2016 оны 11 сарын 07

Монгол Улсын Дээд Шүүхийн  хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар 2015 онд хянагдсан захиргааны хэргийн дүн, өөрчлөгдсөн, хүчингүй болсон шийдвэр, магадлалыг судалсан тухай тойм

2016 оны 01 дүгээр сарын 26                                                                                                                                                       Улаанбаатар хот

Нэг. Захиргааны хэргийн танхимын 2015 онд хянасан хэрэг

2015 онд Улсын Дээд Шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх 452 хэрэг хүлээн авсанаас 421 хэргийг хянан шийдвэрлэхдээ 350 хэрэг буюу 83.1 хувийг нь шүүх хуралдаанаар хэлэлцэж, 57 хэрэг буюу 13.6 хувийг нь шүүх хуралдаанд оруулахгүйгээр шийдвэрлэсэн бол 14 /3.3%/ хэргийн хувьд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг ханган шийдвэрлэсэн бөгөөд 31 хэргийн үлдэгдэлтэй байна. /Хүснэгт 1./

Хүснэгт 1.

Үзүүлэлт

Захиргааны хэрэг маргаан

Өөрчлөлтийн өсөлт, бууралтын зөрүү

 

2014

2015

Тоогоор /+-/

Хувиар /+-/

Тайлангийн эхний үлдэгдэл

17

12

-5

-29.4

Шинээр ирсэн

376

440

+64

+17.02

Бүгд хүлээн авсан хэрэг

393

452

+59

+15.01

Нийт шийдвэрлэсэн

381

421

+40

+10.5

Үүнээс

Шүүх хуралдаанаар

300

350

+50

+16.7

Шүүх хуралдаанаар оруулаагүй

54

57

+3

+5.6

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэрийг хянасан

27

14

-13

-48.1

Үлдэгдэл

12

31

+19

+158.3

Өмнөх онтой харьцуулахад хүлээж авсан хэрэг 15 хувиар, нийт шийдвэрлэсэн хэрэг 10.5 хувиар, шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 16.7 хувиар,  шүүх хуралдаанаар оруулаагүй шийдвэрлэсэн хэрэг 5.6 хувиар тус тус өссөн бол шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэрийг хянасан хэрэг эрс буурч /-48.1 %/, үлдэгдэл хэрэг нилээд хуримтлагдсан /31/ дүнтэй гарч байна. /Зураг 1./

Зураг 1.

Шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн 350 хэргийн 104 нь орон нутагт 246 нь нийслэлд оногдож байна. /Зураг 2./

 

Зураг 2.

 

 

2015 онд хяналтын шатны шүүхээр хүлээн авсан 453 хэргийг гомдол гаргагчаар нь авч үзвэл:

 

Хүснэгт 2.

Гомдол гаргагч

2014

2015

Өсөлт, бууралт

 

хэрэг

хувь

хэрэг

хувь

Тоогоор /+-/

Хувиар /+-/

Нэхэмжлэгч

98

24.9

108

23.9

+10

+10.2

Хариуцагч

90

22.9

74

16.4

-16

-17.8

Гуравдагч этгээд

35

8.9

58

12.8

+23

+65.7

Хэргийн оролцогчийн төлөөлөгч

122

31.1

141

31.2

+19

+15.6

Хэргийн оролцогчийн өмгөөлөгч

48

12.2

71

15.7

+23

+47.9

Нийт

393

100

452

100

 

 

 

 

Хүлээн авсан нийт хэргээс гомдол гаргагчаар нь ангилан үзвэл:

  • Нэхэмжлэгч 23.9 %
  • Хариуцагч 16.4%
  • Гуравдагч этгээд 12.8%
  • Хэргийн оролцогчийн төлөөлөгч 31.2%
  • Хэргийн оролцогчийн өмгөөлөгч 15.7% тус тус эзэлж байна. /Хүснэгт 2./

Өмнөх онтой нь харьцуулж өсөлт, бууралтын өөрчлөлтийг нь доорх зургаар харууллаа.

