэг буюу 21.3 хувийг нь шүүх хуралдаанд оруулахгүйгээр шийдвэрлэсэн бол 30 /4.4%/ хэргийн хувьд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг ханган шийдвэрлэсэн бөгөөд 22  хэргийн үлдэгдэлтэй байна. /Хүснэгт 1./

Хүснэгт 1.

Үзүүлэлт

Захиргааны хэрэг

Өөрчлөлтийн өсөлт, бууралтын зөрүү

 

2017

2018

Тоогоор /+-/

Хувиар /+-/

Тайлангийн эхний үлдэгдэл

13

16

+3

+23.1

Шинээр ирсэн

749

722

-27

-3.6

Бүгд хүлээн авсан хэрэг

762

738

-24

-3.15

Нийт шийдвэрлэсэн

716

689

-27

-3.8

Үүнээс

Шүүх хуралдаанаар

543

512

-31

-5.7

Шүүх хуралдаанаар оруулаагүй

136

146

+10

+7.3

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэрийг хянасан

37

30

-7

+18.9

Үлдэгдэл

16

22

+6

+37.5

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүлээж авсан хэрэг 3.15 хувиар, нийт шийдвэрлэсэн хэрэг 3.8 хувиар, шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 5.7 хувиар тус тус буурсан бол шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэрийг хянасан хэрэг 18.9 хувиар, шүүх хуралдаанаар оруулаагүй шийдвэрлэсэн хэрэг 7.3 хувиар, үлдэгдэл хэрэг 37.5 хувиар тус тус өссөн дүнтэй гарч байна. /Зураг 1./

Зураг 1.

Шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн 511[1] хэргийн 182 нь орон нутагт 308 нь нийслэлд оногдож байгаа бол үлдэх 21 хэргийн 13 нь ёс зүйн хорооны болон мэргэшлийн хариуцлагын хорооны, 8 нь давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн хэрэг болж байна. /Зураг 2./

Зураг 2.

2018 онд хяналтын шатны шүүхээр хүлээн авсан 738 хэргийг гомдол гаргасан этгээдээр нь авч үзвэл:

Хүснэгт 2.

Гомдол гаргасан этгээд

2017

2018

Өсөлт, бууралт

 

хэрэг

Эзлэх хувь

хэрэг

Эзлэх хувь

Тоогоор /+-/

Хувиар /+-/

Нэхэмжлэгч

161

21.1

168

22.8

+7

+4.3

Нэхэмжлэгчийн төлөөлөгч

103

13.5

130

17.6

+27

+2.6

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч

76

10.0

72

9.7

-4

-5.3

Хариуцагч

98

12.9

106

14.3

+8

+8.2

Хариуцагчийн төлөөлөгч

123

16.1

112

15.2

-11

-8.9

Хариуцагчийн өмгөөлөгч

16

2.1

16

2.2

0

0

Гуравдагч этгээд

82

10.8

64

8.7

-8

-9.7

Гуравдагч этгээдийн төлөөлөгч

59

7.7

27

3.7

-32

-54.2

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч

20

2.6

20

2.7

0

0

Прокурор

0

0

0

0

0

0

Гомдол гаргагч

24

3.2

23

3.1

-1

-4.2

Нийт

762

100

738

100

-24

-3.15

Хүлээн авсан нийт хэргээс гомдол гаргасан этгээдээр нь ангилан үзвэл:

  • Нэхэмжлэгч 22.8%
  • Нэхэмжлэгчийн төлөөлөгч 17.6%
  • Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 9.7%
  • Хариуцагч 14.3%
  • Хариуцагчийн төлөөлөгч 15.2%
  • Хариуцагчийн өмгөөлөгч 2.2%
  • Гуравдагч этгээд 8.7%
  • Гуравдагч этгээдийн төлөөлөгч 3.7%
  • Гуравдагч этгээдийн өмгөөлөгч 2.7%
  • Прокурор 0%
  • Гомдол гаргагч 3.1%-ийг тус тус эзэлж байна. /Хүснэгт 2./

Өмнөх онтой нь харьцуулж өсөлт, бууралтын өөрчлөлтийг нь доорх зургаар харууллаа.

Зураг 3.

Дээрх зургаас үзвэл өмнөх оны мөн үеийнхээс нэхэмжлэгч өөрөө болон түүний төлөөлөгч гомдол гаргаж буй байдал бага зэрэг /тус тус 4.3 болон 2.6/ өссөн бол нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдол гаргах нь 5.3 хувиар буурчээ. Харин хариуцагчийн хувьд төлөөлөгчөөр бус өөрөө гомдол гаргасан байдал нь өссөн байна. Гуравдагч этгээдээр оролцогчид бүхэлдээ буурсны дотор төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох нь 54.2 хувь буурсан нь анхаарал татаж байна. Өмгөөлөгчдийн оролцоо аль алинд нь тогтмол үзүүлэлттэй байна. /Зураг 3./

2018 онд Хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн захиргааны хэргийн шийдвэрийг өмнөх онтой харьцуулж үзвэл доорх өөрчлөлт гарсан байна.

Хүснэгт 4.[2]

Шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн хэрэг

2017

2018

Өсөлт, бууралт

 

хэрэг

Эзлэх хувь

хэрэг

Эзлэх хувь

Тоогоор /+-/

Хувиар /+-/

Хэвээр

343

63.2

340

66.4

-3

-0.87

Өөрчлөгдсөн

60

11.1

54

10.5

-6

-10.0

Хүчингүй болсон

140

25.8

117

22.9

-23

-16.4

Нийт

543

100.0

511

100.0

-32

-5.9

2018 онд нийт 511 хэрэг хяналтын шатны  шүүх хуралдаанаар  хянан шийдвэрлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 32 хэргээр буюу 5.9 хувиар буурсан үзүүлэлт болж байна. /Хүснэгт 4./ Харин хяналтын шатны шүүх хуралдаанаас гарсан шийдвэрийг өмнөх онтой харьцуулбал доорх зураглал харагдаж байна.

Зураг 5.

2018 онд Хяналтын шатны шүүхээр шийдвэрлэсэн захиргааны хэргийн тогтоол шийдвэрийг өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлттэй харьцуулахад шийдвэрийг хэвээр үлдээсэн тогтоол 0.87 хувиар, хүчингүй болгосон шийдвэр 10 хувиар, өөрчлөлт оруулсан шийдвэр 16.4 хувиар буурсан нь нийт хяналтын шатны захиргааны хэрэг буурсантай хамааралтай өөрчлөлт болсон байна. /Зураг 5./

Хяналтын шатны шүүх хуралдаанаар 2018 онд хянагдсан нийт захиргааны хэргийн шийдвэрийг анхан шатны журмаар шийдвэрлэсэн шүүхүүдээр нь доорх хүснэгтэд хувьчилж үзүүллээ.

