2017 оны 05 сарын 01

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар        

2016 оны бүтэн жилд хянагдсан эрүүгийн хэргийн дүн, өөрчлөгдсөн,

хүчингүй болсон тогтоол, магадлалыг судалсан тухай тойм

 

2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр                                                                                                                                 Улаанбаатар хот

 

Нэг. УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын 2016 онд хянасан хэрэг

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим 2016 онд 454 хэрэг хүлээн авч, 337 хэрэг буюу 74.2 хувийг хяналтын шатны шүүх хуралдаанаар, 23 хэрэг буюу 5.1 хувийг Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг танилцуулж, албан бичгээр хариу өгч шийдвэрлэсэн бөгөөд 88 хэрэг буюу 19.4 хувийг хянаад буцааж, 8 хэрэг буюу 1.3 хувийн үлдэгдэлтэй байна. 

Хяналтын шатны шүүх хуралдаанаар 2016 онд хянан шийдвэрлэсэн хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхийн хүлээн авч шийдвэрлэсэн хэрэгтэй харьцуулан авч үзлээ.

Хүснэгт 1

Үзүүлэлт

Анхан шат

Давж заалдах шат

Хяналтын шат

хэрэг

хувь

хэрэг

хувь

хэрэг

хувь

1

Хүлээн авсан

7025

 

1961

34.0

454

24.9

2

Шийдвэрлэсэн

 

Шүүх хуралдаанаар

5762

82.0

1822

92.9

337

74.2

Бусад

 

 

 

 

23

5.1

3

Буцаасан

752

10.7

73

3.7

88

19.4

4

Үлдэгдэл

511

7.3

66

3.4

6

1.3

2016 онд анхан шатны шүүх нийт 7025 хэрэг хүлээн авсаны 82 хувь буюу 5762 хэргийг таслан шийдвэрлэсэн байна. Анхан шатны шийдвэрлэсэн нийт хэргийн 34.0 хувь буюу 1961 хэрэгт давж заалдах журмаар гомдол гаргасны 92.9 хувь буюу 1822 хэргийг давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэжээ. Харин давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн нийт хэргийн 24.9 хувь буюу 454 хэрэгт хяналтын шатны журмаар гомдол гаргасны 74.2 буюу 337 хэргийг хяналтын шатны шүүх хянан шийдвэрлэжээ. /Хүснэгт 1/

График 1

 

Хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн 337 хэргээс 154 хэрэг буюу 45.7 хувь нь орон нутгийн, 183 хэрэг буюу 54.3 хувь нь нийслэлийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг байна. / График 1/

Хяналтын шатанд хүлээн авсан хэргийг гомдлоор нь авч үзвэл:

2016 онд хяналтын шатанд хүлээн авсан хэргийг гомдлоор нь авч үзвэл:

• шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор 307 хэрэг буюу нийт хуралдаанаар хянан шийдвэрлэсэн хэргийн 91.1 хувь,

• хохирогчийн өмгөөлөгчийн гомдлоор 11 хэрэг буюу 3.3 хувь,

• иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдлуудаар 2 хэрэг буюу 0.6 хувь,

• прокурорын эсэргүүцлээр 5 хэрэг буюу 1.5 хувь,

• шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах прокурорын дүгнэлтээр 12 хэрэг буюу шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн нийт хэргийн 3.6 хувийг тус тус эзэлж байна. / График 2/

График 2

 

2016 онд хяналтын шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн хэргийг гомдол, эсэргүүцлийн төрлөөр нь өмнөх оны мөн үетэй харьцуулан үзлээ.

Хүснэгт 2

 

Д/д

 

Гомдлын төрөл

2015 он

2016 он

(+) өссөн (-) буурсан хэмжээ

хэрэг

хувь

1

Хуралдаанаар хянан шийдвэрлэсэн

383

337

     -46

    -12.0

2

Шүүгдэгчийн өмгөөлөгч

339

307

-32

-9.4

3

Хохирогчийн өмгөөлөгч

24

11

-13

-54.2

4

Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдлуудаар

3

2

-1

-33.3

5

Прокурорын эсэргүүцлээр

6

5

-1

-16.7

6

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах прокурорын дүгнэлтээр

11

12

+1

+9.1

2016 онд хяналтын шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн хэргийг өмнөх онтой харьцуулахад 46 хэргээр буюу 12 хувиар буурчээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор хүлээн авсан хэрэг өмнөх онтой харьцуулахад 9.4 хувь буюу 32 хэргээр, хохирогчийн өмгөөлөгчийн гомдлоор хүлээн авсан хэрэг 54.2 хувь буюу 13 хэргээр, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдлуудаар хүлээн авсан хэрэг 33.3 хувь буюу 1 хэргээр, прокурорын эсэргүүцлээр хүлээн авсан хэрэг 16.7 хувь буюу 1 хэргээр тус тус буурсан бол шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах прокурорын дүгнэлтээр хүлээн авсан хэрэг 9.1 хувиар буюу 1 хэргээр өссөн үзүүлэлттэй байна. /Хүснэгт 2/

           2016 онд хянан шийдвэрлэгдсэн нийт хэргийг хяналтын журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийг үндэслэлээр нь ангилан авч үзвэл:

  • Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр 225 хэрэг буюу 66.8 хувь,
  • Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр 82 хэрэг буюу 24.3 хувь,
  • Хууль хэрэглээний алдаа болон процессийн хууль зөрчсөн алдаа аль аль нь давхардсан үндэслэлээр 22 хэрэг буюу 6.5 хувь,
  • Өршөөлийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр 2 хэрэг буюу 0.6 хувь,
  • Шинэ нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээх прокурорын дүгнэлтээр 3.2 хувь буюу 11 хэргийг тус тус хянан шийдвэрлэжээ.

График 3

 

Хяналтын шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийг шүүх тус бүрээр анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн хэрэгтэй харьцуулан үзвэл:

Хүснэгт 3

 

 

Д/д

 

 

Шүүхийн нэр

Анхан шатны шүүх

Давж заалдах шатны шүүх

Хяналтын шатны шүүх

хэрэг

хувь /анхан/

хэрэг

хувь /давах/

хувь /анхан/

1

Архангай

117

29

24.8

4

13.8

3.4

2

Баян-Өлгий

73

15

20.5

7

46.7

9.6

3

Баянхонгор

167

36

21.6

9

25.0

5.4

4

Булган

109

24

22.0

12

50.0

11.0

5

Говь-Алтай

47

21

44.7

1

4.8

2.0

6

Говьсүмбэр

75

3

4.0

3

100

4.0

7

Дархан-Уул

216

109

50.5

14

12.8

6.5

8

Дорнод

138

112

81.2

7

6.3

5.1

9

Дорноговь

101

 

87

 

35.7

4

 

10

    

11.5

 

4.1

10

Дорноговь Замын-Үүд

143

6

11

Дундговь

50

10

20.0

3

30.0

6.0

12

Завхан

59

 