 

 

Зураг 3.

Эндээс үзвэл өмнөх оны мөн үеийнхээс нэхэмжлэгч гомдол гаргаж буй байдал 10 хувиар өссөн бол хариуцагч нилээд хэмжээгээр /-17.8%/ буурч гомдол гаргасан бөгөөд харин гуравдагч этгээд /+65.7%/, хэргийн оролцогчийн төлөөлөгч /+15.6%/, хэргийн оролцогчийн өмгөөлөгч /+47.9%/ нар гомдол гаргах байдал тус тус зохих хэмжээгээр өсчээ. /Зураг 3./

2015 онд Хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн хэрэгтэй харьцуулан үзвэл:

Хүснэгт 3.

Анхан шатны шүүх

Анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг

Хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн хэрэг

Эзлэх хувь

  1.  

Архангай

39

1

2.6

  1.  

Баян-Өлгий

33

10

30.3

  1.  

Баянхонгор

32

2

6.25

  1.  

Булган

12

1

8.3

  1.  

Говь-Алтай

39

7

17.95

  1.  

Говьсүмбэр

8

4

5.0

  1.  

Дархан-Уул

45

15

33.3

  1.  

Дорноговь

19

4

24.0

  1.  

Дорнод

22

6

27.3

  1.  

Дундговь

9

4

4.4

  1.  

Завхан

32

5

15.6

  1.  

Орхон

29

8

27.6

  1.  

Өмнөговь

8

1

1.25

  1.  

Өвөрхангай

27

2

7.4

  1.  

Сүхбаатар

15

3

20.0

  1.  

Сэлэнгэ

4

2

5.0

  1.  

Төв

24

3

12.5

  1.  

Увс

26

8

30.8

  1.  

Ховд

29

9

31.0

  1.  

Хөвсгөл

50

5

10.0

  1.  

Хэнтий

11

4

36.3

  1.  

Нийслэл

926

246

26.6

  1.  

Нийт

1439

350

24.3

 

2015 онд нийт Анхан шатны шүүхээр 1439 хэрэг шийдвэрлэсэнээс 350 хэрэг буюу 24.3 хувь нь хяналтын шатны шүүхээр хянагдсан байна. /Хүснэгт 3./

Анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн нийт хэргээс Хяналтын шатны шүүхэд хянагдсан хэргийн эзлэх хэмжээг анхан шатны шүүхийн харьяаллаар нь харуулбал дараах дүр зураг гарч байна.

Зураг 4.

Эндээс үзвэл орон нутагт хамгийн их хэрэг  /50/ шүүхээр шийдвэрлэсэн газар нь Хөвсгөл аймгийн анхан шатны шүүх байгаа бол бага /4/ нь Сэлэнгэ аймгийн шүүх болж байна. Харин тухайн шүүхийн шийдвэрлэсэн хэргээс хэдэн хувь нь хяналтын шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн үзүүлэлтээр Хэнтий аймгийн шүүх 36.3 хувьтай байгаа нь хамгийн их, Өмнөговь аймгийн шүүх 1.25 хувь байгаа нь хамгийн бага болж байна./Зураг 4./ Нийслэлд 26.6 хувь байгаа бол улсын хэмжээнд дунджаар анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдийн 16.7 хувь нь Хяналтын шатны шүүхэд дамжин ирж хянагдсан байна.

 

2015 онд Хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн захиргааны хэргийн шийдвэрийг өмнөх онтой харьцуулж үзвэл доорх өөрчлөлт гарсан байна.

 

Хүснэгт 4.

Шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн хэрэг

Захиргааны хэрэг

Өсөлт, бууралт

2014

2015

Тоогоор /+-/

Хувиар /+-/

Хэвээр

212

226

+14

+6.6

Өөрчлөгдсөн

59

95

+36

+61

Хүчингүй болсон

29

29

-

-

Нийт

300

350

+50

+16.7

 

Тус онд нийт 350 хэрэг хяналтын шатны  шүүх хуралдаанаар  хянан шийдвэрлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 50 хэргээр буюу 16.7 хувиар өссөн дүнтэй гарчээ./Хүснэгт 4./

 

Харин хяналтын шатны шүүх хуралдаанаас гарсан шийдвэрийг өмнөх онтой харьцуулбал доорх зураглал харагдаж байна.

Зураг 5.

 

2015 онд Хяналтын шатны шүүхээр шийдвэрлэсэн захиргааны хэргийн тогтоол шийдвэрийг өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад шийдвэрийг хэвээр үлдээсэн тогтоол 6.6 хувиар, өөрчлөлт оруулсан шйидвэр 61 хувиар тус тус өссөн бол хүчингүй болгосон шийдвэр өмнөх оны мөн үетэй ижил гарсан байна /Зураг 5./

Хяналтын шатны шүүх хуралдаанаар хянагдсан нийт захиргааны шийдвэрийг анхан шатны шүүхийн харьяаллаар нь доорх хүснэгтэд хувьчилж үзүүллээ.

Хүснэгт 5.

Анхан шатны шүүх

Хэвээр үлдээсэн

Өөрчлөлт оруулсан

Хүчингүй болгосон

Нийт

1

Архангай

0.3%

 

 

0.3%

2

Баян-Өлгий

1.7%

0.3%

0.9%

2.9%

3

Баянхонгор

0.6%

 

 

0.6%

4

Булган

0.3%

 

 

0.3%

5

Говь-Алтай

1.1%

0.6%

0.3%

2.0%

6

Говьсүмбэр

0.9%

 

0.3%

1.1%

7

Дархан-Уул

1.7%

1.7%

0.9%

4.3%

8

Дорноговь

0.6%

0.6%

 

1.1%

9

Дорнод

0.6%

0.6%

0.6%

1.7%

10

Дундговь

0.3%

0.3%

0.6%

1.1%

11

Завхан

0.6%

0.6%

0.3%

1.4%

12

Орхон

1.1%

0.9%

0.3%

2.3%

13

Өмнөговь

 

 

0.3%

0.3%

14

Өвөрхангай

0.3%

0.3%

 

0.6%

15

Сүхбаатар

0.3%

 

0.6%

0.9%

16

Сэлэнгэ

0.3%

0.3%

 

0.6%

17

Төв

0.6%

 

0.3%

0.9%

18

Увс

1.1%

0.9%

0.3%

2.3%

19

Ховд

1.1%

0.9%

0.6%

2.6%

20

Хөвсгөл

0.9%

0.6%

 

1.4%

21

Хэнтий

0.6%

0.3%

0.3%

1.1%

22

Нийслэл

34.0%

22.0%

14.3%

70.3%

 

Нийт

48.9%

30.6%

20.6%

100.0%

 

Тус онд Хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн хэргүүдээс орон нутагт хамгийн бага нь Архангай аймгийн шүүх 0.3 хувь, хамгийн их нь Дархан-Уул аймгийн шүүх 4.3 хувьтай байгаа бол 70.3 хувийг Нийслэлийн шүүхийн хэрэг эзэлж байна. /Хүснэгт 5./

Шийдвэрийг хэвээр үлдээсэн, өөрчлөлт оруулсан, хүчингүй болгосон хяналтын шийдэл бүхий хэргүүдийг анхан шатны шүүхийн харьяалал тус бүрээр бүтэцлэн хэргийн тоогоор нь нарийвлан үзүүлбэл:

Хяналтын шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээхээр тогтоосон шийдлийг анхан шатны шүүхийн харьяалалаар нь авч үзвэл орон нутагт Хөвсгөл, Баян-Өлгий аймгуудийн анхан шатны шүүхийн хэргийн шийдвэрүүд хамгийн их  /тус бүр /6/ хэвээр үлдсэн бол Архангай /1-ээс 1/, Баянхонгор /2-оос 2/, Булган /1-ээс 1/ аймгийн шүүхүүдийн хэргийн шийдвэрүүд бүгд хэвээр үлджээ. Тэгвэл Өвөрхангай, Дорноговь, Хэнтий, Сэлэнгэ, Орхон, Увс аймгийн шүүхүүдийн хэргийн шийдвэрийн 2 хэрэг тутмын 1 шийдвэр нь хэвээр үлдсэн бол энэ үзүүлэлт Дархан-Уул аймгийн хувьд 10 хэрэг тутамд 4 байна.

Хяналтын шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад өөрчлөлт оруулахаар тогтоосон хэргүүдээс орон нутагт Өвөрхангай, Сэлэнгэ, Дорноговь тус бүр 2 хэрэг тутмын 1 шийдвэр нь өөрчлөгдсөн бол Дорнод, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Дорноговь аймгийн шүүхүүдийн тус бүр 2 хэргийн шийдвэрүүд өөрчлөгдсөн байна. Харин хянуулсан хэргийнхээ тоонд харьцуулбал шийдвэрт хамгийн бага өөрчлөлт оруулсан аймаг нь  Баян-Өлгий /10-аас 1/ байгаа бол Дундговь /4-өөс 1/, Хэнтий /4-өөс 1/ аймгуудын шүүхийн шийдвэр тус тус хянагдан өөрчлөлт оржээ. Нийслэлийн шүүхийн 246 хэрэг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянагдсанаас 77 хэрэг буюу 22 хувь нь өөрчлөгдсөн байна.

Хяналтын шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хүчингүй болгохоор тогтоосон шийдлийг анхан шатны шүүхийн харьяаллаар нь авч үзвэл орон нутагт хянуулсан хэргийнх нь тоонд харьцуулбал Сүхбаатар /3-аас 2/, Өмнөговь /1-ээс 1/, Дундговь /4-өөс 2/ гэсэн их үзүүлэлттэй гарсан байна. Харин Дархан-Уул, Баян-Өлгий аймгийн шүүхүүдийн тус бүр 3 хэргийн шийдвэрүүд хүчингүй болсон байна.

Зураг 6.

 

 

 

2015 онд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хяналтын шатны шүүхээр хянан хэлэлцээд 48.9 хувийг нь хэвээр үлдээж, 30 хувийг нь өөрчилж, 21.1 хувийг нь хүчингүй болгосон байна. Өөрчлөлт оруулсан хяналтын шийдлийн шалтгааныг тохиолдлоор нь авч үзвэл:

- Хууль буруу хэрэглэсэн  -25

- Хэрэглэвэл зохих хуулийг бүрэн хэрэглээгүй -49

- Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн -5

- Нотлох баримтыг буруу үнэлсэн -8

- Үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй -11

- Тооцоолол, найруулгын алдаатай -22 хэрэг байна. /Зураг 7./

Зураг 7.

 

Тэгвэл Хүчингүй болгосон шалтгаан бүхий:

  • Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн -6
  • Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн -24
  • Нотлох баримтыг буруу үнэлсэн -15
  • Нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн -22
  • Үндэслэлгүй буруу дүгнэлт хийсэн -15 хэрэг байгаагаас дахин хэлэлцүүлэхээр

33 хэргийг буцаажээ. /Зураг 8./

Зураг 8.

 

2015 онд захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын шатны шүүхээр хянаад 67.5 хувийг нь хэвээр үлдээж, 16.6 хувийг нь өөрчилж, 17.7 хувийг нь хүчингүй болгосон байна.

Өөрчлөлт оруулсан хяналтын шийдлийн шалтгааныг эзлэх хувиар нь авч үзвэл:

- Хууль буруу хэрэглэсэн  - 40%

- Хэрэглэвэл зохих хуулийг бүрэн хэрэглээгүй – 25%

- Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн – 6.7%

- Нотлох баримтыг буруу үнэлсэн -6.7%

- Үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй – 8.3%

- Тооцоолол, найруулгын алдаатай – 13.3% болж байна. /Зураг 7./

Зураг 7.