Хүснэгт 5.[3]

Анхан шатны шүүх

үзүүлэлт

Хэвээр үлдээсэн

Өөрчлөлт оруулсан

Хүчингүй болгосон

Нийт

1

Архангай

тоо

3

5

6

14

Эзлэх хувь

21.4%

35.7%

42.9%

100.0%

2

Баян-Өлгий

тоо

12

3

3

18

Эзлэх хувь

66.7%

16.7%

16.7%

100.0%

3

Баянхонгор

тоо

6

3

2

11

Эзлэх хувь

54.5%

27.3%

18.2%

100.0%

4

Булган

тоо

1

1

1

3

Эзлэх хувь

33.3%

33.3%

33.3%

100.0%

5

Говь-Алтай

тоо

0

5

0

5

Эзлэх хувь

0.0%

100.0%

0.0%

100.0%

6

Говьсүмбэр

тоо

5

2

1

8

Эзлэх хувь

62.5%

25.0%

12.5%

100.0%

7

Дархан-Уул

тоо

2

3

3

8

Эзлэх хувь

25.0%

37.5%

37.5%

100.0%

8

Дорноговь

тоо

4

3

3

10

Эзлэх хувь

40.0%

30.0%

30.0%

100.0%

9

Дорнод

тоо

3

1

0

4

Эзлэх хувь

75.0%

25.0%

0.0%

100.0%

10

Дундговь

тоо

1

2

3

6

Эзлэх хувь

16.7%

33.3%

50.0%

100.0%

11

Завхан

тоо

4

2

3

9

Эзлэх хувь

44.4%

22.2%

33.3%

100.0%

12

Орхон

тоо

3

9

3

15

Эзлэх хувь

20.0%

60.0%

20.0%

100.0%

13

Өмнөговь

тоо

3

0

3

6

Эзлэх хувь

50.0%

0.0%

50.0%

100.0%

14

Өвөрхангай

тоо

1

0

1

2

Эзлэх хувь

50.0%

0.0%

50.0%

100.0%

15

Сүхбаатар

тоо

6

1

1

8

Эзлэх хувь

75.0%

12.5%

12.5%

100.0%

16

Сэлэнгэ

тоо

2

1

2

5

Эзлэх хувь

40.0%

20.0%

40.0%

100.0%

17

Төв

тоо

5

8

3

16

Эзлэх хувь

31.3%

50.0%

18.8%

100.0%

18

Увс

тоо

3

2

2

7

Эзлэх хувь

42.9%

28.6%

28.6%

100.0%

19

Ховд

тоо

5

5

7

17

Эзлэх хувь

29.4%

29.4%

41.2%

100.0%

20

Хөвсгөл

тоо

2

0

3

5

Эзлэх хувь

40.0%

0.0%

60.0%

100.0%

21

Хэнтий

тоо

0

2

3

5

Эзлэх хувь

0.0%

40.0%

60.0%

100.0%

22

Нийслэл

тоо

107

101

100

308

Эзлэх хувь

34.7%

32.8%

32.5%

100.0%

23

ШЁЗХ

тоо

7

0

5

12

Эзлэх хувь

58.3%

0.0%

41.7%

100.0%

24

АШЖурмаар ДЗШШ

тоо

6

0

2

8

Эзлэх хувь

75.0%

0.0%

25.0%

100.0%

25

МХХ

тоо

1

0

0

1

Эзлэх хувь

100.0%

0.0%

0.0%

100.0%

Нийт

тоо

192

159

160

511

Эзлэх хувь

37.6%

31.1%

31.3%

100.0%

2018 онд Хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн нийт хэргүүдээс орон нутагт хамгийн бага нь Өвөрхангай /0.4%/, Булган /0.6%/, Дорнод /0.8%/ аймгуудийн шүүхүүд болсон бол хамгийн их нь Баян-Өлгий /3.5%/, Ховд /3.3%/, Төв /3.1%/ аймгуудийн шүүхүүд орж байгаа бол 60.2 хувийг Нийслэлийн шүүхийн хэрэг эзэлж байна. /Хүснэгт 5./

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд эцэслэн тогтоосон байдлыг хэвээр үлдээсэн, өөрчлөлт оруулсан, хүчингүй болгосон шийдлээр нь анхан шатны шүүхийн харьяалал тус бүрээр бүтэцлэж хувь тооцон үзүүллээ. /Зураг 6./

Зураг 6.

2018 онд УДШ-ийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хэргүүдийн хувьд анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн шийдлийн 37.6 хувь нь хэвээр үлдээж, 31.1 хувь нь өөрчлөгдөж, 31.3 хувь нь хүчингүй болсон байна.

Хяналтын шатны шүүх хуралдаанаас анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан шалтгаан үндэслэлийг хувиар авч үзвэл:

- Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн  - 19.5%

- Хэрэглэвэл зохих хуулийг бүрэн хэрэглээгүй – 27.3%

- Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн – 13.2%

- Нотлох баримтыг буруу үнэлсэн – 1.8%

- Үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй – 21.4%

- Тооцоолол, найруулгын алдаатай – 9.5%

- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн – 5.5%

- Хөөн хэлэлцэх хугацаа анхаараагүй – 0.9%

- Нэхэмжлэлийн шаардлага тодруулаагүй, дүгнэлт өгөөгүй – 0.9% эзэлж байна. /Зураг 8./

Зураг 8.

Тэгвэл хүчингүй болгосон шийдвэрүүд дараах үндэслэлүүдээр гарчээ. Үүнд:

  • Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн – 9.3%
  • Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн – 19.0%
  • Нотлох баримтыг буруу үнэлсэн – 5.7%
  • Нотлох баримтыг дутуу цуглуулсан – 20.6%
  • Үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй – 26.7 %
  • Хэрэглэвэл зохих хуулийг бүрэн хэрэглээгүй – 2.4%
  • Хөөн хэлэлцэх хугацаа анхаараагүй – 4.0%
  • Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн – 1.2%
  • Нэхэмжлэлийн шаардлага тодруулаагүй, дүгнэлт өгөөгүй – 10.9% зэрэг үндэслэлүүд тус тус орж байна. /Зураг 9./

Зураг 9.

2018 онд захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын шатны шүүхээр хянаад 66.4 хувийг нь хэвээр үлдээж, 10.5 хувийг нь өөрчилж, 22.9 хувийг нь хүчингүй болгосон байна.

Өөрчлөлт оруулсан хяналтын шийдлийн шалтгааныг эзлэх хувиар нь авч үзвэл:

- Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн  - 23.4%

- Хэрэглэвэл зохих хуулийг бүрэн хэрэглээгүй – 14.3%

- Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн – 10.4%

- Нотлох баримтыг буруу үнэлсэн – 3.9%

- Үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй – 23.4%

- Тооцоолол, найруулгын алдаатай – 13.0%

- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн – 7.8%

- Хөөн хэлэлцэх хугацаа анхаараагүй – 2.6%

- Нэхэмжлэлийн шаардлага тодруулаагүй, дүгнэлт өгөөгүй – 1.3% тус тус эзэлж байна. /Зураг 10./

Зураг 10.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгосон шалтгааныг авч үзвэл:

  • Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн – 9.6%
  • Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн – 21.0%
  • Нотлох баримтыг буруу үнэлсэн – 10.2%
  • Нотлох баримтыг дутуу цуглуулсан – 9.6%
  • Үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй – 38.3 %
  • Хэрэглэвэл зохих хуулийг бүрэн хэрэглээгүй – 1.2%
  • Хөөн хэлэлцэх хугацаа анхаараагүй – 1.8%
  • Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн – 3.0%
  • Нэхэмжлэлийн шаардлага тодруулаагүй, дүгнэлт өгөөгүй – 5.4% -ийг эзэлж байна. /Зураг 11./

Зураг 11.

2018 онд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцээд гаргасан шийдвэрийг авч үзвэл:

  • Шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон -28.8%
  • Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулсан – 6.7%
  • Магадлалыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээсэн -7.2%
  • Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг болон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон -3.7%
  • Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан -5.7%
  • Магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон -37.6%
  • Магадлалд өөрчлөлт оруулсан -4.1%
  • Магадлалыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг өөрчилсөн -4.1%
  • Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг болон нэхэмжлэлийг хангасан-1.4%
  • Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасан -0.8% гэсэн байдалтай байна. /зураг 12/

Зураг 12.

ХОЁР. 2018 онд Захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхүүдийн шийдвэр, магадлал,  Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдээд хэвээр үлдсэн, өөрчлөлт орсон, хүчингүй болсон үндэслэл, шалтгааны тухайд онцлох жишээнүүд.

Жишээ 1.  Шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн. / маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн/

Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч нараас “эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн, нарны гэрэл хааж, үзэгдэх орчин хязгаарласан” гэх үндэслэлээр зэргэлдээ орших “Ө Х” ХХК-ийн барьж буй барилгын магадлалын ерөнхий дүгнэлт, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байна.

