2018 оны 05 сарын 30

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар   

      2017 оны бүтэн жилд хянагдсан эрүүгийн хэргийн дүн, өөрчлөгдсөн, хүчингүй болсон

тогтоол, магадлалыг судалсан тухай тойм

2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр                                                 Улаанбаатар хот

Нэг. УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын 2017 онд хянасан хэрэг

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим 2017 онд 466 хэрэг хүлээн авч, 342 хэрэг буюу 73.4 хувийг хяналтын шатны шүүх хуралдаанаар, 6 хэрэг буюу 1.3 хувийг Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг танилцуулж, албан бичгээр хариу өгч шийдвэрлэсэн бөгөөд 84 хэрэг буюу 18 хувийг хянаад буцааж, 34 хэрэг буюу 7.3 хувийн үлдэгдэлтэй байна. 

Хяналтын шатны шүүх хуралдаанаар 2017 онд хянан шийдвэрлэсэн хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхийн хүлээн авч шийдвэрлэсэн хэрэгтэй харьцуулан авч үзлээ.

Хүснэгт 1

Үзүүлэлт

Анхан шат

Давж заалдах шат

Хяналтын шат

хэрэг

хувь

хэрэг

хувь

хэрэг

хувь

1

Хүлээн авсан

10412

100.0

2221

25.1

466

23.6

2

Шийдвэрлэ

сэн

Шүүх хуралдаанаар

8839

84.9

1971

88.7

342

73.4

Бусад

58

0.6

46

2.1

6

1.3

3

Буцаасан

774

7.4

21

0.9

84

18.0

4

Үлдэгдэл

741

7.1

183

8.2

34

7.3

 

2017 онд анхан шатны шүүх нийт 10412 хэрэг хүлээн авсаны 84.9 хувь буюу 8839 хэргийг таслан шийдвэрлэсэн байна. Анхан шатны шийдвэрлэсэн нийт хэргийн 25.1 хувь буюу 2221 хэрэгт давж заалдах журмаар гомдол гаргасны 88.7 хувь буюу 1971 хэргийг давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэжээ.

Харин давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн нийт хэргийн 23.6 хувь буюу 466 хэрэгт хяналтын шатны журмаар гомдол гаргасны 73.4 буюу 342 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэжээ. /Хүснэгт 1/

 

График 1

 

Хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн 342 хэргээс 155 хэрэг буюу 45.3 хувь нь орон нутгийн, 187 хэрэг буюу 54.7 хувь нь нийслэлийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг байна. / График 1/

 

Хяналтын шатанд хүлээн авсан хэргийг гомдлоор нь авч үзвэл:

2017 онд хяналтын шатанд хүлээн авсан хэргийг гомдлоор нь авч үзвэл:

• шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор 315 хэрэг буюу нийт хуралдаанаар хянан шийдвэрлэсэн хэргийн 92.1 хувь,

• хохирогчийн өмгөөлөгчийн гомдлоор 7 хэрэг буюу 2 хувь,

• иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдлуудаар 2 хэрэг буюу 0.6 хувь,

• прокурорын эсэргүүцлээр 9 хэрэг буюу 2.6 хувь,

• шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах прокурорын дүгнэлтээр 9 хэрэг буюу шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн нийт хэргийн 2.6 хувийг тус тус эзэлж байна. / График 2/

 

График 2

 

 

2017 онд хяналтын шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн хэргийг гомдол, эсэргүүцлийн төрлөөр нь өмнөх оны мөн үетэй харьцуулан үзлээ.

Хүснэгт 2

 

Д/д

 

