2017 оны 05 сарын 31

Монгол Улсын Дээд шүүхийн  хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар 2016 онд хянагдсан захиргааны хэргийн дүн, өөрчлөгдсөн, хүчингүй болсон шийдвэр, магадлалыг судалсан тухай тойм

2017 оны 02 дугаар сарын 10                                                                                        Улаанбаатар хот

НЭГ. Захиргааны хэргийн танхимын 2016 онд хянасан хэрэг

2016 онд Улсын Дээд Шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх 561 хэрэг хүлээн авсанаас 548 хэргийг хянан шийдвэрлэхдээ 444 хэрэг буюу 81 хувийг нь шүүх хуралдаанаар хэлэлцэж, 83 хэрэг буюу 15.2 хувийг нь шүүх хуралдаанд оруулахгүйгээр шийдвэрлэсэн бол 21 /3.8%/ хэргийн хувьд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг ханган шийдвэрлэсэн бөгөөд 13  хэргийн үлдэгдэлтэй байна. /Хүснэгт 1./

Хүснэгт 1.

Үзүүлэлт

Захиргааны хэрэг

Өөрчлөлтийн өсөлт, бууралтын зөрүү

 

2015

2016

Тоогоор /+-/

Хувиар /+-/

Тайлангийн эхний үлдэгдэл

12

31

+19

+15.8

Шинээр ирсэн

440

530

+90

+20.45

Бүгд хүлээн авсан хэрэг

452

561

+109

+24.1

Нийт шийдвэрлэсэн

421

548

+127

+30.2

Үүнээс

Шүүх хуралдаанаар

350

444

+94

+26.8

Шүүх хуралдаанаар оруулаагүй

57

83

+26

+45.6

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэрийг хянасан

14

21

+7

+50

Үлдэгдэл

31

13

-18

-58.1

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүлээж авсан хэрэг 24.1 хувиар, нийт шийдвэрлэсэн хэрэг 30.2 хувиар, шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 26.8 хувиар, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэрийг хянасан хэрэг 50 хувиар, шүүх хуралдаанаар оруулаагүй шийдвэрлэсэн хэрэг 45.6 хувиар тус тус өссөн бол, үлдэгдэл хэрэг 58.1 хувиар буурсан дүнтэй гарч байна. /Зураг 1./

Зураг 1.

 

Шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн 444 хэргийн 139 нь орон нутагт 323 нь нийслэлд оногдож байгаа бол үлдэх 18 хэрэгт 13 ёс зүйн хорооны болон 5 давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн хэрэг багтаж байна. /Зураг 2./

Зураг 2.

 

2016 онд хяналтын шатны шүүхээр хүлээн авсан 561 хэргийг гомдол гаргагчаар нь авч үзвэл:

Хүснэгт 2.

Гомдол гаргагч

2015

2016

Өсөлт, бууралт

 

хэрэг

Эзлэх хувь

хэрэг

Эзлэх хувь

Тоогоор /+-/

Хувиар /+-/

Нэхэмжлэгч

108

23.9

155

27.6

+47

+43.5

Хариуцагч

74

16.4

106

19

+32

+43.2

Гуравдагч этгээд

58

12.8

36

6.4

-22

-37.9

Хэргийн оролцогчийн төлөөлөгч

141

31.2

192

34.2

+51

+36.2

Хэргийн оролцогчийн өмгөөлөгч

71

15.7

72

12.8

+1

+1.4

Нийт

452

100

561

100

+109

+24.1

 

Хүлээн авсан нийт хэргээс гомдол гаргагчаар нь ангилан үзвэл:

  • Нэхэмжлэгч 27.6%
  • Хариуцагч 19%
  • Гуравдагч этгээд 6.4%
  • Хэргийн оролцогчийн төлөөлөгч 34.2%
  • Хэргийн оролцогчийн өмгөөлөгч 12.8% тус тус эзэлж байна. /Хүснэгт 2./

Өмнөх онтой нь харьцуулж өсөлт, бууралтын өөрчлөлтийг нь доорх зургаар харууллаа.

Зураг 3.

 

Эндээс үзвэл өмнөх оны мөн үеийнхээс нэхэмжлэгч гомдол гаргаж буй байдал 43.5 хувиар өссөн бол гуравдагч этгээд нилээд хэмжээгээр /-37.9%/ буурч гомдол гаргасан бөгөөд харин хариуцагч  /+43.2%/, хэргийн оролцогчийн төлөөлөгч /+36.2%/ нар гомдол гаргах байдал тус тус зохих хэмжээгээр өссөн бол хэргийн оролцогчийн өмгөөлөгч гомдол гаргасан байдал бараг өмнөх онтой ижил буюу үл ялиг нэмэгджээ. /Зураг 3./

2016 онд Хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн хэрэгтэй харьцуулан үзвэл:

Хүснэгт 3.

Анхан шатны шүүх

Анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг

Хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн хэрэг

Эзлэх хувь

  1.  

Архангай

17

9

53

  1.  

Баян-Өлгий

39

8

20.5

  1.  

Баянхонгор

16

4

25

  1.  

Булган

16

3

18.7

  1.  

Говь-Алтай

18

10

55.5

  1.  

Говьсүмбэр

7

2

28

  1.  

Дархан-Уул

69

9

13

  1.  

Дорноговь

19

5

26.3

  1.  

Дорнод

33

5

15.1

  1.  

Дундговь

14

2

14.3

  1.  

Завхан

19

5

26.3

  1.  

Орхон

20

2

10

  1.  

Өмнөговь

14

2

14.3

  1.  

Өвөрхангай

24

1

4.2

  1.  

Сүхбаатар

11

2

18.2

  1.  

Сэлэнгэ

22

3

13.6

  1.  

Төв

28

4

14.3

  1.  

Увс

33

3

9.1

  1.  

Ховд

30

11

36.6

  1.  

Хөвсгөл

29

5

17.2

  1.  

Хэнтий

19

7

36.8

  1.  

Нийслэл

871

324

37.2

  1.  

ШЁЗХ

-

13

-

  1.  

АШ журмаар ДЗШШ

-

5

-

Нийт

1368

444

32.1

2016 онд нийт Анхан шатны шүүхээр 1368 хэрэг шийдвэрлэсэнээс 440 хэрэг буюу 32.1 хувь нь хяналтын шатны шүүхээр хянагдсан байна. /Хүснэгт 3./

Анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргээс Хяналтын шатны шүүхэд хянагдсан хэргийн эзлэх хэмжээг анхан шатны шүүхийн харьяаллаар нь харуулбал дараах дүр зураг гарч байна.

Зураг 4.