Шүүхийн шийдвэрлэсэн байдал:

Анхан шатны шүүх: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0957 дугаар шийдвэрээр: Барилгын тухай хуулийн Барилгын тухай /2008 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.7, 6.2.8, 6.2.9, 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.У, Т.О нарын Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан “Ө Х” ХХК-д олгосон 2014 оны .. дугаар сарын ..-ны өдрийн ../... дугаартай Барилгын хөгжлийн төвийн магадлалын ерөнхий дүгнэлт, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-ын 2014 оны .. дугаар сарын ..-ний өдрийн ../... дугаартай “Барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүх: Анхан болон Давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.  Үүний үндэслэгээ нь:

9. Барилгын тухай /2008 он/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэгт зааснаар барилга байгууламжид тавигдах шаардлага нь зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулахгүй байхад оршиж байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн өмчлөлийн барилгууд нь байрлалын хувьд жишүү байрлалтай байх бөгөөд барилга хоорондын зай, хэмжээг Орон сууцны барилгын зураг төсөл, төлөвлөлт тооцох тухай дүрмээр зохицуулж байна.

10. Уг дүрмийн 2.5-д зааснаар барилгын тууш талуудын хооронд, барилгын тууш тал болон хөндлөн талын хооронд, сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд, орон сууцны цонхгүй хөндлөн талуудын хоорондын зай хэмжээнээс барилга хоорондын зайг тооцох ба харин жишүү барилга хоорондын зайг тогтоогоогүй байгаа нь жишүү барилгууд “харилцан бие биедээ нөлөөлөхгүй” гэж ойлгогдохоор гуравдагч этгээдийн барилга нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчихгүй тухай анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт дээрх журамд нийцжээ.

11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлэх чиг үүрэгтэй, энэ дагуу барилгын хоорондын хамаарлын талаар мэргэжлийн байгууллагаас шинжлэх ухаан, тооцооллын үндсэн дээр тусгай мэдлэгийн хүрээнд нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон барилгын норм, дүрмийг баримталж хэргийг шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй, барилгын нормоор нэгэнт тодорхой тогтоосон асуудалд шинжээчийн дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлага байхгүй байсан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “хэт нэг талыг барьсан” тухай гомдлыг хангах үндэслэлгүй.

12. Нэхэмжлэгч нарын тухайд 2016 оны 6 сард Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үед гуравдагч этгээдийн барилга баригдаж байсан буюу 10 давхарын цутгалтын ажил явагдаж байсан, нэхэмжлэгч нар нь тухайн үед өөрийн худалдан авах байрны орчны газрыг судлах, үзэгдэх орчин хязгаарлагдах эсэхийг тооцоолох бүрэн боломжтой байсан, хожим үүссэн эрхээр бусдын барилга барих эрхийг хязгаарлах боломжгүй.

13. Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж тооцох дүрмийн 3.3-д зааснаар тухайн эдэлбэр газарт барилга шинээр барихдаа зэрэгцээх бусад барилга, байгууламжид сүүдэрлэгдэхээргүй, зонхилох өрөө тасалгааны цонхоор нар хангалттай тусахаар барилгыг байрлуулах ба тухайн тохиолдолд барилга хоорондын байрлал жишүү байрлалтай, барилгын нүүр талтай зэрэгцээ байрлаагүй тул уг дүрмийн 5.26-д зааснаар тооцоолон нарны тусгал “хангалттай” гэж үзсэн, нэхэмжлэгчийн тухайд үүнийг үгүйсгэх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, жишүү байрлалтай барилгын тухайд нэхэмжлэгчийн амьдарч байгаа “өрөөний цонхыг өдрийн турш хаасан” гэх үйл баримт тогтоогдоогүй тул энэ талаархи гомдлыг хангах үндэслэлгүй.

14. Нэхэмжлэгчийн “өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх эрх хангаагүй, хүндэтгэн үзэх шалтгаанаар өмгөөлөгч ирээгүй байхад түүнийг оролцох боломж олгоогүй” тухай гомдол үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч талын хүсэлтээр, нэхэмжлэгчийг өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх эрхийг хангаж, нийтдээ 3 удаа хойшилсон, 4 удаагийн шүүх хуралдаанд “өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй” гэх боловч үүнийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, тухайлбал хорио цээрийн дэглэм тогтоосон захирамжийн хугацаа дууссан байсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зөрчөөгүй байна. Нөгөө талаас шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох, өмгөөлүүлэх эрхээр хангагдах нь хуулиар олгосон боломж бөгөөд шүүхээс энэ эрхийг хязгаарлаагүйн зэрэгцээ өмгөөлөгчийг заавал байлцуулан хуралдааныг явуулах ойлголт биш юм. 

Жишээ 2.  Магадлалыг хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээсэн. /хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй/

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны .. дугаар сарын ..-ны өдрийн .. дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны .. дугаар сарын ..-ны өдрийн ... дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн, нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын ... дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан, нэхэмжлэгчээс “...байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан нь ... үндэслэлгүй, ... бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, ... Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсэг хяналт, шалгалт хийх талаар мэдэгдээгүй, ...оролцоог хангаагүй, ... дүгнэлт гаргахын өмнө бодит байдлыг шалгаагүй” гэх зэрэг үндэслэлээр, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны .. дугаар сарын ..-ны өдрийн .. дүгээр шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Н, тус газрын ахлах мэргэжилтэн Б.С, М.О нарын 2017 оны .. дугаар сарын ..-ны өдрийн ... дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхийн шийдвэрлэсэн байдал:

Анхан шатны шүүх: Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 46 дугаар зүйлийн 46.1, 48 дугаар зүйлийн 48.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.5, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11, 14, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгүүдийг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, Байгаль орчин, аялал жуучлалын яаманд тус тус холбогдуулан гаргасан “Ю” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуучлалын яамны ажлын хэсгийн 2017 оны .. дугаар сарын ..-ны өдрийн ... тоот дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны .. дугаар сарын ..-ны өдрийн .. дүгээр шийдвэрийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх: Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 35.4, 37 дугаар зүйл, 39 дүгээр зүйлийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д заасныг тус тус баримтлан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны ..дугаар сарын ..-ны өдрийн .. дүгээр шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2017 оны .. дугаар сарын ..-ны өдрийн ... дүгээр дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Ю” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүх: магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна. Үүний үндэслэгээ нь:

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны .. дугаар сарын..-ны өдрийн .. дугаар дүгнэлтээр, “... “Ю” ХХК нь 2016, 2017 онд уурхайн олборлолтын үйл ажиллагаа эхлүүлэхэд шаардагдах холбогдох баримт бичиггүй, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр “... Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу ... тоот тусгай зөвшөөрлийг энэхүү дүгнэлтийг үндэслэн цуцлах шийдвэр гаргаж хариу ирүүлэхийг /Ашигт малтмал, газрын тосны газарт мэдэгдэж/” даалгажээ.

16. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан ... /бол тусгай зөвшөөрлийг цуцлах/”-аар зааснаас үзэхэд, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргах уг “дүгнэлт” нь гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар шууд үүсгэх, тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд заасан үүргээ биелүүлээгүй “зөрчил гаргасан” болохыг тогтоосон, захиргааны акт байна.

17. Гэтэл, хариуцагч “Ажлын хэсэг”-ийн шүүхэд ирүүлсэн “... бид захиргааны акт гаргаагүй, ... Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтсийн дарга ...  /шийдвэр гаргасан тул/ БОАЖЯ хариуцагчаар оролцох эрх зүйн үндэслэлгүй” гэх зэрэг тайлбараас үзэхэд хариуцагч нар өөрсдийн гаргасан уг дүгнэлтээ “зөрчил тогтоосон захиргааны акт” биш, санал илэрхийлсэн “албан бичиг” гэж тодорхойлжээ.

