2017 оны 04 сарын 04

 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний

хэргийн шүүх хуралдаанаар 2016 онд хянагдсан хэргийн

судалгаа, цаашид анхаарах зарим асуудал /тойм/

 

2017.02.20                                                                                                                                                                                                                     Улаанбаатар хот  

Нэг. Судалгаанд хамрагдсан хэргийн тоон үзүүлэлтийн талаар.

2016 онд улсын хэмжээнд анхан шатны журмаар нийт 64030 нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авснаас 72.1 хувь буюу 46173 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн ба үүнээс 7.5 хувь буюу 3475 хэрэгт давж заалдах журмаар, 3.3 хувь буюу 1515 хэрэгт хяналтын журмаар тус тус гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн 3108 хэргийн 48.7 хувь буюу 1515 хэргийн оролцогчид хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан байна.

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим 2015 онд 1208 хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн, үүнээс хяналтын журмаар гаргасан гомдлоор 1155 хэрэг, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтээр 53 хэргийг шийдвэрлэсэн байна. 2016 онд нийт 1524 хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн, үүнээс хяналтын журмаар гаргасан гомдлоор 1469 хэрэг, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтээр 55 хэрэг байгаа нь өмнөх оноос 316 хэрэг буюу 26.1 хувиар өссөн дүнтэй байна.

2016 онд Иргэний хэргийн танхим хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн 1469 хэргийн 53.9 хувь буюу 793 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээн, гомдлыг хангахгүй орхисон, 20.6 хувь буюу 303 хэргийн шийдвэр, магадлалд нэмэлт өөрчлөлт оруулсан, 10.7 хувь буюу 158 хэргийн магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчилсөн, 0.4 хувь буюу 6 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, 2.1 хувь буюу 32 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосон, 12 хувь буюу 177 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд тус тус буцаажээ.

 

 

      Шийдвэрлэсэн байдал

        2015

      2016

     Зөрүү

Хэрэг

Хувь

Хэрэг

Хувь

Хэрэг

Хувь

1

Шийдвэр, магадлал хэвээр

643

55.7

793

53.9

+150

-1.8

2

Шийдвэр, магадлалд нэмэлт өөрчлөлт

250

21.7

303

20.6

+53

-1.1

3

Шийдвэр, магадлал, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчилсөн

 

123

 

10.6

  158

 

10.7

 

+35

 

+0.1

4

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон

 

36

 

3.1

  38

 

2.6

 

+2

 

-0.5

5

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан

103

8.9

177

 12

+74

+3.1

 

6

 

Нийт

1155

 

1469

 

 

 

 

2015 онд хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 1155 хэргээс 643 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн бол 2016 онд хяналтын шатны шүүх хуралдаанаар 1469 хэргээс 793 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээжээ. Энэ нь өмнөх оныхтой харьцуулбал 1.8 хувиар буурсан үзүүлэлт гарч байна.  

Харин 2015 онд хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 1155 хэргээс 103 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан бол 2016 онд 1469 хэргээс 177 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байгаа нь өмнөх оныхтой харьцуулбал 3.1 хувиар өссөн байна.

    Шүүхээр хянан шийдвэрлэсэн хэргийн маргааны төрлийг харьцуулбал

Маргааны төрөл

2015

2016

Зөрүү

Хэрэг

Хувь

Хэрэг

Хувь

Хэрэг

Хувь

1

Иргэний хуулиар

20805

51.1

24826

53.8

+4021

+2.7

2

ИХШХШтХ

11532

28.3

11942

25.9

+410

 +2.4

3

Гэр бүлийн хуулиар

4539

11.2

4674

10.1

+135

+1.1

4

Хөдөлмөрийн хуулиар

1487

3.7

2220

4.8

+733

+1.1

5

Бусад хуулиар

2311

5.7

2511

5.4

+200

  -0.3

 

 

40674

 

46173

 

 

 

Дээрх судалгаанаас үзэхэд 2016 онд Иргэний хуулиар хянан шийдвэрлэсэн хэрэг өмнөх оныхоос 2.7 хувиар, Хөдөлмөрийн хууль болон гэр бүлийн хуулиар хянан шийдвэрлэсэн хэрэгт тус тус 1.1 хувиар өсч, бусад хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 0,3 хувиар буурсан байна.

Хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалыг хэвээр

үлдээж шийдвэрлэсэн хэргийн талаар:

/Судалгааг хүснэгтээр үзүүлэв./

         793 хэрэг                                                                                                               Хүснэгт 1.

Д/д

Шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн

Эрх зүйн төрлөөр

Тоо

Эзлэх хувь

1

Гэм хорын хохирол

32

      4%

2

Хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулах

14

      1.8%

3

Өвлөх

2

       0.2%

4

Гэрлэлт

15

       1.9%

5

Хүүхдийн тэтгэлэг

5

       0.6%

6

Ажлаас буруу шилжүүлсэн

2

       0.2%

7

Ажлаас үндэслэлгүй халагдсан

153

       19.3%

8

Цалин, хөлс

38

       4.8%

9

Компаний хувь нийлүүлсэн хөрөнгө, компаний хувьцаа, бусад үнэт цаасны маргаан

4

       0.5%

10

Нийгмийн даатгал

2

       0.2%

11

Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан

26

       3.3%

12

Үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаа

31

       3.9%

13

Татвар

8

       1%

14

Худалдах-худалдан авах гэрээ

87

       10.2%

15

Бэлэглэлийн гэрээ

5

       0.6%

16

Банкны зээлийн гэрээ

28

       3.5%

17

Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээлийн гэрээ

23

       2.9%

18

Бусад зээл

99

       12.5%

19

Эд хөрөнгө хөлслөх гэрээ

1

       0.1%

20

Түрээсийн гэрээ

15

       1.9%

21

Санхүүгийн түрээсийн гэрээ

2

       0.2%

22

Ажил гүйцэтгэх гэрээ

59

       7.4%

23

Хөслөөр ажиллах гэрээ

7

       0.9%

24

Даалгаврын гэрээ

2

       0.2%

25

Хууль ёсны эзэмшигч, өмчлөгчтэй холбоотой маргаан

23

       2.9%

26

Хамтран ажиллах

7

       0.9%

27

Үндэслэлгүй хөрөнгөжих

18

       2.7%

28

Бусад

85

       10.7%

Нийт

793

       100%

Хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалд өөрчлөлт

оруулж шийдвэрлэсэн хэргийн талаар:

/ Судалгааг хүснэгтээр үзүүлэв./

       Нийт хэрэг 303                                                                                                      Хүснэгт 2.

Д/д

Шийдвэр, магадлалд өөрчлөлт

Эрх зүйн төрлөөр

Тоо

Эзлэх хувь

1

Гэм хорын хохирол

27

8.9%

2

Ажлаас үндэслэлгүй халагдсан

33

10.9%

3

Цалин, хөлс

14

4.6%

4

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль

           10

3.3%

5

Татвар

1

0.3%

6

Худалдах-худалдан авах

40

13.2% 

7

Банкны зээл

15

 4.9%

8

Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл

13

 4.2%

9

Бусад зээл

38

12.5%

10

Эд хөрөнгө хөлслөх

2

0.7%

11

Хууль ёсны эзэмшигч, өмчлөгчтэй холбоотой

6

2%

12

Арилжааны гэрээ

1

 0.3%

13

Ажил гүйцэтгэх

21

6.9%

14

Гэрээнээс татгалзах

4

1.3%

15

 Үүргийн зөрчил

4

1.3%

16

Үндэслэлгүй хөрөнгөжих

15

 4.9%

17

Даалгаврын гэрээ

2

0.7% 

18

Хөлсөөр ажиллах, хамтран ажиллах гэрээ

4

1.3%

19

Түрээсийн гэрээ

10

3.3%

20

Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой өөрчлөлт

12

3.9%

21

Хүчин төгөлдөр бус хэлцэлтэй холбоотой өөрчлөлт

6

2%

22

Эд хөрөнгийн доголдолтой холбоотой

2

0.7%

23

Бусад

23

 7.6%

Нийт

303

 100%

Хяналтын шатны шүүхээс магадлалыг хүчингүй болгож,

шийдвэрийг хэвээр үлдээсэн хэргийн талаар:

         / Судалгааг хүснэгтээр үзүүлэв./

87 хэрэг                                                                                                                      хүснэгт-3      

Д/д

Магадлалыг хүчингүй болгосон үндэслэлүүд

Тоо

Эзлэх хувь

1

Хэргийн нотлох баримт үнэлэх журам зөрчсөн, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй

23

 26.4%

2

Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуульд нийцээгүй

35

 40.2%

3

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон нь буруу

14

16.1%

4

Хуульд нийцүүлсэн дүгнэлт хийгээгүй

15

 17.2

 

Бүгд хэрэг /хувь/

87

100%

Хяналтын шатны шүүхээс магадлалыг хүчингүй болгож,

шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн хэргийн талаар:

/ Судалгааг хүснэгтээр үзүүлэв./

          71 хэрэг                                                                                                            Хүснэгт-4      

Д/д

Магадлалыг хүчингүй болгосон үндэслэлүүд

Тоо

Эзлэх хувь

1

Хэргийн нотлох баримтыг буруу үнэлсэн

6

 8.4%

2

Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй

14

 19.7%

3

Анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн боловч үндэслэлийг магадлалд заагаагүй

2

 2.7%

4

Нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй

8

 11.6%

5

Магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. 

27

 38%

6

Үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй

14

 19.6%

 

Бүгд хэрэг /хувь/

71

100%

Хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэл болон хэргийг хэрэгсэхгүй болгож

шийдвэрлэсэн хэргийн судалгаа

                                         /Судалгааг хүснэгтээр үзүүлэв./

  /38 хэрэг/                                                                                                                       Хүснэгт-5

Д/д

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэл,

         хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл

Тоо

Эзлэх хувь

1

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлоогүй, үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан гэсэн үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон,

32

84.2%

2

ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.4-д зааснаар шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосон

6

15.8%

Хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан хэргийн судалгаа

/Судалгааг хүснэгтээр үзүүлэв/.

   /нийт 177 хэрэг/                                                                                                            Хүснэгт- 6

 

        

                 Гарсан алдаа зөрчлүүд

Нийт хэргийн тоо

Эзлэх хувь

 
 

Шийдвэр магадлалыг хүчингүй болгосон үндэслэлүүд

 

1

Нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байснаас эрх зүйн харилцаа тодорхой бус болсон, улмаар нотлох баримтын бодит үндэслэл тогтоогдоогүй, талуудын мэтгэлцэх эрх бүрэн хэрэгжээгүй. /ИХШХШТХ-ийн 6, 61, 62, 65, 66, 67/

37

21%

 

 

2

Хэргийн оролцогчийн эрх зүйн байдал тодорхойгүй, зохигчдод эрх үүргийг тайлбарлан таниулаагүй, нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийг гардуулаагүй, хэргийн материалтай танилцуулаагүй, шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу хүргүүлээгүйгээс мэтгэлцэх эрхээр хангагдаагүй, /ИХШХШТХ-ийн 6, 25, 73, 76, 77,/

21

11.9%

 

 

3

Гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн /ИХШХШТХ-ийн 29/

2

1.1%

 

 

4

Нотлох баримт гаргах, цуглуулах, бүрдүүлэх,  түүнийг үнэлэх журам зөрчсөн, /ИХШХШТХ-ийн 37, 40/

48

27.1%

 

 

5

Нотлох баримт цуглуулах журмыг зөрчсөн,

хэргийн оролцогчдын нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах тухай хүсэлт зөрчигдсөн /ИХШХШТХ-ийн 38.6, 38.9, 44, 47, 48/

22

12.4%

 

 

6

Эрх зүйн харилцаа тодорхой бус /Эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, хууль буруу хэрэглэсэн, нотлох баримт үнэлэх журам зөрчигдсөн/

30

17%

 

 

7

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан бусад зөрчил

17

9.6%

 

 

 

Нийт

177

100%

 

Хяналтын журмаар хянан хэлэлцэж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн 215 хэргийн 82.3 хувь буюу 177 хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан бол 17.7 хувь буюу 38 нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167, 168 дугаар зүйлд заасан үндэслэлүүд тогтоогдоогүй байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон, өөрчлөлт оруулсныг хуульд нийцээгүй гэж үзнэ. Дээрх судалгаанаас үзэхэд давж заалдах шатны шүүхийн бүгд 158 магадлал дангаар хүчингүй болсон, үүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж шийдвэрийг хүчингүй болгосон нь буруу гэсэн үндэслэлээр 10.2 хувь буюу 16 магадлал, нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журам зөрчсөн гэсэн үндэслэлээр 23.4 хувь буюу 37 магадлал, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хууль хэрэглээний алдаа гаргасан гэсэн үндэслэлээр 66.4 хувь буюу 105 магадлал тус тус хүчингүй болсон байна.

Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гарч буй зарим зөрчил, цаашид анхаарах асуудал

            2.1. Хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан хэргийн тухайд:

2015 онд 1155 хэргээс 103 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна. 2016 онд 1469 хэргээс 177 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байгаа нь өмнөх оныхтой харьцуулбал 3.1 хувиар өссөн байх бөгөөд хүчингүй болсон үндэслэлээр нь авч үзвэл:

- Нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байснаас эрх зүйн харилцаа тодорхой бус болсон, улмаар нотлох баримтын бодит үндэслэл тогтоогдоогүй, талуудын мэтгэлцэх эрх бүрэн хэрэгжээгүй гэсэн үндэслэлээр 37 хэрэг буюу 21 хувь /ИХШХШТХ-ийн 6, 61, 62, 65, 66, 67/

-Хэргийн оролцогчийн эрх зүйн байдал тодорхойгүй, зохигчдод эрх үүргийг тайлбарлан таниулаагүй, нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийг гардуулаагүй, хэргийн материалтай танилцуулаагүй, шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу хүргүүлээгүйгээс мэтгэлцэх эрхээр хангагдаагүй гэж 21 хэрэг буюу 11.9 хувь /ИХШХШТХ-ийн 6, 25, 73, 76, 77/

- Гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн байх тул 2 хэрэг, 1.1 хувь / ИХШХШТХ-ийн 29/

- Нотлох баримт гаргах, цуглуулах, бүрдүүлэх, түүнийг үнэлэх журам зөрчсөн гэж 48 хэрэг буюу 27.1 хувь / ИХШХШТХ-ийн 37, 40/

- Нотлох баримт цуглуулах журмыг зөрчсөн, хэргийн оролцогчдын нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах тухай хүсэлт зөрчигдсөн 22 хэрэг нь 12.4 хувь /ИХШХШТХ-ийн 38.6, 38.9, 44, 47, 48/

- Эрх зүйн харилцаа тодорхой бус буюу эрх зүйн харилцааг буруу тодорхойлсноос хууль буруу хэрэглэсэн, нотлох баримт үнэлэх журам зөрчигдсөн үндэслэлээр 30 хэрэг буюу 17 хувь

- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан бусад зөрчилд 17 хэрэг буюу 9.6 хувьтай байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчих нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар хэргийн оролцогчоос хяналтын гомдол гаргах үндэслэлийн нэг юм.

Хяналтын шатны шүүхээс 2016 онд анхан болон давж заалдах шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгосон хэргээс анхаарах асуудлыг тодруулах зорилгоор зарим тохиолдлыг тоймлон үзвэл:    

А/ Хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзсэн этгээд эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргаснаар шүүхээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлдэг. Нэхэмжлэлийн шаардлага нь тухайн этгээдийн зөрчигдсөн эрхэд хамааралтай бөгөөд нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж буйгаа илэрхийлдэг бол нэхэмжлэлийн үндэслэл нь тухайн шаардлагынх нь боломж нөхцөл буюу ямар үйл баримтаар нөхцөлдөж буйг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагад тухайн этгээд өөрийнхөө ямар эрх, юуны улмаас, хэрхэн зөрчигдөж байгааг болон шаардлагынхаа үндэслэлийг тодорхой тусгасан байх ёстой. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой, ойлгомжтой байх нь маргааны эрх зүйн харилцааг зөв тогтоох, улмаар хууль зүйн бодит үндэслэлтэй нотлох баримт бүрдэх нөхцөл болно.