 

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгосон шалтгааныг авч үзвэл:

  • Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн – 6.7%
  • Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн – 35%
  • Нотлох баримтыг буруу үнэлсэн – 21.7%
  • Нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн – 15%
  • Дахин хэлэлцүүлэхээр буцаасан – 5%
  • Үндэслэлгүй буруу дүгнэлт хийсэн хэрэг -16.6% хувийг эзэлж байна. /Зураг 8./

Зураг 8.

Хоёр. 2015 онд Захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхүүдийн шийдвэр, магадлал  УДШ-ийн ЗХТ-аар хянан хэлэлцэгдээд хэвээр үлдсэн, өөрчлөлт орсон, хүчингүй болсон үндэслэл, шалтгааны тухайд анхаарах жишээнүүд.

Жишээ 1.  Хэвээр үлдээсэн. /Хий бичилттэй падаан/

Хэргийн товч агуулга: “О” ХК нь Нийслэлийн татварын газрын Хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч “Б”, “Х” нарын тавьсан актыг үл хүлээн зөвшөөрч, улмаар Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн тоот тогтоолуудыг бүхэлд нь эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан байна.

Шүүхийн шийдвэрлэсэн байдал:

Анхан шатны шүүх: Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч “Б”, “Х” нарын тоот актыг хүчингүй болгуулах “О” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүх: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.  Үүний үндэслэгээ нь:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “... “нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, татварын албанаас олгосон нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг” ойлгохоор, 14 дүгээр зүйлийн 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлнэ”, 8.2-т “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлд давхар бичилт (ажил гүйлгээг дансны дебет, кредитэд зэрэг бичилт) хийх”-ээр тус тус заасан байна.

Нэхэмжлэгч “О” ХК нь 2010 онд “СТ” ХХК-иас ... төгрөгийн үнэ бүхий компьютер, тоног төхөөрөмж, 2011 онд “ХШ, ХС” ХХК-иас ... төгрөгийн үнэ бүхий компьютер, тоног төхөөрөмжийг “КЛ” худалдааны төвөөс, бэлэн мөнгөөр худалдан авсан гэх боловч “О” ХК-иас уг гүйлгээ гарсан, төлбөр тооцоо хийснийг нотолсон баримт байхгүй, хэрэгт авагдсан “СТ” ХХК-иас ... төгрөгийн үнэ бүхий компьютер, тоног төхөөрөмж, ... төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, нийт ... төгрөгийн борлуулалтад,  “ХШ, ХС” ХХК-иас ...төгрөгийн үнэ бүхий компьютер, тоног төхөөрөмж, ... төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, нийт ... төгрөгийн борлуулалтанд “О” ХК-нд тус тус бичиж олгосон нэмэгдсэн өртгийн албан татварын (...), (...) дугаартай падаанууд, бараа материал худалдсан (дугааргүй) зарлагын баримтууд, “СТ” ХХК-ийн санхүүгийн тэмдэг бүхий кассын тасалбар зэрэг нь хуулийн дээрх шаардлагуудыг хангахгүй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж зааснаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй, бэлтгэн нийлүүлэгч талын бараа материалаа худалдсан зарлагын баримтаас гадна худалдан авагч талын ...нягтлан бодох бүртгэлийн бусад баримт” буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредитийн бүртгэл, мөнгөн гүйлгээний тайлан гэх мэт санхүүгийн бусад баримтаар уг гүйлгээ гарсан нь нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохоор байна.