40

 

43.4

2

 

4

 

10.0

 

4.3

13

Завхан Тосонцэнгэл

33

2

14

Өвөрхангай

112

 

100

 

58.5

9

 

11

 

11.0

 

6.4

15

Өвөрхангай Хархорин

59

2

16

Өмнөговь

117

 

61

 

35.7

4

 

5

 

8.2

 

2.9

17

Өмнөговь Ханбогд

54

1

18

Орхон

197

154

78.2

22

14.3

11.2

19

Сүхбаатар

86

12

14.0

1

8.3

1.2

20

Сэлэнгэ

134

 

32

 

10.9

4

 

5

 

15.6

 

1.7

21

Сэлэнгэ Мандал

103

1

22

Сэлэнгэ Сайхан

56

0

23

Төв

400

43

10.8

9

20.9

2.3

24

Ховд

87

 

50

 

41.3

5

 

6

 

12

 

9.9

25

Ховд Булган

34

1

26

Хөвсгөл

256

25

9.8

7

28

10.9

27

Хэнтий

131

 

15

 

9.7

6

 

9

 

60.0

 

5.8

28

Хэнтий Бор-Өндөр

23

3

29

Увс

94

11

11.7

5

45.5

5.3

30

Багануур

91

 

 

 

833

 

 

 

33.4

3

 

 

 

181

 

 

 

21.7

 

 

 

7.3

 

31

Багахангай, Налайх

66

7

32

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй

1240

 

88

33

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан

1094

 

83

 

Цагаатгал

 

 

 

2

 

 

 

Нийт

5762

1822

31.6

337

 

 

2016 онд анхан шатны шүүх 5762 хэрэг таслан шийдвэрлэгдсэнээс давж заалдах шатны шүүхээр 31.6 хувь буюу 1822 хэрэг, хяналтын шатны шүүхээр 337 хэрэг буюу анхан шатны шийдвэрлэсэн хэргийн 5.8 хувь нь хянагдсан байна.

Анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргээс хяналтын шатны шүүхээр хянагдсан байдлаар хамгийн их нь:

  1. Орхон аймгийн анхан шатны шүүхийн нийт шийдвэрлэгдсэн хэргийн 11.2 хувь,
  2. Булган аймгийн анхан шатны шүүхийн нийт шийдвэрлэгдсэн хэргийн 11 хувь,
  3. Хөвсгөл аймгийн анхан шатны шүүхийн нийт шийдвэрлэгдсэн хэргийн 10.9 хувь нь тус тус хяналтын шатанд хянагдсан байна.

Харин энэ үзүүлэлтээр хамгийн бага нь Сүхбаатар аймгийн анхан шатны шүүхийн нийт шийдвэрлэгдсэн хэргийн 1.2 хувь нь  хяналтын шатны шүүхээр хянан шийдвэрлэгджээ. /Хүснэгт 3/

Хяналтын шатны шүүхийн 2016 онд хянан шийдвэрлэсэн нийт хэргийг гэмт хэргийн төрлөөр нь ангилан үзвэл:

  1. Хүнийг санаатай алах гэмт хэрэг 59 буюу нийт хэргийн 17.5 хувь,
  2. Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг 38 буюу 11.3 хувь,
  3. Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг 18 буюу 5.3 хувь,
  4. Хүчингийн гэмт хэрэг 37 буюу 11 хувь,
  5. Хулгайн гэмт хэрэг 27 буюу 8 хувь,
  6. Дээрмийн гэмт хэрэг 17 буюу 5 хувь,
  7. Танхайн гэмт хэрэг 29 буюу 8.6 хувь,
  8. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэмт хэрэг 6 буюу 1.8 хувь,
  9. Тээврийн хэрэгслийн аюулгүй байдал болон ажиллагааны журмын эсрэг гэмт хэрэг 21 буюу 6.2 хувь,
  10. Хээл хахуулийн гэмт хэрэг 6 буюу 1.8 хувийг тус тус эзэлж байна.

Эдгээр гэмт хэрэг нь нийт шийдвэрлэсэн хэргийн 76.5 хувийг эзэлж байна.

График 4

 

Өмнөх онтой харьцуулахад бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг 1 хэргээр буюу 2.6 хувь, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг 8 хэргээр буюу 30.8 хувь, хулгайн гэмт хэрэг 21 хэргээр буюу 43.8 хувь, дээрмийн гэмт хэрэг 9 хэргээр буюу 34.6 хувь, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал болон ажиллагааны журмын эсрэг гэмт хэрэг 6 хэргээр буюу 22.2 хувь тус тус буурсан байна. Харин хүнийг санаатай алах гэмт хэрэг 10 хэргээр буюу 20.4 хувь, хүчингийн гэмт хэрэг 2 хэргээр буюу 5.7 хувь, танхайн гэмт хэрэг 1 хэргээр буюу 3.6 хувь, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг 3 хэргээр буюу 2 дахин, хээл хахуулийн гэмт хэрэг 1 хэргээр буюу 20 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Хоёр.  Хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн байдал

            Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн 337 хэргээс 49.9 хувь буюу 168 хэргийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, 24 хувь буюу 81 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 26.1 хувь буюу 88 хэргийн тогтоол, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. / График 5/

График 5

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар 2016 онд хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 46 хэргээр буюу 12 хувиар буурчээ.

Хүснэгт 4

 

Шийдвэрлэсэн байдал

2015 он

2016 он

(+) өссөн

(-) буурсан хэмжээ

хэрэг

хэрэг

хэрэг

хувь

1

Хяналтын шатны шүүх  хянан шийдвэрлэсэн  хэрэг, Үүнээс:

383

337

 

-46

-12%

 

2

Тогтоол, магадлалыг хэвээр үлдээсэн

192

168

-24

-12.5%

 

3

Тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан

113

81

-32

 

-28.3%

 

4

Тогтоол, магадлал хүчингүй болгосон

78

88

+10

+12.8%

            2016 онд хяналтын шатны шүүхээр тогтоол, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн хэрэг 24 хэргээр буюу 12.5  хувь, тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн хэрэг  32 хэргээр буюу 28.3 хувиар тус тус буурсан бол тогтоол, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн хэрэг 10 хэргээр буюу 12.8 хувиар өсжээ. /Хүснэгт 4/

График 6

           Хяналтын шатны шүүхээр 2016 онд хянан шийдвэрлэгдсэн хэргийг нийслэл орон нутгаар харьцуулан авч үзлээ.