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд тулгуурлан шийдвэрлэх гэж буй хэрэг маргааны эрх зүйн харилцааны төрлийг тодорхойлох бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангах хамгийн анхдагч нөхцөл нь болдог. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус эсхүл ойлгомжгүй байгаа тохиолдолд шүүх материаллаг эрх зүйн ямар харилцаанаас үүдэлтэй маргаан болохыг тодорхойлох, хэрэглэгдэх хууль, түүний хэм хэмжээг зөв олж тайлбарлах боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байхад анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх нь хяналтын шатны шүүхээс “... маргааны талаар талуудын мэтгэлцэх эрх бүрэн бодитойгоор хэрэгжээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хууль зүйн бодит үндэслэл тогтоогдоогүй, шүүхийн шийдвэр, магадлал хуулийн үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй”  гэж  дүгнэн, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаадаг.

Шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэх боловч иргэний хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус тохиолдолд нэхэмжлэгчээс “хэнд холбогдуулан юу хүсэж байгааг нь” тодруулах нь шүүх хөндлөнгийн байх зарчимд нөлөөлөхгүй. Харин ч нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүйг анхаарвал зохино. Тухайлбал,

Иргэн Г.Э-ийн “Хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, 4 500 000 төгрөг гаргуулах” тухай хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 04593 дугаар шийдвэрээр хоёр хүүхдийг нэхэмжлэгчийн асрамжид үлдээж, тэтгэлгийг хариуцагчаас гаргуулан, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.С-аас 4 500 000 төгрөг гаргуулан Г.Э-д олгосныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1410 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагаас 1 990 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Хяналтын шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 01260 дугаар тогтоолоор дээрх шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа “... хамтын амьдралтай байснаа тогтоолгох гэж буй нь тодорхой бус байхад шүүх тодруулаагүй, уг шаардлагыг үндэслэл гэж үзэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, шаардлагыг шийдвэрлээгүй.., машин болон хашаа байшинг дундаа хамтран эсхүл хэсгээр өмчилдөг нь тодорхой бус, нэхэмжлэгч дээрх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг эсхүл худалдан авахад зориулж өгсөн мөнгөө шаардсан нь мөн тодорхой бус байгааг шүүх тодруулаагүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бусаас гадна шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй” гэж дүгнэжээ. 

Түүнчлэн, хөдөлмөрийн эрх зүйн маргаанд нэхэмжлэгч чухам ямар ажлын байранд эгүүлэн тогтоолгох гэж буй нь ойлгомжгүй, түүнчлэн ажлаас халагдах үедээ ямар ажил, албан тушаал дээр ажиллаж байсан нь тодорхойгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Жишээ нь:

Иргэн Р.Л-ийн “Ажилд эгүүлэн тогтоолгох” тухай хэргийг Говь-Алтай аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 409 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг, Говь-Алтай, Завхан аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 5 дугаар магадлалаар дээрх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.  

Хяналтын шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 00354 дүгээр тогтоолоор дээрх шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа “...нэхэмжлэгч ажлаас халагдах үедээ ямар ажил хийж байсан нь тогтоогдоогүй байхад ... өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай.. нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй, шүүх маргааны талаар гомдол гаргах хугацааны тухайд дүгнэлт хийгээгүй...” гэж дүгнэжээ.

Б/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хэргийн зохигч гэдэгт нэхэмжлэгч, хариуцагч, хуульд заасны дагуу тэдгээртэй эрх зүйн хувьд ижил эрх, үүрэгтэйгээр хэрэгт оролцож байгаа этгээдийг хэлэх бөгөөд нэхэмжлэгч гэгдэж буй этгээд нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх, тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа хэнд холбогдуулж гаргасан нь тодорхой бус байх нь шийдвэр, магадлалыг хүчингүй болох үндэслэл болно. Жишээлбэл,

Иргэн Н.Э-ийн “15337000 төгрөг гаргуулах” тухай хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 00451 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг, Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 00023 дугаар магадлалаар дээрх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.  

Хяналтын шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 00470 дугаар  тогтоолоор шүүхийн дээрх шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа “...зээлийн гэрээнд нэхэмжлэх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, ИХШХШТХ-ийн 28 дугаар зүйлд заасан ажиллагааг хийх боломжтой байсан” гэж дүгнэжээ.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр оролцож буй өмгөөлөгчид нэхэмжлэгчийг төлөөлөх эрх олгогдоогүй байхад “өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан” татгалзлыг шүүх баталсан байгааг анхаарах нь зүйтэй.  

В/ Зохигчдод эрх үүргийг тайлбарлан таниулаагүй, нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийг гардуулаагүй, хэргийн материалтай танилцуулаагүй, шүүх хуралдааны товыг хүргүүлээгүйгээс мэтгэлцэх эрхээр хангагдаагүй байх нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэл болдог.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан шүүгч нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдсан гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд зааснаар иргэний хэрэг үүсгэнэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулиар тогтоосон журмын дагуу талуудын санаачилгаар явагдах боловч уг маргаантай хэргийг хянан шийдвэрлэх гэж буй шүүгч, хэргийн оролцогчдыг эрх, үүргээ хэрэгжүүлж мэтгэлцэх боломжоор хангахын тулд хуульд заасан зайлшгүй хийгдэх ажиллагааны нэг болох хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэг, үр дагаврыг тайлбарлан таниулах нь шүүхийн үүрэг юм. 

Шүүгч энэхүү ажиллагааг хэрхэн үр дүнтэй явуулснаас шалтгаалан талуудын мэтгэлцээн хуульд заасны дагуу явагдах, хууль зүйн үндэслэл бүхий нотлох баримт бүрдүүлж цуглуулах, улмаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байдаг. Эрх үүргийг огт тайлбарлаагүй гэсэн тохиолдол гараагүй ч “тайлбар” нь учир дутагдалтай байх тохиолдол байгааг анхаарах нь зүйтэй. Үүнийг тодорхой тохиолдлын хувьд үзвэл:

-Нэхэмжлэгч “Рүнгэ Пинкок Минарко” ХХК-ийн  “150  372 359 төгрөг гаргуулах” тухай хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 00932 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагаас 101602945 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 465 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.  

Хяналтын шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 00599 дүгээр  тогтоолоор дээрх шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа “...2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн буюу анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 5 сар гаруй хугацаанд явуулсан атлаа зохигчдын эрх, үүргийг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр танилцуулсан нь ...хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасныг зөрчсөн”  гэж дүгнэжээ. 

Заримт тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хувийн байдлыг шүүхээс анхаарах шаардлагатай байна. Тухайлбал, нэхэмжлэгч “Ц.С-ийн нэхэмжлэлтэй “хоёр хүүхдийн тэтгэлэг, дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах” тухай хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 7268 дугаар шийдвэрээр хоёр хүүхдийн асрамж, тэтгэлгийг тогтоож, хариуцагчаас 855 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 239 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа дундын хөрөнгөөс ногдох хэсгийг шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна.  

Хяналтын шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 00384 дүгээр тогтоолоор дээрх шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа “...хариуцагч сонсголын бэрхшээлтэй талаараа шүүхэд гаргасан тайлбартаа дурдсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо эдлэх эрх, хүлээх үүрэг болон бусад ажиллагааны талаар хариуцагчид хэлмэрчээр дамжуулан танилцуулах шаардлагатай эсэхийг тодруулж, энэ тухай баримтыг хэрэгт хавсаргасан тохиолдолд шүүх ...хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3, 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасан ажиллагааг зохих журмын дагуу хийсэн гэж үзнэ” гэж дүгнэжээ.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулах тохиолдолд төлөөлөгчид эрх, үүрэг тайлбарлаж өгөх нь шүүхийн үүрэг юм.

