2018 оны 03 сарын 27

Монгол Улсын Дээд шүүхийн  хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар 2017 онд хянагдсан захиргааны хэргийн дүн, өөрчлөгдсөн, хүчингүй болсон шийдвэр, магадлалыг судалсан тухай тойм

2018 оны 01 дугаар сарын 10                                                                                                                                                                                              Улаанбаатар хот

НЭГ. Захиргааны хэргийн танхимын 2017 онд хянасан хэрэг

2017 онд Улсын Дээд Шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх 762 хэрэг хүлээн авсанаас 716 хэргийг хянан шийдвэрлэхдээ 543 хэрэг буюу 75.8 хувийг нь шүүх хуралдаанаар хэлэлцэж, 136 хэрэг буюу 20 хувийг нь шүүх хуралдаанд оруулахгүйгээр шийдвэрлэсэн бол 37 /5.2%/ хэргийн хувьд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг ханган шийдвэрлэсэн бөгөөд 16  хэргийн үлдэгдэлтэй байна. /Хүснэгт 1./

Хүснэгт 1.

Үзүүлэлт

Захиргааны хэрэг

Өөрчлөлтийн өсөлт, бууралтын зөрүү

 

2016

2017

Тоогоор /+-/

Хувиар /+-/

Тайлангийн эхний үлдэгдэл

31

13

-18

-58.1

Шинээр ирсэн

530

749

+219

+41.3

Бүгд хүлээн авсан хэрэг

561

762[1]

+201

+35.8

Нийт шийдвэрлэсэн

548

716

+168

+30.6

Үүнээс

Шүүх хуралдаанаар

444

543

+99

+22.3

Шүүх хуралдаанаар оруулаагүй

83

136

+53

+63.8

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэрийг хянасан

21

37

+16

+76.2

Үлдэгдэл

13

16

+3

+23.1

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүлээж авсан хэрэг 35.8 хувиар, нийт шийдвэрлэсэн хэрэг 30.6 хувиар, шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 22.3 хувиар, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэрийг хянасан хэрэг 76.2 хувиар, шүүх хуралдаанаар оруулаагүй шийдвэрлэсэн хэрэг 63.8 хувиар, үлдэгдэл хэрэг 23.1 хувиар тус тус өссөн дүнтэй гарч байна. /Зураг 1./

Зураг 1.

Шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн 543 хэргийн 164 нь орон нутагт 366 нь нийслэлд оногдож байгаа бол үлдэх 13 хэргийн 10 нь ёс зүйн хорооны болон мэргэшлийн хариуцлагын хорооны, үлдэх 3 нь давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн хэрэг болж байна. /Зураг 2./

Зураг 2.

2017 онд хяналтын шатны шүүхээр хүлээн авсан 762 хэргийг гомдол гаргасан этгээдээр нь авч үзвэл:

Хүснэгт 2.

Гомдол гаргасан этгээд

2016

2017

Өсөлт, бууралт

 

хэрэг

Эзлэх хувь

хэрэг

Эзлэх хувь

Тоогоор /+-/

Хувиар /+-/

Нэхэмжлэгч

155

27.6

161

21.1

+6

+3.8

Хариуцагч

106

19

98

12.9

-8

-7.5

Гуравдагч этгээд

36

6.4

82

10.8

+46

+127

Хэргийн оролцогчийн төлөөлөгч

192

34.2

285

37.4

+93

+48.4

Хэргийн оролцогчийн өмгөөлөгч

72

12.8

112

14.7

+40

+55.5

Гомдол гаргагч

-

-

24

3.1

-

-

Нийт

561

100

762

100

+201

+35.8

 

Хүлээн авсан нийт хэргээс гомдол гаргасан этгээдээр нь ангилан үзвэл:

  • Нэхэмжлэгч 21.1%
  • Хариуцагч 12.9%
  • Гуравдагч этгээд 10.8%
  • Хэргийн оролцогчийн төлөөлөгч 37.4%
  • Хэргийн оролцогчийн өмгөөлөгч 14.7%
  • Гомдол гаргагч 3.1%-ийг тус тус эзэлж байна. /Хүснэгт 2./

 

Өмнөх онтой нь харьцуулж өсөлт, бууралтын өөрчлөлтийг нь доорх зургаар харууллаа.

Зураг 3.

 

Эндээс үзвэл өмнөх оны мөн үеийнхээс нэхэмжлэгч гомдол гаргаж буй байдал 3.8 хувиар ялимгүй өссөн бол гуравдагч этгээд нэг дахин илүү хэмжээгээр /127.7%/ өссөн бол харин хариуцагч гомдол гаргаж буй байдал 7.5 хувиар буурсан байна. Хэргийн оролцогчийн төлөөлөгч /+48.4%/, хэргийн оролцогчийн өмгөөлөгч /+55.5%/ нарын гомдол гаргах байдал тус тус өссөн байна. /Зураг 3./

2017 онд Хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн хэрэгтэй харьцуулан үзвэл:

Хүснэгт 3.

Анхан шатны шүүх

Анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг

Хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн хэрэг

Эзлэх хувь

  1.  

Архангай

56

10

17.8

  1.  

Баян-Өлгий

74

30

40.5

  1.  

Баянхонгор

41

1

2.4

  1.  

Булган

32

5

15.6

  1.  

Говь-Алтай

20

9

45.0

  1.  

Говьсүмбэр

16

4

25

  1.  

Дархан-Уул

66

7

10.6

  1.  

Дорноговь

29

9

31.0

  1.  

Дорнод

23

6

26.1

  1.  

Дундговь

21

4

19.0

  1.  

Завхан

69

15

21.7

  1.  

Орхон

43

11

25.6

  1.  

Өмнөговь

22

6

27.3

  1.  

Өвөрхангай

27

2

7.4

  1.  

Сүхбаатар

45

4

8.8

  1.  

Сэлэнгэ

34

4

11.7

  1.  

Төв

47

8

17.0

  1.  

Увс

61

13

21.3

  1.  

Ховд

65

10

15.4

  1.  

Хөвсгөл

39

4

10.2

  1.  

Хэнтий

18

2

11.1

  1.  

Нийслэл

1060

366

34.5

  1.  

ШЁЗХ

-

8

-

  1.  

АШЖурмаар ДЗШШ

-

3

-

  1.  

МХХ

-

2

-

Нийт

1908

543 /530[2]/

27.7

 

2017 онд нийт Анхан шатны шүүхээр 1908 хэрэг шийдвэрлэсэнээс 543 хэрэг буюу 27.7 хувь нь хяналтын шатны шүүхээр хянагдсан байна. /Хүснэгт 3./

Анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргээс Хяналтын шатны шүүхэд хянагдсан хэргийн эзлэх хэмжээг анхан шатны шүүхийн харьяаллаар нь харуулбал дараах дүр зураг гарч байна.

Зураг 4.

Эндээс үзвэл орон нутагт хамгийн их хэрэг  /74/ шүүхээр шийдвэрлэсэн газар нь Баян-Өлгий аймгийн анхан шатны шүүх байгаа бол бага /16/ нь Говьсүмбэр аймгийн шүүх болж байна. Харин тухайн шүүхийн шийдвэрлэсэн хэргээс хэдэн хувь нь хяналтын шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн үзүүлэлтээр Говь-Алтай /45.0/, Баян-Өлгий /40.5/ аймгийн шүүхүүд тус тус өндөр үзүүлэлттэй байгаа бол Баянхонгор /2.4/, Өвөрхангай /7.4/, Сүхбаатар /8.8/ аймгийн шүүхүүд бага үзүүлэлттэй гарч байна./Зураг 4./ Энэ үзүүлэлтээр нийслэлийн шүүх 34.5 хувь байгаа бол улсын хэмжээнд дунджаар анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдийн 27.7 хувь нь Хяналтын шатны шүүхэд дамжин ирж хянагдсан байна.

2017 онд Хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн захиргааны хэргийн шийдвэрийг өмнөх онтой харьцуулж үзвэл доорх өөрчлөлт гарсан байна.

Хүснэгт 4.[3]

Шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн хэрэг

2016

2017

Өсөлт, бууралт

 

хэрэг

Эзлэх хувь

хэрэг

Эзлэх хувь

Тоогоор /+-/

Хувиар /+-/

Хэвээр

289

65.1

343

63.2

+54

+18.7

Өөрчлөгдсөн

63

14.2

60

11.1

-3

-4.8

Хүчингүй болсон

92

20.7

140

25.8

+48

+52.2

Нийт

444

100.0

543

100.0

+99

+22.3

 

2017 онд нийт 543 хэрэг хяналтын шатны  шүүх хуралдаанаар  хянан шийдвэрлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 99 хэргээр буюу 22.3 хувиар өссөн дүнтэй гарчээ. /Хүснэгт 4./ Харин хяналтын шатны шүүх хуралдаанаас гарсан шийдвэрийг өмнөх онтой харьцуулбал доорх зураглал харагдаж байна.

Зураг 5.