Орон нутгийн шүүх                                                                             Хүснэгт 5

Шийдвэрлэсэн байдал

2015 он

2016 он

Зөрүү

хэрэг

хувь

1

Тогтоол, магадлал хэвээр

88

70

-18

-20.5%

2

Тогтоол, магадлал өөрчлөлт

47

39

-8

-17.0%

3

Тогтоол, магадлал хүчингүй

42

45

+3

+7.1%

 

Нийт хэрэг

177

154

-23

-13.0%

2016 онд хяналтын шатны шүүх орон нутгийн 154 хэрэг шийдвэрлэсэн нь өмнөх онтой харьцуулахад 23 хэрэг буюу 13 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Орон нутгийн шүүхийн шийдвэрлэсэн хэргийн 45.5 хувь  буюу 70 хэргийн тогтоол, магадлалыг хэвээр, 25.3 хувь буюу 39 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 29.2 хувь буюу 45 хэргийн тогтоол магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Өмнөх онтой харьцуулахад тогтоол, магадлалыг хэвээр үлдээж  шийдвэрлэсэн хэрэг 20.5 хувь буюу 18 хэргээр, тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн хэрэг 17 хувиар буюу 8 хэргээр тус тус буурчээ. Харин тогтоол, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн хэрэг 7.1 хувь буюу 3 хэргээр өсжээ. /Хүснэгт 5/

Нийслэлийн шүүх                                                                              Хүснэгт 6

Шийдвэрлэсэн байдал

 

2015 он

 

 2016 он

Зөрүү

хэрэг

хувь

1

Тогтоол, магадлал хэвээр

104

98

-6

-5.8%

2

Тогтоол, магадлал өөрчлөлт

66

42

-24

-36.4%

7

Тогтоол, магадлал хүчингүй

36

41

+5

+13.9

8

Цагаатгал

-

2

 

 

 

Нийт

206

183

-23

-11.2%

2016 онд хяналтын шатны шүүх нийслэлийн 183 хэрэг шийдвэрлэсэн нь өмнөх онтой харьцуулахад 23 хэрэг буюу 11.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэрлэсэн хэргийн 98 хэрэг буюу 53.6 хувийн тогтоол, магадлалыг хэвээр, 42 хэрэг буюу 22.9 хувийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 43 хэрэг буюу 23.5 хувийн тогтоол магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Өмнөх онтой харьцуулахад тогтоол, магадлалыг хэвээр үлдээж  шийдвэрлэсэн хэрэг 5.8 хувь буюу 6 хэргээр, тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн хэрэг 36.4 хувиар буюу 24 хэргээр тус тус буурчээ. Харин тогтоол, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн хэрэг 13.9 хувь буюу 5 хэргээр өсжээ. /Хүснэгт 6/

            Хяналтын шатны шүүх хуралдаанаар 2016 онд шийдвэрлэсэн хэргийн шийдвэрлэсэн байдлыг аймаг, нийслэлээр дэлгэрэнгүй харуулвал:

Хүснэгт 7

 

 

 

 

Шүүх

Тогтоол, магадлал хэвээр

Тогтоол, магадлалд өөрчлөлт

Тогтоол, магадлал хүчингүй

Нийт хэрэг, шийдвэрлэсэн хэрэгт эзлэх хувь

хэрэг

хувь

хэрэг

хувь

хэрэг

хувь

хэрэг

хувь

1

Архангай

1

25.0

3

75.0

-

-

4

1.2

2

Баян-Өлгий

1

14.3

2

28.6

4

57.1

7

2.1

3

Баянхонгор

5

55.6

2

22.2

2

22.2

9

2.6

4

Булган

6

50.0

4

33.3

2

16.7

12

3.6

5

Говь-Алтай

1

100.0

-

-

-

-

1

0.3

6

Говьсүмбэр

3

100.0

-

-

-

-

3

0.9

7

Дархан-Уул

6

42.9

4

28.6

4

28.6

14

4.1

8

Дорнод

5

71.4

2

28.6

-

-

7

2.1

9

Дорноговь

3

30.0

4

40.0

3

30.0

10

3.0

10

Дундговь

1

33.3

-

-

2

66.7

3

0.9

11

Завхан

3

75.0

-

-

1

25.0

4

1.2

12

Өвөрхангай

7

63.6

1

9.1

3

27.3

11

3.3

13

Өмнөговь

3

60.0

-

 

2

40.0

5

1.5

14

Орхон

5

22.7

7

31.8

10

45.5

22

6.5

15

Сүхбаатар

-

-

-

-

1

100.0

1

0.3

16

Сэлэнгэ

4

80.0

1

20.0

-

-

5

1.5

17

Төв

4

44.4

1

11.1

4

44.4

9

2.6

18

Ховд

2

33.3

1

16.7

3

33.3

6

1.8

19

Хөвсгөл

5

71.4

1

14.3

1

14.3

7

2.1

20

Хэнтий

2

22.2

4

44.4

3

33.3

9

2.6

21

Увс

3

60.0

2

40.0

-

-

5

1.5

22

Нийслэл

98

54.1

42

23.2

41

22.7

181

53.7

 

Цагаатгал

 

 

 

 

2

 

2

0.6

 

Нийт

168

49.9

81

24.0

88

26.1

337

100%

Хяналтын шатны шүүхээр 2016 онд хянан шийдвэрлэгдсэн нийт хэрэгт эзлэх хувиар нь харьцуулан хамгийн их хэрэг хянагдсан аймгуудыг нэрлэвэл:

  1. Нийслэлийн 53.7 хувь буюу 181 хэрэг,
  2. Орхон аймгийн 6.5 хувь буюу 22 хэрэг
  3. Дархан-Уул аймгийн 4.1 хувь буюу 14 хэрэг байна. /Хүснэгт 6/

График 7

Хяналтын шатны шатны шүүхээр 2016 онд шийдвэрлэгдсэн нийт хэрэгт аймаг, нийслэлийн эзлэх хувиар харьцуулан харууллаа. /График 7/

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар 2016 онд шийдвэрлэсэн хэргийн шийдвэрлэсэн байдлыг анхан шатны шүүхийн харъяаллаар нь нарийвчлан харууллаа. /График 8/

Хэргийн шийдвэрлэлтийг байдлаар тогтоол, магадлалыг хэвээр үлдээсэн хэргийг анхан шатны шүүхийн харьяаллаар авч үзвэл орон нутагт Говьсүмбэр /3-аас 3/, Говь-Алтай /1-ээс 1/ аймгуудын шүүхийн шийдвэр хамгийн их хувиар буюу бүгд хэвээр үлджээ.

Мөн түүнчлэн энэ шалгуураар Сэлэнгэ аймаг /5-аас 4/, Завхан аймаг /4-өөс 3/,  Дорнод аймаг /7-оос 5/, Хөвсгөл аймаг /7-оос 5/,-уудын анхан шатны шүүхийн тогтоол 70-аас 80 орчим хувиар хэвээр үлдсэн байна.

График 8

Мөн Өвөрхангай, Өмнөговь, Увс, Баянхонгор, Булган аймаг, Нийслэлийн анхан шатны шүүхүүдийн тогтоолын 2 хэрэг тутмын 1 нь хэвээр үлдсэн байна. 

Анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулсан байдлаар нь Архангай аймаг /4-өөс 3/, Хэнтий аймаг /9-өөс 4/, Дорноговь аймаг /10-аас 4/, Увс аймаг /5-аас 2/ хамгийн олон байгаа бол Булган, Орхон, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод аймгуудын анхан шатны шүүхийн 3 хэрэг тутмын 1 нь өөрчлөгдсөн байна. Харин хяналтын шатанд шийдвэрлэгдсэн хэргийн тоотой харьцуулахад хамгийн бага буюу тогтоолд өөрчлөлт ороогүй Говь-Алтай, Говьсүмбэр, Завхан, Өмнөговь аймгууд байна.

            Анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгосон байдлаар нь Сүхбаатар аймаг /1-ээс 1/, Дундговь аймаг /3-аас 2/, Баян-Өлгий аймаг /7-оос 4/ байгаа бол Төв, Орхон, Өмнөговь, Дорноговь аймгуудын анхан шатны шүүхийн тогтоолын 3 хэрэг тутмын 1 нь хүчингүй болсон байна. 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан нийт 81 хэргийн өөрчлөлт оруулсан шалтгаан, үндэслэлийг авч үзвэл:

  1. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн 24 хэрэг буюу 29.6 хувь,
  2. Шүүх хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн 12 хэрэг буюу 14.8 хувь,
  3. Хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн 8 хэрэг буюу 9.9 хувь,
  4. Өршөөлийн хуулийг буруу хэрэглэсэн 6 хэрэг буюу 7.4 хувь,
  5. Ял нь гэмт хэргийн хүнд хөнгөн ба шийтгэгдсэн этгээдийн хувийн байдалд тохироогүй 16 хэрэг буюу 19.8 хувь,
  6. Тооцоолол найруулгын алдаатай 1 хэрэг буюу 1.2 хувь,
  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн 4 хэрэг буюу 4.9 хувь
  8. Бусад үндэслэлээр тогтоол магадлалд өөрчлөлт орсон 10 хэрэг буюу нийт хэргийн 12.3 хувийг эзэлж байна. /График 9/

График 9

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан 24 хэргийн нарийвчлан авч үзвэл:

  • Гэм буруугийн хэлбэрийг буруу тогтоосон 8 хэрэг,
  • Гэмт хэрэгт хамтран оролцогчийг буруу тогтоосон 1 хэрэг,
  • Гэмт хэргийн объектив талыг буруу тогтоосон 2 хэрэг,
  • Хэргийг буруу зүйлчилсэн 4 хэрэг,
  • Ял оногдуулахдаа хуульд заагаагүй хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг үндэслэх, ялын хэмжээг буруу тогтоосон 2 хэрэг,
  • Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардлыг буруу тогтоосон 7 хэрэг байна.  

Хяналтын шатны шүүх 2016 онд 88 хэргийн тогтоол, магадлалыг  хүчингүй болгож шийдвэрлэснээс 50 хэрэг буюу нийт хүчингүй болсон хэргийн 56.8 хувийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд буцааж, 18 хэрэг буюу 20.5 хувийг анхан шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт, 3 хэрэг буюу 3.4 хувийг давж заалдах шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцааж, 4 хэрэг буюу 4.5 хувийг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Мөн 11 хэрэг буюу 12.5 хувийн магадлалыг хүчингүй болгож тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг хүчингүй болгосон хэргийн шийдвэрлэлтийн байдлыг өмнөх онтой харьцуулан үзвэл:

Хүснэгт 8

Шийдвэрлэсэн байдал

2015 он

2016 он

Зөрүү

хэрэг

хувь

1

Хэрэг бүртгэлт, МБ-д буцаасан

40

50

+10

+25

2

АШШүүхийн хэлэлцүүлэгт буцаасан

17

18

+1

+5.9

3

ДЗШШүүхийн хэлэлцүүлэгт буцаасан

3

3

-

-

4

Хэргийг хэрэгсэхгүй болгосон

7

4

-3

42.9

5

Тогтоол хүчингүй, магадлал хэвээр

2

-

 

 

6

Тогтоол хэвээр, магадлал хүчингүй

9

11

+2

22.2

7

Цагаатгал

-

2

 

 

 

Нийт

78

88

 

 

2016 онд тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаасан хэрэг 10 буюу 25 хувь, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцаасан хэрэг 1 хэргээр буюу 5.9 хувь, тогтоолыг хэвээр үлдээж магадлалыг хүчингүй болгосон хэрэг 2 хэргээр буюу 22.2 хувиар тус тус өссөн байна.

График 10

Харин тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгосон хэрэг 3 хэргээр буюу 42.9 хувь буурсан бол тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг давж заалдах шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаасан хэрэг өмнөх онтой ижил байна. / График 10/

Анхан шатны шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгосон шалтгаан, үндэслэлийн хувьд нийт 88 хэргээс:

График 11

 

  1. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэг явуулахад нэг талыг барьсан гүйцэд биш хийсэн үндэслэлээр хүчингүй болгосон 34 хэрэг  буюу 38.6 хувь,
  2. Тогтоолд дурьдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй 10 хэрэг буюу 11.4 хувь,
  3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн хэрэг 19 буюу 21.6 хувь,
  4. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн 15 хэрэг буюу хүчингүй болсон нийт хэргийн 17 хувь,
  5. Шинэ нөхцөл байдал илэрсэн үндэслэлээр 10 хэрэг буюу 11.4 хувийн тогтоол магадлалыг тус тус хүчингүй болгож хянан шийдвэрлэсэн байна. /График 11/

                           Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэг явуулахад нэг талыг барьсан гүйцэд биш хийсэн үндэслэлээр хүчингүй болгосон 34 хэргийг нарийвчлан авч үзвэл:

  • ХБ, МБ, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхигдуулсан 27 хэрэг,
  • Хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох хүмүүсийг байцаагаагүй, эсхүл зайлшгүй хийвэл зохих шинжилгээг хийгээгүй, түүнчлэн хэрэгт ач холбогдол бүхий баримт бичиг, эд мөрийн баримтийг шаардан гаргуулж аваагүй 2 хэрэг,
  • Яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй 1 хэрэг,
  • Урьд нь ХБ, МБ, шүүхийн хэлэлцүүлэгт буцаасан захирамж, тогтоолын заалтыг биелүүлээгүй 2 хэрэг,
  • иргэний хариуцагч, нэхэмжлэгчийг тогтоогоогүй, буруу тогтоосон 2 хэрэг байна.

            

  Гурав. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хууль

хэрэглээний алдаа зөрчил

Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, шударга ёсонд нийцсэн, процессийн болон материаллаг эрх зүйн зарчим хэм хэмжээнд зохицсон агуулга хэлбэртэй байх учиртай. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн нь материаллаг хуулийн алдаанд хамаарна.

2016 онд хяналтын шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хууль хэрэглээний алдаатай үндэслэлээр  29 хэрэг, шүүх хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн үндэслэлээр 15 хэрэг, хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн үндэслэлээр 13 хэрэг, Өршөөлийн хуулийг буруу хэрэглэсэн 8 хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг хүчингүй болгосон, өөрчлөлт оруулсан нь нийт шийдвэрлэсэн хэргийн 19.3 хувийг эзэлж байна.