Г/ Гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэсэн үндэслэлээр шийдвэр, магадлал хүчингүй болсон тохиолдол цөөн боловч гарч байна. Үүнд, “Хүннү Эйр” ХХК нэхэмжлэлтэй эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 00662 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 622 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байна.  

Хяналтын шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 00707 дугаар тогтоолоор дээрх шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа “...бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдэд эрх, үүрэг тайлбарлаагүй, нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбарыг түүнд гардуулаагүй, гуравдагч этгээдийн шаардлагыг бусад зохигчдод гардуулах, тайлбар авах ажиллагаа хийгдээгүй... гэж. Түүнчлэн “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй гуравдагч этгээдүүдийн хоорондын шаардлагыг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг шийдвэрлэх зарчимтай зөрчилдсөн байна” гэж дүгнэжээ.

Д/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх буюу талуудын тэгш эрхийн зарчимд үндэслэн явагдах бөгөөд аливаа маргаан, түүнийг шүүхээр шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмын дагуу явагдах ёстой.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар өөрт нь үүрэг болгосон ажиллагаанаас бусдыг хэргийн оролцогчдын хүсэлтээр хуульд нийцүүлэн явуулах бөгөөд харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаачилгаараа оролцох нь шүүх хөндлөнгийн байх зарчимд нийцэхгүй.

Маргааны үйл явц талуудын санаачилгаар явагдах боловч энэхүү ажиллагаа нь хуулиар тогтоосон журмын дагуу явагдаж буй эсэхэд шүүгч хяналт тавьж, талууд шүүхийн өмнө эрх тэгш байх эрхийг хангаж, маргааныг хуульд нийцүүлэн шийдвэрлэх үүрэгтэй.

Е/ Нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах түүнийг үнэлэх талаарх хуульд заасан журам зөрчсөн, хэргийн оролцогчдын нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй гэсэн үндэслэлээр буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 40, 38.6, З8.9, 44, 47, 48 дугаар зүйлд заасныг зөрчсөнөөс 36 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Дээрх төрлийн алдаа зөрчлийг хяналтын шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргээс түүвэрлэн дурдвал:

  • нотлох баримт үнэлэх талаар хуулиар тогтоосон журам зөрчсөн буюу хэрэгт авагдаагүй, байхгүй баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй, шүүх хуралдаанаар хэлэлцсэн эсэх нь тодорхой бус, энэ талаар тэмдэглэлд тусгагдаагүй, нотлох баримтын хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр:

Жишээ нь: Иргэн В.Б-ын нэхэмжлэлтэй “...тамга, тэмдэг, гэрчилгээ гаргуулах, ...үйлдлийг таслан зогсоолгох” тухай хэргийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 00274 дүгээр шийдвэрээр үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаар магадлалаар шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулсан байна.

Хяналтын шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 00274 дүгээр тогтоолоор дээрх шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа “...нотлох баримтын эх хувийг шүүх хуралдааны явцад танилцуулаад буцаан хүргүүлсэн гэх боловч хуулбар хувь хэрэгт авагдаагүй нь... хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 118 дугаар зүйлийн 118.4, 116 дугаар зүйлийн 116.3-т нийцээгүй” гэж дүгнэжээ.

  • б.нотлох баримт цуглуулах журам зөрчсөн, нотлох баримт гаргуулах талаар зохигчдын хүсэлтийг шийдвэрлээгүй буюу хүсэлтийг хангахаас үндэслэлгүйгээр татгалзсан гэж:

“Өвөр бүүрэг” ХХК-ийн нэхэмжлэлтэй “...гэрээний үүрэгт 19 200 000 төгрөг гаргуулах” тухай хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 07892 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 588 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.  

Хяналтын шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн  00571 дүгээр  тогтоолоор дээрх шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа “...зохигч дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргаагүй байхад Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан үндэслэлийг дурдаж, хүсэлтийг хангахаас татгалзсан нь буруу ...хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан үүргээ биелүүлээгүй” гэж дүгнэжээ.

  • нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хэрэгт ач холбогдол бүхий баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4, 38 дугаар зүйлийн 38.6-д заасан шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт ирүүлэхийг холбогдох байгууллагад даалгасан захирамж гаргасан боловч уг захирамжийн заалт биелэгдээгүй, захирамжид заасан баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн, бичмэл нотлох баримт хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй байхад уг баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгожээ.  Жишээлбэл,

Нэхэмжлэгч Ж.Ж нарын “32 481 195 төгрөг гаргуулах” тухай хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 00201 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 400 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.  

Хяналтын шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 00468 дугаар тогтоолоор дээрх шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа “...нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн заалт биелэгдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн” гэсэн дүгнэлт хийжээ.

Ё/ Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шийдвэр, магадлал хүчингүй болох үндэслэл болсон тухайд:

Иргэн Г.О-ны нэхэмжлэлтэй “...талбайтай байшингийн өмчлөгчөөр тогтоолгох, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” тухай хэргийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 699 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна. Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 169 дүгээр магадлалаар шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулсан байна.

Хяналтын шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 00225 дугаар тогтоолоор дээрх шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа “...нэхэмжлэлд байхгүй шаардлага шийдвэрлэсэн, ...нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, маргааны зүйлийг зөв тодорхойлоогүйгээр талуудын хоорондох эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэж чадаагүй, Газрын тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн харилцаанд хамааруулах эсэхийг анхаарах” гэж дүгнэжээ.

Ж/ Бусад зөрчил:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаас бусад хэрэг, маргааныг анхан шатны шүүх 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэнэ. Гэм хорыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүх 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэхээр хуульд заасан байхад шүүгч дангаар хянан шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Тухайлбал, бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэх хэргийг дангаар шийдвэрлэх, шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн бүрэлдэхүүн шийдвэрийнхээс өөр байгаа тохиолдол гарахын зэрэгцээ шүүхийн шийдвэр, магадлалын уншиж сонсгосон хэсэг бичгээр гарахдаа өөр буюу зөрүүтэй бичигдсэн, анхан шатны шүүхийн шийдвэр гарах байтал “захирамж” гаргасан, шүүх бүрэлдэхүүн томилсон захирамжид заасан бүрэлдэхүүн шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн бүрэлдэхүүн зөрүүтэй байсан гэсэн үндэслэлүүдийг бусад зөрчилд хамааруулан үзлээ. 

З/ Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн хэргийн хувьд:

Хяналтын шатны шүүхээс нийт 87 хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

-хэргийн нотлох баримт үнэлэх журам зөрчсөн, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж 23 хэрэг буюу 26.4 хувь,

-хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуульд нийцээгүй гэж 35 хэрэг буюу 40.2 хувь,

-хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон нь буруу гэж 14 хэрэг буюу 16.1 хувь,

-хуульд нийцүүлсэн дүгнэлт хийгээгүй гэсэн үндэслэлээр 15 хэрэг буюу 17.2 хувь эзэлж байна.

И/ 2016 онд хяналтын шатны шүүхэд хянагдсан нийт хэргийн 0.4 хувь буюу 6 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, 2.1 хувь буюу 32 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосон статистик үзүүлэлт гарчээ.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд гарч буй алдаа зөрчлийн тойм гаргах хүрээнд 2016 онд шүүхийн шийдвэр, магадлал хүчингүй болсон үндэслэлүүд дотор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “шинжээчийн дүгнэлт” хуульд заасан журмаар гараагүй гэсэн үндэслэл илүү түгээмэл байгаа тул цаашид анхаарах хэрэгтэй. Үүнд:
  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд тусгайлан заасан шинжээчийн дүгнэлттэй холбоотой зохицуулалтыг шүүх зөв хэрэглэх,
  • шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан журмын дагуу гаргуулах,
  • зохигчдоос гаргасан шинжээч томилуулах тухай хүсэлтийн агуулгыг зөв тодорхойлсны үндсэн дээр хүсэлтийг хангах эсэхээ шийдвэрлэх
  • шинжээчид тавих асуулт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, ойлгомжтой, салаа утгагүй байх
  • шинжээчдийн бүрэлдэхүүн томилсон нэрс, шинжилгээ хийсэн шинжээчдийн нэрстэй таарч байх, тэдгээрийн гарын үсэг зурагдсан байх,
  • шинжээч томилсон шүүхийн ажиллагаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2., 17 дугаар зүйлийн 17.1., 17.4-т заасантай нийцсэн байхыг шаардана.   