18. Аливаа этгээдэд хууль зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэл нь түүний хуульд нийцээгүй “буруутай үйл ажиллагаа” нь зохих журмын тогтоогдсон байх эрх зүйн нийтлэг зарчимтай, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн хууль зөрчсөн буруутай үйл ажиллагаа нь зохих журмын дагуу тогтоогдсон тохиолдолд үр дагавар үүсэх бөгөөд, тухайн тохиолдолд, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Ажлын хэсэг”-ийн 2017 оны .. дугаар сарын ..-ны өдрийн ...  дугаар дүгнэлт нь “зөрчил тогтоосон” захиргааны актын хувьд агуулга болон  хэлбэрийн нийтлэг шаардлага хангаагүй байна гэж үзлээ.

19. Ашигт малтмалын тухай хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын “дүгнэлт гаргах” үйл ажиллагааг нарийвчлан зохицуулаагүй хэдий ч “удирдамж, томилолтын дагуу хяналт, шалгалтыг эхлүүлэх”, “хяналт шалгалтын үндсэн дээр зөрчлийг тогтоох”, “...мэдэгдэх, оролцоог хангах”, “гомдол гаргах боломжоор хангах” зэрэг суурь зарчмуудыг төрийн эрх бүхий байгууллага баримтлах ёстой, ийнхүү хуулиар нарийвчлан журамлаагүй нь хяналт шалгалт хийлгүйгээр зөрчил тогтоох, эсхүл албан бичгээр тусгай зөвшөөрлийг цуцлахыг шаардах эрх олгосон гэх  үндэслэлгүй юм.

20. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “Ю” ХХК нь ... дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг, уг тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай (2009) хуулийн дагуу тус компанийн ашигт малтмал ашиглалтын үйл ажиллагаа хязгаарлагдаж, олборлолт хийгдээгүй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ... дүгээр албан бичгээр “...Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт..., ... сайдын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Чиглэл өгөх тухай” А/67 дугаар тушаалд заасны дагуу ... /тусгай компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайд/ ашигт малтмал оолборлож, нөхөн сэргээлт хийх боломжтой болсон”-ыг мэдэгдсэнээр үйл ажиллагаагаа сэргээсэн, нэхэмжлэгч, хариуцагч нар уг үйл баримтуудтай маргаагүй байна.

21. Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны .. дугаар сарын ..-ны өдрийн ... дүгээр албан бичгээр “... “Ю” ХХК нь 2016 онд холбогдох бичиг баримтгүй хууль бусаар үйл ажиллагаа явуулж, байгалийн нөөц баялагт их хэмжээний хохирол учруулсан /тул/ ... ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргаж өгнө үү” гэх, “Онон Улз голынхон” ТББ, “Онон голоо хамгаалъя” ТББ болон “нутгийн иргэд”-ээс 2017 оны .. дугаар сарын ..-ны өдөр “... “Ю” ХХК нь 2016 оны 09 сараас эхлэн холбогдох зөвшөөрөл, бичиг баримтын бүрдэлгүйгээр хууль зөрчин олборлолт эхлүүлсэн, ...байгаль орчинд учруулсан их хэмжээний хохирлыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгосон ... компанийн үйл ажиллагааг яаралтай зогсоох шийдвэр гаргаж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүргүүлсэн, түүнчлэн, “Онон багийн нутаг Гутайн даваанд ашиглалтын эрх бүхий “Ю” ХХК-ийн ашиглалтын үйл ажиллагаанд хяналт тавих ажлын түр хороо”-ны 2017 оны .. дугаар сарын ..-ны өдрийн дүгнэлтээр “... Онон Улз голын сав захиргаа, Онон Улз ТББ, Онон голын сав дагуух бүс нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, ард, иргэд, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, хууль хяналтын байгууллага, Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хэнтий аймгийн ИТХ, Засаг дарга нартай хамтран ажиллаж, хяналт тавьж ажиллах нь зүйтэй” гэх, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “ГЗБУНБЗГ”-ын дарга Г.Н-аар ахлуулсан Ажлын хэсгийн 2016 оны .. дугаар сарын ..-ны өдрийн дүгнэлтээр “... Ашигт малтмалын тухай хуулийн 35.3-т заасныг зөрчиж үйл ажиллагаа явуулсан ... “Ю” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Ашигт малтмалын газарт хүргүүлэх саналтай” гэх дүгнэлтийг тус тус гаргасан, нэр бүхий иргэдээс Засгийн газрын “11 11 төв”-д хандан “Ю” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг утсаар гаргаж байсан болох нь тус тус хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

   22. Хэнтий аймгийн Засаг даргын болон эдгээр олон нийтийн байгууллага, иргэдийн гомдол, хүсэлт, ажлын хэсгийн дүгнэлтүүд нь төрийн эрх бүхий байгууллагаас “Ю” ХХК-ийн үйл ажиллагаа хууль тогтоомжийг зөрчсөн эсэх, зөрчил гаргасан эсэхийг тогтоох төрийн хяналт шалгалтыг эхлүүлэх үндэслэл мөн, харин тусгай зөвшөөрлийг шууд цуцлах үндэслэл болохгүй.

23. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Н, тус газрын ахлах мэргэжилтэн Б.С, М.О нарын 2017 оны .. дугаар сарын ..-ны өдрийн ... дугаар “Тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” дүгнэлтэд дээр дурдсан Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны .. дугаар сарын ..-ны өдрийн ... дүгээр албан бичиг, илтгэх хуудас, ТББ-ын хүсэлт зэргийг хавсаргасан, харин дүгнэлт гаргасан Г.Н, Б.С, М.О нар хяналт, шалгалтыг хэзээ, хэрхэн явуулсан, хяналт шалгалтаар ямар зөрчил хэрхэн тогтоосон, зөрчил тус бүр нь аль хуулийн ямар заалтад нийцээгүй талаар болон гаргасан гэх зөрчлүүд нь 2016 эсхүл 2017 онд тус тус хэрхэн хамаарах талаар огт дурдаагүй байх тул “зөрчил тогтоогдсон” гэж шүүх дүгнэх боломжгүй байна.

24. Ашигт малтмалын тухай хуулийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “... /ашиглалтын/ тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж ...-д заасан үүргийг биелүүлнэ”, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-ийн 1-д “... /байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь/ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”-аар, 26 дугаар зүйлийн 1-д “... байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлэх”-ээр, 27 дугаар зүйлийн 1-ийн 10-т “... /улсын байцаагч/ хууль тогтоомж, технологийн зөрчил гаргаж байгаль орчинд хохирол учруулсан аж ахуйн нэгж, байгууллагын лицензи, зөвшөөрөл, ... эрхийг хүчингүй болгуулах, үйл ажиллагааг түр болон бүрмөсөн зогсоох саналаа тухайн эрх олгосон байгууллагад тавьж шийдвэрлүүлэх”-ээр тус тус зааснаас үзэхэд, тусгай зөвшөөрөл эзэмшигч “байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй”, “... байгаль орчинд халтай хууль бус үйл ажиллагаа явуулсан” нь мэргэжлийн хяналтын байгууллагын эрх бүхий улсын байцаагчаас зохих журмын дагуу явуулсан хяналт, шалгалтаар тогтоогдсон нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан “дүгнэлт” гаргах үндэслэл болохоор байна.

25. Түүнчлэн, төрийн эрх бүхий байгууллагаас “зөрчил тогтоосон” дүгнэлт гаргах талаарх ижил төстэй харилцааг зохицуулсан бусад хуулийн заалтуудыг авч үзвэл, Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “... улсын байцаагч ... дүгнэлт бичих бөгөөд ... /дүгнэлт/ нь тэмдэглэх болон тогтоох хэсгээс бүрдэнэ”, 34.4-т “... дүгнэлт нь нэгдсэн бүртгэл, дугаартай байна”, Барилгын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.8-д “... барилгын улсын хяналт хэрэгжүүлэх байгууллагын дүгнэлтийг үндэслэн барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ”, Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8-д “улсын байцаагч нь ... дүгнэлт ...-ийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ” гэх зэргээр хэлбэрийн шаардлагуудыг нийтлэг байдлаар зохицуулсан байхад  Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “зөрчил тогтоосон” дүгнэлтийн хувьд эдгээр шаардлагууд хамаарахгүй гэж дүгнэх боломжгүй.