 

2017 онд Хяналтын шатны шүүхээр шийдвэрлэсэн захиргааны хэргийн тогтоол шийдвэрийг өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлттэй харьцуулахад шийдвэрийг хэвээр үлдээсэн тогтоол 18.7 хувиар, хүчингүй болгосон шийдвэр 52.2 хувиар тус тус өссөн бол өөрчлөлт оруулсан шийдвэр 4.8 хувиар буурсан байна. /Зураг 5./

Хяналтын шатны шүүх хуралдаанаар 2017 онд хянагдсан нийт захиргааны хэргийн шийдвэрийг анхан шатны шүүхүүдээр нь доорх хүснэгтэд хувьчилж үзүүллээ.

Хүснэгт 5.[4]

Анхан шатны шүүх

үзүүлэлт

Хэвээр үлдээсэн

Өөрчлөлт оруулсан

Хүчингүй болгосон

Нийт

1

Архангай

тоо

2

0

8

10

Эзлэх хувь

0.4%

0.0%

1.5%

1.8%

2

Баян-Өлгий

тоо

17

5

8

30

Эзлэх хувь

3.1%

0.9%

1.5%

5.5%

3

Баянхонгор

тоо

1

0

0

1

Эзлэх хувь

0.2%

0.0%

0.0%

0.2%

4

Булган

тоо

2

2

1

5

Эзлэх хувь

0.4%

0.4%

0.2%

0.9%

5

Говь-Алтай

тоо

0

6

3

9

Эзлэх хувь

0.0%

1.1%

0.6%

1.7%

6

Говьсүмбэр

тоо

1

1

2

4

Эзлэх хувь

0.2%

0.2%

0.4%

0.7%

7

Дархан-Уул

тоо

2

3

2

7

Эзлэх хувь

0.4%

0.6%

0.4%

1.3%

8

Дорноговь

тоо

5

2

2

9

Эзлэх хувь

0.9%

0.4%

0.4%

1.7%

9

Дорнод

тоо

2

1

3

6

Эзлэх хувь

0.4%

0.2%

0.6%

1.1%

10

Дундговь

тоо

1

1

2

4

Эзлэх хувь

0.2%

0.2%

0.4%

0.7%

11

Завхан

тоо

4

8

3

15

Эзлэх хувь

0.7%

1.5%

0.6%

2.8%

12

Орхон

тоо

4

4

3

11

Эзлэх хувь

0.7%

0.7%

0.6%

2.0%

13

Өмнөговь

тоо

2

1

3

6

Эзлэх хувь

0.4%

0.2%

0.6%

1.1%

14

Өвөрхангай

тоо

1

0

1

2

Эзлэх хувь

0.2%

0.0%

0.2%

0.4%

15

Сүхбаатар

тоо

1

2

1

4

Эзлэх хувь

0.2%

0.4%

0.2%

0.7%

16

Сэлэнгэ

тоо

1

3

0

4

Эзлэх хувь

0.2%

0.6%

0.0%

0.7%

17

Төв

тоо

4

2

2

8

Эзлэх хувь

0.7%

0.4%

0.4%

1.5%

18

Увс

тоо

5

2

6

13

Эзлэх хувь

0.9%

0.4%

1.1%

2.4%

19

Ховд

тоо

3

4

3

10

Эзлэх хувь

0.6%

0.7%

0.6%

1.8%

20

Хөвсгөл

тоо

0

0

4

4

Эзлэх хувь

0.0%

0.0%

0.7%

0.7%

21

Хэнтий

тоо

1

0

1

2

Эзлэх хувь

0.2%

0.0%

0.2%

0.4%

22

Нийслэл

тоо

112

123

131

366

Эзлэх хувь

20.6%

22.7%

24.1%

67.4%

23

ШЁЗХ

тоо

6

0

2

8

Эзлэх хувь

1.1%

0.0%

0.4%

1.5%

24

АШЖурмаар ДЗШШ

тоо

0

0

0

3

Эзлэх хувь

0.0%

0.0%

0.0%

0.6%

25

МХХ

тоо

1

0

1

2

Эзлэх хувь

0.2%

0.0%

0.2%

0.4%

Нийт

тоо

178

170

195

543

Эзлэх хувь

32.8%

31.3%

35.9%

100.0%

 

2017 онд Хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн нийт хэргүүдээс орон нутагт хамгийн бага нь Баянхонгор /0.2/, Өвөрхангай, Хэнтий /0.4/, Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудийн шүүх тус бүр 0.7 хувь, хамгийн их нь Баян-Өлгий аймгийн шүүх 5.5 хувьтай байгаа бол 67.4 хувийг Нийслэлийн шүүхийн хэрэг эзэлж байна. /Хүснэгт 5./

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд эцэслэн тогтоосон байдлыг хэвээр үлдээсэн, өөрчлөлт оруулсан, хүчингүй болгосон шийдлээр нь анхан шатны шүүхийн харьяалал тус бүрээр бүтэцлэн хэргийн тоогоор нь зураглан үзүүлбэл:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зураг 7.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээхээр тогтоосон шийдлийг анхан шатны шүүхээр нь авч үзвэл орон нутагт Баянхонгор /1-ээс 1/, Баян-Өлгий /30-аас 17/, Дорноговь /9-өөс 5/ аймгууд тавиас дээш хувьтай, Хэнтий, Төв, Өвөрхангай аймгууд тал нь буюу 50 хувь нь хэвээр үлджээ. Цаашлаад энэ үзүүлэлтээр Булган Увс, Орхон, Өмнөговь, Дорнод аймгууд нийт улсын дунджаас арай дээгүүр буюу 40-33 хувийн хооронд хамрагдаж байна. Улсын дундаж 32.8 хувьтай байгаа ба үүнтэй ойролцоо нь Нийслэл болон Ховд аймгийн шүүхүүд 30 гаран хувьтай гарсан байна. Үлдэх аймгуудын хувьд 28-иас 20 хувийн хооронд хэлбэлзэж байгаа бол Хөвсгөл, Говь-Алтай аймгуудын шүүхийн шийдвэр хэвээр үлдсэн тохиолдол гараагүй байна.

Хяналтын шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад өөрчлөлт оруулахаар тогтоосон хэргүүдээс орон нутагт Сэлэнгэ /4-өөс 3/, Говь-Алтай /9-өөс 6/, Завхан /15-аас 8/, Сүхбаатар /4-өөс 2/ аймгууд тавиас дээш хувьтай гарчээ. Дархан-Уул, Ховд, Орхон, Нийслэлийн шүүхүүд улсын дундаж үзүүлэлтээс арай дээгүүр буюу 42-33 хувийн хооронд хэлбэлзэж байна. Төв, Дундговь, Говьсүмбэр Дорноговь аймгууд улсын дундаж үзүүлэлт болох 31.3 хувиас 6-9 хувиар доогуур байгаа бол Баян-Өлгий, Өмнөговь, Дорнод, Увс тус тус 15 орчим хувиар бага байна.

Хяналтын шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хүчингүй болгохоор тогтоосон хэргүүдийг авч үзвэл Хөвсгөл /4/, Архангай /10-аас 8/  аймгуудын шүүхийн  хэргүүд тавиас дээш хувьтай хүчингүй болжээ. Дундговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дорнод, Хэнтий, Өвөрхангай аймгуудын хэрэг тал нь буюу 50 хувь нь хүчингүй болсон байна. Увс болон Нийслэлийн шүүхүүдийн үзүүлэлт улсын дундаж 35.4 хувиас тус тус дээгүүр байгаа бол үүнтэй ойролцоо нь Говь-Алтай, Ховд аймгийн шүүхүүд гучаас дээш хувьтай байна. Үлдэх аймгууд 20-28 хувийн хооронд хамаарч байгаа бол Баянхонгор, Сэлэнгэ аймгийн шүүхүүдийн шийдвэр хүчингүй болсон тохиолдол гараагүй байна.

Хяналтын шатны шүүх хуралдаанаас өмнөх шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан шалтгаан үндэслэлийг хувиар авч үзвэл:

- Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн  - 22.1%

- Хэрэглэвэл зохих хуулийг бүрэн хэрэглээгүй – 20.2%

- Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн – 13.0%

- Нотлох баримтыг буруу үнэлсэн – 3.4%

- Үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй – 22.6%

- Тооцоолол, найруулгын алдаатай – 14.9%

- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн – 3.4%

- Хөөн хэлэлцэх хугацаа анхаараагүй – 0.5% эзэлж байна. /Зураг 8./

Зураг 8.

 

Тэгвэл хүчингүй болгосон шийдвэрүүд дараах үндэслэлүүдээр гарчээ. Үүнд:

  • Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн – 7.9%
  • Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн – 20.9%
  • Нотлох баримтыг буруу үнэлсэн – 4.6%
  • Нотлох баримтыг дутуу цуглуулсан – 21.2%
  • Үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй – 27.5 %
  • Хэрэглэвэл зохих хуулийг бүрэн хэрэглээгүй – 3.6%
  • Хөөн хэлэлцэх хугацаа анхаараагүй – 3.0%
  • Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн – 0.7%
  • Нэхэмжлэлийн шаардлага тодруулаагүй, дүгнэлт өгөөгүй – 10.6% зэрэг үндэслэлүүд тус тус орж байна. /Зураг 9./

Зураг 9.