Шүүхийн шударга байдал нь процессын шударга байдлаар тодорхойлогддог бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэдэг тул шүүхээс зохигчдын нотлох баримттай холбоотой эрхийг хангах нь чухал бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргахгүй байх нь шүүгчийн хуулиар хүлээсэн үүрэг юм.  

            2.2. Хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулсан хэргийн тухайд:  

Шүүх хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг оновчтой зөв хэрэглэсэн тохиолдолд шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангана. 

            Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцаа болон маргааны зүйлийг зөв тодорхойлж, ингэснээр тухайн харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтыг оновчтой хэрэглэх нь хууль ёсны байх нөхцлийг бүрдүүлдэг бол нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэх нь үндэслэл бүхий байх шаардлагад хамаарна. 

            Хяналтын шатны шүүх 2016 онд нийт 1469 хэрэг хянан шийдвэрлэсэн. Үүний 303 хэргийн шийдвэр, магадлалд өөрчлөлт орсон нь өмнөх оныхтой харьцуулбал өссөн дүнтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн нь хууль хэрэглээний алдаанд тооцогдох бөгөөд дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт орсон хэргүүдээс заримыг тоймлон хүргэж байна. 

Жишээ 1: Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Ц-д холбогдуулан орон сууцны засварын зардалд 14.050.740 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууцыг үндэслэлгүйгээр эзэмшсэнээс олох ёстой байсан орлогод 39.975.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/01258 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.6-д зааснаар хариуцагчаас 6.904.709 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 700 дугаар магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

Хяналтын шатны шүүх: шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.5-т заасныг баримтлан үндсэн нэхэмжлэлийг, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 493 дугаар зүйлийн 493.6-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгохдоо дараах дүгнэлт хийжээ. 

Хоёр шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлаагүйгээр хэрэглэх ёстой хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй алдаа гаргаж, улмаар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Б нь худалдах-худалдан авах гэрээний дагуу өөрийн эзэмшилд шилжүүлж авсан орон сууцанд засан сайжруулалт хийсэн боловч хариуцагч Б.Ц гэрээнээс татгалзсанаар гэрээ дуусгавар болсон тул орон сууцны засварт гаргасан зардлыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 205 дугаар зүйлийн 205.6.-д заасан зохицуулалтыг шаардах эрхийн үндэслэл гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-д заасан зохицуулалтыг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл болгожээ.

Нэхэмжлэгчийн шаардлага худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан үйл баримттай холбоотой боловч гэрээнээс татгалзах болсон шалтгаан, учирсан хохирлын агуулгагүй байгааг хоёр шатны шүүх анхаараагүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээнээс татгалзсаны улмаас гэрээ дуусгавар болсон үйл баримт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул нэхэмжлэгч гэрээний талуудын гэм буруу, гаргасан зөрчил зэргээс үл шалтгаалан нэгэнт хариуцагчийн эзэмшилд шилжих болсон орон сууцанд оруулсан өөрийн зардлыг буцаан авах шаардлага гаргажээ.

Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс тэдгээрийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасан зохицуулалтын агуулгаас үзвэл, үндэслэлгүй хөрөнгөжих гэсэн ойлголт нь үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг дуусгавар болсон тохиолдолд бий болдог.

Зохигчдын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ хариуцагчийн татгалзсанаар дуусгавар болж, нэхэмжлэгч шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар гэрээний зүйл болох орон сууцыг хариуцагчид буцаан өгөх болсон тул уг орон сууцанд оруулсан засан сайжруулалтаар хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, гаргасан зардлаа хариуцагчаас шаарджээ.

Иргэний хуулийн 493 дугаар зүйлд үндэслэлгүй хөрөнгөжсөн этгээдээс буцаан шаардах шаардлагад хамаарах зүйлсийг тусгасан байна. Энэ зүйлийн 493.5.-д эд хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг бүрмөсөн өөрийн болгосон гэж бодсоны улмаас түүнтэй холбоотой зардал гаргасан бол зардал, хохирлоо нөхөн төлүүлж, уг зүйлийг буцааж өгөх үүрэгтэй гэжээ.

Нэхэмжлэгч орон сууцыг худалдах-худалдан авах гэрээний дагуу өөрийн эзэмшилд шилжүүлж авсан тул уг орон сууцыг бүрмөсөн өөрийн болгосон гэж бодсон гэж үзэхээр боловч тэрээр орон сууцны үнийг өөрөө бүрэн төлөөгүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх түүний нэр дээр шилжээгүй болохыг мэдсээр байж, тухайн эд хөрөнгөд зардал гаргасан байна. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.5.-д заасан хоёр дахь нөхцлөөр хөрөнгийн шинж байдлаас түүнийг бүрмөсөн өөрийн болгож авсан гэж бодох үндэслэлгүй нь илтэд байвал зардал, хохирлоо нөхөн төлүүлэх журам үйлчлэхгүй байна. Хөрөнгийн шинж байдлаас түүнийг бүрмөсөн өөрийн болгож авсан гэж бодох үндэслэлгүй нь илтэд байвал энэ журам үл хамаарна.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог тул үл хөдлөх эд хөрөнгө өөрийнх нь өмчлөлд шилжээгүй байхад нэхэмжлэгч түүнийг бүрмөсөн өөрийн болгож авсан гэж бодох үндэслэлгүй болно.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.5.-д заасан зохицуулалтын дагуу орон сууцны засварт зарцуулсан 14.050.740 төгрөгийн зардлыг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхгүй.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг маргааны зүйл болж буй орон сууцыг 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш үндэслэлгүй эзэмшсэн тул энэ хугацааны түрээсийн төлбөрийг орон сууцнаас зайлшгүй олох ёстой байсан орлого гэж үзэн 39.975.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахыг шаарджээ. Ийнхүү үндэслэлгүй эзэмшсэн гэж үзэх цаг үеийг тодорхойлохдоо хариуцагч нь нэхэмжлэгчийн худалдах-худалдан авах гэрээний дагуу төлбөр хийх сүүлчийн хугацаа буюу 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тооцжээ.

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6.-д зааснаар бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээдэг байна.

Зохигчид худалдах-худалдан авах гэрээ байгуулснаар хариуцагч орон сууцны эзэмшлийг нэхэмжлэгчид шилжүүлж, нэхэмжлэгч орон сууцыг шударгаар эзэмших болжээ. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6.-д зааснаар эд хөрөнгийг шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөнд тооцогдох нөхцөл үүрэг дуусгавар болсон тохиолдолд бий болдог тул зохигчдын 2006 онд байгуулсан худалдах-худалдан авах гэрээг хариуцагчийн гэрээнээс татгалзсанаар дуусгавар болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс буюу 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй болно.

Хяналтын шатны шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 157 дугаар тогтоолд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид, Б.Ц-с 10.400.000 төгрөг гаргуулан Б.Б-д тус тус буцаан олгохоор шийдвэрлэсэн байх ба талуудын хэн аль нь уг тогтоолыг биелүүлээгүй байна.  

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7.-д зааснаар энэ зүйлийн 205.1-д заасан үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй байна. Мөн хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1.-д зааснаар хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болдог байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1., 227 дугаар зүйлийн 227.3.-т заасан зохицуулалт хариуцагчийн сөрөг шаардлагын эрх зүйн үндэслэл болохгүй гэжээ.