Хууль хэрэглээний алдаа буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан, хүчингүй болгосон хэргүүдэд дараах нийтлэг алдаа зөрчил ажиглагдаж байна.

  • Гэм буруугийн хэлбэрийг буруу тогтоосон 10 хэрэг,
  • Өршөөлийн хуулийг буруу хэрэглэсэн 8 хэрэг,
  • Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардлыг буруу тогтоосон 7 хэрэг,
  • Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийг буруу хэрэглэсэн 6 хэрэг,
  • Хэргийг буруу зүйлчилсэн 4 хэрэг,
  • Ял оногдуулахдаа хуульд заагаагүй хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг үндэслэх, ялын хэмжээг буруу тогтоох 4 хэрэг,
  • Гэмт хэрэгт хамтран оролцогчийг буруу тогтоосон 1 хэрэг,
  • Гэмт хэргийн объектив талыг буруу тогтоосон 3 хэрэг байна. 

Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан, хүчингүй болгосон хэргүүдээс Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн буюу хууль хэрэглээний алдаа зөрчилтэй дараах жишээг авч үзье.

Жишээ 1. Гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талыг  буруу тогтоосон.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2016.02.23-ны өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоол, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.04.06-ны өдрийн 49 дүгээр магадлалтай, УДШ-ийн 2016.05.20-ны өдрийн 88 дугаар тогтоолтой О.М-д холбогдох эрүүгийн хэрэг.

Хэргийн товч утга:

О.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн шийдвэрлэсэн байдал

Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 10 жил 1 сарын хугацаатай хорих ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Хяналтын шатны шүүх: “О.М-ыг санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жил хорих ялаар шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.М-д оногдуулсан хорих ялаас нь өршөөн хэлтрүүлж, түүнийг нэн даруй сулласугай” гэсэн өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ. Үндэслэл нь:

Анхан болон давж заалдах шатны шүүх О.М-ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэж дүгнэн нотлох баримтуудыг дараалан дурдахдаа уг нотлох баримтын агуулгад дүн шинжилгээ хийж, хэргийн зүйлчлэл үйл баримттай хэрхэн холбогдож байгаа, гэмт хэрэг гарах үед болон түүнээс өмнө хохирогч шүүгдэгч нарын харилцааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хэргийн зүйлчлэлийг тогтоосон зөрчил гаргажээ.

 О.М нь 2015 оны 05 дугаар сарын 15-ны орой Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 45 дугаар байрны 9 тоотод оршин суух хойд эцэг Ц.А, эх Л.О нарын гэрт хоол идэх зорилготой ирэх үед хойд эцэг нь тамхи нэхэж, гэрээсээ хөөхдөө сандлаар болон гараараа О.М-ыг цохиж, эрх чөлөөнд нь халдсан үйлдлийн хариуд О.М нь Ц.А-г цохиход толгойгоороо хана мөргөн унаж “их тархины баруун тал бөмбөлгийн орой хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, мөн их тархины баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт” бүхий хүнд гэмтэл авч нас барсан, шүүгдэгч, түүний эх нар 2000 оноос хойш хохирогчийн хууль бус, байнгын шинжтэй хүч хэрэглэсэн, ёс суртахуунгүй үйлдлийн дарамт, хүчирхийлэлд амьдарч байсан үйл баримтууд шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг хянан үзвэл, хохирогчийн хууль бус, байнгын шинжтэй гэр бүлийн хүчирхийлэл болон хэрэг гарсан өдрийн хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас О.М-гын сэтгэл санаа гэнэтийн цочролд орж, улмаар хохирогчийг цохин /actus reus/ хохирогч амь насаа алдсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой бөгөөд гэм буруугийн шууд бус санаатай хэлбэрээр үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах” гэмт хэрэг нь хохирогчид хүчээр дарлагдсан буюу бие махбодийн хувьд хүчирхийлэлд өртсөн, хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутаах, гүтгэх, худал хуурмаг мэдээ сэлт тараах зэрэг хэлбэрээр илэрдэг, хохирогчийн хууль бус ажиллагааны үр дүнд гэмт этгээдийн санаа сэтгэл гэнэт хүчтэй цочирч, түргэн зуур хийсэн хариу үйлдлийн улмаас хохирогч амиа алдсан байх, хохирогчийн хууль бус халдлагын улмаас өөрт нь болон түүний ойр дотнынх нь хүмүүст хүнд хор уршиг учирсан, эсхүл учирч болох байсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд заасан хүнийг санаатай алах гэмт хэргээс ялгагдаж байдаг.

 Санаа сэтгэл хүчтэй цочрон, давчдах байдлын урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс нэг удаагийн төдийгүй байнгын /давтагдах/ шинжтэй хүч хэрэглэн дарамтлах, хүндээр доромжлох хууль бус үйлдлийн хариу болж үүссэн, цочрон давчдах шууд шалтгаан нь хохирогчийн хууль бус үйлдэлтэй холбоотой, хүлээгдээгүй нөхцөл байдалд үүсэж, түргэн зуур болдог онцлогтойгоос гадна гэм буруугийн санаатай хэлбэр нь шууд болон шууд бус аль ч хэлбэрээр илэрч болно.

 Түүнчлэн, хохирогчийн байнгын шинжтэй хууль бус, ёс суртахуунгүй үйлдлүүд нь гэмт этгээдийн хувьд удаан хугацааны сэтгэлзүйн эмгэгт байдлыг үүсгэж, тийм нөхцөл байдалд орсон шүүгдэгчийн сэтгэл зүйн ачаалал аажмаар нэмэгдсээр, эцэстээ сэтгэл зүйн тэсрэлт явагдан, сэтгэл санааны хүчтэй цочролд орж, улмаар хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэхэд хүргэдэг онцлогтой байдаг.

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийг үгүйсгэхдээ, “... өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй” болсныг ойлгоно гэж тайлбарлан хуулийг буруу ойлгож хэрэглэсэн байна.

Жишээ 2. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн ... тээврийн хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэсэн заалтыг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.06.06-ны өдрийн 1 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.07.21-ний өдрийн 471 дүгээр магадлалтай, УДШ-ийн 2016.10.05-ны өдрийн 252 дугаар тогтоолтой Э.Х-д холбогдох эрүүгийн хэрэг.