 

2017 онд захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын шатны шүүхээр хянаад 63.2 хувийг нь хэвээр үлдээж, 11.0 хувийг нь өөрчилж, 25.8 хувийг нь хүчингүй болгосон байна.

Өөрчлөлт оруулсан хяналтын шийдлийн шалтгааныг эзлэх хувиар нь авч үзвэл:

- Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн  - 29.7%

- Хэрэглэвэл зохих хуулийг бүрэн хэрэглээгүй – 14.9%

- Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн – 10.8%

- Нотлох баримтыг буруу үнэлсэн – 2.7%

- Үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй – 28.4%

- Тооцоолол, найруулгын алдаатай – 8.1%

- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн – 5.4% тус тус эзэлж байна. /Зураг 10./

Зураг 10.

 

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгосон шалтгааныг авч үзвэл:

  • Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн – 11.8%
  • Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн – 23.5%
  • Нотлох баримтыг буруу үнэлсэн – 6.8%
  • Нотлох баримтыг дутуу цуглуулсан – 12.2%
  • Үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй – 30.8 %
  • Хэрэглэвэл зохих хуулийг бүрэн хэрэглээгүй – 4.5%
  • Хөөн хэлэлцэх хугацаа анхаараагүй – 3.6%
  • Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн – 0.9%
  • Нэхэмжлэлийн шаардлага тодруулаагүй, дүгнэлт өгөөгүй – 5.9% -ийг эзэлж байна. /Зураг 11./

Зураг 11.

 

2017 онд Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцээд гаргасан шийдвэрийг авч үзвэл:

 

  • Шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон -25%
  • Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулсан – 6.8%
  • Магадлалыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээсэн -7.7%
  • Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг болон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон -5%
  • Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан -7.2%
  • Магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон -38.1%
  • Магадлалд өөрчлөлт оруулсан -4.2%
  • Магадлалыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг өөрчилсөн -2.6%
  • Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг болон нэхэмжлэлийг хангасан-3.1%
  • Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасан -0.2% гэсэн байдалтай байна. /зураг 12/

 

Зураг 12.

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХОЁР. 2017 онд Захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхүүдийн шийдвэр, магадлал  Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдээд хэвээр үлдсэн, өөрчлөлт орсон, хүчингүй болсон үндэслэл, шалтгааны тухайд онцлох жишээнүүд.

Жишээ 1.  Шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн. /Холбогдох хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн/

Хэргийн товч агуулга: “Б”  дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны .. дугаар сарын ..-ний өдрийн “Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах тухай” ... дүгээр тогтоолоор  “сонгогчдын саналыг татах зорилгоор хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан” гэж “Э”-г нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хассан байна. Нэхэмжлэгч “Э” “Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэдгийг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоох бөгөөд ийм шийдвэр байхгүй байхад намайг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан” гэсэн үндэслэлээр дээрх ... дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд “Э”-г оруулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

 

Шүүхийн шийдвэрлэсэн байдал:

Анхан шатны шүүх: Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16, 117 дугаар зүйлийн 117.1, 117.2, 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3-т заасныг баримтлан “Э”-гийн нэхэмжлэлийг хангаж, “Б” дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны .. дугаар сарын ..-ний өдрийн ... дүгээр тогтоолыг хүчингүй болгож, “Б”  дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд “Э”-гийн нэрийг оруулсан шийдвэр гаргахыг хариуцагч “Б”  дүүргийн Сонгуулийн хороонд даалгасан байна.

 

Давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

 

Хяналтын шатны шүүх: Анхан болон Давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.  Үүний үндэслэгээ нь:

Шүүх маргааны үйл баримтад Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Б” дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшигч “Э”-г Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16-д заасан хориглосон үйл ажиллагааг буюу сонгогчдыг татах зорилгоор мөнгө тараасан, сонгогчдын саналыг худалдан авахад чиглэгдсэн үйл ажиллагаа явуулсан болохыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй байна.

Хариуцагч “Э нь сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө тараасан болох нь өрсөлдөгчөөс нь гаргасан гомдолд хавсаргаж ирүүлсэн “бичлэг”-ээр тогтоогдож байгаа” гэх боловч Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг” гэж тодорхой заасан.

Мөн дүүргийн сонгуулийн хорооны эрх зүйн байдал, түүний эрх хэмжээг Сонгуулийн тухай хуулийн 33, 34 дүгээр зүйлд тодорхойлсноос үзэхэд “нэр дэвшигчийг сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн эсэхийг тогтоох” чиг үүрэг, эрх хэмжээ олгогдоогүй байна.

Гэтэл хариуцагч нэр дэвшигч “Э”-г сонгуулийн хууль тогтоомж зөрчсөнийг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй байхад түүнийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасаж, Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэснийг буруу хэрэгжүүлсний улмаас нэхэмжлэгчийн сонгогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

 

Жишээ 2.  Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулсан. /хууль хэрэглээний алдаа гаргасан, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн/

Хэргийн товч агуулга: Нэхэмжлэгч “АН” ХК нь Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны .. дугаар сарын ..-ний өдрийн “Тендер шалгаруулалтын тухай” ..., мөн 2016 оны .. дугаар сарын ..-ны өдрийн ... болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны .. дугаар сарын ..-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ... дугаартай албан бичгүүдийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргаж “гомдол гаргасан гэх зарим компаниуд нь гомдол  гаргаагүй, тэдгээрийн нэрийг ашигласан хууль бус гомдлыг Сангийн яам хүлээн авч хуульд заагаагүй үндэслэлээр тендерийг бүхэлд нь хүчингүй болгосон, гэрээнд гарын үсэг зурснаас хойш гаргасан харьяаллын бус гомдлыг хүлээн авсан, гэрээний эрхээ эдлэх, үүргээ биелүүлэх нөхцөлгүй болгосон” гэж маргажээ.

 

Шүүхийн шийдвэрлэсэн байдал:

Анхан шатны шүүх: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521 дүгээр зүйлийн 521.2.3, 55 дугаар зүйлийн 55.3, 55.3.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “АН” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны 2016 оны .. дугаар сарын ..-ны өдрийн ... дугаар, 2016 оны .. дугаар сарын ..-ны өдрийн ... дүгээр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны .. дугаар сарын ..-ны өдрийн ..  дугаар албан бичгүүдийн “АН” ХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүх: Анхан болон Давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.3.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “АН” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сангийн яамны 2016 оны .. дугаар сарын ..-ны өдрийн ... дугаар, 2016 оны .. дугаар сарын ..-ны өдрийн ... дугаартай албан бичгүүдийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны .. дугаар сарын ..-ны өдрийн ... дугаар мэдэгдлийн “АН” ХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Үүний үндэслэгээ нь:

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “АН” ХК нь Уул уурхайн яамнаас зарласан улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд хийгдэх геологийн судалгааны ажлын хүрээнд хэрэгжүүлэх 12 төслийн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн 2, 6, 8, 9 дугаар багцад тендер ирүүлснээс 2, 6 дугаар багцын тендерт ялагчаар шалгарч, улмаар “ХН”, “С” нэртэй 2 төслийн “зөвлөх үйлчилгээний гэрээ”-г 2016 оны .. дугаар сарын ..-ны өдөр тус тус захиалагчтай байгуулж, гэрээний дагуух үе шатны ажлуудыг гүйцэтгэж эхэлсэн байна.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7, 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тендерт оролцогчийн “захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай” асуудлаарх гомдлыг хянан шийдвэрлэх бүрэн эрхтэй бөгөөд 55.3-т “...гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргана” гэж зааснаар захиалагч хууль зөрчсөн эсэхийг тогтоохын тулд гомдолд дурдсан асуудал үндэслэлтэйг бодитойгоор тогтоох ажиллагааг зайлшгүй явуулах ёстой.

 

Харин хариуцагч Сангийн яам нь захиалагчид хандан “шаардсан тендерийн баримт, материалыг ирүүлээгүй учир гомдлыг хуулийн 55.2-т заасны дагуу хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон” гэж тухайн тендерийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин зохион байгуулахыг 2016 оны ... дугаартай албан бичгээрээ мэдэгдсэн нь дээрх хуулийн шаардлагад нийцээгүйн зэрэгцээ уг тендерийн 2, 6 дугаар багцын тендерт шалгарч, гэрээ байгуулсан нэхэмжлэгч “АН” ХК-д сөргөөр нөлөөлж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан болохыг харгалзан үзээгүй” гэх гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

 

Түүнчлэн дээрх албан бичигт дурдсанаар “тендерийн баримт, материалыг ирүүлээгүй” гэж уг тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-т зааснаар “бүхэлд” нь хүчингүй болгосноос бус захиалагчийн, нэхэмжлэгч “АН” ХК-тай  байгуулсан “зөвлөх үйлчилгээний гэрээ”-г мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2-т заасан үндэслэлээр худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий улсын байцаагч цуцлаагүй, ийм үндэслэлээр уг маргаан бүхий захиргааны актыг гаргаагүй учир хяналтын шатны шүүх энэ асуудлаар дүгнэлт хийх шаардлагагүй.