Өөрөөр хэлбэл, шүүх “О” ХК-ийг 2010, 2011 онд бусдад “компьютер, тоног төхөөрөмж нийлүүлсэн”-ийг үгүйсгээгүй, гагцхүү уг худалдан авалт нь татвар төлөгч “О” ХК-ийн нягтлан бодох бүртгэлийн бусад баримтуудад зохих ёсоор тусгагдаж, төлбөр төлсөн нь “О” ХК-ийн төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох санхүүгийн баримтуудаар баталгаажсаны үндсэн дээр түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцогдох ёстой, баримтаар нотлогдоогүй худалдан авалтад “төлсөн” гэх нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцох үндэслэлгүй.

Иймд хариуцагч татварын улсын байцаагч нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиудын холбогдох заалтыг баримтлан дээрх худалдан авалтыг “баримтаар нотлогдоогүй” гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна.

Жишээ 2.  Хэвээр үлдээсэн.  /Нар харах эрх/

Хэргийн товч агуулга: Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэн “М”-д өмчлөлийнх нь (...)  м.кв газрын (...) га-д үйлчилгээтэй орон сууц барих зөвшөөрөл олгосныг нэхэмжлэгч “Н” нь: “...барилга барих зөвшөөрөл олгосноор миний амьдарч буй орон сууцны нарны шууд тусгалыг хаасан, мөн барилга хоорондын зай хэт ойртсоноос “Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм”-ийг зөрчсөн..., иргэний өмчлөлийн газрыг эзэмшил газар мэтээр захирамжид дурдсан нь алдаатай шийдвэр болсон...” гэх үндэслэлээр эс зөвшөөрч холбогдох захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь тухайн газарт барилга барьснаар эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөнө гэж үзэхдээ баригдахаар төлөвлөгдсөн барилгын зураг төслийн тухайд биш, харин барилга барих зөвшөөрөл олгосон газрын асуудлаар маргажээ.

Шүүхийн шийдвэрлэсэн байдал:

Анхан шатны шүүх: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын захирамжийн гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүх: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. Үүний үндэслэгээ нь:

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасантай нийцээгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Шинжээчийн “Техникийн нэгдсэн дүгнэлт” нь барилга барихаар олгосон газар, барилгажих талбайн хэмжээ, нарны тусгал, барилга хоорондын зай зэрэг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд  хамааралтай асуудлыг “Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм”-ийн дагуу бүхэлд нь дүгнэжээ.

Гэтэл анхан шатны шүүх дээрх дүгнэлтээс зөвхөн “...нарны тусгал оршин суугчдын эрүүл мэндэд нөлөө байхгүй...” гэх хэсгийг үндэслэн буруу дүгнэлт хийж шийдвэр гаргасан байна.

Тиймээс уг шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, Нийслэлийн Засаг даргын захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай “Н”-ын нэхэмжлэлийг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.2-т заасантай нийцжээ.

Маргаанд хамааралтай гол нотлох баримт болох “Техникийн нэгдсэн дүгнэлт”-ээр: иргэн “М”-ын барихаар төлөвлөсөн 9 давхар орон сууц болон нэхэмжлэгч “Н”-ын оршин сууж буй орон сууцны газар дээрх хэсэг буюу нэгдүгээр давхарын хануудын хооронд 8.38 метр, “М”-ын бариулж буй барилгын консольтой хэсгээс 65 дугаар байрны хана хүртэл 6.73 метр, хоёр байрны тагттай хэсгүүдийн хооронд 5.78 метр, 2 барилгын хоорондын 8.38 метр зайтай хэсэг нь 1.20 метрийн өндөртэй орон зайд үргэлжилж байгаа нь “Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм. БНбД 30.10.04-ын 2.11-д ... барилгын тууш болон хөндлөн талуудад байрлалтай сууцны өрөөний цонхнуудын хоорондын зай 10 метрээс багагүй байх ёстой” гэсэн заалтыг хангаагүй болохыг,