Гомдлын төрөл

2016 он

2017 он

(+) өссөн (-) буурсан хэмжээ

хэрэг

хувь

1

Хуралдаанаар хянан шийдвэрлэсэн

337

342

+5

+1.5

2

Шүүгдэгчийн өмгөөлөгч

307

315

+8

+2.6

3

Хохирогчийн өмгөөлөгч

11

7

-4

-36.4

4

Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдлуудаар

2

2

-

-

5

Прокурорын эсэргүүцлээр

5

9

+4

+80.0

6

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах прокурорын дүгнэлтээр

12

9

-3

-25.0

2017 онд хяналтын шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн хэргийг өмнөх онтой харьцуулахад 5 хэргээр буюу 1.5 хувиар өсжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор хүлээн авсан хэрэг өмнөх онтой харьцуулахад 2.6 хувь буюу 8 хэргээр, прокурорын эсэргүүцлээр хүлээн авсан хэрэг 80 хувь буюу 4 хэргээр тус тус өссөн бол хохирогчийн өмгөөлөгчийн гомдлоор хүлээн авсан хэрэг 36.4 хувь буюу 4 хэргээр, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах прокурорын дүгнэлтээр хүлээн авсан хэрэг 25 хувиар буюу 3 хэргээр тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Харин иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдлуудаар хүлээн авсан хэрэг өмнөх оны мөн үетэй ижил байна. /Хүснэгт 2/

2017 онд хянан шийдвэрлэгдсэн нийт хэргийг хяналтын журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийг үндэслэлээр нь ангилан авч үзвэл:

  • Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр 233 хэрэг буюу 68.1 хувь,
  • Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр 58 хэрэг буюу 17.0 хувь,
  • Хууль хэрэглээний алдаа болон процессийн хууль зөрчсөн алдаа аль аль нь давхардсан үндэслэлээр 16 хэрэг буюу 4.7 хувь,
  • Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн хорих ялыг дүйцүүлэн хасах үндэслэлээр 26 хэрэг буюу 7.6 хувь,
  • Шинэ нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээх прокурорын дүгнэлтээр 2.6 хувь буюу 9 хэргийг тус тус хянан шийдвэрлэжээ.

 

 

График 3

 

 

Хяналтын шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийг шүүх тус бүрээр анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн хэрэгтэй харьцуулан үзвэл:

 

/Хүснэгт 3/

Шүүхийн нэр

Анхан шатны шүүх

Давж заалдах шатны шүүх

Хяналтын шатны шүүх

хэрэг

хувь /анхан/

хэрэг

хувь /давах/

хувь /анхан/

1

Архангай

174

37

21.3

6

16.2

3.4

2

Баян-Өлгий

150

30

20.0

4

13.3

2.7

3

Баянхонгор

259

78

30.1

6

7.7

2.3

4

Булган

174

45

25.9

14

31.1

8.0

5

Говь-Алтай

95

20

21.1

3

15.0

3.2

6

Говьсүмбэр

83

40

48.2

5

12.5

6.0

7

Дархан-Уул

374

76

20.3

21

27.6

5.6

8

Дорнод

233

52

22.3

7

13.5

3.0

9

Дорноговь

186

83

21.7

3

7

8.4

1.8

10

Дорноговь Замын-Үүд

197

4

11

Дундговь

95

23

24.2

5

21.7

5.3

12

Завхан

88

34

28.1

2

3

8.8

2.5

13

Завхан Тосонцэнгэл

33

1

14

Өвөрхангай

174

37

14.2

4

7

18.9

2.7

15

Өвөрхангай Хархорин

86

3

16

Өмнөговь

167

71

26.6

5

5

7.0

1.9

17

Өмнөговь Ханбогд

100

-

18

Орхон

426

102

23.9

19

18.6

4.5

19

Сүхбаатар

166

9

5.4

2

22.2

1.2

20

Сэлэнгэ

198

81

18.2

6

13

16.0

2.9

21

Сэлэнгэ Мандал

167

6

22

Сэлэнгэ Сайхан

79

1

23

Төв

447

60

13.4

7

11.7

1.6

24

Ховд

161

40

17.8

3

5

12.5

2.2

25

Ховд Булган

63

2

26

Хөвсгөл

338

40

11.8

4

10.0

1.2

27

Хэнтий

192

67

28.9

4

7

10.4

3.0

28

Хэнтий Бор-Өндөр

40

3

29

Увс

169

18

10.7

5

27.8

3.0

30

Багануур

106

928

24.9

3

185

19.9

5.0

31

Багахангай, Налайх

126

-

32

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй

1948

94

33

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан

1545

88

 

Цагаатгал

-

-

-

2

 

 

 

Нийт

8839

1971

22.3

342

17.4

3.9

2017 онд анхан шатны шүүх 8839 хэрэг таслан шийдвэрлэгдсэнээс давж заалдах шатны шүүхээр 22.3 хувь буюу 1971 хэрэг, хяналтын шатны шүүхээр 342 хэрэг буюу анхан шатны шийдвэрлэсэн хэргийн 3.9 хувь нь хянагдсан байна.

Анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргээс хяналтын шатны шүүхээр хянагдсан байдлаар хамгийн их нь:

  1. Булган аймгийн анхан шатны шүүхийн нийт шийдвэрлэгдсэн хэргийн 8.0 хувь,
  2. Говьсүмбэр аймгийн анхан шатны шүүхийн нийт шийдвэрлэгдсэн хэргийн 6.0 хувь,
  3. Дархан-Уул аймгийн анхан шатны шүүхийн нийт шийдвэрлэгдсэн хэргийн 5.6 хувь нь тус тус хяналтын шатанд хянагдсан байна.

Харин энэ үзүүлэлтээр хамгийн бага нь Сүхбаатар, Хөвсгөл аймгийн анхан шатны шүүхийн нийт шийдвэрлэгдсэн хэргийн 1.2 хувь нь  хяналтын шатны шүүхээр хянан шийдвэрлэгджээ. /Хүснэгт 3/

Хяналтын шатны шүүхийн 2017 онд хянан шийдвэрлэсэн нийт хэргийг гэмт хэргийн төрлөөр нь ангилан үзвэл:

  1. Хүнийг алах гэмт хэрэг 61 буюу нийт хэргийн 17.8 хувь,
  2. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг 42 буюу 12.3 хувь,
  3. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 19 буюу 5.6 хувь,
  4. Хүчингийн гэмт хэрэг 24 буюу 7.0 хувь,
  5. Хулгайн гэмт хэрэг 25 буюу 7.3 хувь,
  6. Дээрмийн гэмт хэрэг 10 буюу 2.9 хувь,
  7. Залилангийн гэмт хэрэг 26 буюу 7.6 хувь
  8. Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг 25 буюу 7.3 хувь,
  9. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, завших, хэрэглэх орон байраар хангах, хууль бусаар тариалах гэмт хэрэг 12 буюу 3.5 хувь,
  10. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын  журам зөрчих гэмт хэрэг 20 буюу 5.8 хувь,
  11. Хахуулийн гэмт хэрэг 3 буюу 0.9 хувь,
  12. Хорих ялыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн хасах тухай гомдол 26 буюу нийт шийдвэрлэсэн хэргийн 7.6 хувийг тус тус эзэлж байна.

Эдгээр гэмт хэрэг болон гомдол нь нийт шийдвэрлэсэн хэргийн 85.7 хувийг эзэлж байна.

 

График 4

 

Өмнөх онтой харьцуулахад хүнийг алах гэмт хэрэг 2 хэргээр буюу 3.4 хувь, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг 4 хэргээр буюу 10.5 хувь, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 1 хэргээр буюу 5.6 хувь, залилангийн гэмт хэрэг 2 хэргээр буюу 8.3 хувь, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 6 хэргээр буюу 50.0 хувиар тус тус өссөн байна.  

 Харин хүнийг хүчингийн гэмт хэрэг 13 хэргээр буюу 35.1 хувь, хулгайн гэмт хэрэг 2 хэргээр буюу 7.4 хувь,  дээрмийн гэмт хэрэг 7 хэргээр буюу 41.2 хувь, танхайн гэмт хэрэг 4 хэргээр буюу 13.8 хувь, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 1 хэргээр буюу 4.8 хувь, хахуулийн гэмт хэрэг 3 хэргээр буюу 50 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Хоёр.  Хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн байдал

            Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн 342 хэргээс 43.9 хувь буюу 150 хэргийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, 35.1 хувь буюу 120 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 21.0 хувь буюу 72 хэргийн тогтоол, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. /График 5/

 

График 5

 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар 2017 онд хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5 хэргээр буюу 1.5 хувиар өсжээ.

Хүснэгт 4

 

Шийдвэрлэсэн байдал

2016 он

2017 он

(+) өссөн

(-) буурсан хэмжээ

хэрэг

хэрэг

хэрэг

хувь

1

Хяналтын шатны шүүх  хянан шийдвэрлэсэн  хэрэг, Үүнээс:

337

342

+5

+1.5%

 

2

Тогтоол, магадлалыг хэвээр үлдээсэн

168

150

-18

-10.7%

 

3

Тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан

81

120

+39

+48.1%

 

4

Тогтоол, магадлал хүчингүй болгосон

88

78

-10

-11.4%

 

            2017 онд хяналтын шатны шүүхээр тогтоол, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн хэрэг 18 хэргээр буюу 10.7 хувь, тогтоол, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн хэрэг 10 хэргээр буюу 11.4 хувиар тус тус буурсан бол тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн хэрэг 39 хэргээр буюу 48.1 хувиар өсжээ. /Хүснэгт 4/

График 6

           

Хяналтын шатны шүүхээр 2017 онд хянан шийдвэрлэгдсэн хэргийг нийслэл орон нутгаар харьцуулан авч үзлээ.