Жишээ 2: Нэхэмжлэгч “М.Т.Э” ХХК нь хариуцагч “Э.У” ББН-ийн гишүүн Д.А, Д.Н, Д.С нарт холбогдуулан Хамтран ажиллах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 42.973.380 төгрөг, гэрээнээс татгалзсантай холбогдуулан учирсан хохиролд 3.726.250 төгрөг, нийт 46.699.630 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 6 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 53 дугаар зүйлийн 53.1, 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.А-с 23.349.815 төгрөг, хамтран хариуцагч Д.Н-с 23.349.815 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хамтран хариуцагч Д.С холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 21 дүгээр магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 227 дугаар зүйлийн 227.1, Нөхөрлөлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10.-т заасныг тус тус баримтлан “Э.У” ББН-ийн гишүүн байсан Д.А-с  42.973.380 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 3.726.250 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хамтран хариуцагч Д.Н-д холбогдох нэхэмжлэлийг, хамтран хариуцагч Д.С холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүх: шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, “Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1., 227 дугаар зүйлийн 227.1., Нөхөрлөлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10., 117 дугаар зүйлийн 117.1.-д заасныг тус тус баримтлан Д.А-с 21.486.690 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 25.212.940 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Д.Н-д холбогдох нэхэмжлэлийг, хариуцагч Д.С-д холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгохдоо дараах дүгнэлт хийсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг зөв тогтоогоогүй, улмаар хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, давж заалдах шатны шүүх иргэний хэрэг хэрэгсэхгүй болгосны эрх зүйн үр дагаврыг тооцоолохгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг нэг хариуцагчид холбогдуулан хангасан нь алдаатай болсон. 

Зохигчдын хооронд 2009 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр “Гэрээт борлуулалтаар хамтран ажиллах гэрээ” нэртэй гэрээ байгуулагдсан ба анхан шатны шүүх уг гэрээг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж,  давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-д заасан хамтран ажиллах гэрээ гэж үзжээ.

Худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн  буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээдэг гэрээг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж тодорхойлжээ. Харин Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-д зааснаар хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээхээр байгуулсан гэрээг хамтран ажиллах гэрээ гэж үздэг.

Талуудын хооронд байгуулагдсан “Гэрээт борлуулалтаар хамтран ажиллах гэрээ”-нд бараа бүтээгдэхүүний үнийг төлөхөөс өмнө уг бүтээгдэхүүнийг шилжүүлэх, харилцан ашиг олох зорилгоор хамтран ажиллах нөхцөл байгаа боловч уг гэрээг зээлээр худалдах-худалдан авах, эсхүл хамтран ажиллах гэрээ гэж тус тус үзэх боломжгүй. Тухайлбал, гэрээт борлуулагч нь нийлүүлэгчийн шилжүүлсэн бараа бүтээгдэхүүнийг өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхгүй, худалдан борлуулахдаа нийлүүлэгч талын баталсан үнийг мөрдлөг болгох үүрэгтэй, нийлүүлэгчтэй харилцан тохиролцоогүйгээр үнийн өөрчлөлтийг хийх эрхгүй, нийлүүлэгч борлуулагчийн үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй байгаа зэрэг нь тухайн эд хөрөнгө Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.-д зааснаар борлуулагчийн өмчлөлд шилжсэн гэж үзэх үндэслэлийг үгүйсгэж байна. Түүнчлэн, уг гэрээнд гэрээт борлуулагч нь нийлүүлэгчээс урамшуулал авах талаар дурдагдсан байна. Дээрх байдлыг дүгнэж үзвэл талуудын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй.

Гэрээ нь талуудын хэн алинд ашигтай байх нөхцөлтэйгөөс гадна тэдгээрийн хамтын ажиллагааны талаар тодорхой зохицуулсан боловч Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-д заасан хамтран ажиллах гэрээний агуулгад хамаарахгүй байна. Хамтран ажиллах гэрээ нь оролцогчдын хураамж, хамтын үйл ажиллагаа гэж хоёр хэсгээс бүрддэг бөгөөд хураамж нь ерөнхий утгаараа хамтран ажиллах гэрээний оролцогч талууд хамтарсан үйл хэрэгтээ оруулж буй хөрөнгө юм. Хураамж нь хамтран ажиллах гэрээний зайлшгүй нөхцөл, талуудын үүрэг мөн.

Дээрх гэрээнд хураамжийн талаар тохиролцоо байхгүй, нийлүүлэгчийн шилжүүлж буй бараа бүтээгдэхүүн, борлуулагчийн эд хөрөнгө худалдан борлуулж, эргэн тайлагнадаг орлого зэрэг  нь хамтын үйл ажиллагаанд оруулж буй хураамжийн шинжгүй байна. Иймд гэрээт борлуулалтын уг гэрээ “хамтран ажиллах” нэртэй боловч Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-д заасан хамтран ажиллах гэрээний агуулгагүй байна.

Гэрээт борлуулалтын гэрээний үндсэн нөхцөлд “гэрээт борлуулагч нь нийлүүлэгчийн бараа бүтээгдэхүүнийг тогтоож өгсөн үнээр борлуулах, сурталчилгаа болон маркетингийн үйл ажиллагаанд анхаарал тавьж, өөрийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн гэж идэвхи зүтгэл гарган ажиллана” гэж зааснаас гадна гэрээний зорилгыг “нийлүүлэгч нь хөнгөлттэй нөхцлөөр гэрээт борлуулагчид бараа худалдсанаар Ховд аймагт “М-Ти-Эс” ХХК-ийн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн болон дистрибьютерын үнээр түгээж, хэрэглэгчийн хэрэгцээг хангах” гэж тодорхойлжээ. Гэрээний гол нөхцөл, зорилго, талуудын эрх, үүргийг шинжлэн судлавал тухайн гэрээ Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1.-д заасан даалгаврын шинжийг илүүтэй агуулжээ. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1.-д зааснаар даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг байна.

Зохигчдын байгуулсан гэрээнд бараа бүтээгдэхүүн борлуулагч “Э.У” ББН нь нийлүүлэгчийн бүтээгдэхүүнийг нийлүүлэгчийн тогтоосон үнэ, нөхцлөөр борлуулах, уг үүргээ биечлэн гүйцэтгэх, борлуулалтын орлогыг нийлүүлэгчид шилжүүлэх, тайлагнах, борлогдоогүй бараа бүтээгдэхүүнийг буцаан өгөх, эсхүл үнийг төлөх, үйл ажиллагааныхаа төлөө урамшуулал авах зэрэг нөхцлүүд нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1., 399.3., 400 дугаар зүйлийн 400.1., 400.3.-т заасан зохицуулалтад нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг даалгаврын гэрээний үүргийн биелэлтийг, үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг арилгуулах тухай гэж тодорхойлох боломжтой байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь “Э.У” ББН-д холбогдуулан шаардлагаа гаргажээ.

Хариуцагч “Э.У” ББН-ийг 2000 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Д.А, Д.Н нар үүсгэн байгуулж, 2005 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 2 гишүүнтэй, удирдлагаар нь Д.Н бүртгэгдсэн ба 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Д.А, Д.С нарын 2 гишүүнтэйгээр шинэчилсэн бүртгэлд бүртгүүлж, 2012 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Д.А, Д.С нар нь нөхөрлөлийн эрхийг Б.З, Б.Г нарт шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.

Анхан шатны шүүхэд “М.Т.Э” ХХК-ийн нэхэмжлэл гарах үед буюу 2011 оны 10 дугаар сард хариуцагч Д.А нь нөхөрлөлийн гишүүн байсан ба нөхөрлөлийн хоёр дахь гишүүн Д.С шүүх хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хууль зөрчөөгүй байна. Нөхөрлөлийн эрхийг Б.З, Б.Г нарт шилжүүлэхдээ нөхөрлөлийн хуучин гишүүд нь бусдын өмнө хүлээсэн үүргээ хамт шилжүүлсэн гэх байдал баримтаар тогтоогдоогүй байна.

Нөхөрлөлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д зааснаар нөхөрлөлийн хүлээсэн үүргийг гишүүд нь нөхөрлөлд оруулсан эд хөрөнгө болон хувийн өмчийн эд хөрөнгөөрөө хамтран хариуцдаг нөхөрлөлийг бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл гэдэг байна. Хариуцагч “Э.У” ББН-ийн эрхийг 2012 онд өөр этгээдэд шилжүүлэх үед үүссэн байсан өрийг тухайн нөхөрлөлийн хуучин гишүүд хариуцах үндэслэлтэй.