 

Эндээс үзвэл орон нутагт хамгийн их хэрэг  /69/ шүүхээр шийдвэрлэсэн газар нь Дархан-Уул аймгийн анхан шатны шүүх байгаа бол бага /7/ нь Говьсүмбэр аймгийн шүүх болж байна. Харин тухайн шүүхийн шийдвэрлэсэн хэргээс хэдэн хувь нь хяналтын шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн үзүүлэлтээр Говь-Алтай /55.5/, Архангай /53/ аймгийн шүүхүүд тус тус өндөр үзүүлэлттэй байгаа бол Өвөрхангай /4.2/, Увс /9.1/ аймгийн шүүхүүд бага үзүүлэлттэй гарч байна./Зураг 4./ Энэ үзүүлэлтээр нийслэлийн шүүх 37.2 хувь байгаа бол улсын хэмжээнд дунджаар анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдийн 32.1 хувь нь Хяналтын шатны шүүхэд дамжин ирж хянагдсан байна.

2016 онд Хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн захиргааны хэргийн шийдвэрийг өмнөх онтой харьцуулж үзвэл доорх өөрчлөлт гарсан байна.

Хүснэгт 4.

Шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн хэрэг

Захиргааны хэрэг

Өсөлт, бууралт

2015

2016

Тоогоор /+-/

Хувиар /+-/

Хэвээр

226

294

+68

+30.1

Өөрчлөгдсөн

95

104

+9

+9.5

Хүчингүй болсон

29

46

+17

+58.6

Нийт

350

444

+94

+26.8

 

2016 онд нийт 444 хэрэг хяналтын шатны  шүүх хуралдаанаар  хянан шийдвэрлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 94 хэргээр буюу 26.8 хувиар өссөн дүнтэй гарчээ. /Хүснэгт 4./ Харин хяналтын шатны шүүх хуралдаанаас гарсан шийдвэрийг өмнөх онтой харьцуулбал доорх зураглал харагдаж байна.

Зураг 5.

 

2016 онд Хяналтын шатны шүүхээр шийдвэрлэсэн захиргааны хэргийн тогтоол шийдвэрийг өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлттэй харьцуулахад шийдвэрийг хэвээр үлдээсэн тогтоол 30.1 хувиар, өөрчлөлт оруулсан шийдвэр 9.5 хувиар, хүчингүй болгосон шийдвэр 58.6 хувиар тус тус өссөн байна. /Зураг 5./

Хяналтын шатны шүүх хуралдаанаар 2016 онд хянагдсан нийт захиргааны хэргийн шийдвэрийг анхан шатны шүүхүүдээр нь доорх хүснэгтэд хувьчилж үзүүллээ.

Хүснэгт 5.[1]

Анхан шатны шүүх

үзүүлэлт

Хэвээр үлдээсэн

Өөрчлөлт оруулсан

Хүчингүй болгосон

Нийт

1

Архангай

тоо

6

0

3

9

Эзлэх хувь

1.4%

0.0%

0.7%

2.0%

2

Баян-Өлгий

тоо

6

1

1

8

Эзлэх хувь

1.4%

0.2%

0.2%

1.8%

3

Баянхонгор

тоо

4

0

0

4

Эзлэх хувь

0.9%

0.0%

0.0%

0.9%

4

Булган

тоо

3

0

0

3

Эзлэх хувь

0.7%

0.0%

0.0%

0.7%

5

Говь-Алтай

тоо

8

1

1

10

Эзлэх хувь

1.8%

0.2%

0.2%

2.3%

6

Говьсүмбэр

тоо

1

1

0

2

Эзлэх хувь

0.2%

0.2%

0.0%

0.5%

7

Дархан-Уул

тоо

7

0

2

9

Эзлэх хувь

1.6%

0.0%

0.5%

2.0%

8

Дорноговь

тоо

2

1

2

5

Эзлэх хувь

0.5%

0.2%

0.5%

1.1%

9

Дорнод

тоо

4

1

0

5

Эзлэх хувь

0.9%

0.2%

0.0%

1.1%

10

Дундговь

тоо

1

1

0

2

Эзлэх хувь

0.2%

0.2%

0.0%

0.5%

11

Завхан

тоо

3

0

2

5

Эзлэх хувь

0.7%

0.0%

0.5%

1.1%

12

Орхон

тоо

0

2

0

2

Эзлэх хувь

0.0%

0.5%

0.0%

0.5%

13

Өмнөговь

тоо

2

0

0

2

Эзлэх хувь

0.5%

0.0%

0.0%

0.5%

14

Өвөрхангай

тоо

0

0

1

1

Эзлэх хувь

0.0%

0.0%

0.2%

0.2%

15

Сүхбаатар

тоо

0

0

2

2

Эзлэх хувь

0.0%

0.0%

0.5%

0.5%

16

Сэлэнгэ

тоо

1

0

2

3

Эзлэх хувь

0.2%

0.0%

0.5%

0.7%

17

Төв

тоо

4

0

0

4

Эзлэх хувь

0.9%

0.0%

0.0%

0.9%

18

Увс

тоо

3

0

0

3

Эзлэх хувь

0.7%

0.0%

0.0%

0.7%

19

Ховд

тоо

7

4

0

11

Эзлэх хувь

1.6%

0.9%

0.0%

2.5%

20

Хөвсгөл

тоо

2

2

1

5

Эзлэх хувь

0.5%

0.5%

0.2%

1.1%

21

Хэнтий

тоо

4

0

3

7

Эзлэх хувь

0.9%

0.0%

0.7%

1.6%

22

Нийслэл

тоо

209

45

70

324

Эзлэх хувь

47.1%

10.1%

15.8%

73.0%

23

ШЁЗХ

тоо

10

1

2

13

Эзлэх хувь

2.3%

0.2%

0.5%

2.9%

24

АШЖурмаар ДЗШШ

тоо

2

3

0

5

Эзлэх хувь

0.5%

0.7%

0.0%

1.1%

Нийт

тоо

289

63

92

444

Эзлэх хувь

65.1%

14.2%

20.7%

100.0%

 

2016 онд Хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн хэргүүдээс орон нутагт хамгийн бага нь Өвөрхангай /0.2/, Сүхбаатар, Өмнөговь, Орхон, Дундговь, Говьсүмбэр аймгуудийн шүүх 0.5 хувь, хамгийн их нь Ховд аймгийн шүүх 2.5 хувьтай байгаа бол 73 хувийг Нийслэлийн шүүхийн хэрэг эзэлж байна. /Хүснэгт 5./

Шийдвэрийг хэвээр үлдээсэн, өөрчлөлт оруулсан, хүчингүй болгосон хяналтын шийдэл бүхий хэргүүдийг анхан шатны шүүхийн харьяалал тус бүрээр бүтэцлэн хэргийн тоогоор нь нарийвчлан үзүүлбэл:

Зураг 7.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээхээр тогтоосон шийдлийг анхан шатны шүүхээр нь авч үзвэл орон нутагт Баянхонгор, Төв   /4-өөс 4/,  Булган, Увс /3-өөс 3/,  Өмнөговь  /1-өөс 1/  аймгуудийн шүүхийн шийдвэр хамгийн их хувиар буюу бүгд хэвээр үлджээ. Тэгвэл энэ шалгуураар Говь-Алтай /10-аас 8/, Дархан-Уул /9-өөс 7/, Дорнод /5-аас 4/ 80 орчим хувьтай,  Баян-Өлгий /8-аас 6/ 75 хувь, Архангай, Ховд, Завхан, Хэнтий аймгууд 55-65 орчин хувьтай, Дундговь, Говьсүмбэр аймгууд 50 хувьтай гарсан байна. Дорноговь, Хөвсгөл, Сэлэнгэ аймгууд 50-аас доош хувийн үзүүлэлттэй байгаа бол Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгууд нийт хянуулсан хэрэг ч бага байгаагын сацуу шүүхийн шийдвэр хэвээр үлдсэн тохиолдол гараагүй байна. Харин энэ үзүүлэлтээр нийслэлийн шүүх 64.5 хувьтай байгаа нь улсын хэмжээний нийт үзүүлэлтээс ялимгүй /0.6%/ доогуур байна.