Хэргийн товч утга:

Э.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан “Хүчиндэх” гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн шийдвэрлэсэн байдал

Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-ээс 18.000.000 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх: Шийтгэх тогтоолын заалтыг “Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Э.Х-ээс 8.400.000 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 Хяналтын шатны шүүх: Шийтгэх тогтоол, магадлалын “Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Э.Х-ээс 8.400.000 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай” гэсэн заалтуудыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Үндэслэл нь:

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасан “... гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн ... тээврийн хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэсэн заалтыг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгсэл гэдэгт: “гэмт этгээд тухайн тээврийн хэрэгслийг ашиглан учрах хор аюул, хөнөөлийг нэмэгдүүлэх, хохирогчийн эсэргүүцлийг няцаах, учрах саадыг арилгах, гэмт үйлдлээ түргэтгэх, хөнгөвчлөх, олж авсан эд зүйлээ зөөж тээвэрлэх, хэргийн газраас зугтах зорилгоор ашигласан байхыг” ойлгоно.

Шүүгдэгч Э.Хр нь хүчингийн гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгслийг дээр дурьдсан зорилгоор ашиглаагүй тул тухайн тээврийн хэрэгслийг “гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн” гэх хууль зүйн ойлголтод хамааруулж ойлгохгүй бөгөөд тээврийн хэрэгслийн бүхээгийг гэмт хэрэг үйлдэгдсэн газар гэж ойлговол зохино.

            Жишээ 3. Өршөөлийн хуулийг буруу хэрэглэсэн.

 Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.10.29-ний өдрийн 117 дугаар шийтгэх тогтоол, Говьсүмбэр, Дорноговь аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015.12.02-ны өдрийн 97 дугаар магадлалтай, УДШ-ийн 2016.01.22-ны өдрийн 16 дугаар тогтоолтой Г.Т, Ч.И нарт холбогдох эрүүгийн хэрэг.

Хэргийн товч утга:

Г.Т, Ч.И нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн шийдвэрлэсэн байдал:

Анхан шатны шүүх: Г.Т, Ч.И нарт Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сар хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Ч.И, Г.Т нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх: Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар Ч.И, Г.Т нарт Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 Хяналтын шатны шүүх: Шийтгэх тогтоол, магадлалд “Анхны  ардчилсан  сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Ч.И, Г.Т нарт Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 1 сар хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг өршөөн хэлтрүүлж, шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг хүчингүй болгосугай” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.  Үндэслэл нь:

Өршөөл үзүүлэх тухай хуулиар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ял эдэлж байгаа ялтанг ял эдлэхээс чөлөөлөх асуудлыг зохицуулсан бөгөөд харин оногдуулсан ялыг хүчингүй болгох талаар хуульчлаагүй тул давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын холбогдсон хэргийг биш оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэх асуудлыг шийдвэрлэх ёстой байсан байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэх ёстой атал хуулийн хүчин төгөлдөр болоогүй шийтгэх тогтоолыг хүчинтэй мэтээр тооцож, оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацааг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Жишээ 2.  Хууль зүйн үндэслэлгүйгээр ялыг хүндрүүлсэн

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.26-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.09.22-ны өдрийн 614 дүгээр магадлалтай, УДШ-ийн 2016.11.22-ны өдрийн 291 дугаар тогтоолтой Т.Л-д холбогдох эрүүгийн хэрэг.

Хэргийн товч утга:

Т.Л нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12-т заасан “Танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн шийдвэрлэсэн байдал:

Анхан шатны шүүх: Т.Л-д Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12-т зааснаар 17 жил хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх: Шийтгэх тогтоолд “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Лхагвасүрэнгийн эдлэх ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” гэсэн өөрчөлт оруулж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүх:  Шийтгэх тогтоол, магадлалд “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Т.Л-д Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж”, “Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Л-д 13 жил хорих ял оногдуулж” гэсэн өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна. Үндэслэл нь:

Шүүгдэгч Т.Л нь өөрийн үеэл дүү Г.С-д “хөргөгчинд байсан хүний шар айраг битгий дур мэдэж аваад бай” гэж ах ёсны шаардлага тавихад амь хохирогч үг сөрж эсэргүүцэн маргалдаж, улмаар Т.Л-ийн толгой руу гараараа 2-3 удаа цохисоны улмаас шүүгдэгч нь хохирогчийг хутгалж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тухайн хэргийн цорын ганц гэрч, амь хохирогчийн төрсөн ах Г.Б-ийн мэдүүлгээр хөдөлбөргүй нотлогдсон үйл баримт тогтоогдсон байхад анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг хохирогчийн буруутай үйлдэл бус харин шүүгдэгч Т.Л нь амь хохирогчоос “шар айраг харамласан үл ялих зүйл” гэж үзэн танхайн сэдэлтээр бусдыг санаатай алсан” гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна.

Мөн “ ... хохирогчийг 3 удаа хутгалж, олон тооны шарх, гэмтэл үүсгэн өвтгөж зовоохдоо төрсөн ахынх нь дэргэд алж ахыг нь сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан” гэж Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-д заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-д заасан “онц хэрцгий арга” гэдэг хууль зүйн ойлголтыг тодорхойлохдоо хохирогчийн бие цогцост учирсан гэмтлийн шинж чанар, тоо зэрэг обьектив талыг харгалзан үзэхээс гадна гэмт этгээдийн гэмт хэрэг үйлдсэн санаа зорилго буюу гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талыг заавал анхаарах ёстой. 

Гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг урьдчилан ухамсарлаж, үр дагаврыг зориуд хүсч, санаатайгаар бий болгосон байдаг.

Тухайлбал, хохирогчийг удаан хугацаагаар зовоох, тарчлаах, тамлах зорилгоор олон тооны шарх, гэмтлийг зориудаар хүсч учруулсны улмаас хохирогч зовж шаналсан, тарчилсан, өвдөлтийн шоконд орсон үр дагаврыг бий болгосон үйл баримт тогтоогдсон тохиолдолд онц харгис аргаар үйлдэгдсэн гэж үзнэ.

Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед 3 удаа хутгалагдсан шарх тогтоогдсон нь гэмтлийн тоо, шинж чанарыг тогтоосон эмнэлзүйн дүгнэлт бөгөөд онц хэрцгий арга гэдэг нь эмнэлгийн ойлголтод хамаарахгүй онц харгис хэрцгий аргыг тодорхойлохгүй болно.

Үүнээс гадна гэмт этгээд хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэхдээ хохирогчийн төрөл садан, ойр дотны хүнийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгаж зовоох зорилгоор зориуд түүний дэргэд, нүдэн дээр нь гэмт үйлдлээ гүйцэтгэсэн зэрлэг балмад, онц жигшүүрт үйлдлийн улмаас сэтгэл зүйн гүнзгий хямралд орсон, сэтгэцийн өөрчлөлт, өвчтэй болсон зэрэг үр дагаврыг харгалзан “онц харгис хэрцгий арга” гэдгийг тодорхойлох учир хохирогчийн ойр дотны болон төрөл, садан хүний дэргэд санаатай алсан тохиолдол бүрийг “онц харгис хэрцгий аргаар үйлдэгдсэн” гэж хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Т.Л нь хохирогчийг онц ихээр зовоон тарчлаах зорилгоор зориуд 3 удаа хутгалж шарх, гэмтэл учруулсан үйлдлээ төрсөн ахынх нь дэргэд хэрэгжүүлж, сэтгэл санааны хувьд хүндээр шаналгаж зовоосон гэх субьектив санаа зорилгыг нотолсон баримт шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдоогүйн дээр хохирогч Г.Б-ийн “... дүүгээ хэрхэн хутгалж гэмтээсэн болохыг хараагүй, мэдээгүй” гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж няцаагдсан байна.