Орон нутгийн шүүх                                                                             Хүснэгт 5

Шийдвэрлэсэн байдал

2016 он

2017 он

Зөрүү

хэрэг

хувь

1

Тогтоол, магадлал хэвээр

70

74

-4

-5.7%

2

Тогтоол, магадлал өөрчлөлт

39

46

+7

+17.9%

3

Тогтоол, магадлал хүчингүй

45

35

-10

-22.2%

 

Нийт хэрэг

154

155

-1

-0.6%

2017 онд хяналтын шатны шүүх орон нутгийн 155 хэрэг шийдвэрлэсэн нь өмнөх онтой харьцуулахад 1 хэргээр буюу 0.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Орон нутгийн шүүхийн шийдвэрлэсэн хэргийн 47.7 хувь  буюу 74 хэргийн тогтоол, магадлалыг хэвээр, 29.7 хувь буюу 46 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 22.6 хувь буюу 35 хэргийн тогтоол магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Өмнөх онтой харьцуулахад тогтоол, магадлалыг хэвээр үлдээж  шийдвэрлэсэн хэрэг 5.7 хувь буюу 4 хэргээр, тогтоол, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн хэрэг 22.2 хувиар буюу 10 хэргээр тус тус буурчээ. Харин тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн хэрэг 17.9 хувь буюу 7 хэргээр өсжээ. /Хүснэгт 5/

Нийслэлийн шүүх                                                                              Хүснэгт 6

Шийдвэрлэсэн байдал

 

2016 он

 

 2017 он

Зөрүү

хэрэг

хувь

1

Тогтоол, магадлал хэвээр

98

75

-23

-23.5%

2

Тогтоол, магадлал өөрчлөлт

42

74

+32

+76.2%

7

Тогтоол, магадлал хүчингүй

41

36

-5

-12.2%

8

Цагаатгал

2

2

-

-

 

Нийт

183

187

+4

+2.2%

2017 онд хяналтын шатны шүүх нийслэлийн 187 хэрэг шийдвэрлэсэн нь өмнөх онтой харьцуулахад 4 хэрэг буюу 2.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэрлэсэн хэргийн 40.1 хувь буюу 75 хэргийн  тогтоол, магадлалыг хэвээр, 39.6 хувь буюу 74 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 19.3 хувь буюу 36 хэргийн тогтоол магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Өмнөх онтой харьцуулахад тогтоол, магадлалыг хэвээр үлдээж  шийдвэрлэсэн хэрэг 23.5 хувь буюу 23 хэргээр, тогтоол, магадлалыг хүчингүй болгож  шийдвэрлэсэн хэрэг 12.2 хувиар буюу 5 хэргээр тус тус буурчээ. Харин тогтоол, магадлалыг өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн хэрэг 76.2 хувь буюу 32 хэргээр өсжээ. /Хүснэгт 6/

            Хяналтын шатны шүүх хуралдаанаар 2017 онд шийдвэрлэсэн хэргийн шийдвэрлэсэн байдлыг аймаг, нийслэлээр дэлгэрэнгүй харуулвал:

Хүснэгт 7

 

 

 

 