Хяналтын шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад өөрчлөлт оруулахаар тогтоосон хэргүүдээс орон нутагт Орхон аймаг хамгийн их /2-оос 2/ байгаа бол Дундговь, Говьсүмбэр аймгуудын тус бүр 2 хэрэг хянагдсанаас 50 хувьд нь өөрчлөгдсөн шийдвэр гарчээ. Нийслэлийн шүүхийн 324 хэрэг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянагдсанаас 14 орчим хувь нь өөрчлөгдсөн байна.

Хяналтын шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хүчингүй болгохоор тогтоосон хэргүүдийг авч үзвэл Сүхбаатар /2/, Өвөрхангай /1/ аймгуудын шүүхийн  хэргүүд бүгд хүчингүй болжээ. Мөн Сэлэнгэ аймгийн шүүхийн харьяалал бүхий 3 хэргийн 2 нь хүчингүй болсон байна. Бусад аймгуудад 50 дээш хувьтай хүчингүй болсон тохиолдол гараагүй бол нийслэлийн шүүх 21.6 хувьтай байгаа нь улсын хэмжээний ерөнхий үзүүлэлтээр үл ялиг /0.9%/  өндөр байна.

 

Улсын хэмжээнд өмнөх шатны шүүхүүдийн шийдвэрийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 65.1 хувийг нь хэвээр үлдээж, 14.2 хувьд нь өөрчлөлт оруулж, 20.7 хувийг нь хүчингүй болгосон байна. Үүнийг нийслэл, орон нутгийн байдлаар харьцуулан үзвэл доорх дүр зураг гарч байна. /Зураг 6./

Зураг 6.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанаас өмнөх шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан шалтгаан үндэслэлийг хувиар авч үзвэл:

- Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн  - 17.7%

- Хэрэглэвэл зохих хуулийг бүрэн хэрэглээгүй – 30.6%

- Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн – 6.4%

- Нотлох баримтыг буруу үнэлсэн – 3.2%

- Үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй – 21%

- Тооцоолол, найруулгын алдаатай – 13%

- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн – 8.1% эзэлж байна. /Зураг 8./

Зураг 8.

Тэгвэл хүчингүй болгосон шийдвэрүүд дараах үндэслэлүүдээр гарчээ. Үүнд:

  • Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн – 12.5%
  • Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн – 26.6%
  • Нотлох баримтыг буруу үнэлсэн – 7.8%
  • Нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн – 22%
  • Үндэслэлгүй буруу дүгнэлт хийсэн – 26.5 %
  • Хэрэглэвэл зохих хуулийг бүрэн хэрэглээгүй – 4.6% зэрэг үндэслэлүүд тус тус орж байна. /Зураг 9./

Зураг 9.

2016 онд захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын шатны шүүхээр хянаад 65.1 хувийг нь хэвээр үлдээж, 14.2 хувийг нь өөрчилж, 20.7 хувийг нь хүчингүй болгосон байна.

Өөрчлөлт оруулсан хяналтын шийдлийн шалтгааныг эзлэх хувиар нь авч үзвэл:

- Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн  - 22.7%

- Хэрэглэвэл зохих хуулийг бүрэн хэрэглээгүй – 27.3%

- Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн – 6.8%

- Нотлох баримтыг буруу үнэлсэн – 3.4%

- Үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй – 21.6%

- Тооцоолол, найруулгын алдаатай – 10.2%

- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн – 8% тус тус эзэлж байна. /Зураг 10./

Зураг 10.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгосон шалтгааныг авч үзвэл:

  • Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн – 7%
  • Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн – 36.1%
  • Нотлох баримтыг буруу үнэлсэн – 6.3%
  • Нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн – 9.5%
  • Үндэслэлгүй буруу дүгнэлт хийсэн -  35.4%
  • Хэрэглэвэл зохих хуулийг бүрэн хэрэглээгүй – 5.7%-ийг эзэлж байна. /Зураг 11./

Зураг 11.

2016 онд Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцээд гаргасан шийдвэрийг авч үзвэл:

 

  • Шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон -30%
  • Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулсан – 7.2%
  • Магадлалыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээсэн -7.4%
  • Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг болон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон -5%
  • Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан -4.1%
  • Магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон -35.1%
  • Магадлалд өөрчлөлт оруулсан -7%
  • Магадлалыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг өөрчилсөн -3.2%
  • Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг болон нэхэмжлэлийг хангасан-1.1%
  • Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасан -0% гэсэн байдалтай байна. /зураг 12/

 

Зураг 12.

 

ХОЁР. 2016 онд Захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхүүдийн шийдвэр, магадлал  Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдээд хэвээр үлдсэн, өөрчлөлт орсон, хүчингүй болсон үндэслэл, шалтгааны тухайд онцлох жишээнүүд.

Жишээ 1.  Хэвээр үлдээсэн. /Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан/

Хэргийн товч агуулга: Иргэн “Ц.Б”-ын газар эзэмших эрхийг “газар дээрээ байдаггүй, 2 жил ашиглаагүй” гэж Баянзүрх дүүргийн Засаг дарга 2013 оны А/... дугаар захирамжаараа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэн хүчингүй болгосон байх бөгөөд үүнийг эс зөвшөөрч Б /Ц.Б-ын эхнэр/ шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Шүүхийн шийдвэрлэсэн байдал:

Анхан шатны шүүх: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Б-ийн нэхэмжлэлийг хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/... дугаар захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.

Давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Газрын тухай хуулийн гэсний дараа 4 дүгээр зүйлийн 4.1.3, 61 дүгээр зүйлийн 61.1 гэснийг 40 дүгээр зүйлийн 40.1.6 гэж, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3, 36 дугаар зүйлийн 36.1 гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүх: Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.  Үүний үндэслэгээ нь:

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Ц.Б-ын дээрх газар эзэмших эрхийг “газар дээрээ байдаггүй, 2 жил ашиглаагүй” гэж Баянзүрх дүүргийн Засаг дарга 2013 оны А/... дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэн хүчингүй болгосон байх бөгөөд үүнийг эс зөвшөөрч Б /Ц.Б-ын эхнэр/ нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Учир нь, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдолд “хүндэтгэн үзэх шалтгаангүй” нөхцөл байдлыг  нягтлан шалгаж, тогтоосон байх учиртай юм.