 

Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...гэрээ байгуулсан үйлдэл нь хуулийн 42.1.2-т заасныг зөрчсөн болохыг мэдэгдсэн албан бичиг байсан, ...давж заалдах шатны шүүх хуулийн уг заалтыг хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжтой байсан” гэх хяналтын гомдлыг мөн хүлээн авах үндэслэлгүй.

 

Харин анхан болон давж заалдах шатны шүүх Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн шаардлагыг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Уг албан бичиг нь Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны  “Тендер шалгаруулалтын тухай” ... дугаар албан бичигт үндэслэсэн ба үүгээр шийдвэрлэгдсэн “тендерийг бүхэлд нь хүчингүй болгож, захиалагчийн байгуулсан зөвлөх үйлчилгээний гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн тухай”-г уг тендерт шалгарч, гэрээ байгуулсан нэр бүхий оролцогчдод “дамжуулан мэдэгдсэн”, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д тодорхойлсон “захиргааны акт”-ын шинжийг агуулаагүй байна.

 

Хариуцагч Уул уурхайн яам нь дээрх албан бичгийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй хэдий ч захиргааны хэргийн шүүхийн “харьяаллын бус” нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж, хуульд хэрэглээний алдаа гаргасан байдлыг хяналтын шатны шүүх залруулах нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй учир нэхэмжлэлийн уг шаардлагыг хүлээн авахаас татгалзах  нь зүйтэй гэж үзлээ.

 

Түүнчлэн анхан шатны шүүх уг маргаантай харилцаанд хамааралгүй Төрийн  болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,үйлчилгээ худалдан авах тухай  хуулийн 521 дугаар зүйлийн 521.2, 56 дугаар зүйлийг баримталсан нь буруу болсон тул шийдвэр, уг шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Жишээ 3.  Магадлалыг хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээсэн. /хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн/

Хэргийн товч агуулга: Монгол улсын Ерөнхий сайдын 2016 оны ..дүгээр сарын ..-ны өдрийн ... дугаар захирамжаар “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасан томилолтын хугацаа дуусгавар болсон” гэсэн үндэслэлээр “Э”-г зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгч “Э” нь “... хуулийн 9.4-т зохицуулах зөвлөлийн даргын бүрэн эрхийн хугацааг 6 жил, гишүүдийн анхны томилгоог 2,4,6 жилээр хийнэ гэж тодорхой заасан. Ерөнхий сайд намайг зөвлөлийн даргаар анх томилохдоо 6 жилийн хугацаагаар томилох ёстой байтал 2 жилийн хугацаагаар томилж хууль зөрчсөн. Миний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй” гэж, хариуцагч “... “Э”-г зохицуулах зөвлөлийн даргаар 2 жилийн хугацаагаар томилсон, томилолтын хугацаа дуусгавар болсон” гэж маргажээ.

Шүүхийн шийдвэрлэсэн байдал:

Анхан шатны шүүх: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.4, Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э”-гийн “Монгол улсын Ерөнхий сайдын 2016 оны .. дүгээр сарын ..-ны өдрийн ... дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны .. дүгээр сарын ..-ны өдрийн .. дугаар захирамжийг хүчингүй болгон, “Э”-г Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын ажилд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Э”-гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт Монгол Улсын Засгийн газраас .... төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалган шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүх: магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна. Үүний үндэслэгээ нь:

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар, Монгол улсын Ерөнхий сайд 2012 оны .. дугаар сарын ..-ны өдрийн ... дугаар захирамжаар “Э”-г Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын албан тушаалд 2 жилийн хугацаагаар томилсон, тэрээр тухайн үед анхны, энэхүү томилгооны талаар ямар нэгэн гомдол, санал гаргаж, хууль бус гэж маргаж байгаагүй байх бөгөөд уг томилолтын хугацаа дуусахын өмнө, зохицуулах зөвлөлийн 2014 оны .. дүгээр сарын ..-ны өдрийн хурлаар “Гишүүдийн ажиллах хугацааг сунгах тухай” асуудлыг хэлэлцэн, “Э”-г тус зөвлөлийн даргаар, “Ж”-г гишүүнээр тус бүр 4 жилийн хугацаагаар томилуулахаар шийдвэрлэж, эрх бүхий этгээдэд санал болгож байсан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна. Нэхэмжлэгч “Э”-г зохицуулах зөвлөлийн даргаар 2 жилийн хугацаагаар томилсон байх бөгөөд уг хугацаа 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон, томилох эрх бүхий этгээд хугацааг сунгаагүй тул “томилолтын хугацаа дуусгавар болсон” гэсэн үндэслэлээр зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.4-т заасантай нийцсэн байна.     

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Зохицуулах зөвлөлийн дарга, гишүүнийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор Ерөнхий сайд томилно”, 9.4-т “Зохицуулах зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байх бөгөөд Зохицуулах зөвлөлийн гишүүдийн анхны томилгоог 2,4,6 жилээр хийж, цаашид 6 жилийн хугацаагаар томилох бөгөөд томилолтын хугацааг нэг удаа сунгаж болно” гэж тус тус заасан.

Хуулийн 9.4-т заасан “...Зохицуулах зөвлөлийн гишүүдийн анхны томилгоог 2,4,6 жилээр хийж, ...” гэсэн нь “зөвлөлийн гишүүд гэдэгт зөвлөлийн дарга, гишүүд багтана, зөвлөлийн гишүүдийн анхны томилгоо нь зөвлөлийн дарга, гишүүдэд нэгэн адил хамаарна, Ерөнхий сайд зөвлөлийн дарга, гишүүдийн анхны томилгоог хийхдээ 2,4,6 жилийн аль нэг хугацаагаар томилох” гэсэн ойлголт болохоос зөвхөн зөвлөлийн орон тооны бус гишүүдийн анхны томилгооны асуудлыг зохицуулаагүйн гадна томилолтын хугацааг дуусахаар сунгах асуудлыг хуульчилсан байна.  

Иймд Монгол улсын Ерөнхий сайд хуульд заасан эрх хэмжээний хүрээнд “Э”-г зохицуулах зөвлөлийн даргаар 2 жилийн  хугацаагаар томилж, томилолтын хугацаа дуусгавар болоход үүрэгт ажлаас чөлөөлсөн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн, анхан шатны шүүх маргаан бүхий акт хууль зөрчөөгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.    

Давж заалдах шатны шүүх “...хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасныг Зохицуулах зөвлөлийн дарга, зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 6 жил байхаар, гагцхүү зөвлөлийн гишүүдийг 2, 4, 6 жилийн хугацаагаар томилж байхаар зохицуулсан гэж ойлгоно”, “Зохицуулах зөвлөлийн даргын бүрэн эрхийн хугацааг 6 жилээр тогтоосон байхад Монгол улсын Ерөнхий сайдын 2012 оны .. дугаар сарын ..-ны өдрийн ... дугаар захирамжаар зөвлөлийн даргаар “Э”-г 2 жилийн хугацаагаар томилсон нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9.4-т заасантай нийцээгүй” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийн оролцогчдын маргаагүй захиргааны актад дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх тухайн маргаанд хамааралгүй Төрийн албаны тухай хуулийг хэрэглэж, “зохицуулах зөвлөлийн даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан төрийн захиргааны албан тушаалд хамаарна” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Учир нь нэхэмжлэгчийг анх томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 10, 17 дугаар зүйлд заасны дагуу томилоогүй учир төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангагдахгүй юм. 

 

Жишээ 4.  Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг болон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. /хөөн хэлэлцэх хугацаа тооцоогүй буруу дүгнэлт хийсэн/

Хэргийн товч агуулга: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны .. дугаар сарын ..-ны өдрийн … дүгээр тушаалаар “Я” аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч ”В”  “...тээврийн хэрэгслэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдсон” гэх үндэслэлээр цагдаагийн албанаас халж, цагдаагийн дэслэгч цолыг хураасан, нэхэмжлэгчээс “... таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байхад ... үндэслэлгүйгээр ажлаас халсан” гэж маргажээ.

Шүүхийн шийдвэрлэсэн байдал:

Анхан шатны шүүх: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 25 дугаар зүйлийн 25.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “В”-гийн нэхэмжлэлийг шаардлагыг хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны .. дугаар сарын ..-ны өдрийн ... дүгээр тушаалыг хүчингүй болгож, “В”-г Завхан аймаг дахь цагдаагийн газрын хэсгийн байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2016 оны .. дугаар сарын ..-ны өдрөөс 2016 оны .. дугаар сарын ..-ны өдрийг хүртэлх хугацааны цалин .... төгрөгөөс зохих суутгалыг хийж Цагдаагийн ерөнхий газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, “В”-гийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүх: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 54 дүгээр зүйлийн 54.1.3-т тус тус заасныг баримтлан нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч “В”-гийн  нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Үүний үндэслэгээ нь:

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны .. дугаар сарын ..-ны өдрийн ... дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон /бол төрийн албанаас халах/”-аар заасныг үндэслэн нэхэмжлэгч “В”-г албанаас халсан, энэ тохиолдолд шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байх тул маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл үгүйсгэгдэж байгаа талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүд зөв, харин нэхэмжлэгч “В” нь уг тушаалыг эс зөвшөөрч, урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол болон шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуулиар тусгайлан тогтоосон хугацааг хэтрүүлсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байхад шүүхүүд уг асуудлаар буруу дүгнэлт хийжээ.

Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны .. дугаар сарын ..-ны өдрийн ...дүгээр тушаалыг “Я” аймаг дахь Цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа “Б” 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “В”-д мэдэгдэж, танилцуулахад “...шийдвэрийг зөвшөөрөхгүй, гарын үсэг зурахгүй, өмгөөлөгчөөс зөвлөгөө авна гэж мэдэгдлийн хуулбарлан авч явсан”,  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002) хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “... иргэн ... захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргах”-аар заасны дагуу иргэн “В” нь уг тушаалд холбогдох гомдлоо Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх төрийн албаны Салбар зөвлөлд  2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дотор гаргах байтал, 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шуудангаар гомдлоо хүргүүлсэн нь дээрх хууль болон Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-т “... төрийн жинхэнэ албан хаагч ... гомдлоо төрийн албаны салбар зөвлөл ...-д 1 сарын дотор гаргах”-аар заасантай нийцээгүй, энэ үндэслэлээр Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх төрийн албаны Салбар зөвлөл гомдлыг хяналгүй орхиж, уг зөвлөлийн гишүүн “Б”-гийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаартай албан бичгээр “...эрх зөрчигдсөн асуудлыг хянан шийдвэрлэх хуулийн хугацаа дууссан” талаар гомдол гаргагч “В”-д хариу мэдэгджээ.

Нэгэнт, гомдол гаргагч хуулиар тогтоосон гомдол гаргах хугацааг хэтрүүлсэний улмаас захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх, гомдол хянуулах эрхээ алдсан, ийнхүү хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар маргаагүй, үүний улмаас хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдах боломжгүй болсон байхад шүүх уг хугацааг үл хэрэгсэн маргааныг шийдвэрлэсэн нь буруу юм.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002) хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3-т “... захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой /бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах/”-аар зааснаас үзвэл, “захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх” хуулийн шаардлагыг шүүх үзэмжээр эсхүл нэхэмжлэгчийн сонголтоор хэрэглэхгүй, захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх боломжтой маргааны хувьд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзсэн иргэн заавал биелүүлэх хуулиар тогтоосон журам болно.

Нэхэмжлэгч “В”-гийн уг журмыг зөрчиж гаргасан нэхэмжлэлийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ... дүгээр захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтад нийцсэн, харин 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч, шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэргийг шийдвэрлэхдээ “... шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж дүгнэсэн үндэслэлээ тайлбарлаагүй, давж заалдах шатны шүүх “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж ... урьдчилан шийдвэрлээгүй нь хууль бус” гэх үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Өөрөөр хэлбэл, “В” нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны .. дугаар сарын ..-ны өдрийн .. дүгээр тушаалаар өөрийн эрх зөрчигдсөн гэж үзвэл, уг актыг хүлээн авсан эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх гомдлоо төрийн албаны Салбар зөвлөлд гаргах үүрэгтэй,  гомдол гаргах хуулиар тогтоосон хугацаанд гомдлоо гаргаагүй, ийнхүү гомдол гаргаагүй хүндэтгэн үзэх шалтгааны талаар маргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлтээ зохих ёсоор гаргаагүй байхад шүүх уг маргааныг шууд шийдвэрлэх, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар өөрийн санаачлагаар дүгнэсэн нь буруу байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002) хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т “дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтнаас /хэргийг хянан үзээд/ гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн” тохиолдолд уг шийдвэрийг хүлээн авсан эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах гомдол гаргагчийн эрхийг хуульчилсан, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр хэргийг хяналгүй буцаасан шийдвэрийн хувьд энэ нь, гомдол гаргагч уг актын талаар шууд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуульчилсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд, маргаан бүхий захиргааны актад гомдол гаргах хугацаа хэтрүүлсний улмаас гомдлыг захиргааны журмаар урьдчилан шийдвэрлээгүй байхад анхан шатны шүүхээс уг асуудалд дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “...  захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа ... хуульд заасан журмын дагуу явагдсан бол ... шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах”-аар, 54 дүгээр зүйлийн 54.1.3-т “.../хуульд заасан/ гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой /бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах/”-аар тус тус заасантай нийцээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нэхэмжлэгч ... хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байхад ... /шүүх/ хууль зөрчсөн” гэх хяналтын гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

Жишээ 5.  Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. /нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй/

Хэргийн товч агуулга: Нэхэмжлэгч “Ж” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдуулан 2015 оны .. дугаар сарын ..-ны өдрийн .. дугаар тушаалын “Ж” ХХК-д холбогдох, 2015 оны ..дугаар сарын ..-ны өдрийн ... дугаар тушаалын “Ү” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ. Маргаан бүхий тушаалуудаар “газрын төлбөр төлөөгүй, гэрээнд заасан зориулалтын дагуу газар ашиглаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож, гуравдагч этгээдэд маргаан бүхий газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн байжээ.

 

Шүүхийн шийдвэрлэсэн байдал:

Анхан шатны шүүх: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйл, 33 дугаар зүйлийн 33.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.3, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг тус тус баримтлан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны .. дугаар сарын ..-ны өдрийн ... дугаар тушаалын хавсралтын ..-д заасан “Ж” ХХК-д холбогдох, мөн оны .. дугаар сарын ..-ны өдрийн ... дугаар тушаалын хавсралтын ..-д заасан “Ү” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйл, 33 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.3, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг тус тус баримтлан” гэснийг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2 дахь хэсгийн 2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6, 40.2, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүх: Анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна. Үүний үндэслэгээ нь:

 

“Ж” ХХК-д Байгаль орчин, аялал жуучлалын сайдын .... оны .. дугаар сарын ..-ны өдрийн ... дугаар тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын Дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалтаар .. га газрыг ..жилийн хугацаагаар ашиглах зөвшөөрөл олгосон байх бөгөөд газар ашиглах гэрчилгээг .... оны .. дугаар сарын ..-ны өдөр олгож, газар ашиглах гэрээг .... оны .. дугаар сарын ..-ний өдөр байгуулсан байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тохиолдолд захиргааны байгууллагаас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй.

Хариуцагчаас “газрын төлбөр төлөөгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон боловч нэхэмжлэгчийн тухайд .... оноос хойш газрын төлбөр төлсөн талаар мөнгө тушаасан баримт, Улаанбаатар хотын банкны .... оны ..дугаар сарын ..-ны өдрийн ....дугаар албан бичиг, Өмч газрын харилцааны албаны .... оны .. дүгээр сарын ..-ний өдрийн ... дугаар албан бичиг нь тус тус хэрэгт авагджээ.

Харин маргаан бүхий захиргааны актын өөр нэг үндэслэл болох “газрыг ашиглаагүй” үйл баримттай холбогдуулан хэрэгт хангалттай нотлох баримт цуглаагүй тул эцэслэн дүгнэлт хийх боломжгүй, нэмэлт нотлох баримт цуглуулах зайлшгүй шаардлагатай байна.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны актын хууль зүйн үндэслэл тус бүрд холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж хэрхэн үнэлсэн болохоо шүүхийн шийдвэрт тодорхой тусгах үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүхээс “...2 жил дараалан ашиглаагүй гэж үзэж газар ашиглах эрхийг цуцалсан хэдий ч газар ашиглах гэрээг дүгнэсэн эсэх, газар ашиглах гэрээний болзол нөхцөлийг хэрхэн зөрчсөн, зөрчлийг шалган тогтоосон зэргээ баримтаар нотлоогүй болно” гэж дүгнэж, маргааны үйл баримтад бүрэн дүүрэн эрх зүйн дүгнэлт хийгээгүй буруутай байна.

Давж заалдах шатны шүүхээс “...анхан шатны шүүх нэхэмжлэгч хуулийн этгээд зориулалтын дагуу газраа ашигласан эсэх, ашиглаагүй бол хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх талаар дүгнэлт хийгээгүй...” гэж зөв дүгнэсэн боловч “нэхэмжлэгчээс өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар газраа ашиглах боломжгүй байжээ” гэсэн дүгнэлт хийсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв талаас нь дүгнээгүй байна гэж үзлээ.

Учир нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын .... оны .. дугаар сарын ..-ны өдрийн ... дугаар албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын зориулалтын асуудлыг шийдвэрлэтэл барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл болон улсын комисс ажиллуулахгүй байхыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт мэдэгдсэн байна. Эндээс энэхүү албан бичгийн хүрээнд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас ямар шийдвэр гарсан, барилгын үйл ажиллагааг зогсоосон эсэх, үүнээс шалтгаалан нэхэмжлэгчид ямар үр дагавар учирсан талаар тодруулах шаардлагатай байна. Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн .... оны .. дугаар сарын ..-ны өдрийн ... дугаар тогтоолоор “Зайсан толгойн орчимд” шинээр барилга барих асуудлыг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдах хүртэл зогсоохыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байна. Уг тогтоолд заасан “хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдах” хугацаа маргааны үйл баримтад хамааралтай эсэх, “Зайсан толгойн орчимд” гэх байршил маргаан бүхий газрыг ашиглах тушаалаар олгогдсон талбайд хамаарах эсэх, нэхэмжлэгчид хэрхэн нөлөөлсөн талаар нотлох баримт цуглуулж, эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.