Шүүх

Тогтоол, магадлал хэвээр

Тогтоол, магадлалд өөрчлөлт

Тогтоол, магадлал хүчингүй

Нийт хэрэг, шийдвэрлэсэн хэрэгт эзлэх хувь

хэрэг

хувь

хэрэг

хувь

хэрэг

хувь

хэрэг

Хувь

1

Архангай

1

16.7

3

50.0

2

33.3

6

1.7

2

Баян-Өлгий

1

25.0

1

25.0

2

50.0

4

1.2

3

Баянхонгор

3

50.0

-

-

3

50.0

6

1.7

4

Булган

11

78.6

2

14.3

1

7.1

14

4.1

5

Говь-Алтай

2

66.7

-

-

1

33.3

3

0.9

6

Говьсүмбэр

3

60.0

1

20.0

1

20.0

5

1.5

7

Дархан-Уул

6

28.6

10

47.6

5

23.8

21

6.1

8

Дорнод

3

42.9

-

-

4

57.1

7

2.0

9

Дорноговь

6

85.7

1

14.3

-

-

7

2.0

10

Дундговь

2

40.0

2

40.0

1

20.0

5

1.5

11

Завхан

2

66.7

-

-

1

33.3

3

0.9

12

Өвөрхангай

4

57.1

2

28.6

1

14.3

7

2.0

13

Өмнөговь

2

40.0

2

40.0

1

20.0

5

1.5

14

Орхон

9

47.4

5

26.3

5

26.3

19

5.6

15

Сүхбаатар

1

50.0

1

50.0

-

-

2

0.6

16

Сэлэнгэ

7

53.8

5

38.5

1

7.7

13

3.8

17

Төв

2

28.6

4

57.1

1

14.3

7

2.0

18

Ховд

2

40.0

2

40.0

1

20.0

5

1.5

19

Хөвсгөл

1

25.0

2

50.0

1

25.0

4

1.2

20

Хэнтий

4

57.1

1

14.3

2

28.6

7

2.0

21

Увс

2

40.0

2

40.0

1

20.0

5

1.5

22

Нийслэл

75

40.5

74

40.0

36

19.5

185

54.1

 

Цагаатгал

1

50.0

-

-

1

50.0

2

0.6

 

Нийт

150

 

120

 

72

 

342

100%

Хяналтын шатны шүүхээр 2017 онд хянан шийдвэрлэгдсэн нийт хэрэгт эзлэх хувиар нь харьцуулан хамгийн их хэрэг хянагдсан аймгуудыг нэрлэвэл:

  1. Нийслэлийн 54.1 хувь буюу 185 хэрэг,
  2. Дархан-Уул аймгийн 6.1 хувь буюу 21 хэрэг,
  3. Орхон аймгийн 5.6 хувь буюу 19 хэрэг байна. /Хүснэгт 6/

График 7

Хяналтын шатны шатны шүүхээр 2017 онд шийдвэрлэгдсэн нийт хэрэгт аймаг, нийслэлийн эзлэх хувиар харьцуулан харууллаа. /График 7/

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар 2017 онд шийдвэрлэсэн хэргийн шийдвэрлэсэн байдлыг анхан шатны шүүхийн харьяаллаар нь нарийвчлан харууллаа. /График 8/

Хэргийн шийдвэрлэлтийг байдлаар тогтоол, магадлалыг хэвээр үлдээсэн хэргийг анхан шатны шүүхийн харьяаллаар авч үзвэл орон нутагт Дорноговь /7-оос 6/, Булган /14-ээс 11/, Говь-Алтай /3-аас 2/, Завхан /3-аас 2/, Говьсүмбэр /5-аас 3/ аймгуудын шүүхийн шийдвэр хамгийн их хувиар хэвээр үлджээ.

График 8

Мөн Өвөрхангай, Хэнтий, Сэлэнгэ, Сүхбаатар, Баянхонгор аймгийн анхан шатны шүүхүүдийн тогтоолын 2 хэрэг тутмын 1 нь хэвээр үлдсэн байна. 

Анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулсан байдлаар нь Төв аймаг /7-оос 4/, Архангай аймаг /6-аас 3/, Сүхбаатар аймаг /2-оос 1/, Хөвсгөл аймаг /4-өөс 2/, Дархан-Уул аймаг /21-ээс 10/ хамгийн олон байгаа бол Дундговь, Өмнөговь, Ховд, Увс аймаг, Нийслэлийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 3 хэрэг тутмын 1 нь өөрчлөгдсөн байна. Харин хяналтын шатанд шийдвэрлэгдсэн хэргийн тоотой харьцуулахад хамгийн бага буюу тогтоолд өөрчлөлт ороогүй Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Завхан аймгууд байна.

            Анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгосон байдлаар нь Дорнод аймаг /7-оос 4/, Баян-Өлгий аймаг /4-өөс 2/, Баянхонгор аймаг /6-аас 3/ байгаа бол Архангай, Говь-Алтай, Завхан аймгуудын анхан шатны шүүхийн тогтоолын 3 хэрэг тутмын 1 нь хүчингүй болсон байна. 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан нийт 120 хэргийн өөрчлөлт оруулсан шалтгаан, үндэслэлийг авч үзвэл:

  1. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн 22 хэрэг буюу 18.3 хувь,
  2. Шүүх хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн 11 хэрэг буюу 9.2 хувь,
  3. Хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн 8 хэрэг буюу 6.7 хувь,
  4. Дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй 6 хэрэг буюу 5.0 хувь,
  5. Ял нь гэмт хэргийн хүнд хөнгөн ба шийтгэгдсэн этгээдийн хувийн байдалд тохироогүй 18 хэрэг буюу 15.0 хувь,
  6. Тооцоолол найруулга, техникийн шинжтэй алдаатай 4 хэрэг буюу 3.3 хувь,
  7. Хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр 7 хэрэг буюу 5.8 хувь,
  8. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлсэн 18 хэрэг буюу 15.0 хувь,
  9. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн хорих ялыг дүйцүүлэн хасах үндэслэлээр өөрчлөлт оруулсан хэрэг 26 буюу 21.7 хувийг эзэлж байна. /График 9/

 

График 9

 

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан 22 хэргийн нарийвчлан авч үзвэл:

  • Гэм буруугийн хэлбэрийг буруу тогтоосон 5 хэрэг,
  • Гэмт хэргийн объектив талыг буруу тогтоосон 4 хэрэг,
  • Хэргийг буруу зүйлчилсэн 10 хэрэг,
  • Гэм бурууг үгүйсгэх, эрүүгийн хариуцлага, ялаас чөлөөлөгдөх нөхцөлийг буруу тогтоосон  2 хэрэг,
  • Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардлыг буруу тогтоосон 1 хэрэг байна. 

Хяналтын шатны шүүх 2017 онд 72 хэргийн тогтоол, магадлалыг  хүчингүй болгож шийдвэрлэснээс 23 хэрэг буюу нийт хүчингүй болсон хэргийн 31.9 хувийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд буцааж, 20 хэрэг буюу 27.8 хувийг анхан шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт, 7 хэрэг буюу 9.7 хувийг давж заалдах шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцааж, 2.8 хувь буюу 2 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Мөн 20 хэрэг буюу 27.8 хувийн магадлалыг хүчингүй болгож тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг хүчингүй болгосон хэргийн шийдвэрлэлтийн байдлыг өмнөх онтой харьцуулан үзвэл:

Хүснэгт 8

Шийдвэрлэсэн байдал

2016 он

2017 он

Зөрүү

хэрэг

хувь

1

Хэрэг бүртгэлт, МБ-д буцаасан

50

23

-27

-54.0

2

АШШүүхийн хэлэлцүүлэгт буцаасан

18

20

+2

+11.1

3

ДЗШШүүхийн хэлэлцүүлэгт буцаасан

3

7

+4

+1.3 дахин

4

Хэргийг хэрэгсэхгүй болгосон

4

2

-2

-50.0

5

Тогтоол хүчингүй, магадлал хэвээр

-

-

-

-

6

Тогтоол хэвээр, магадлал хүчингүй

13

20

+7

+53.8

 

Нийт

88

72

-16

-18.2

           

            Анхан шатны шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн хэрэг өмнөх онтой харьцуулахад 16 хэргээр буюу 18.2 хувиар буурчээ.

2017 онд тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаасан хэрэг 27 хэргээр буюу 54.0 хувь, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэрэг 2 хэргээр буюу 50.0 хувь буурсан байна.  

График 10

 

Харин анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцаасан хэрэг 2 хэргээр буюу 11.1 хувь, давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцаасан хэрэг 4 хэргээр буюу 1.3 дахин, тогтоолыг хэвээр үлдээж магадлалыг хүчингүй болгосон хэрэг 7 хэргээр буюу 53.8 хувиар тус тус өссөн байна. / График 10/

Анхан шатны шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгосон шалтгаан, үндэслэлийн хувьд нийт 72 хэргээс:

График 11

 