Хэрэгт авагдсан баримтаар Ц.Б цусны хурц явцтай хавдарт өвчний улмаас эрүүл мэнд муудаж, гадаад болон дотоодод эмчлүүлэн, эмнэлгийн хяналтад байсан нь тогтоогдож байх бөгөөд “газраа 2 жил ашиглаагүй байдал нь өөрийнх нь хүсэл зоригоос үл хамаарах хүчин зүйл буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь тогтоогдож байх учир энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

Нөгөөтэйгүүр, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бүрдсэн эсэх, “хүндэтгэн үзэх шалтгаантай” эсэхийг шалган тодруулах ажиллагаа явуулаагүй, эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн талаар мэдэгдээгүй зэргээр газар эзэмшигчид тайлбар, нотлох баримт гаргаж өгөх бололцоогоор хангаагүй, энэ байдлаа хариуцагч нотолж чадаагүй атлаа “хүндэтгэн үзэх шалтгаантай байснаа газар эзэмшигч захиргааны байгууллагад нотлох ёстой” гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны А/... дугаар захирамжаар нийт 42 аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэсэн байх тул актын үндэслэсэн хуулийн заалт болгоныг Ц.Б-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон үндэслэл гэж үзэх боломжгүй бөгөөд шүүх маргаан бүхий захиргааны актын хавсралт, хариуцагчийн тайлбарт заасан “газраа 2 жил ашиглаагүй” гэснийг нэхэмжлэгчид хамааралтай гэж үзэн, Газрын тухай хуулийн холбогдох заалтыг тайлбарлан, тухайн үйл баримтад дүгнэлт хийснийг буруутгах үндэслэлгүй байна.

Жишээ 2.  Хэвээр үлдээсэн. /АМГ 104 дүгээр уртрагаас зүүн тийш тусгай зөвшөөрөл олгоогүйн шалтгаан. 2016 онд ийм кейс 8 удаа гарсан байна/

Хэргийн товч агуулга: Нэхэмжлэгч “И” ХХК нь “Б” аймгийн “Б” сумын нутагт .. га талбайд, “С” аймгийн “О” сумын нутагт .. га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахаар 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн “өргөдөлийн дугаар олгох цахим систем”-д хандан, өргөдөл гаргах Х.., Х.. дугааруудыг тус тус авсан боловч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нэхэмжлэгч “И” ХХК-ийн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан, нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбай нь газар зүйн солбицолын 104 дүгээр уртрагийн зүүн талд байрлалтай, талууд уг үйл баримтуудтай маргаагүй, нэхэмжлэгч “...үндэслэлгүйгээр өргөдлийг хүлээн авч бүртгэхгүй Ашигт малтмалын тухай хууль ... зөрчиж, манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндлөө” гэж, хариуцагч “... 104 дүгээр уртрагийн баруун талд өргөдөл хүлээн авч байгаа /үед/... 104 дүгээр уртрагийн зүүн талд байрлалтай талбайд өргөдөл гаргасан тул татгалзсан... нь /хууль зөрчөөгүй/” гэж маргажээ.

Шүүхийн шийдвэрлэсэн байдал:

Анхан шатны шүүх: Ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.1, 9.1.2, 9.1.11, 10 дугаар зүйлийн 10.1, 10,1.1, 10.1.3, 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.16, 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг баримтлан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Х.., Х.. дугаараар гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгээгүй ажиллагааг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч бүртгэхийг даалгах” тухай “И” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүх: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. Үүний үндэслэгээ нь:

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицолоор тогтоож, “хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тухай бүр нийтэд мэдээлэн, ашигт малтмалын кадастрын зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэн, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг хуулийн дагуу зохион байгуулан хяналт тавьж ажиллах”-ыг Уул уурхайн сайдад үүрэг болгосон, үүний дагуу Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас нутаг дэвсгэрийн баруун хагас буюу газар зүйн солбицлын 104 дүгээр уртрагийн баруун талд байрлах 9 сая га талбайд эхний ээлжинд, 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээж авахаар “төлөвлөж”, 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас хэвлэлийн бага хурал хийж нийтэд зарласан, нэхэмжлэгч уг үйл баримттай маргаагүй байна.

 Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3, 11 дүгээр зүйлийн 11.1.25-д тус тус заасан “геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулах, биелэлтийг хангах”, “ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах”, “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг солбицлоор тодорхойлох” нийтлэг бүрэн эрхийн хүрээнд Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрлийг “төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй олгох үүднээс” хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах үйл ажиллагааг газар зүйн солбицлын 104 дүгээр уртрагаар хоёр хуваан, өргөдөл хүлээн авах хугацааг ялгавартай тогтоосон нь дээрх хуулийн заалтуудтай зөрчилдөхгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд зөв дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгч “И” ХХК-ийн “газар зүйн солбицлын 104 дүгээр уртрагийн зүүн талд” байрлах хоёр талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нь Ашигт малтмалын газраас “газар зүйн солбицлын 104 дүгээр уртрагийн баруун талд” байрлах талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авахаар нийтэд зарлагдсан хугацаа байх тул уг өдөр “өргөдөл хүлээж аваагүй” гэж хариуцагчийг буруутгах боломжгүй байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д заасан “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх” төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг нь Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр, бусад хууль тогтоомжийн хүрээнд “... 104 дүгээр уртрагийн баруун, эсхүл зүүн талд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах” цаг хугацааг ялгамжтай тогтоох хариуцагчийн эрхийг хөндөхгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “...Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд /тусгай зөвшөөрөл/ олгох”, 17 дугаар зүйлийн 17.2-т “...өргөдөлд дурдсан хайгуулын талбай /нь/ ... дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун  шугамаар хүрээлэгдсэн, тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй, хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй /байх/”, 18 дугаар зүйлийн 18.1-д “... /дээрх/ шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох”-оор заасан нь нэхэмжлэгч “И” ХХК “хүссэн талбайдаа хүссэн цагтаа өргөдөл гаргах эрхтэй”, хариуцагч захиргааны байгууллага уг өргөдлийг “заавал хүлээн авч бүртгэх үүрэгтэй” зохицуулалт гэж үзэхээргүй байна.