Харин хамтран хариуцагч Д.С хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдөр нас барсан тул давж заалдах шатны шүүх түүнд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10., 117 дугаар зүйлийн 117.1.-д заасан шаардлагад нийцжээ. Зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй тохиолдолд шүүх түүнд холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, хэрвээ иргэний хэрэг үүсгэгдсэнээс хойш тухайн үйл баримт тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгох үүрэгтэй байна.

Харин хариуцагч Д.С нас барсан, түүний үүрэг эрх залгамжлагчид шилжсэн эсэх талаар нотлох баримтыг хэргийн оролцогчдын хэн нь ч шүүхэд гаргаж өгөөгүй гэж давж заалдах шатны шүүх Д.С холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа нэхэмжлэлийн шаардлагаас түүнд ногдох хэсгийг Д.А хариуцуулсан нь учир дутагдалтай болжээ. Өөрөөр хэлбэл хариуцагч нас барсан, хуулийн этгээд татан буугдсан боловч эрх, үүргийг нь залгамжлан авсан этгээд тодорхойгүй байгаа тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалздаг, эсхүл иргэний хэргийг хэрэгсэхгүй болгодгийн эрх зүйн үр дагаваруудын нэг нь ийнхүү эрх залгамжлагч тодорхой болсон нөхцөлд түүнд холбогдуулан шаардлага гаргах эрх нээлттэй үлддэг явдал юм. Д.С эрх залгамжлагчаас шаардах эрх нэхэмжлэгчид нээлттэй байхад, түүний үүргийг хариуцагч Д.А хариуцуулсан нь буруу.

Хариуцагч Д.А талийгаач Д.С хамтын амьдралтай байсан гэх боловч тэрээр түүний эхнэр, баталгаат гэр бүлийн гишүүн, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.-д заасан өв залгамжлагч биш тул Д.С хүлээх үүргийг хариуцах этгээд гэж үзэх үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д зааснаар Д.А, Д.С нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх боловч нэхэмжлэгч “М-Ти-Эс” ХХК нь мөн зүйлийн 242.3.-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг дан ганц Д.А шаардаагүй байна.

Хариуцагч Д.С бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүний хувьд хүлээх үүрэг Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2., 240.1.3.-т зааснаар түүний хувийн байдалтай салшгүй холбоотой гэж үзэх эсэх, үүргийн гүйцэтгэл гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчид хамааралтай эсэх, улмаар түүний үүрэг дуусгавар болсон эсэх талаар Д.С холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд дүгнэх шаардлагагүй гэж үзжээ.

Жишээ 3: Нэхэмжлэгч Д.С, Д.Ц нар нь хариуцагч Н.Э, Г.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 32.962.500 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагч нь зээлийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 5529 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Н.Э, Г.М нараас 6.525.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.С, Д.Ц нарт олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Н.Э, Г.М нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ...орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1380 дугаар магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Н.Э, Г.М нараас 19.109.550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.С, Д.Ц нарт олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг буюу 13 882 905 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэлгүй тул хариуцагчийн 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Хяналтын шатны шүүх: шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Н.Э, Г.М нараас 11.777.062 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.С, Д.Ц нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21.185.438 төгрөгийг хэрэгсэхгүй болгохдоо дараах дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж чадаагүй, гэрээ байгуулагдсан гэж үзэх, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх эрх зүйн ойлголтыг хольж, зөрчилтэй дүгнэлт хийсэн, давж заалдах шатны шүүх хэрэгт авагдаагүй баримтыг үндэслэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн алдаа гаргажээ.

Зохигчид нь 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээгээр 11.000.000 төгрөг бус 7.482.500 төгрөгийг шилжүүлсэн, өмнөх зээлийн үлдэгдэл 3.517.500 төгрөгийг тооцож зээлдүүлэх мөнгөний хэмжээг 11.000.000 төгрөг гэж гэрээнд тусгасан, зээлдэгч нар 13.250.000 төгрөг буцааж төлсөн үйл баримтыг маргаагүй, харин зээлийн гэрээг сунгасан эсэх, энэ хугацааны хүү тооцох эсэх талаар маргасан байна.

Анхан шатны шүүх зээлийн гэрээний сунгалтыг хуульд нийцүүлэн зөв үнэлээгүйгээс гадна гэрээ байгуулагдсан гэж үзэх Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг тус тус зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй.

Гэрээ байгуулагдаагүй тохиолдолд буюу нэгэнт байхгүй гэрээнд хүчин төгөлдөр эсэх асуудал байх боломжгүй бөгөөд зохигчид 2011 оны 11 дүгээр сарын 04, 2013 оны 07 дугаар сарын 04, 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 3 удаа зээлийн гэрээг сунгасныг бодитой байгуулагдаагүй хэлцэл, нөгөө талаас хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь зөрчилтэй болжээ.

Гэрээг сунгах нь гэрээний хугацаа дуусахаас өмнө талууд хүсэл зоригийн үндсэн дээр гэрээг тодорхой хугацаагаар сунгах эсвэл гэрээний хугацаа дууссан ч гэрээ хэвээр үргэлжлэх агуулга юм.

Зохигчдын хооронд өмнөх зээл буюу 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн үлдэгдэл 3 517 500 төгрөг гэж тооцоо нийлсэн баримт, 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 11 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлсэн гэрээ, 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээг 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүртэл сарын 4 хувийн хүүтэйгээр, 20 сарын хугацаатай сунгасан гэрээ, 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гэрээг 2014 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл 6 сараар сарын 3,5 хувийн хүүтэй нөхцөлөөр сунгасан, 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээг 2013 оны 07 дугаар сарын 04-өөс 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 20 сарын хугацаагаар сунгасан баримтууд хэрэгт авагджээ.

Талууд гэрээний хугацаа дуусах өдөр буюу 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 20 сарын хугацаагаар, сарын хүүг 4 хувь байх нөхцөлтэйгээр сунгасан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д нийцсэн байна.

Харин 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гэрээний хугацааг 2014 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл 6 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй нөхцөлөөр сунгасан гэх баримт хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүйгээс гадна гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээг 2013 оны 07 дугаар сарын 04-өөс 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 20 сарын хугацаагаар сунгасан баримтаас үзэхэд нэг хугацаанд зээлийн хүүг өөр өөр тогтоосон 2 гэрээ байгуулсан, гэрээний хугацааг давхардуулан 2 удаа сунгасан нь эргэлзээтэй, гэрээг сунгасан гэж үзэх хуулийн агуулгад нийцээгүй тул энэ хугацааны хүү, алдангийг гаргуулах үндэслэлгүй байна. Иймд 2013 оны 07 дугаар сарын 04-нөөс 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаагаар гэрээг сунгасан гэж үзсэнээр давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзнэ.

Жишээ 4: Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Б.А-д холбогдуулан 2 өрөө орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн, хариуцагч нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 928 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т тус тус зааснаар хариуцагч Б.А болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс ...өрөө орон сууцыг гаргуулж, нэхэмжлэгч Х.Б-д олгож, хариуцагч Б.А-н “орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. 

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 144 дүгээр магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар ...тоот орон сууцыг Б.А-н хууль бус эзэмшлээс чөлөөлж, уг байрнаас түүнийг албадан гаргахаар шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүх: шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, “Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг баримтлан ...өрөө сууцыг хариуцагч Б.А-н хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч Х.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримтлан “...сууцны өмчлөгчөөр Б.А-г тогтоож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн.

Хоёр шатны шүүх зохигчдын хооронд үүссэн худалдах-худалдан авах гэрээний маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд зохигчдын хооронд хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй, Х.Б-н эхнэр Я.Б эзэмших эрхтэй орон сууцыг бусдад худалдахдаа гэр бүлийн гишүүн Х.Б-н зөвшөөрлийг аваагүй, хэлцэл байгуулах үед уг сууц нь хувьчлагдаагүй, эзэмшлийн зүйл байсан, хариуцагч Б.А орон сууцыг 2002 оноос хойш бодитой эзэмшиж байгаа үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч нь өмчлөх эрх зөрчигдсөн гэдгийг мэдсэн үеэс шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байхад хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтанд тулгуурлан дүгнэж чадаагүй байна.