  1. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэг явуулахад нэг талыг барьсан гүйцэд биш хийсэн үндэслэлээр хүчингүй болгосон 18 хэрэг  буюу 25.0 хувь,
  2. Тогтоолд дурьдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй 23 хэрэг буюу 31.9 хувь,
  3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн хэрэг 8 буюу 11.1 хувь,
  4. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн 4 хэрэг буюу хүчингүй болсон нийт хэргийн 5.6 хувь,
  5. Шүүх хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн 9 хэрэг буюу 12.5 хувь,
  6. Хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн  3 хэрэг буюу 4.2 хувь,
  7. Шинэ нөхцөл байдал илэрсэн үндэслэлээр 7 хэрэг буюу 9.7 хувийн тогтоол магадлалыг тус тус хүчингүй болгож хянан шийдвэрлэсэн байна. /График 11/

             Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэг явуулахад нэг талыг барьсан гүйцэд биш хийсэн үндэслэлээр хүчингүй болгосон 18 хэргийг нарийвчлан авч үзвэл:

  • ХБ, МБ, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхигдуулсан 17 хэрэг,
  • Урьд нь ХБ, МБ, шүүхийн хэлэлцүүлэгт буцаасан захирамж, тогтоолын заалтыг биелүүлээгүй 1 хэрэг байна.

             Гурав. Дүгнэлт

Эрүүгийн танхимын шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн 342 хэргээс 43.9 хувь буюу 150 хэргийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, 35.1 хувь буюу 120 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 21.0 хувь буюу 72 хэргийн тогтоол, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Өмнөх онтой харьцуулахад тогтоол, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн хэрэг 18 хэргээр буюу 10.7 хувь, тогтоол, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн хэрэг 10 хэргээр буюу 11.4 хувиар тус тус буурсан бол тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн хэрэг 39 хэргээр буюу 48.1 хувиар өсжээ.

Хяналтын шатны шүүхийн 2017 онд хянан шийдвэрлэсэн нийт хэргийг гэмт хэргийн төрлөөр нь харвал хүнийг алах гэмт хэрэг 17.8 хувь, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг 12.3 хувь, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 5.6 хувь, хүчингийн гэмт хэрэг 7.0 хувь, хулгайн гэмт хэрэг 7.3 хувь, дээрмийн гэмт хэрэг 2.9 хувь, залилангийн гэмт хэрэг 7.6 хувь, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг 7.3 хувь, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын  журам зөрчих гэмт хэрэг 20 буюу 5.8 хувийг тус тус эзэлж байна.

Хяналтын шатны шүүхийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан,  хүчингүй болгож шийдвэрлэсэн хэргүүдээс харахад:

  • Гэм буруугийн хэлбэрийг буруу тогтоосон,
  • Өршөөлийн хуулийг буруу хэрэглэсэн,
  • Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардлыг буруу тогтоосон, Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийг буруу хэрэглэсэн,
  • Ял оногдуулахдаа хуульд заагаагүй хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг үндэслэх, ялын хэмжээг буруу тогтоосон,
  • хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлаж ноцтой зөрчиж, хууль ёсны тогтоол гарахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар хуулийн шаардлага зөрчсөн,
  • хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхигдуулсан, гүйцэд биш,
  • дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байна.

Иймд хууль хэрэглээний болон процессийн алдаа зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байна. Үүнд:

1.  Шүүхийн алдаа зөрчил  гарахад нөлөөлж байгаа объектив, субъектив шалтгаан нөхцлийг судлах, шүүхийн алдаа гэсэн үзэгдэлд хууль зүйн үнэлэлт өгөх, цаашид гүнзгийрүүлэн судлах шаардлагатай байна.

2.  Улсын Дээд шүүхээс шүүхийн хууль хэрэглээний практикийг анхан, давж заалах болон хяналтын шатны түвшинд судалж, нэгдсэн практик тогтоох, Дээд шүүхээс хууль хэрэглэх явцад шүүхийн прецедент тогтоож хэвшүүлэх нь тулгамдсан асуудлын нэг болоод байна.

3.  Эрүүгийн хууль тогтоомжийг буруу хэрэглэх асуудлыг судалсан судалгаанд үндэслэн шүүгч нарын дунд хууль хэрэглээний онол практик, хууль тогтоомжийн хэрэглээг сайжруулах, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлэх, шинжлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зэрэг чиглэлээр сургалтын агуулга, стандартыг боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй юм.

 

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ

ПРАКТИК СУДЛАЛЫН ХЭЛТЭС