Жишээ 3.  Өөрчлөлт оруулсан. /Төрийн албанд шударгаар ажиллах эрх/

Хэргийн товч агуулга: Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтэц орон тоо, албан тушаалын ангилал зэрэглэлийг Хууль зүйн Сайдын 2015 оны А/.. дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба үүгээр  нэхэмжлэгчийн ажиллаж байсан Бүртгэлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн албан тушаалын орон тоо 3 байсныг 2 болгон цөөрүүлжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга “тухайн цөөрсөн албан тушаалын орон тоонд ажиллаж байсан төрийн албан хаагчдаас “Ч”, “Э” нарын ажлыг мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага, мэргэжил болон ёс зүйн зөрчил гаргасан байдал, цаг ашиглалт зэрэг үзүүлэлтээр шалгаруулахад “Э” мэргэжлийн болон ёс зүйн алдаа гаргасан, ажлын цаг ашиглалт хангалтгүй үнэлэгдсэн тул ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарлаж, харин нэхэмжлэгч  “мэргэжлийн болон ёс зүйн ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй ба ажлын үр дүнг үнэн зөвөөр үнэлээгүй, сонгон шалгаруулалтыг бодитоор явуулаагүй” гэж маргасан байна.

Шүүхийн шийдвэрлэсэн байдал:

Анхан шатны шүүх: 1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” нь “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны .. дугаар сарын ..-ний өдрийн ... дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. 2.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” –ийг эрхэлж байсан ажил, албан тушаалд томилоогүй Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үйлдэл, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сонгон шалгаруулалт явагдах хүртэл урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон. 3. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Э” -ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасан. 4. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан “Э” -ийн ажилгүй байсан 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх ажлын ... хоногийн цалин ... төгрөгийг “Э”-д олгохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргад даалгасан байна.

Давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүх: анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Үүний үндэслэгээ нь:

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан..., эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заажээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга,  нэгжийн дарга нарыг оролцуулан 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Бүртгэлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн орон тооны цомхтголын асуудлыг хэлэлцсэн гэх асуудал нь өөрөө эргэлзээтэй, “Э”-ийг ёс зүйн болон мэргэжлийн зөрчил гаргасан гэж буруутгахдаа тухайн зөрчлийг шалгаж тогтоогоогүй, урьдчилан тогтоосон обьектив шалгуургүйгээр буюу албаны дарга нар өөрийн хувийн үнэлгээгээр үнэлснийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “сонгон шалгаруулж авах” шаардлагыг хангаагүй гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Нөгөөтэйгүүр, төрийн байгууллагын бүтэц орон тоо цөөрсөн тохиолдолд тухайн албан тушаалд ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан, ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгааг шалгаруулах зарчмаар авахаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т  нарийвчлан зохицуулсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан “ажлаас халахыг хориглосон” эрх зүйн хамгаалалт нь тухайн сонгон шалгаруулалтаас чөлөөлөгдөх үндэслэл биш тул хариуцагчийн “тус албан тушаалд ажиллаж байсан 1 албан хаагч тусгай чиг үүргийн, нөгөө нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар ажлаас чөлөөлөхийг хориглосон албан хаагч тул чөлөөлөх боломжгүй” гэсэн хяналтын гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан ба төрийн захиргааны албан хаагчийн цалин хөлсний хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэхээр Төрийн  албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т заасны дагуу “Э”-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжлэгчийн албан тушаалын цалин, төрийн албан хаасан хугацааны болон зэрэг дэвийн нэмэгдлийг оруулан тооцохоор байхад  шүүх зөвхөн үндсэн цалингаас бодож олгохоор шийдвэрлэсэн нь буруу байх тул шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Жишээ 4.  Өөрчлөлт оруулсан. /Сонгогдох эрх/

Хэргийн товч агуулга: Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны “Бүртгэхээс татгалзах тухай” .. дугаар тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2, 124 дүгээр зүйлийн 124.3.2, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасныг тус тус үндэслэн “Х” намыг Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзсан байна.

Нэхэмжлэгч “Х” намыг төлөөлөн тус намын дарга “Г” “...агуулгын шинжтэй биш зөрүүг засаж залруулсаар байтал, шинээр өгсөн нэмэлт тайлбарыг хянан үзэх боломжит хугацаа байсаар байтал энэ байдлыг харгалзан үзэлгүйгээр Улс төрийн намыг УИХ-ын сонгуульд оролцуулахгүй байхаар хууль бус шийдвэр гаргасан” гэж маргаж, Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 42 дугаар тогтоолыг хүчингүй болгох, “Х” намыг Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэх шийдвэр гаргахыг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Шүүхийн шийдвэрлэсэн байдал:

Давж заалдах шатны шүүх: Сонгуулийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2, 124.3, 121 дүгээр зүйлийн 121.2, 124 дүгээр зүйлийн 124.3.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” намын Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 48 тоот тогтоолыг хүчингүйд тооцож, “Х” намаас Улсын Их Хурлын 2016 оны сонгуульд дангаар оролцохоор бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн тус намыг 2016 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүх: Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн хяналтын гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ. Үүний үндэслэгээ нь:

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд “Х” нам нь Улсын Их хурлын ээлжит сонгуульд оролцохоо илэрхийлэн Сонгуулийн ерөнхий хороонд тус намын албан баримт бичгийн хэвлэмэл хуудсан дээр бичигдсэн 2016 оны ... дугаартай “Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцохоор хүсэлт гаргах тухай” намын дарга “Г” гарын үсэгтэй албан бичгээр хандсан, уг хүсэлтдээ хавсаргасан Сонгуулийн тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.1-д  заасан  баримт болох Үндэсний хорооны хурлын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцох тухай” 08 дугаар тогтоолд Тэргүүлэгч “О” гэдэг нэрийн өмнө өөр Тэргүүлэгч “Э” нь “өөрийн” гарын үсгийг зурсан байсан зэрэг нь тогтоогджээ.

Эдгээр хоёр баримт бичиг нь “Х” намыг Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцох намаар бүртгэхээс татгалзах үндэслэл гэж үзсэн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 124 дүгээр зүйлийн 124.3-т заасан зохицуулалтад нийцэхгүй байна.

1. Сонгуульд оролцохоо илэрхийлэн Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн хүсэлт нь Сонгуулийн тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т заасан шаардлагыг хангаагүй гэх талаар:

Сонгуулийн ерөнхий хороо нь “Х” намаас ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгах явцдаа Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудын жагсаалтыг авч, 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар тус намын даргаар “О”, “Э”, “Д” нар бүртгэлтэйг мэдсэн, үүнээс улбаалан сонгуульд оролцох хүсэлтэд тус намыг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд гарын үсэг зурсан, 3 даргатай атлаа албан ёсны нэг ч дарга нь гарын үсгээ зураагүй, иймээс гаргасан хүсэлтийг нь “зөрчилтэй” байна гэж үзэж, сонгуульд оролцох намаар бүртгэхээс татгалзах үндэслэлийнхээ нэг болгожээ.