 

 

Жишээ 6.  Магадлалыг хэвээр үлдээсэн. /Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн/

Хэргийн товч агуулга: Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болон өөрчлөгдөн зохион байгуулагдснаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны .. дүгээр сарын ..-ний өдрийн ... дугаар тушаалаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүх албан хаагчдыг үүрэгт ажлаас чөлөөлсөн, үүнд “Д” аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч “Ц” хамрагджээ. 2016 оны .. дүгээр сарын ..-ний өдрийн өөр нэг тушаал болох ...дугаар тушаалаар шинээр байгуулагдсан бүтцийн дагуу аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь нийт 29 орон тоотой, үүнд хэлтсийн даргатай байхаар батлагдсан, хэлтсийн даргын албан тушаалын чиг үүрэг нь өмнөх аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын чиг үүргээс өөрчлөгдөөгүй байхад нэхэмжлэгч “Ц”-г аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын ажилд томилоогүй атлаа  тухайн бүртгэлийн байгууллагад ажиллаж байгаагүй “Т”-г томилсон нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн гэж нэхэмжлэгчийн зүгээс, хариуцагчаас ажлын байрны орон тоо хасагдсан хэмээн маргажээ.

Шүүхийн шийдвэрлэсэн байдал:

Анхан шатны шүүх: Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4.-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц”-гийн “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны .. дүгээр сарын ..-ний өдрийн ... дугаар тушаалын “Ц”-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Д” аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх: 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийг 1. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц”-гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны .. дүгээр сарын ..-ний өдрийн .. дугаар тушаалын “Ц”-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Ц”-г “Д” аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгасугай. 2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц”-гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор .... төгрөгийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгасугай. гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтын дугаарыг 3, 3 дахь заалтын дугаарыг 4 болгон өөрчилж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүх: давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. Үүний үндэслэгээ нь:

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болон өөрчлөгдөн зохион байгуулагдснаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны .. дүгээр сарын ..-ний өдрийн ... дугаар тушаалаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүх албан хаагчдыг үүрэгт ажлаас чөлөөлсөн, үүнд “Д” аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч “Ц” хамрагджээ.

Маргаан бүхий 2016 оны ... дугаар тушаал нь Улсын Их хурлын тогтоол Хууль зүй дотоод хэргийн сайдын тушаалд нийцсэн, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болохыг магадлалд тодорхой дүгнэж, уг тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв, хэргийн оролцогчид энэ талаар гомдол гаргаагүй байна.

Харин 2016 оны .. дүгээр сарын ..-ний өдрийн ...  дугаар тушаалаар шинээр байгуулагдсан бүтцийн дагуу аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь нийт 29 орон тоотой, үүнд хэлтсийн даргатай байхаар батлагдсан, хэлтсийн даргын албан тушаалын чиг үүрэг нь өмнөх аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын чиг үүргээс өөрчлөгдөөгүй, ажлын байр хэвээр хадгалагдан үлджээ.

Гэтэл хариуцагчаас ажлын байрны орон тоо хасагдсан хэмээн нэхэмжлэгч “Ц”-г аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын ажилд томилоогүй атлаа  тухайн бүртгэлийн байгууллагад ажиллаж байгаагүй “Т”-г томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “...зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах,...” гэж заасантай нийцээгүй байна.

Энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийг аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар томилохыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчид 2016 оны ..дүгээр сарын ..-ны өдрөөс тооцож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шийдвэрлэсэнийг буруутгах үндэслэлгүй.

Мөн аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын албан тушаалын зэрэглэл ТЗ-10, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалын зэрэглэл ТЗ-9 байх боловч уг албан тушаалуудын чиг үүрэг адил, нэхэмжлэгчээс хэлтсийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах саналаа гаргаж байсан, энэ албан тушаалд томилогдон ажиллах боломжтой байжээ.

Иймд  “...шүүх  зэрэглэл буурсан албан тушаалд томилохыг даалгасан нь хууль зөрчсөн...” гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүйгээс гадна “... “Ц” нь аймгийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн...” хэмээн гомдолдоо дурдсан нь нэхэмжлэгчийг ажилд томилоогүй хариуцагчийн хууль бус үйлдлийг “Ц”хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм. 

 

Жишээ 7.  Магадлалд өөрчлөлт оруулсан. /үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй/

Хэргийн товч агуулга: Нэхэмжлэгч “Э”-ээс “Х” дүүргийн .. дүгээр хороо, “З” хаягт байрлах “Х” хотхоны ..байрны ..тоот ... м.кв талбай бүхий .. өрөө орон сууц, ... байрны зоорийн давхарт байрлах ..., ....тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргахыг хариуцагч Улсын бүртгэл, статистистикийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхийн шийдвэрлэсэн байдал:

Анхан шатны шүүх: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 19 дүгээр зүйлийн 19.2, 24 дүгээр зүйлийн 24.4, 24.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Э”-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Х” дүүрэг, .. дүгээр хороо, “З” хаягт байрлах “Х” хотхоны .. байрны .. тоот ... м.кв талбай бүхий .. өрөө орон сууц, ... байрны зоорийн давхарт байрлах ..., ... тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр “Э”-г улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргахыг хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгажээ.

 

Давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүхийн хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э”-гийн ““Х” дүүрэг, .. дүгээр хороо, “З” хаягт байрлах “Х” хотхоны .. байрны .. тоот ... м.кв талбай бүхий .. өрөө орон сууц, ... байрны зоорийн давхарт байрлах ..., ... тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр “Э”-г улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргахыг хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

 

Хяналтын шатны шүүх: Давж заалдах шатны шүүхийн магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э”-гийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, “М” ХХК-ийн “Х” дүүргийн .. дүгээр хороо, “З” хаягт байрлах “Х” хотхоны ..байрны ..тоот .... м.кв талбай бүхий .. өрөө орон сууцны ....дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгож, уг орон сууцны өмчлөгчөөр “Э”-г улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргахыг хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Үүний үндэслэгээ нь:

 

“Э” нь 2010 оны .. дугаар сарын ..-ны өдөр “М” ХХК-тай дээрх орон сууц болон автомашины зогсоолыг захиалгаар худалдан авахаар ... дугаар “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах худалдан авах гэрээ”-г байгуулсан бөгөөд тэрээр уг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн, талууд энэ талаар маргаагүй байна.

Гэвч нэхэмжлэгчийн байгуулсан гэрээ болон дээрх шүүгчийн захирамжаас өмнө “М” ХХК нь 2007 оны .. дугаар сарын ..-ний өдөр “Кб” ХХК-тай ....тоот Зээлийн гэрээ, “Зээлийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулсан байх бөгөөд барьцаа хөрөнгөд “Х” дүүрэг, .. дүгээр хороонд зээлээр санхүүжүүлэн барих .. блок, ... айлын орон сууцны барилга, газар, дэд бүтэц, ... автомашины гараж болон бусад хөрөнгийг барьцаалжээ. Гэрээний талууд 2010 оны .. дүгээр сарын ..-ны өдөр дээрх 2007 оны ... тоот Зээлийн барьцааны гэрээг шинэчлэн байгуулахдаа барьцаа хөрөнгөд А..., Б, В, Г байрны автомашины зогсоолыг барьцаалсан байх бөгөөд түүнд нэхэмжлэгчийн “Х” хотхоны ... байрны зоорийн давхарт байрлах ..., ... тоот автомашины зогсоолууд орсон байна.

Харин нэхэмжлэгчээс өмчлөгчөөр бүртгэхийг шаардаж буй “Х” дүүргийн .. дүгээр хороо, “З” хаягт байрлах “Х” хотхоны ... байрны .. тоот ... м.кв талбай бүхий .. өрөө орон сууцыг “М” ХХК нь 2010 оны .. дугаар сарын ..-ний өдөр “Уб” ХХК-тай байгуулсан .... дугаартай “Зээлийн барьцааны гэрээ”-ний барьцаа хөрөнгөд тавьсан байна.

Дээрхээс дүгнэвэл, автомашины зогсоолын хувьд “М” ХХК нь /дуусаагүй барилгын/ өмчлөгч байх үедээ буюу нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахаас өмнө “К” банкны барьцаанд тавьсан бол, харин орон сууцны хувьд тэрээр нэхэмжлэгчид худалдсаныхаа дараа “Уб” ХХК-ийн барьцаанд тавьжээ.