26. Иймд, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт холбогдуулан анхан шатны шүүх “... /маргаан бүхий акт нь/ судлан шинжлэгдсэн, нөхцөл байдлыг бүрэн дүүрэн бодитой дүгнэж үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэх боломжгүй, ... Ажлын хэсэг маргаан бүхий захиргааны акт гарах үед буюу 2017 оны 06 дугаар сард ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай дээр бодит байдал ямар байсан, дүгнэлтийн үндэслэл болж буй баримтыг тал бүрээс бүрэн, бодитойгоор харьцуулан … /үнэлээгүй/” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, харин, давж заалдах шатны шүүх “... /маргаан бүхий/ дүгнэлтэд байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр... Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргаж хариу ирүүлэхийг Ашигт малтмалын газарт мэдэгдсэн нь үндэслэлгүй” гэж дүгнэсэн атлаа “...нэхэмжлэгчийн хууль бус ажиллагааг тогтоосон хэсэг нь хууль зөрчөөгүй” гэсэн дүгнэлт буруу гэж үзлээ.

27. Түүнчлэн, анхан шатны шүүх уг маргаанд Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг хэрэглэж, “... дүгнэлт гаргах үйл ажиллагаанд уг аж ахуйн нэгжийг татан оролцуулж түүнд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломж олгох”, “... дүгнэлтийг бичгээр хүргүүлж мэдэгдсэнээр уг дүгнэлт нь хүчин төгөлдөр болох”, “... нэхэмжлэгчийг маргаан бүхий дүгнэлт гаргах үйл ажиллагаанд оролцуулаагүйгээс гадна мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй болох” талаар хийсэн дүгнэлтүүдийг хяналтын шатны шүүх буруутгах үндэслэлгүй байна.

 28. -... Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны .. дугаар сарын ..-ны өдрийн .. дүгээр шийдвэрийн талаар:  

29. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын маргаан бүхий шийдвэрээр нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн ... дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17/01 дугаар дүгнэлтийг тус тус үндэслэсэн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны уг дүгнэлт нь дээрх байдлаар “хууль бус” болох нь тогтоогдож байх тул  Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдээгүй гэж үзнэ.

30. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т “... /ашигт малтмал/ ашиглахтай холбогдож олгох зөвшөөрлийг ... Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулах”-аар заасан, Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгайлсан эрх, үүрэг, тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл, журмыг нарийвчлан тодорхойлсон тул уг харилцаанд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн хэрэглэхгүй.

31. Иймд, маргаан бүхий актаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасныг үндэслэж, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй, давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

32. Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалахтай холбоотой үүргийн нарийвчлан зааж өгсөн, тодруулбал, уг хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон энэ хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасан үүргийг биелүүлнэ”, 37.2-т “Байгаль орчны албанаас зөвшөөрөл авалгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, энэ хуулийн 35.4-т заасан комиссын шийдвэргүйгээр ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа эхлэхийг хориглох бөгөөд тухайн асуудлаар маргаан гарвал мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гаргаж болно”, 39 дүгээр зүйлийн 39.7-д “тухайн жилийн нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн хийгээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг дарга болон мэргэжлийн хяналтын алба хамтран дараагийн жилийн олборлолтын ажлыг эхлүүлэхгүй байх эрхтэй” гэж тус тус заасан, түүнчлэн, байгаль орчныг хамгаалах энэ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

33. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2017 оны .. дугаар сарын ..-ны өдрийн ..дүгээр шийдвэртээ Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалт буюу “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэснийг баримталсан, үндэслэлээ “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Ажлын хэсэг”-ийн дээрх 2017 оны 17/01 дугаар дүгнэлт” гэж тайлбарласан, нэхэмжлэгч “Ю” ХХК өөр ямар нэг зөрчил гаргасан талаар маргаагүй байна.

34. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн... /бол олгосон байгууллага нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох/”-оор заасан, тухайн тохиолдолд, уг ерөнхий зохицуулалтыг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэнэ гэж үзсэн бол “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”-ийг түүнийг олгосон байгууллага, эсхүл эрх бүхий байгууллагаас мөн тогтоогдсон байх хууль зүйн шаардлагыг давж заалдах шатны шүүх анхаарах ёстой байжээ.

37. Хяналтын шатны шүүхийн энэхүү дүгнэлт нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, үүний үндсэн дээр тусгай зөвшөөрлийн эрхийг хадгалах хуулиар тогтоосон нөхцөл шаардлагыг үгүйсгээгүй, түүнчлэн, эрх бүхий этгээдээс хуульд заасан нөхцөл, журам, зарчимд нийцүүлэн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, зохих журмын дагуу акт, дүгнэлт гаргахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Жишээ 3.  Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг болон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. /хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй/

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.А-ийн 2016 оны .. дүгээр сарын ..-ны өдрийн Б/... дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Дотоод аудитын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах.

Шүүхийн шийдвэрлэсэн байдал:

Анхан шатны шүүх: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны .. дүгээр сарын ..-ны өдрийн Б/.. дугаар тушаалыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга нь энэхүү шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан сонгон шалгаруулалтыг зохион байгуулсны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга нь шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд захиргааны шинэ акт гаргаагүй тохиолдолд Г.З-г ажлаас чөлөөлсөн 2016 оны .. дүгээр сарын ..-ны өдрийн Б/.. дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор болох ... төгрөгөөс Г.З-гийн авсан 6 сарын тэтгэмж болон Баянгол дүүргийн дотоод аудитын албанд мэргэжилтнээр ажиллаж авсан цалин хөлсийг хасч, зохих татвар суутгал хийж олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүх: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.З-гийн “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.А-ийн 2016 оны .. дүгээр сарын ..-ны өдрийн Б/.. дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Дотоод аудитын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Үүний үндэслэгээ нь:

22. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

23. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой байтал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэсний дагуу маргаан бүхий актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

24. Харин давж заалдах шатны шүүх “Г.З-гийн ажиллаж байсан “дотоод аудитын ахлах мэргэжилтэн”-ийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолт авагдаагүй, ажлын байрны тодорхойлолт тухайн үед батлагдсан эсэх, мэргэжилтнээс ялгаатай эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны бүтцэд “дотоод аудит хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд түүний ажиллаж байсан ахлах мэргэжилтний албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдсан, эсхүл уг орон тоо хасагдсан эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй...” гэсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь үндэслэлгүй, иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.

25. Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, анх нэхэмжлэгч нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын 2012 оны Б/.. дугаар тушаалаар Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт “Дотоод аудит хариуцсан мэргэжилтэн”-ээр томилогдсон, 2015 оны Б/.. дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралтаар “дотоод аудитын ахлах мэргэжилтэн”-ийн орон тоонд ажиллах болсон, хэрэгт эдгээр тушаалуудтай хамт Төрийн албаны зөвлөлийн 2004 оны .. дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ажлын байр /дотоод аудит хариуцсан мэргэжилтэн/-ны тодорхойлолт авагдсан байх тул “бодит байдал дээр Г.З нь ахлах мэргэжилтнээр томилогдон, уг албан тушаалын дагуу цалин хангамж авч байсан, ... “дотоод аудит хариуцсан мэргэжилтэн” гэсэн ажлын байрны тодорхойлолт байсныг шүүхэд хүргүүлсэн, өөр тодорхойлолт байхгүй, ... яамдын дотоод аудитын ахлах мэргэжилтний ажлын байрны үндсэн чиг үүрэг нь өөр өөр байх боломжгүй, иймд шүүх нэгэнт байхгүй нотлох баримт, хэргийн оролцогчдын маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа үйл баримтыг тогтоохоор ач холбогдолгүй нотлох баримт шаардсан...” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.