Сонгуулийн тухай хуулийн 121 дүгээр  зүйлийн 121.2-т “сонгуульд оролцох хүсэлтэд нам, эвслийн дарга гарын үсэг зуран, тэмдэг даран баталгаажуулсан байна” гэж зааснаас үзвэл хүсэлтийг хэн, хэрхэн гаргахыг заажээ.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т “Улсын дээд шүүх улс төрийн намыг энэ хууль болон бусад хуульд заасны дагуу бүртгэнэ” гэж, Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “намын дүрэм, мөрийн хөтөлбөр, тэдгээрт оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Yндсэн хууль, энэ хуультай нийцэж байгаа эсэхэд Улсын дээд шүүх хяналт тавина. Нам өөрийн дүрэм, мөрийн хөтөлбөртөө оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 10 хоногийн дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлнэ” гэж заасан, хуулийн эдгээр зохицуулалтаас үзэхэд намын даргын бүртгэл, өөрчлөлтийг “хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх журмаар”, 10 хоногийн дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлэх ёстой байна.

Иймд “Х” намын улсын бүртгэлд 2016 оны 4 дүгээр сарын 29-ний байдлаар “намын дарга”-аар бүртгээгүй байсан “Г” нь тус намыг төлөөлөн, сонгуульд оролцох хүсэлтийг гаргах эрхгүй этгээд гэж, мөн бүртгэгдсэн 3 дарга “хүсэлт” гаргаагүй зэрэг нь Сонгуулийн тухай хуулийн 121.2-т заасантай нийцээгүй болохыг Сонгуулийн ерөнхий хороо зөв дүгнэжээ.

Харин уг хүсэлт, ирүүлсэн баримт бичгийг Сонгуулийн хороо нягтлан шалгах явцад “Г”-ыг “Х” намыг “төлөөлөх эрхгүй” талаар “О”, “Д” нарын бусад  даргаас Сонгуулийн ерөнхий хороонд ямар нэгэн гомдол гаргаагүйн зэрэгцээ тус хороо нь уг зөрчлийн талаар “Х” намд албан ёсоор мэдэгдээгүй, “арилгуулах” боломжтой уг зөрчлийг засах боломж олгоогүй байна.

Түүнчлэн 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр “Х” намын 9 дүгээр их хурлаар “Х” намын даргаар “О”, “Г”, “Д” нарыг сонгосон, тэднийг намын даргаар сонгогдсон болохыг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг тус намын ерөнхий нарийн бичгийн даргаас 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Улсын дээд шүүхэд гаргасан, Улсын дээд шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааны .. дугаар тогтоолоор “О”, “Г”, “Д” нарыг намын даргаар сонгогдсоныг улсын бүртгэлд бүртгэсэн байна.

Эдгээр нөхцөл байдлаас дүгнэвэл, хүсэлтийн талаарх баримт бичигт илэрсэн дээрх зөрчлийг Сонгуулийн ерөнхий хороо нь Сонгуулийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-т заасан “бүртгэх эсэх тухай” шийдвэр гаргах тав хоногийн хугацааны дотор “арилгуулах” боломжийг анхаараагүй, уг зөрчлөөр “сонгуульд оролцох намаар бүртгэх”-ээс татгалзсан нь Улсын дээд шүүхэд бүртгэлтэй “Х” намын Улсын Их Хурлын сонгуульд оролцох эрхийг хязгаарласан, Сонгуулийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.3-т заасан аль нэг тохиолдолд хамаарахгүй байхад “татгалзах” шийдвэрийг гаргажээ.

Иймд “хүсэлт” нь Сонгуулийн тухай хуулийн 121.2-т заасан шаардлагыг хангаагүй учраас бүртгэхээс татгалзсан шийдвэр нь хууль ёсны гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Сонгуульд “дангаар оролцох тухай” Үндэсний хорооны Хурлын тогтоол нь Сонгуулийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.3.2-т заасан “татгалзах” үндэслэл гэх талаар:

“Х” намын Үндэсний хороо 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хуралдаж, Монгол Улсын  Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд хэрхэн оролцох талаар хэлэлцэж, “дангаар оролцох” урьдчилсан шийдвэр гаргасан, үүнийгээ мөн өдрийн .. дугаартай тогтоолоор баталгаажуулсан, тогтоолыг ёсчлох Хурлын Тэргүүлэгч “О” гарын үсэг зурах хэсэгт Тэргүүлэгч “Э” нь “өөрийн” нэрийг бичсэн, ижил утга агуулгатай боловч 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөр огноолсон .. дугаартай тогтоолыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн, энэ тогтоолд Хурлын Тэргүүлэгч “О” нь “гарын үсэг” зураагүй, харин 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн .. дугаар тогтоолд гарын үсгээ зурж ёсчилсон талаар бичгээр тайлбар гаргаж, уг тогтоолыг Сонгуулийн ерөнхий хороонд гаргаж өгсөн, энэ тогтоолоор шийдвэрлэсэн асуудлаар “санал нэгтэй” гэдгээ тухайн үед намын дарга байсан “Д” “гарын үсэг” зурж илэрхийлсэн зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

“Х” намын Үндэсний хорооны хурлын 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн .. дугаар тогтоолд “...сонгуульд оролцох талаар хэлэлцэж, “У” намаас тавьсан саналыг дараах нөхцөлтэйгээр хүлээж авахыг дэмжих, ажлын хэсгийн хүрээнд зөвшилцсөн зарчим, нөхцөлүүдийг “У” намын шийдвэр гаргах зохих байгууллагууд дэмжиж баталгаажуулсан тохиолдолд “У” намаас тавьсан саналыг хүлээж авах нь зүйтэй гэж үзсүгэй” гэсэн байна.

Үүнээс үзвэл “Х” намын Үндэсний хороо нь .. дугаар тогтоолоор “сонгуульд оролцох” талаар шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй, Сонгуулийн ерөнхий хороо нь энэ тогтоолыг баримт бичгийн бүрдэл болгон албан ёсоор хүлээж аваагүй атлаа .. дугаар тогтоолтой харьцуулан “дүгнэлт” өгч улмаар “сонгуульд дангаар оролцох шийдвэр” гаргаагүй байна гэж үзсэн нь ойлгомжгүй, улмаар 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Үндэсний хорооны хурал хийгээгүй гэдэг нь тодорхой байхад тогтоолыг “буруу” огноолсон, “Э” нь “андуурч” “О”-ны нэрийн өмнө гарын үсгээ зурсан байсан зэрэг ялимгүй, тодруулан залруулах боломжтой “зөрчлүүдээр” уг тогтоолыг хуурамч гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Гэтэл захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь “хуралдаан болоогүй, хуралдаан болж тогтоол  гаргаагүй гэдгийг нэхэмжлэгч  мөн хүлээн зөвшөөрч  байна” гэсэн дүгнэлтээр уг баримтыг “хуурамч” гэж үнэлсэн нь нотлох баримт үнэлэх талаарх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.1 “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 40.3-т “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Үүний зэрэгцээ “Х” намын Үндэсний хорооны хурлын .. дугаар тогтоолыг ёсчилж, тухайн Хурлын Тэргүүлэгчээр сонгогдсон “О” гарын үсэг зураагүй нь буруу боловч, 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаас “ийм” агуулгатай тогтоол гарсан гэдгийг үгүйгээсгүй, тогтоолд гарын үсэг зураагүй нь уг тогтоолын “хүчингүй” гэх байдлыг илэрхийлэхгүй, эрх бүхий байгууллага болох “Үндэсний хороо” нь олонхийн саналаар шийдвэрлэсэн, хэлбэрийн “зөрчилтэй” тогтоолыг “хуурамч” гэж үзэж бүртгэхээс татгалзсан нь буруу байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар дугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гээд, 9-д “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй…”, Арван есдүгээр зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, 2-т “онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно…”, Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т “шударга ёсыг сахих” гэж тус тус зааснаас үзэхэд иргэний сонгогдох эрхийг Сонгуулийн тухай хуульд заасан тохиолдолд хязгаарлах бөгөөд сонгуульд оролцуулахаас татгалзах үндэслэл бүрдээгүй байхад ялимгүй буюу бүртгэлийн явцад залруулах боломжтой алдаа гаргасныг үндэслэн сонгогдох эрхийг хязгаарлах нь хуулийн дээрх зарчимд нийцэхгүй байна. 