Иймээс автомашины зогсоолуудын хувьд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8.“улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”-ыг хориглох; Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэсний дагуу хариуцагчийн татгалзал хууль ёсны гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул “хуулийн эдгээр зүйл, заалтыг буруу хэрэглэсэн” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй. Харин давж заалдах шатны шүүхээс “...“М” ХХК-ийн “Кб” ХХК-тай 2007 оны .. дугаар сарын ..-ний өдөр байгуулсан ... тоот “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болсон ... тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний барьцаа хөрөнгөд, мөн 2010 онд орон сууцууд, автомашины зогсоолууд тус бүрт үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдож “М” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэнтэй холбогдуулж 2010 оны .. дүгээр сарын ..-ны өдөр дахин байгуулсан ... тоот “Зээлийн барьцааны гэрээ”, “М” ХХК-ийн 2010 оны .. дугаар сарын ..-ний өдөр “Уб” ХХК-тай байгуулсан ... тоот “Зээлийн барьцааны гэрээ”-нд тус тус хамаарч барьцааны хөрөнгийн жагсаалтад бүртгэгдсэн болох нь ... тогтоогдож байна” хэмээн “М” ХХК-ийн “Уб” ХХК-тай байгуулсан барьцааны гэрээг 2007 онд “Кб” ХХК-тай байгуулсан Зээлийн болон барьцааны гэрээтэй хамаатуулан, түүний үргэлжлэл мэтээр дүгнэсэн нь буруу байна.

Иймээс нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, “З” хаягт байрлах “Х” хотхоны ... байрны .. тоот ... м.кв талбай бүхий .. өрөө орон сууцны хувьд “анхны өмчлөгч”-өөр бүртгүүлэх эрхтэй гэж дүгнэж болохоор байна. Учир нь энэхүү орон сууцыг “М” ХХК нь нэхэмжлэгчтэй 2010 оны .. дугаар сарын ..-ны өдөр “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах худалдан авах гэрээ”-г байгуулсны дараа буюу 2010 оны .. дугаар сарын ..-ны өдөр .... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авч, 2010 оны .. дугаар сарын ..-ний өдөр “Уб” ХХК-ийн барьцаанд тавьсан байна.

Энэ тохиолдолд нэхэмжлэгчийг “улсын бүртгэлийн байгууллагад хандахдаа Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан буюу шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхээр хандсан нь ойлгомжгүй байгаагаас гадна тийнхүү хандсаны дагуу бүртгэлийг хийхээс татгалзсан хариуцагч байгууллагын татгалзал ... хуульд нийцсэн” гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг зөвшөөрөх боломжгүй юм.

Иймд, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй тул, мөн зүйлийн 14.2-т “Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэсний дагуу хариуцагчийн татгалзал хууль бус байна. Түүнчлэн мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д “...эрхийн улсын бүртгэлийг буруу хийсэн нь тогтоогдвол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно” гэсний дагуу хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн орон сууц бүртгүүлэх тухай хүсэлт, мэдүүлэг, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг нотлох гэрээ болон бусад баримтыг үндэслэн бүртгэл хийх боломжтой байжээ.

Иймээс “улсын бүртгэл үнэн бодитой байх зарчимд тулгуурладаг бөгөөд гуравдагч этгээдийн барьцааны тэмдэглэл нэхэмжлэгчийн захиалсан орон сууцны цаг хугацаанаас хойш байгаа болно” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.

 

Жишээ 8.  Магадлалыг хүчингүй болгож шийдвэрийг өөрчилсөн. /хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй/

Хэргийн товч агуулга: “Я” аймгийн “Н” сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд “Н” намаас “С”-ийг .. дүгээр тойрогт, “Д”-г 3 дугаар тойрогт тус тус нэр дэвшүүлснийг “Я” аймгийн “Н” сумын Сонгуулийн хорооны 2016 оны .. дүгээр сарын ..-ны өдрийн .. дүгээр тогтоолоор “нэр дэвшигч”-ээр бүртгэсэн, нэр дэвшигч “С”, “Д” нар нь тус тусын тойрогт хамгийн олон санал авч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсоныг мөн Сонгуулийн хорооны 2016 оны .. дугаар сарын ..-ний өдрийн .. дугаар тогтоолоор “... нэрсийг ... баталж, түр үнэмлэх олгох, нийтэд мэдээлэх...”-ээр шийдвэрлэжээ.

“Н” сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн  .. дүгээр тойргоос ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон “С” нь “...”Д”-г /.. дугаар тойрогт/ нэр дэвшигчээр бүртгэсэн болон ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож баталгаажуулсан нь хууль бус” гэж маргасан, “Наранбулаг сумын Сонгуулийн хорооны 2016 оны .. дүгээр сарын ..-ны өдрийн .. дүгээр тогтоол, мөн сумын Сонгуулийн хорооны 2016 оны .. дугаар сарын ..-ний өдрийн .. дугаар тогтоолуудын “Д”-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасуулж, дахин сонгууль явуулахыг сумын Сонгуулийн хороонд даалгуулах тухай” нэхэмжлэл шүүхэд гаргасан үндэслэлээ “...”Д” нь санал хураах өдөр 25 нас хүрээгүй байсан” гэжээ.

Шүүхийн шийдвэрлэсэн байдал:

Анхан шатны шүүх: : Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 11 дүгээр зүйлийн 11.8, 154 дүгээр зүйлийн 154.3.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “С”-ийн “”Н” сумын Сонгуулийн хорооны 2016 оны ..дүгээр сарын ..-ны өдрийн “Намуудын нэр дэвшигчдийг бүртгэх тухай” .. дүгээр тогтоол, мөн сумын Сонгуулийн хорооны 2016 оны .. дугаар сарын ..-ний өдрийн “Сонгуулийн дүн батлах тухай” .. дугаар тогтоолуудын “Д”-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “Д”-г нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасуулж, дахин сонгууль явуулахыг сумын Сонгуулийн хороонд даалгуулах тухай”   нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8, 11.9, 111 дүгээр зүйлийн 111.4, 113 дугаар зүйлийн 113.3, 113.6, 158 дугаар зүйлийн 158.12, 159 дүгээр зүйлийн 159.1, 159.3, 160 дугаар зүйлийн 160.4, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч “С”-ийн “Я” аймгийн “Н” сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Я” аймгийн “Н” сумын Сонгуулийн хорооны 2016 оны .. дүгээр сарын ..-ны өдрийн “намуудын нэр дэвшигчдийг бүртгэх тухай” .. дүгээр тогтоол, мөн сумын Сонгуулийн хорооны 2016 оны .. дугаар сарын ..-ний өдрийн “сонгуулийн дүн батлах тухай” .. дугаар тогтоолуудын “Д”-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, “Д”-г нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, дахин сонгууль явуулахыг “Я” аймгийн “Н” сумын Сонгуулийн хороонд даалгаж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүх: давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, “Я” аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2017 оны .. дүгээр сарын ..-ний өдрийн .. дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн .. дэх заалтын “Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 11 дүгээр зүйлийн 11.8, 154 дүгээр зүйлийн 154.3.5” гэснийг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Үүний үндэслэгээ нь:

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн ..дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдсөн гуравдагч этгээд “Д” нь сонгуулийн санал хураах өдөр 24 нас 11 сар, 16 хоногтой байсан, энэ нь Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д “хорин таван нас хүрсэн ... иргэн тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй”, 11.9-д “энэ хуулиар тогтоосон насанд хүрсэн гэдгийг сонгуулийн санал авах өдөр тухайн насанд хүрсэн, эсхүл түүнээс дээш настай байхыг ойлгоно” гэж заасантай нийцээгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Гэхдээ, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “... нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг /ойлгох/”-оор, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “...захиргааны акт ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”-оор тус тус заасан байх тул маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байдлыг шүүх заавал шалган тогтоох ёстой.

Энэ агуулгын хүрээнд, маргаан бүхий “Н” сумын Сонгуулийн хорооны 2016 оны .. дүгээр сарын ..-ны өдрийн “Намуудын нэр дэвшигчдийг бүртгэх тухай” .., 2016 оны .. дугаар сарын ..-ний өдрийн “Сонгуулийн дүн батлах тухай” ..дугаар тогтоолуудаар тус сумын сонгуулийн .. дугаар тойрогт “Д”-г нэр дэвшигчээр бүртгэсэн, сонгогдсонд тооцсон нь сонгуулийн .. дүгээр тойрогт нэр дэвшигчээр бүртгэгдэж, сонгогдсонд тооцогдсон нэхэмжлэгч “С”-ийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, уг тогтоолуудыг шүүх хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн хөндөгдсөн гэх эрх хэрхэн сэргэх нь тодорхой байх шаардлагатай юм. 

Нэхэмжлэгчээс өөрийн зөрчигдсөн гэх эрхийн талаар “... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын сонгуульд надтай өрсөлдөж, нэг саналын илүүгээр хууль бусаар ИТХ-ын даргаар сонгогдсон ... нь миний эрхийг зөрчсөн” гэх тайлбарыг шүүхэд гаргасан, “С”-ийн “ИТХ-ын даргаар сонгогдох эрх” нь маргаан бүхий сумын Сонгуулийн хорооны “Намуудын нэр дэвшигчдийг бүртгэх тухай”, “Сонгуулийн дүн батлах тухай” тогтоолуудын улмаас зөрчигдсөн гэж дүгнэх боломжгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.

