2019 оны 03 сарын 29

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ,

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД,

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ХАМТАРСАН

ЗАХИРАМЖ, ТУШААЛ

2019 оны 02 сарын 27-ны өдөр                                                    дугаар 41, А/03, А/19                                                                  Улаанбаатар хот

 

Хамтарсан захирамж, тушаал хүчингүй

болгох тухай

 

            Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Шүүхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАН ТУШААХ нь:

         1. Архивын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.8 дахь хэсгийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 28, 147, 115 дугаартай хамтарсан захирамж, тушаалаар батлагдсан “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд холбогдох баримтын төрөлжсөн архивын ажлын заавар”-ыг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

 

 

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН          ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД УЛСЫН          ЕРӨНХИЙ ПРОКУРОР,    

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       ХЭРГИЙН САЙД                                 ТӨРИЙН ХУУЛЬ ЦААЗЫН

Ц.ЗОРИГ                                      Ц.НЯМДОРЖ                                       ТЭРГҮҮН ЗӨВЛӨХ

                                                                                                                     М.ЭНХ-АМГАЛАН