26.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд “яамны ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн нь төсөөтэй чиг үүргийг хэрэгжүүлж болох хэдий ч хүлээх хариуцлага, шатлан захирах ёс, эдлэх эрх, цалин хангамж, зэрэг дэвийн хувьд бүрэн ялгаатай, ондоо албан тушаал юм, иймд нэхэмжлэгчийн ахлах мэргэжилтний ажлын байрны орон тоо хасагдсан учраас ажлаас чөлөөлсөн...” гэх “нэхэмжлэгч нь бодит байдал дээр мэргэжилтний чиг үүргийг хэрэгжүүлж байсан, дотоод аудитын ахлах мэргэжилтэн, мэргэжилтний чиг үүрэг нь өөр өөр байх боломжгүй” гэсэн утгатай хоорондоо зөрчилтэй гомдол гаргажээ.

27. Гэвч нэхэмжлэгчийн эрхэлж байсан “дотоод аудит хариуцсан ахлах мэргэжилтэн” гэх албан албан тушаал /ажлын байр/ нь шинээр зохион байгуулагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зохион байгуулалтын нэгж /газар, хэлтэс/-ийн бүтэц, орон тоонд байхгүй, харин дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн 2 байгаагаас үзвэл нэхэмжлэгчийн албан тушаалын орон тоо “нэршлийн хувьд” хасагдсан гэж үзэхээр байна. Гэхдээ “бодит байдал дээр нэхэмжлэгч нь мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлж байсан” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гомдол, үүнийг нэхэмжлэгчийн зүгээс үгүйсгээгүй үйл баримт болон түүний “мэргэжилтний орон тоонд эгүүлэн тогтоолгох” тухай даалгах нэхэмжлэлийн шаардлага, түүнчлэн анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн “нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдсан” гэх дүгнэлт зэргээс үзвэл нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын орон тоо “цөөрсөн” гэж үзэх үндэслэлтэй, иймээс энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

28.  Гагцхүү анхан шатны шүүх “хариуцагч сонгон шалгаруулалт явуулаагүй”  гэж, харин давж заалдах шатны шүүх “...албан тушаалын гүйцэтгэх чиг үүргээс үзвэл магистрын зэрэг зайлшгүй шаардлагатай гэж үзэхээргүй байх тул...” гэж тус тус дүгнэсэн нь шүүх захиргааны эрх хэмжээ буюу “сонгох боломж”-д халдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь, “Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор баталсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4-т “...дотоод аудитор нь магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх” гэсэн шаардлагыг үндэслэн ажлын байрны тодорхойлолтыг баталсан”, “дотоод аудитын мэргэжилтэн М.Э боловсролын магистрын зэрэгтэй, мэргэшсэн нягтлан бодогч тул Г.С, Г.З нараас давуу талтай, харин Г.С нь Г.З-ээс ажилласан жил болон боловсролын түвшингээр илүү /магистр/ тул дотоод аудитын 2 орон тоонд гуравдагч этгээд нарыг томилсон” гэх хариуцагчийн тайлбарыг буруутгах үндэслэлгүй, хариуцагч бүрэн эрхээ буруу хэрэгжүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

29. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт “..., хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэсний дагуу хариуцагчаас дээр дурдсан шалгуурыг харьцуулсны үндсэн дээр дотоод аудитын мэргэжилтний хоёр орон тоон дээр гуравдагч этгээд нарыг томилсон нь хуулийн уг зүйл, заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй.

30. Иймд, “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан шалгаруулалтыг хэрхэн, яаж явуулах нь ажил олгогчийн бүрэн эрх бөгөөд үүнийг журамласан зохицуулалт байхгүй, хариуцагч энэхүү шалгаруулах ажиллагааг төрийн албан хаагчдын хувийн хэрэг, нэгдсэн мэдээллийн системд тусгагдсан мэдээлэл, ярилцлагад үндэслэн хийсэн, энэ талаар нэхэмжлэгч маргадаггүй, ... шүүх зохих журмын дагуу сонгон шалгаруулалт явуулаагүй гэж хариуцагчийг буруутгасан хэрнээ ямар журам байдаг тухай шийдвэртээ тусгаагүй, ... мөн давж заалдах шатны шүүх Г.З-г магистрийн зэрэгтэй байх шаардлага бүхий албан тушаалд ажиллуулсаар байсан гэсэн агуулгаар буруутгажээ, гэтэл бид өмнөх тушаал шийдвэрийн үндэслэл зөв бурууг шүүгээгүй бөгөөд бүтэц, зохион байгуулалт хийгдэх үед албан хаагчдаас 2-ыг нь шалгаруулж, томилсон” гэсэн гомдол үндэслэлтэй.

31. Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүх “сонгон шалгаруулалт явуулсан гэдэг нь нотлогдохгүй байна” гэж хариуцагчийг буруутгаж байгаа ч, нэгэнт нэхэмжлэгчийн зүгээс өөрийн боловсролын зэрэг, мэргэшсэн байдал, ажилласан жил зэрэг шалгуур үзүүлэлт нь гуравдагч этгээд нараас дутуу байгаа талаараа маргаагүй /хүлээн зөвшөөрсөн/ тул дахин сонгон шалгаруулалт явагдсан ч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангах” гэсэн нөхцөл бүрдэхээргүй байх тул нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн, иймээс маргаж буй албан тушаалд эгүүлэн тогтоолгох эрхтэй гэх үндэслэл тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

32. Маргаан бүхий актын эрх зүйн үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэг нь хэдийгээр “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд” хэрэглэгдэхээр байгаа ч нэхэмжлэгчийн хувьд ажлын байрны орон тоо цөөрсөн, тухайн цөөрсөн ажлын байранд мэргэжил, ур чадварын хувьд томилогдох шаардлагыг “хамгийн илүү” хангаагүйгээс төрийн албанаас чөлөөлөгдсөн тул түүнд төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг эдлүүлэх үүднээс хуулийн уг зүйл, заалтыг үндэслэн нэг удаагийн тэтгэлэг /6 сарын цалинтай тэнцэх хэмжээний/ олгосныг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ /хэдийгээр хариуцагчаас албан тушаалын орон тоо нь хасагдсан гэж тайлбарлаж байгаа ч/, энэ утгаараа уг тогтоолд заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй юм.

Жишээ 4.  Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. /нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй/

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Б, Налайх дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын ахлах байцаагч А.Т нарын 2017 оны .. дүгээр сарын ..-ны өдрийн ... дугаар татварын улсын байцаагчийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” актын Тогтоох хэсгийн 3 дахь хэсэгт заасан нэхэмжлэгч буюу “Е” ХХК-д холбогдох нөхөн татварт ...торгуульд ... алдангид ... төгрөг, нийт .... төгрөгийг төлүүлэх шийдвэрийг хүчингүй болгуулах”

Шүүхийн шийдвэрлэсэн байдал:

Анхан шатны шүүх: Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.3, 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Е” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Б, Налайх дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын ахлах байцаагч А.Т нарын 2017 оны .. дүгээр сарын ..-ны өдрийн ...тоот актаар “Е” ХХК-аар төлүүлэхээр тогтоосон төлбөрөөс ... төгрөгийг хасч багасган, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг болгож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Б, Налайх дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын ахлах байцаагч А.Т нарын 2017 оны .. дүгээр сарын ..-ны өдрийн ... тоот актаар “Е” ХХК-аар төлүүлэхээр тогтоосон .... төгрөгийн торгуулийг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Е” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүх: Анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна. Үүний үндэслэгээ нь:

12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасан байна.

13. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “нэхэмжлэгч байгууллага нь 2013 оны худалдан авалтдаа .... төгрөгийн худалдан авалтыг хасч тооцсоныг буруутгах боломжгүй... “Е” ХХК нь тоосго худалдан авсан байгууллагаас НӨАТ бичүүлж аваагүй нь буруу боловч хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд НӨАТ ногдуулж төлөхөөр тайлагнасан борлуулагч болох “ДА” ХХК, “АО” ХХК нь НӨАТ-ыг төсөвт төлөх үүрэгтэй байх тул маргаан бүхий актаар тогтоосон төлбөрөөс .... төгрөгийн нөхөн татварыг хасч тооцох нь зүйтэй” гэж дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт “... “Е” ХХК-аар төлүүлэхээр тогтоосон төлбөрөөс .... төгрөгийг хасч багасган, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг болгосугай” гэсэн нь тооцооллын хувьд ойлгомжгүй байна.

14. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т ““Е” ХХК-аар төлүүлэхээр тогтоосон ....төгрөгийн торгуулийг өршөөн хэлтрүүлэх”-ээр заасан үнийн дүнг аль зөрчлөөс хэрхэн тооцсон, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан хугацаанд хамаарч байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөөгүй байхад давж заалдах шатны шүүх эдгээр алдааг зөвтгөж залруулаагүй атлаа анхан шатны шүүх Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.4-т зааснаар зөв дүгнэсэн гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзвэл уг шийдвэрийг хэвээр үлдээнэ” гэж, 120.2-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзсэн хууль зүйн үндэслэлээ магадлалд заах үүрэгтэй” гэж тус тус заасныг зөрчжээ.

15. Зүй нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан үнийн дүн тогтоох хэсэгт заасантай зөрүүтэй бичигдсэн, өршөөн хэлтрүүлэхээр заасан .... төгрөгийг аль зөрчлөөс хэрхэн тооцсон, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан хугацаанд хамаарч байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх учиртай.

Жишээ 5.  Магадлалыг хэвээр үлдээсэн. /Хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн/

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны .. дугаар сарын ..-ны өдрийн ...дугаар шийдвэрийн “ЭБЭ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “ЭБЭ” ХХК-ийн ... дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах”, “Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг дахь “У т” талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан этгээд нь “ЭЭИЖ” ХХК болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны ..дугаар сарын ..-ны өдрийн .. дугаар шийдвэрээр “ЭЭИЖ” ХХК-д Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг “У т” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу “Эм Эм И Жи” ХХК-ийн ... дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах”

Шүүхийн шийдвэрлэсэн байдал:

Анхан шатны шүүх: Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5, 17.5.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЭБЭ” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны .. дугаар сарын ..-ны өдрийн .. дугаар шийдвэрээс “ЭБЭ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “ЭБЭ” ХХК-ийн ... дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгч “ЭЭИЖ” ХХК-ийн “Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг дахь “У т” талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан этгээд нь “ЭЭИЖ” ХХК болохыг тогтоож, хүлээн зөвшөөрөх, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны .. дугаар сарын ..-ны өдрийн .. дугаар шийдвэрээр “ЭЭИЖ” ХХК-д Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг “У т” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу “ЭЭИЖ” ХХК-ийн .. дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд “Б” ХХК-ийн “2015 оны .. дугаар сарын ..-ны өдрийн “Б” ХХК-ийн ... дугаартай өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг шүүхээр тогтоолгож, тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “17 дугаар зүйлийн” гэсний өмнө “11 дүгээр зүйлийн 11.1.16”, “17.5.2” гэсний дараа “19 дүгээр зүйлийн 19.6” гэж тус тус нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч болон гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисон байна.

Хяналтын шатны шүүх: Анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч болон гуравдагч этгээд нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. Үүний үндэслэгээ нь:

33. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт захиргааны актыг үндсэн шинжээр нь тодорхойлсон байдаг, иймээс захиргааны шийдвэр ямар нэртэй байхаас үл хамааран /тухайлбал “санал”, “дүгнэлт” гэх мэт/ хуульд заасан үндсэн шинжүүдийг агуулж байвал захиргааны акт гэж үзнэ.

34. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход чиглэсэн дараалсан шинжтэй, хэд хэдэн шийдвэр гаргах ажиллагааг зохицуулсан байна. Энэ ажиллагааны онцлог нь эцэстээ нэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэгддэгээрээ нэг нь нөгөөтэйгээ уялдсан, захиргааны дотоод актууд гардаг ч зарим тохиолдолд цуврал шийдвэр нь гадагш чиглэсэн захиргааны акт байж болно. Тодруулбал, эцсийн шийдвэрийн (жишээ нь ашигт малтмын тусгай зөвшөөрөл олгох эсэх нь) эрх зүйн үр дагавар нь өмнөх шийдвэрээс шууд хамаарч байвал түүнийг бие даасан эрх зүйн зохицуулалттай захиргааны акт гэж үзнэ. Харин эцсийн шийдвэр нь өмнөх шийдвэрээс шууд хамааралгүй буюу шийдвэр гаргах ажиллагааны явцад гарах бусад захиргааны байгууллагын санал, дүгнэлт зэргийг эцсийн шийдвэр гаргагч нь шийдвэртээ заавал тусгах үүрэг хүлээхгүй (гэхдээ харгалзаж үзэх эрхтэй) бол түүнийг дотоод акт гэнэ.

35. Тэгвэл, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасан Засаг даргын санал нь энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д заасан төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийн эрх зүйн шууд үр дагавар болж байгаагаараа бие даасан эрх зүйн үр дагавар (зохицуулалт) бүхий захиргааны акт болж байна. Тодруулбал, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж ... өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ” гэжээ. Энд заасан “...олгох шийдвэр гаргаж, ... мэдэгдэнэ” гэсэн нь төрийн захиргааны байгууллагад эрх олгосон заалт биш, харин үүрэг болгосон заалт байна.

36. Иймд, “Засаг даргын санал нь захиргааны акт бөгөөд нэхэмжлэгч нар нь энэ талаар маргаагүй учир уг саналыг үндэслэн гаргасан хариуцагчийн шийдвэр /тагалзал/-ийг хууль бус гэж үзэх боломжгүй” гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй учир нэхэмжлэгч “ЭБЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-7, нэхэмжлэгч “ЭЭИЖ” ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй юм.

37. Нэхэмжлэгч “ЭБЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс Ашигт малтмалын газрын даргын 2015 оны а/07 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ыг үндэслэн давж заалдах гомдол гаргасан байх бөгөөд үүнтэй холбогдуулан давж заалдах шатны шүүх эрх зүйн хэм хэмжээний эрэмбэд үндэслэн дүгнэлт хийснийг буруутгах боломжгүй тул “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчсөн гэсэн гомдол үндэслэлгүй.

38. Давж заалдах шатны шүүхээс дүгнэсэнчлэн, нэгэнт нэхэмжлэгч нараас Засаг даргын “хууль зүйн үндэслэлгүй” гэх дэмжээгүй саналтай маргаагүй тул түүнийг үндэслэсэн хариуцагчийн татгалзал /маргаан бүхий актууд/ хууль бус болох нь тогтоогдоогүй, иймээс даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй. Түүнээс гадна, даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд захиргааны эс үйлдэхүй/татгалзал хууль бус болох нь тогтоогдсон ч хэрэв захиргаанд “сонгох боломж” байгаа бол шүүхийн хяналт хязгаарлагддаг. Шүүхээс даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах тохиолдолд хариуцагч тухайн захиргааны актыг шинээр гаргах үүрэг хүлээдэг, өөрөөр хэлбэл даалгах нэхэмжлэлийн шаардлага нь ирээдүйд чиглэгддэг гэж болно. Иймд, хариуцагчийн хувьд тухайн актыг гаргах эрх зүйн боломжтой байхаас гадна шүүхийн шийдвэр биелэгдэх учиртай. Гэтэл энэхүү маргааны хувьд хэргийн оролцогчдын тусгай зөвшөөрөл авахыг хүсэж буй талбайг эрх бүхий этгээдээс орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан, энэ тохиолдолд тусгай зөвшөөрлийг олгох боломжгүйгээс хэргийн оролцогчдын хэн нэгний шаардлагаар эрх зүйн хэм хэмжээг зөрчин шийдвэр гаргахыг шүүхийн зүгээс хариуцагчид даалгах боломжгүй тул нэхэмжлэгч нарын гомдлыг хангах боломжгүй.

39. Хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгч “ЭЭИЖ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлтэй гэж үзэж буй тул тус компанийн нэхэмжлэл гаргах “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэсэн агуулгатай “ЭБЭ” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

40. Гуравдагч этгээд “Б” ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр бие даасан шаардлага гаргасныг шүүх 2017 оын 6 дугаар сарын 27-ны өдөр хэлэлцэж .. дүгээр тогтоолоор хүлээн авсан, хэргийн бусад оролцогчдоос хариу тайлбаруудыг өгсөн, түүнээс хойш тус компанийн зүгээс бие даасан шаардлагаасаа татгалзаагүй байх тул “бие даасан шаардлага гаргаагүй байхад шүүх хуралдаанаар хэлэлцсэн нь буруу, иймд магадлалын холбогдох хэсгийг хүчингүй болгоно уу” гэсэн гомдол мөн үндэслэлгүй.

Жишээ 6.  Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангасан. /хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй/

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны .. дүгээр сарын ..-ны өдрийн .. дугаар шийдвэрийн “ЭЭД”  ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах ”

Хэргийн товч агуулга: Нэхэмжлэгч “ЭЭД” ХХК нь Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан 2016 оны .. дүгээр сарын ..-ны өдрийн .. дугаар шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд уг шийдвэрээр “тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч хуулийн этгээдэд олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Маргаан бүхий тусгай зөвшөөрлийг анх 2007 оны .. дугаар сарын ..-ны өдөр олгосон, ээлжит жилийн төлбөрийг 2016 оны .. дугаар сарын ..-ны өдөр төлөх тухай үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй, гагцхүү төлбөр төлөх хуулийн хугацаа хэтрүүлсэн үйл баримттай холбогдуулан маргасан байна.

Шүүхийн шийдвэрлэсэн байдал:

Анхан шатны шүүх: Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан 2016 оны .. дүгээр сарын ..-ны өдрийн .. дугаар шийдвэрийн “ЭЭД” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий “ЭЭД” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

Хяналтын шатны шүүх: Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ЭЭД” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны .. дүгээр сарын ..-ны өдрийн ... дугаар шийдвэрийн  “ЭЭД” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай. Үүний үндэслэгээ нь:

  1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож, жил бүр урьдчилан төлнө” гэж, 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт “энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл хоног байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус заажээ. Хуулийн энэхүү заалтын агуулгаас үзэхэд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх хугацааг 30 хүртэл хоногоор хэтрүүлж болох бөгөөд харин уг хугацаа хэтэрсэн тохиолдолд захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах байна.
  2. Гэтэл энэ тохиолдолд нэхэмжлэгч төлбөр төлөх хугацааг 30 хоногоор хэтрүүлсэн байхад захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд цуцлах шийдвэр гаргаагүй атлаа зөрчил нэгэнт арилсан буюу нэхэмжлэгчээс 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлбөрийг алдангийн хамт төлсний дараа 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа нь бодит байдалд нийцэхгүй, захиргааны үндэслэл болсон үйл баримт үгүйсгэгдсэн байгааг анхаараагүй гэж үзэв.
  3. Тодруулбал, захиргааны байгууллагын шийдвэр гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тусгай зөвшөөрлийн төлбөр төлөгдсөн байсан буюу захиргааны байгууллагын шийдвэрийн үндэслэл нь бодит нөхцөл байдалтай тохироогүй,  захиргааны байгууллагын илрүүлсэн зөрчил нэгэнт арилсан учир Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8 дахь хэсэгт заасныг захиргааны байгууллага зөрчсөн, маргаан бүхий шийдвэр нь бодит нөхцөлд тохироогүй, шийдвэрийн үндэслэл үгүйсгэгдсэн, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчжээ.
  4. Нөгөө талаар, захиргааны байгууллага “мэдэгдэх ажиллагааг зохих журмын дагуу хэрэгжүүлээгүй” буруутай байна. Учир нь захиргааны байгууллагаас цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэгч хуулийн этгээдийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн “.. дүгээр хороо, Р, ..” гэсэн хаягаар хүргүүлээгүй, харин  “..дүгээр хороо, Р, ..” гэсэн хаягаар хүргүүлсэн болох нь Ашигт малтмалын газрын баримт бичиг хүлээлцэх дэвтэр, “Монгол шуудан” ХК-ийн 2017 оны .. дүгээр сарын ..-ны өдрийн ...дугаар албан бичиг, Хүргэлтийн дэвтэр зэрэг баримтаар тогтоогдсон байна.
  5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хаягийг андуурч явуулах боломжгүй, манайд ажилладаг зарим нэг хүмүүсийн санаатай үйлдэл” гэж тайлбарласан нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй, гаргасан шийдвэр, үйл ажиллагааны үр дүнг захиргааны байгууллага өөрөө хариуцах бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43 дугаар зүйлийн 43.8-т “захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй” гэж тус тус зааснаар хариуцагчийн үүрэг юм.
  6. Анхан болон давж заалдах шатны шүүхээс захиргааны байгууллагын хаяг буруу бичсэн үйлдлийг тогтоосон атлаа “мэдэгдлийг хүлээн аваагүй, мэдээгүй нь түүнийг тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаандаа төлөх үүргээс чөлөөлөхгүй” гэх агуулгаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш 10 өдөрт багтаан мэдэгдэл хүргүүлэх бөгөөд хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт зааснаар мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол түүнийг нотлох эрхийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгосон байна. Хэрэв, захиргааны байгууллагаас хуульд заасан хугацаанд, албан ёсны бүртгэлтэй хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн бол нэхэмжлэгчид нотлох эрхээ хэрэгжүүлэх боломж үүсэх байжээ.
  7. Анхан шатны шүүхээс захиргааны байгууллагын цуцлах шийдвэр гаргасан өдөр нэхэмжлэгч хуулийн этгээдийн төлбөр төлөгдсөн байгааг анхаараагүй, захиргааны шийдвэрийн үндэслэл нь бодит нөхцөл байдалд тохироогүй, хэргийн нөхцөл өөрчлөгдсөн байгаад дүгнэлт хийгээгүй, зөвхөн “30 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш төлбөр төлсөн” үйл баримтыг дүгнэж, маргааны үйл баримтыг бүрэн дүүрэн дүгнэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.
  8. Давж заалдах шатны шүүхээс “төлбөрийг төлсөн талаар баримтыг захиргааны байгууллагад хүргүүлж, энэ талаар мэдэгдээгүй нь нэхэмжлэгч маргаан бүхий акт гарахаас өмнө тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлсөн гэж үзэхээргүй байна” хэмээн дүгнэхдээ Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг анхаараагүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт зааснаар холбогдох баримтыг шаардах, тодруулах замаар өөрийн гаргасан шийдвэрийн үндэслэлийг бүрэн судлах нь захиргааны байгууллагын үүрэг болно.

 

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАНХИМ

ШҮҮХИЙН ПРАКТИК СУДЛАЛЫН ХЭЛТЭС

 

 

 

 


[1] 2018 оны УДШ-ийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэгдэн тогтоол гарсан нийт 512 хэрэг байгаагаас 1 нь нууцын зэрэглэлтэй тул энэ тоймд оруулаагүй бөгөөд цаашид тоймлогдох мэдээллүүд бүгд 511 кейсийн хүрээнд тооцоологдсон болно.

[2] УДШ-ийн ШПСХ-ийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны шийдвэрийн өгөгдлийн санд хийсэн боловсруулалт. /2018 он/

[3] УДШ-ийн ШПСХ-ийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны шийдвэрийн өгөгдлийн санд хийсэн боловсруулалт. /2018 он/