Харин давж заалдах шатны шүүх уг асуудлаар дүгнэлт хийхдээ Сонгуулийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.4-т “сонгуулийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/-ны улмаас эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзсэн аливаа этгээд ... шүүхэд нэхэмжлэл /гомдол/ гаргах эрхтэй” гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэж, “... бүртгэгдэх эрхгүй этгээд ... бүртгэгдэж, төлөөлөгчөөр сонгогдож, улмаар Хурлын даргад нэр дэвшин өрсөлдсөн нь ... нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэх /үндэслэлгүй/” гэж буруу дүгнэлт хийжээ.

Сонгуулийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.4 дэх заалт нь аливаа этгээдээс өөрийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуульчилсан материаллаг хэм хэмжээ бөгөөд энэ нь захиргааны хэргийн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргааны үйл баримтуудад холбогдуулж, “нэхэмжлэгчийн  эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх”-д дүгнэлт хийхгүй орхих,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасныг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Түүнчлэн, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх, сонгогчийн санал авах, санал тоолох, сонгуулийн үр дүнг баталгаажуулах, тэдгээртэй холбогдон эрх зүйн харилцаа нь Сонгуулийн тухай хууль тогтоомжоор, харин иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын эрх зүйн байдал, түүнийг сонгохтой холбоотой харилцаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулагдах өөр тусдаа эрх зүйн харилцаа байхад давж заалдах шатны шүүх үүнийг анхаараагүй нь буруу, “... иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдох эрх зөрчигдсөн” гэх гомдлоор гуравдагч этгээд “Д”-г нэр дэвшигчээр бүртгэсэн болон Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож баталгаажуулсан  “Н” сумын Сонгуулийн хорооны 2016 оны ..дүгээр сарын ..-ны өдрийн “Намуудын нэр дэвшигчдийг бүртгэх тухай” .., 2016 оны .. дугаар сарын ..-ний өдрийн “Сонгуулийн дүн батлах тухай” .. дугаар тогтоолуудын холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй. 

Захиргааны хэргийн шүүх захиргааны актын “хууль зөрчсөн” эсэхэд дүгнэлт өгөхөөс гадна нэхэмжлэгчийн “субьектив эрхийн зөрчил” нь уг актын шууд үр дагавар болсон эсэхэд хамтад нь дүгнэлт хийх учиртай, гэтэл давж заалдах шатны шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн “...”Д”-г нэр дэвшигчээр бүртгэсэн нь нэхэмжлэгчийн ямар эрх, ашгийг хөндөж буй нь тодорхойгүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байна.

 

Жишээ 9.  Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангасан. /хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй/

Хэргийн товч агуулга: Нийслэлийн Засаг даргын .... оны .. дугаар сарын ..-ны өдрийн ... дугаар захирамжаар “Г” ХХК-д  худалдаа үйлчилгээний зориулалтаар “С”  дүүргийн .. дүгээр хороонд .... м.кв газрыг .. жилийн хугацаатай олгосон ба .... оны .. дугаар сарын ..-ны өдрийн ... дугаар захирамжаар уг газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч “С” ХХК-д шилжүүлэн, хэмжээг .... м.кв болгон нэмэгдүүлжээ.

“Г” ХХК-ийн .... м.кв, “С” ХХК-ийн .... м.кв газрын баталгаат хэмжээ тогтоосон актаар /батлагдсан/ түүний газар бусад хуулийн этгээдийн /“М” ХХК, “Т” ХХК/ эзэмшил газартай давхцалгүй, харин нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа газрыг захиргааны байгууллага бусдад эзэмшүүлсэн нь талуудын маргах үндэслэл болжээ.

Шүүхийн шийдвэрлэсэн байдал:

Анхан шатны шүүх: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг баримтлан “С” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын .... оны .. дугаар сарын ..-ны өдрийн ... дугаар захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг, .... оны .. дугаар сарын ..-ны өдрийн ... дугаар захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

Хяналтын шатны шүүх: Анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, Газрын тухай хуулийн  /2002 он/ 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан “С” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Нийслэлийн Засаг даргын .... оны .. дугаар сарын ..-ны өдрийн ... дугаар захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийн, .... оны .. дугаар сарын ..-ны өдрийн ... дугаар захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд оногдох хэмжээгээр  хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Үүний үндэслэгээ нь:

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын .... оны .. дугаар сарын ..-ны өдрийн ... дугаар захирамжаар “Г” ХХК-д  худалдаа үйлчилгээний зориулалтаар “С”  дүүргийн .. дүгээр хороонд .... м.кв газрыг .. жилийн хугацаатай олгосон ба .... оны .. дугаар сарын ..-ны өдрийн ... дугаар захирамжаар уг газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч “С” ХХК-д шилжүүлэн, хэмжээг .... м.кв болгон нэмэгдүүлжээ.

“Г” ХХК-ийн .... м.кв, “С” ХХК-ийн .... м.кв газрын баталгаат хэмжээ тогтоосон актаар /батлагдсан/ түүний газар бусад хуулийн этгээдийн /“М” ХХК, “Т” ХХК/ эзэмшил газартай давхцалгүй, харин нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа газрыг захиргааны байгууллага бусдад эзэмшүүлсэн нь талуудын маргах үндэслэл болжээ.

Өөрөөр хэлбэл, дээрх .... м.кв, .... м.кв газрын баталгаат хэмжээ тогтоосон /батлагдсан/ актаар тодорхойлсон нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газраас тусдаа байрлах түүний өмчлөлийн .... м.кв агуулахын барилгын доорх газрыг хамруулан Нийслэлийн Засаг даргын  .... оны .. дугаар сарын ..-ны өдрийн ... дугаар захирамжаар “М” ХХК-д,  ....оны .. дугаар сарын ..-ны өдрийн ... дугаар захирамжаар “Т” ХХК-д .... м.кв газрыг эзэмшүүлсэн үйл баримт тогтоогдсон  байна.

Тухайн агуулахын барилгын өмчлөгч “С” ХХК биш гэж талууд маргадаггүй ба хэрэгт авагдсан баримтаар анх .... онд Төрийн өмчийн хорооноос “С” дүүрэгт байрлалтай “Ү” /УҮГ/-ын .... м.кв талбай бүхий барилга, .... м.кв гадна талбай, эд хөрөнгийг нийтийн дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэж, ... оны .. дугаар сарын ..-ний өдөр дуудлага худалдаа зохион байгуулагдаж, “Г” ХХК тус хөрөнгийг худалдан авсан, үүнд ... м.кв талбай бүхий агуулахын барилга багтсан;  “Г” ХХК ....онд татан буугдаж, Татан буулгах комиссын .... оны .. дугаар сарын ..-ны өдрийн .. дүгээр тогтоолоор дээрх “С” төвийн .... төгрөг бүхий хөрөнгийг “Г” шилжүүлж, “Г” нь ...оны .. дугаар сарын ..-ний өдөр “С” ХХК-ийг үүсгэн байгуулж, тухайн хөрөнгөө компанийн нэр дээр шилжүүлсэн буюу нэхэмжлэгч тухайн агуулахын өмчлөгч болох нь нотлогдсон байна.

“С” ХХК анхнаасаа тус газар дээр баригдсан үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авсан ба хариуцагч маргаан бүхий газар дээрх уг үл хөдлөх хөрөнгийг хэрхэх талаар шийдвэрлээгүй атлаа түүний доорх газрыг “М” ХХК, “Т” ХХК-д эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасантай нийцээгүй байна.

Учир нь, газраас салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох тухайн агуулахыг нэхэмжлэгч зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахын тулд зайлшгүй түүний доорх газрыг ашиглах нөхцөл бодитоор үүссэн тухайн тохиолдол нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасанд  хамаарах юм.

Нөгөөтэйгүүр, “С” ХХК-ийг тухайн агуулахын “өмчлөгч” болохыг үгүйсгэх боломжгүй, түүний өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй, мөн .... м.кв, .... м.кв газрын баталгаат хэмжээ тогтоосон актад тус агуулахын доорх газар ороогүй нь тухайн үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг бусдад олгох үндэслэл болохгүй юм.

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАНХИМ

ШҮҮХИЙН ПРАКТИК СУДЛАЛЫН ХЭЛТЭС

 

 

 

 


[1]ТАЙЛБАР:  Гомдлыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид гомдол гаргасан 30 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Уг 30 хэргийг нийт хүлээн авсан мэдээнд оруулж тооцсон. Харин захирамжийг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээний маягтад байхгүй тул Нийт 30 хэргийн 28 захирамжийг хэвээр, 2 захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.  Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2017 оны бүтэн жилийн тайлан үндсэн мэдээлэлд зүүсэн тайлбар.

[2] 2017 онд ШЕЗ-өөс тус хүснэгтийн 23, 24, 25 дахь мөр дэх тоон үзүүлэлтүүд ирүүлээгүй тул хасаж тооцсон болно.

[3] УДШ-ийн ШПСХ-ийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны шийдвэрийн өгөгдлийн санд хийсэн боловсруулалт. /2017 он/

[4] УДШ-ийн ШПСХ-ийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны шийдвэрийн өгөгдлийн санд хийсэн боловсруулалт. /2017 он/