Гэрч Я.Б-н “...2001 онд орон сууцаа У.М, н.Н нарт худалдсан. Энэ талаар нөхөр Х.Б мэдэж байсан бөгөөд байрны мөнгөнөөс Х.Б-н эрүүгийн хэрэгт төлөх хохирлыг төлсөн, түүнийг хоригдож байхад нь эргэж байсан, ахуй амьдралдаа зарцуулсан” гэсэн мэдүүлэг, гэрч У.М-н “..2001 онд энэ орон сууцыг Я.Б гэдэг хүнээс худалдаж авсан, 1 жил гаруй амьдраад 2 өрөө байраа Б.А-н 1 өрөө байраар сольсон...” гэсэн мэдүүлгийг нэхэмжлэгч Х.Б өөр баримтаар үгүйсгээгүй тул орон сууцыг бусдад шилжүүлсэн гэдгийг 2001 онд мэдсэн, энэ үеэс хөөн хэлэлцэх хугацааг тооцоход Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хугацааг өнгөрсөн гэж үзнэ.

Х.Б нь орон сууцны өмчлөх эрхээ зөрчигдсөн болохыг мэдсэн үеэс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна.” гэж хугацааг тоолоход 2011 онд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

 Нэхэмжлэгч нь 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэдгийг нотлох үүрэгтэй байжээ. Хоёр шатны шүүх “...2005 оны 11 дүгээр сард ялаа эдэлж дууссан...” гэсэн нэхэмжлэгч Х.Б-н тайлбарыг үндэслэхдээ “шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол” гэсэн бичгийн баримт, гэрч Я.Б, У.М нарын мэдүүлгийг харьцуулан дүгнээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцээгүй, улмаар Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байна.

Маргаантай нөхцөл байдлуудыг урт удаан цаг хугацаа өнгөрсний дараа үнэн бодитоор тогтооход хүндрэлтэй байдаг тул өөрийн эрхийг шүүхээр хамгаалуулах хугацааг иргэний эрх зүйд тогтоосон бөгөөд нэхэмжлэгч Х.Б нь хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үр дагавартай юм.

Х.Б-н эхнэр Я.Б орон сууцыг 2001 онд У.М, н.Н нарт худалдсан, У.М нь 2002 онд уг байрыг Б.А-н 1 өрөө байраар сольсон, Б.А нь 2002 оноос хойш орон сууцыг эзэмшиж байгаа үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

Иймд хариуцагч Б.А-н эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, маргаж буй сууцыг гэрээний үндсэн дээр олж авснаас гадна гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг хангах нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцнэ гэж үзжээ.

Иймд хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ дараах зүйлүүдийг анхаарах нь зүйтэй. Үүнд:

1.Зохигчдын хооронд үүссэн харилцааг тогтоосноор тухайн маргаан эрх зүйн ямар харилцаанаас үүссэн болох, мөн шаардлага түүний үндэслэлийг тодорхойлох үндэслэл бий болох бөгөөд энэ талаарх дүгнэлтийг шийдвэрт заавал тусгах шаардлагатай.        Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийн хоорондын уялдаа холбоог зайлшгүй анхаарах учиртай. Тодруулбал, нэхэмжлэлийн үндэслэл нь нэхэмжлэгчийн гаргаж буй шаардлагын агуулгад нийцэж байгаа эсэх нь эрх зүйн маргаантай харилцааны төрлийг тогтоох, холбогдох хуулийг зөв хэрэглэхэд ач холбогдолтой.

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг тогтоохгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй. Үүний тулд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг хэрхэн тодорхойлсон, мөн нэмэгдүүлсэн, өөрчилсөн, багасгасан болохыг тогтоох нь тухайн маргааныг зөв хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Ойролцоо төрлийн харилцаанаас ялангуяа иргэний эрх зүйн гэрээний үүргийн харилцаанаас бий болсон маргааныг шийдвэрлэхдээ тухайн харилцааны зааг ялгааг гаргахгүйгээр шийдвэрлэсэн нь шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэл болдог. Иймд тухайн гэрээний харилцааг зохицуулсан хуулийн зүйл, заалтад туссан эрх зүйн хэм хэмжээ, ойлголтуудыг тайлбарлан хэрэглэх шаардлагатай.

2. Зохигчдын хооронд эрх зүйн харилцаа үүссэн эсэх, үүссэн бол ямар харилцаа үүссэнийг тогтоосноор тэдгээрийн хооронд маргаан байгаа эсэх нь тодорхой болно. Иймд шүүх маргааны зүйлийг зөв тодорхойлох  шаардлагатай. Нөгөө талаар эрх зүйн харилцааг тогтоох тухайн харилцааны оролцогчийг зөв тогтоох үндэслэл болох тул нэхэмжлэл гаргасан этгээд уг шаардлагыг гаргах этгээд мөн эсэх, хариуцагчаар татагдсан этгээд хариуцлага хүлээх эсэхийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Хэргийн оролцогч, тэдний эрх зүйн байдал тодорхой бус байгаа тохиолдолд маргаантай харилцааг шийдвэрлэх боломжгүйн зэрэгцээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан талуудын мэтгэлцэх зарчим хэрэгжсэн гэж үзэх нөхцөл бүрдэхгүй.

3. Хэргийн оролцогчдын гаргаж өгсөн, мөн тэдгээрийн хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан судалснаар тэдгээрийн хооронд ямар харилцаа үүссэн, гэрээний аль тал үүргээ хэрхэн биелүүлсэн, эсхүл биелүүлээгүй, маргаан юунаас болж үүссэн нь тодорхой болох ба энэ тохиолдолд шүүх хэргийг шийдвэрлэж шийдвэр гаргана.

Гэхдээ зөвхөн хэрэгт авагдсан, хуулиар зөвшөөрөгдсөн аргаар бий болсон, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан нотлох баримт л хэргийн бодит нөхцөл байдлыг тодорхойлох үндэслэл болохыг анхаарвал зохино.

Хэргийн оролцогч өөрийн шаардлага, татгалзлын үндэслэлийг нотолж буй гэж үзсэн баримтыг гаргаж өгдөг бөгөөд шүүх эдгээр баримтыг хэрхэн үнэлж буйгаа шийдвэрт заавал тусгана. Хэдийгээр тухайн нотлох баримтын хамаарал, ач холбогдол, зөвшөөрөгдсөн байдлаас шалтгаалан үнэлгээ өөр өөр байх боловч ямар ч нотлох баримт үнэлэгдэхгүй байх учиргүй. Шүүхээс үнэлж буй уг баримт нь зөвхөн тухайн хэрэгт хамааралтай буюу тухайн маргаантай холбоотой үйл баримтыг тогтоох ач холбогдолтой байх шаардлагатай. Бодит байдлын тухай үнэн мэдээлэл агуулж буй нотлох баримт л үнэн зөв байх тул энэхүү байдал заавал шалгагдах ёстой.

Дээрх судалгаагаар авагдсан тоон үзүүлэлтээс харвал 2016 онд хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 1469 хэргээс 793 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээснийг өмнөх онтой харьцуулбал 1.8 хувиар буурсан үзүүлэлт гарч байна. Харин 2016 онд 1469 хэргээс 177 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байгаа нь өмнөх онтой харьцуулбал 3.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс үзвэл, шүүхээр хянан шийдвэрлэгдсэн иргэний хэрэг, маргааны тоон үзүүлэлт өсөхийн зэрэгцээ анхан болон давж заалдах шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанарын үзүүлэлт өмнөх 2015 оноос буурсан байгааг анхаарах нь зүйтэй. Иймээс шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчихгүй байх, зохигчдын хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлж, Иргэний хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг тухайн хэрэг, маргаанд үндэслэлтэй тайлбарлан хэрэглэж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж ажиллахдаа илүү анхаарал хандуулж ажиллах шаардлагатай байна.  

Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн Танхим