Мөн шүүх Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж болох хүний амь нас хохирсон байдлыг “хэзээ ч нөхөн төлж баршгүй хүнд хор уршиг” гэж ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, “гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалд үйлдсэн” гэж хуулиар тогтоогоогүй үндэслэлээр хорих ял эдлэх дэглэмийг чангаруулж хуулийг буруу хэрэглэсэн байна.

Хуулиар тогтоосон ял хүндрүүлэх нөхцөл байдал нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болж байгаа бол түүнийг ял оногдуулахдаа харгалзан үзэхгүй бөгөөд Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлд заагаагүй нөхцөл байдлыг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй болно.

Дөрөв. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн

буюу процессийн алдаа зөрчил

Хяналтын шатны шүүхээр анхан шатны тогтоол, магадлалыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр 21.6 хувь буюу 19 хэргийн тогтоол, магадлалыг хүчингүй болгосон байна.

Хэрэг хэлэлцэхэд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар, эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар энэ хуулийн шаардлагыг зөрчсөн бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн гэж үзнэ.

Анхан болон давж заалдах шатны тогтоол, магадлалыг дор дурдсан тохиолдолд заавал хүчингүй болгоно:

- яллах дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй,

- шүүх хууль бус бүрэлдэхүүнтэйгээр тогтоол гаргасан,

- хуульд зааснаар шүүгдэгчийг заавал байлцуулбал зохих байтал түүний оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн,

- хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг өмгөөлүүлэх бололцоогоор хангаагүй,

- зөвлөлдөх тасалгаанд болсон шүүгчдийн зөвлөлгөөний нууцыг задруулсан,

- тогтоолд шүүгчийн хэн нэг нь гарын үсэг зураагүй,

- хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл байгаагүй,

- хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулахдаа хуульд заасан хугацаа зөрчсөн, гүйцэд биш хийсэн,

- Сонсгосон ялыг өөрчилсөн буюу нэмсэн тохиолдолд яллагдагчийг байцаах, байцаалт явуулах тухай Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 204, 216 дугаар зүйлийг зөрчсөн  тохиолдолд тогтоол, магадлалыг хүчингүй болгоно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчсөн үндэслэлээр тогтоол, магадлалыг хүчингүй болгосон 19 хэргийг нарийвчлан үзвэл:

  • хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлаж ноцтой зөрчиж, хууль ёсны тогтоол гарахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар хуулийн шаардлага зөрчсөн 14 хэрэг, /Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 6 хэрэг, тогтоолын дугаар 51, 110, 160, 265, 288, 294, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2 хэрэг, тогтоолын дугаар 61, 143, Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 1 хэрэг, тогтоолын дугаар 302, Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 1 хэрэг, тогтоолын дугаар 201, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 1 хэрэг, тогтоолын дугаар 270, Өмнөговь, Дундговь, Төв аймгийн  эрүүгийн хэргийн ДЗШ шүүхийн 1 хэрэг, тогтоолын дугаар 18, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн ДЗШ шүүхийн шүүхийн 1 хэрэг, тогтоолын дугаар 213, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн ДЗШ шүүхийн 1 хэрэг, шүүхийн тогтоолын дугаар 247/,
  • хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл байгаагүй 1 хэрэг, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
  • шүүх хууль бус бүрэлдэхүүнтэйгээр тогтоол гаргасан 1 хэрэг,
  • ЭБШХ-ийн 246 дугаар зүйлд заасан шүүхэд хэрэг хянан хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдах заалтыг зөрчсөн 2 хэрэг,
  • Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээр тогтоогдоогүй байдал буюу үгүйсгэсэн нотлох баримтыг үндэслэж тогтоолд өөрчлөлт оруулсан 1 хэрэг байна.

Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар тогтоол, магадлал хүчингүй болгосон хэргүүдээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн дараах жишээг авч үзье.

Жишээ 1. Шүүх хуралдаанд гэрч, шинжээчийг оролцуулах хүсэлтийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг зөрчиж шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гэм буруугийн талаар урьдчилан дүгнэлт өгч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.01.29-ний өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.03.24-ний өдрийн 193 дугаар магадлалтай, УДШ-ийн 2016.04.27-ны өдрийн 110 дугаар тогтоолтой Б.Э-д холбогдох эрүүгийн хэрэг.

Хэргийн товч утга:

Б.Э нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж хоёр ба түүнээс дээш хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн шийдвэрлэсэн байдал:

Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасч, 7 жил хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Б.Э-д оногдуулсан нэмэгдэл болон үндсэн ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх: Шийтгэх тогтоолд “... иргэн П.Н, З.Б нарт 15.480.000 төгрөг олгосугай” гэснийг “хохирогч П.Н-д 7.740.000 төгрөг, хохирогч З.Б-д 7.740.000 төгрөг олгосугай” гэсэн өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүх:  Шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.Э-д холбогдох хэргийг өөр бүрэлдэхүүнтэйгээр дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Үндэслэл нь:

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э-д холбогдох хэргийг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэж талуудын гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүртэл хойшлуулсны дараа шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гэрч, шинжээч Н.Г нарыг оролцуулах хүсэлт гаргажээ.

Гэтэл шүүх хуралдаан даргалагч нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг зөрчиж дээрх хүсэлтийг хамтын зарчмаар бус ганцаараа хянан шийдвэрлэхдээ “... шинжээч Н.Г-ын  дүгнэлт эргэлзээтэй учир дахин хэд хэдэн удаа шинжилгээ хийлгэж, 7 хүний бүрэлдэхүүнтэй дүгнэлт гарсан. Хэрэгт авагдсан олон дүгнэлтээс Б.Э-ыг буруугүй гэсэн цорын ганц дүгнэлтийг гаргасан шинжээчийг шүүх хуралд оролцуулах тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэж шүүгдэгчийн гэм буруугийн талаар урьдчилан дүгнэлт өгч хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь “... шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.3 дахь заалтыг зөрчсөн бөгөөд энэхүү дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд шууд нөлөөлсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Мөн шүүх хуралдаанаар хэлэлцээгүй хүсэлтийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн мэтээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 250, 307 дугаар зүйлүүдийг баримтлан “захирамжид гомдол гаргах эрхгүй” гэж оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлажээ.  

Жишээ 2. Шүүх хуралдааны тэмдэглэлд ямар ял шийтгэл оногдуулах эсэхийг дурдаж бичээгүй, Өршөөлийн хуулийн буруу хэрэглэсэн

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.12.07-ны өдрийн 214 дүгээр шийтгэх тогтоол, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.01.20-ны өдрийн 08 дугаар магадлалтай, УДШ-ийн 2016.03.18-ны өдрийн 75 дугаар тогтоолтой С.О-д холбогдох эрүүгийн хэрэг.