 

Жишээ 5.  Хүчингүй болгосон. /Эрх зүйн харилцааг буруу тодорхойлж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйн улмаас шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй/

Хэргийн товч агуулга: Дорноговь аймгийн Засаг даргын 2014 оны А/... дүгээр захирамжаар Дэлгэрэх сумын Цагаанхад багийн нутаг дэвсгэрт хууль бус, гар аргаар алт олборлогчдын үйл ажиллагаагаар эвдэрч сүйтгэгдсэн талбайд нөхөн сэргээлт хийх гүйцэтгэгч сонгон шалгаруулах комиссын бүрэлдэхүүнийг баталж, уг бүрэлдэхүүн эвдэрсэн талбайг 2 хэсэгт хувааж, нөхөн сэргээлтийг хийлгэхээр “М” ХХК, “Т” ХХК-ийг тус тус шалгаруулж, гэрээ байгуулахаар шийдвэрлэсний дагуу аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/... дугаар захирамжаар  дээрх 2 компанид гэрээ байгуулах эрх олгожээ.  Гэтэл Нэхэмжлэгч “Б” ХХК “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар тендер хүлээн авах хугацааг 30 хоногоор тогтоосон байхад богино хугацаа тогтоож, тэгш бус хандаж, тендер шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарласан” гэж маргаж уг сонгон шалгаруулалтад оролцох эрхийг зөрчсөн, хязгаарлсан үйлдэл боллоо гээд дээр дурьдсан А/ .. тоот захирамжыг хүчингүй болгуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан байна.

Шүүхийн шийдвэрлэсэн байдал:

Анхан шатны шүүх: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 24 дүгээр зүйлийн 24.3, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, Дорноговь аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/.. тоот захирамжаар байгуулагдсан тендер сонгон шалгаруулах комиссын “М” ХХК, “Т” ХХКомпаниудыг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн  шийдвэр, Дорноговь аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “М” ХХК, “Т” ХХКомпаниудад гэрээ байгуулах эрх олгосон А/... тоот захирамжийг тус тус хүчингүй болгосон байна.

Давж заалдах шатны шүүх: Давж заалдах шатны шүүхийн магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүх: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Үүний үндэслэгээ нь:

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн  2/-д “нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах” 53 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг нөхөн сэргээх арга хэмжээ хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавихад шаардагдах зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ” гэж тус тус зааснаар аймгийн Засаг дарга байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг зохион байгуулах арга хэмжээг боловсруулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж, уг асуудлаар гаргасан хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхээр байна.

Тухайн тохиолдолд хариуцагч, хууль бус үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх зорилгоор сонгон шалгаруулалтыг явуулсан хэмээн тайлбарлаж байгаа боловч Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд гар аргаар алт  олборлогчдын орхисон талбайд нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичигт  “... орхигдсон талбайд хаягдал нөөцийг авах замаар нөхөн сэргээлт хийх” болзолтойгоор сонгон шалгаруулалт явуулсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. 

Тендерийн баримт бичигт дурдсан “...орхигдсон талбайд хаягдал нөөцийг авах замаар нөхөн сэргээлт хийх” болзол нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан ”ашигт малтмал ашиглах” үйл ажиллагаа бөгөөд Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмаар зохицуулагдах эрх зүйн харилцаа юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д ”ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг; мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг журмаар зохицуулах бөгөөд уг журмыг Засгийн газар батална”,  Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолоор батлагдсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 3.3-д “Геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас бичил уурхайн зориулалтаар ашиглаж болох тухай дүгнэлт гарсан тохиолдолд сум, дүүргийн Засаг дарга нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын энэхүү журмын 2.2-т заасан шийдвэрийг үндэслэн өргөдөл гаргасан нөхөрлөлтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээг нэг жилийн хугацаагаар байгуулна...” гэж заасан атал хариуцагчаас байгаль орчныг нөхөн сэргээх нэрийн дор “ашигт малтмал ашиглах” үйл ажиллагааг зөвшөөрч, сонгон шалгаруулалт зарласныг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, 53 дугаар зүйлийн 1-д нийцээгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 3 дугаар зүйлийн 3.2-ыг тус тус  зөрчсөн хууль бус шийдвэр гэж үзнэ. 

Хэдийгээр нэхэмжлэгч “Б” ХХК “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар тендер хүлээн авах хугацааг 30 хоногоор тогтоосон байхад богино хугацаа тогтоож, тэгш бус хандаж, тендер шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарласан” гэж маргаж байгаа боловч дараах үндэслэлээр тус компанийн нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “нэхэмжлэл” гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг” ойлгохоор заасан байх бөгөөд иргэн, хуулийн этгээд нь хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах эрхтэй, харин захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус захиргааны актын улмаас үүсэх хууль бус боломжийг шаардах эрхгүй юм.

Нөгөөтэйгүүр “хууль дээдлэх” нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа дээрх зарчимд нийцэх нь захиргааны акт хууль ёсны байх нөхцөл болдог. Хууль ёсны захиргааны акт нь иргэн хуулийн этгээдэд эрх зүйн хамгаалалыг бий болгож, тэдэнд тэгш эрхийн боломж олгодог. 

Гэтэл нэхэмжлэгчийн оролцохоор маргасан сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа нь өөрөө хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцээгүй, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйлийг зөрчиж “хууль бусаар ашигт малтмал ашиглах”-ыг зөвшөөрсөн сонгон шалгаруулалт тул захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаанд оролцох эрх нэхэмжлэгчид үүсэх үндэслэлгүй байна.