Хэргийн товч утга:

С.О нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах”, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн шийдвэрлэсэн байдал:

Анхан шатны шүүх:  С.О-д Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял, Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 01 сар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар биечлэн эдлэх ялыг 2 жил 02 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх: Шийтгэх тогтоолд “Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад зааснаар С.О-г Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэсэн, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокурорын газраас С.О-г Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалт тус тус нэмж, өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүх:  Шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, С.О-д холбогдох хэргийг өөр бүрэлдэхүүнтэйгээр дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Үндэслэл нь:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 253 дугаар зүйлийн 253.9 дэх хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдээгүй шүүх хуралдааны ажиллагаа нотлох баримтын ач холбогдлоо алдана” гэж заажээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 214 дүгээр шүүх хуралдааны тэмдэглэлийн шийтгэх тогтоолыг уншин сонсгосон хэсэгт шүүгдэгч С.О-д Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ямар ял шийтгэл оногдуулах эсэхийг дурдаж бичээгүй атлаа шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт С.Од-г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял оногдуулж, уг ялаас 1 сарын баривчлах ялыг Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 01 сар хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар тогтоосныг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хууль 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж заасан байхад давж заалдах шатны шүүх дээрх хуулийн заалтыг зөрчиж, 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр С.О-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан дээрмийн гэмт хэргийг өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгож хуулийг буруу хэрэглэсэн байна.

Жишээ 3. Эзэн нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр багийн Засаг даргыг Иргэний нэхэмжлэгч буюу байцаан шийтгэх ажиллагааны оролцогчоор буруу тогтоосон.

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.06.24-ний өдрийн 218 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.09.22-ны өдрийн 30 дугаар магадлалтай, УДШ-ийн 2016.11.04-ний өдрийн А.Э нарын 5 хүнд холбогдох эрүүгийн хэрэг.

Хэргийн товч утга: А.Э нь Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-д заасан “Насанд хүрээгүй хүнийг хүчиндэх”, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг бүлэглэж давтан үйлдлээр хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан”, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах” гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн шийдвэрлэсэн байдал:

Анхан шатны шүүх: ... А.Э-д Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-д зааснаар 5 жил 3 сар хорих ял, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар хорих ял оногдуулж, биечлэн эдлэх ялыг 5 жил 3 сар хорих ялаар тогтоож ... шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх: Шийтгэх тогтоолд ... шүүгдэгчдийн цагдан хоригдсон хугацаанд өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүх:  Шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж шийдвэрлэжээ.

Үндэслэл нь:

Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь материаллаг буюу бодитой хор уршиг шаарддаг гэмт хэрэг гэтэл мөрдөн байцаалтаар шүүгдэгч А.Э-гийн 2014, 2015 оны намар Хэнтий аймгийн Биндэр сум болон Уйлантын зоо, Харз гэх газраас хулгайлсан гэх хонгор халзан үрээ, хонгор морь, шар халзан болон саарал морины жинхэнэ эзэн нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр Хэнтий аймгийн Биндэр сумын 1 дүгээр багийн засаг дарга Д.О-г иргэний нэхэмжлэгч буюу байцаан шийтгэх ажиллагааны оролцогчоор тогтоож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байна. 

Иргэний нэхэмжлэгч гэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирол хүлээсэн, түүнийгээ нөхөн төлүүлэхээр шаардаж байгаа иргэнийг хэлнэ.

Гэтэл шүүгдэгч А.Э нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас иргэн Д.О-гын эд хөрөнгөд хохирол учирсан гэх үйл баримт мөрдөн байцаалтаар тогтоогдоогүйн дээр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдээгүй болно.

Энэ нь мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэт биш хийж, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг тогтоож чадаагүй гэх үндэслэлд хамаарна.

Тав. Дүгнэлт

Эрүүгийн танхимын шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн 337 хэргээс 49.9 хувь буюу 168 хэргийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, 24 хувь буюу 81 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 26.1 хувь буюу 88 хэргийн тогтоол, магадлалыг хүчингүй шийдвэрлэсэн байна.

Өмнөх онтой харьцуулахад тогтоол, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн хэрэг 12.5 хувь, тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан хэрэг 28.3 хувиар тус тус буурсан байна. Харин тогтоол, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн хэрэг 12.8 хувиар өсжээ.

Хяналтын шатны шүүхийн 2016 онд хянан шийдвэрлэсэн нийт хэргийг гэмт хэргийн төрлөөр нь харвал хүнийг санаатай алах гэмт хэрэг 17.5 хувь, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг 11.3 хувь, танхайн гэмт хэрэг 8.6 хувь, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 6.2 хувь, дээрмийн гэмт хэрэг 5 хувь, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг 5.3 хувийг тус тус эзэлж байна.

Хяналтын шатны шүүхийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан,  хүчингүй болгож шийдвэрлэсэн хэргүүдээс харахад:

  • Гэм буруугийн хэлбэрийг буруу тогтоосон,
  • Өршөөлийн хуулийг буруу хэрэглэсэн,
  • Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардлыг буруу тогтоосон, Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийг буруу хэрэглэсэн,
  • Ял оногдуулахдаа хуульд заагаагүй хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг үндэслэх, ялын хэмжээг буруу тогтоосон,
  • хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлаж ноцтой зөрчиж, хууль ёсны тогтоол гарахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар хуулийн шаардлага зөрчсөн,
  • хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхигдуулсан, гүйцэд биш,
  • дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байна.

Иймд хууль хэрэглээний болон процессийн алдаа зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байна. Үүнд:

1.  Шүүхийн алдаа зөрчил  гарахад нөлөөлж байгаа объектив, субъектив шалтгаан нөхцлийг судлах, шүүхийн алдаа гэсэн үзэгдэлд хууль зүйн үнэлэлт өгөх, цаашид гүнзгийрүүлэн судлах шаардлагатай байна.

2.  Улсын Дээд шүүхээс шүүхийн хууль хэрэглээний практикийг анхан, давж заалах болон хяналтын шатны түвшинд судалж, нэгдсэн практик тогтоох, Дээд шүүхээс хууль хэрэглэх явцад шүүхийн прецедент тогтоож хэвшүүлэх нь тулгамдсан асуудлын нэг болоод байна.

3.  Эрүүгийн хууль тогтоомжийг буруу хэрэглэх асуудлыг судалсан судалгаанд үндэслэн шүүгч нарын дунд хууль хэрэглээний онол практик, хууль тогтоомжийн хэрэглээг сайжруулах, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлэх, шинжлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зэрэг чиглэлээр сургалтын агуулга, стандартыг боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй юм.

 

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ

ПРАКТИК СУДЛАЛЫН ХЭЛТЭС