Жишээ 6.  Хүчингүй болгосон. /Үндэслэлгүй буруу дүгнэлт хийсэн, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн/

Хэргийн товч агуулга: Нэхэмжлэгч “Т” ХХК нь Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 22-ны 9/4420 дугаар “даатгалын нөхөн төлбөр олгуулах” тухай албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүхийн шийдвэрлэсэн байдал:

Анхан шатны шүүх: Даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 4 дүгээр зүйлийн 4.1.4, 8 дугаар зүйлийн 8.5.1, 8.7, 12 дугаар зүйлийн 12.1, 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасныг баримтлан “Т” ХХК-ийн Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 9/... тоот “Даатгалын нөхөн төлбөр олгуулах тухай” актын шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Давж заалдах шатны шүүх: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ... дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Т” ХХК-ийн гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 9/... дугаар “Даатгалын нөхөн төлбөр олгуулах тухай” албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлд үндэслэн Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. 

 

Хяналтын шатны шүүх: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна. Үүний үндэслэгээ нь:

Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 10 дугаар сарын 22-ны 9/.. дугаар “даатгалын нөхөн төлбөр олгуулах” тухай бичгээр “Т” ХХК-д хандаж, тус компанийг нөхөн төлбөр олгохоос нь үндэслэлгүй татгалзсан болохыг тогтоож, “Э” ХХК-д нөхөн төлбөрийг олгож, хариу мэдэгдэхийг үүрэг болгосон нь нэхэмжлэгчид эрх зүйн үр дагавар үүсгэсэн, тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан захирамжилсан шийдвэр байх тул уг албан бичиг нь захиргааны актын шинжийг бүрэн агуулж байна.

 

            Энэ тохиолдолд захиргааны байгууллага нь өөрийн бүрэн эрхэд хамааралгүй гомдлыг буюу иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэх эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэж, өөрт олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзлээ.

 

            Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6-д зааснаар Санхүүгийн зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хооронд гарсан маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан шийдвэрлэнэ, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар ... тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хооронд гарсан маргааныг урьдчилан шийдвэрлэхээр тус тус зохицуулжээ.  

 

Эндээс үзэхэд Санхүүгийн зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигч “Т” ХХК болон гуравдагч этгээд “Э” ХХК-ийн хооронд үүссэн бүх маргааныг шийдвэрлэхгүй, зөвхөн өөрийн эрх хэмжээ, чиг үүрэгт хамаарах асуудлаар гарсан маргааныг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэхээр байна.

 

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.4, Даатгалын тухай хуулийн 13.1.1 дэх хэсэгт даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд тавих Санхүүгийн зохицуулах хорооны хяналт, чиг үүрэг, оролцооны хүрээг тодорхойлсон бөгөөд даатгагч, даатгуулагчийн хооронд үүссэн, даатгалын гэрээний үүргийн гүйцэтгэл, хохирол, төлбөртэй холбоотой асуудлаарх маргааныг шийдвэрлэх, хохирол төлбөрийг гэрээний аль нэг талд хариуцуулахаар тогтоох, хэн аль нь хохирсон талаар дүгнэлт гаргах эрхийг Санхүүгийн зохицуулах хороонд олгоогүй байх тул маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчид “... төлбөр төлж, хариу мэдэгдэх”-ийг даалгасныг захиргааны байгууллагын өөрийн “эрх хэмжээний хүрээнд” гэж үзэх боломжгүй.

 

            Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын үйл ажиллагааг хянахдаа юуны түрүүнд захиргааны байгууллага өөрт нь харьяалан шийдвэрлэх  өргөдөл, гомдлыг шийдсэн эсэх, тухайн асуудлаар шийдвэр гаргах эрх хуулиар олгогдсон эсэхийг нягтлан шалгах ёстой.

 

            “Т” ХХК болон “Э” ХХК-ийн хооронд даатгалын гэрээ байгуулагдсан бөгөөд даатгалын гэрээний үүрэгтэй холбогдуулан талуудын хооронд маргаан үүсч, улмаар “Э” ХХК-иас Санхүүгийн зохицуулах хороонд хандаж, “Т” ХХК-ийг даатгалын нөхөн төлбөр төлөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан талаар гомдол гаргажээ.

 

            Хэдийгээр Санхүүгийн зохицуулах хороо иргэдийн гомдол өргөдлийг хянан шалгах, тухайлбал даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулсан эсэхийг шалгаж тогтоох, захиргааны шийтгэл оногдуулах, тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг түр зогсоох эрхтэй боловч “нөхөн төлбөрийг олгохыг даалгах” шийдвэр гаргах эрхгүй байна.

 

            Даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар даатгагч, даатгуулагчийн хооронд үүсэх гэрээний харилцааг Иргэний хуулиар зохицуулах, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар аливаа этгээдийн даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд давж заалдахаар зохицуулснаас үзэхэд даатгалын гэрээний талуудын хороонд үүссэн маргааныг иргэний шүүх шийдвэрлэх юм.

 

            Гэтэл Санхүүгийн зохицуулах хороо нь гэрээний үүргээ биелүүлсэн эсэхтэй холбоотойгоор хохирлын асуудлыг шийдвэрлэж, нэхэмжлэгчид нөхөн төлбөр төлөхийг даалгаснаараа өөрт олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэж, нэхэмжлэлийг хангах нь зүйтэй байна. 

 

            Давж заалдах шатны шүүхээс “...захиргааны чиг үүргээ хэрэгжүүлж, нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, дуусгавар болгосон шийдвэр гаргаж буй хэрэг биш, даатгалын гэрээний маргааныг урьдчилан шийдвэрлэсэн агуулгатай байна” гэж дүгнэхдээ захиргааны байгууллага анхнаасаа өөрийн чиг үүрэгт харьяалагдах гомдлыг хүлээн авсан эсэх, захиргааны байгууллагын эрх хэмжээнд хамаарах эсэхийг анхаараагүй байна.

 

            Түүнээс гадна энэ тохиолдолд Санхүүгийн зохицуулах хорооноос нэхэмжлэгчид хохирол нөхөн төлж, хариу мэдэгдэхийг үүрэг болгосон, үүний улмаас нэхэмжлэгч захиргааны байгууллагын өмнө тодорхой үүрэг хүлээснээрээ эрх зүйн харилцаа үүссэн, эрх зүйн үр дагавар учруулсан шийдвэр гаргажээ.

 

            Анхан шатны шүүхээс захиргааны шүүхийн харьяаллын бус маргаан болох даатгалын гэрээний нөхцөлийг шинжлэн судалж, “нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаа нь хууль бус, осол нь болгоомжгүй хэлбэрээр үйлдэлдсэн болох нь тогтоогдсон” гэх зэргээр үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАНХИМ

ШҮҮХИЙН ПРАКТИК СУДЛАЛЫН ХЭЛТЭС

 

 

 

 

 

 


[1] УДШ-ийн ШПСХ-ийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны шийдвэрийн өгөгдлийн санд хийсэн боловсруулалт. /2016 он/