- 65 ба түүний баруун байр мөн “М”-ын бариулж буй байруудын дунд үүсэж буй олон зориулалттай задгай талбайд тусах нарны цацраг “М”-ын бариулж буй байраас шалтгаалан 11 цаг 30 минут орчмоос үдийн 15 цаг хүртэл оройн 3 цаг 30 минут орчим хугацаанд тасралтгүй тусахаар байгаа нь норм ба дүрэмд заасны дагуу нарны тусгал оршин суугчдын эрүүл мэндэд нөлөө байхгүйг,

- мөн шинэ байранд зориулан олгосон газрын хэмжээ 300 м.кв бол дээр нь барих барилгын хэмжээ 1 дүгээр давхартаа 270 м.кв /18м*15м, тэнхлэгээрээ/ байгаа нь уг талбайн 90-ээс илүү хувийг барилгажуулах болсноороо мөн МУ-ын Барилга, хот байгуулалтын тухай хуулийн 12.8-д “Барилга байгууламжийн зураг төсөл” нь хот тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна гэсэн заалтыг хангахгүй байгааг тус тус тогтоосон байна.

Иймд давж заалдах шатны шүүх Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий захиргааны акт гаргахдаа Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т заасан “батлагдсан төлөвлөгөөний дагуу тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох” бүрэн эрхээ зөв хэрэгжүүлээгүй гэж зөв дүгнэсэн байна.

Жишээ 3.  Өөрчлөлт оруулсан. /Шийдвэр нь үндэслэл бүхий тодорхой байх/

Хэргийн товч агуулга: Иргэн “Т” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ...тоот тушаалыг хүчингүй болгуулж, намайг Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн харьяа Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шилжилгээний албаны шинжээч эмчийн ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан байна.

Шүүхийн шийдвэрлэсэн байдал:

Анхан шатны шүүх: Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т”-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ...дугаар тушаалыг хүчингүй болгон, “Т”-г Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар тооцож Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүх: анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Үүний үндэслэгээ нь:

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Дархан-Уул аймгийн Засаг даргын  дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны даргын 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 16 дугаар тушаалаар нэг сарын  үндсэн цалинг 20 хувиар бууруулах, 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн .. дугаар тушаалаар нэг сарын үндсэн цалинг 10 хувиар хасах сахилгын шийтгэлийг тус тус “Т”-д  ногдуулсан, тэрээр эдгээр шийдвэрт Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д зааснаар гомдол гаргаагүй байна.

Нэхэмжлэгчийг сахилгын шийтгэл ногдуулсан дээрх тушаалуудад дурдсан зөрчилд холбогдуулан болон 2013 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гарсан авто ослын хэрэгт түүний гэр бүл байсан “Э” гэгч холбогдсоныг мэдсээр байж уг хэргийн газрын үзлэгт оролцож, улмаар ослын улмаас нас барсан иргэн “О”-ын цогцост задлан шинжилгээ хийж, шинжээчийн дүгнэлт гаргаж Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16.1.4-т заасан “хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн тухайн хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал” шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзана гэснийг зөрчсөн гэдэг үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хариуцагч гаргажээ.

Төрийн албаны тухай 23 дугаар зүйлийн 23.1, 25 дугаар зүйлийн 25.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах болон төрийн албанаас халах гэсэн ялгаатай үндэслэл бүхий өөр өөр харилцааг зохицуулсан бөгөөд Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 44 дүгээр зүйлд тусгайлан заасан байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2013 оны ...дугаар тушаалд хуулийн дээрх заалтуудыг бүгдийг үндэслэсэн, “Т”-г удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэгт урьд 2 удаа сахилгын шийтгэл хүлээсэн байдлыг нь  бүхэлд нь хамруулсан, төрийн жинхэнэ албан хаагч хуулийг сахин биелүүлэх үүргээ биелүүлээгүй буюу хувийн харилцаатай оролцогчийн хэрэгт шинжээчээр ажиллахаас татгалзаагүй зөрчлийг нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан үндэслэлд хамааруулсан зэрэг нь буруу болжээ.

Иймээс анхан болон давж заалдах шатны шүүх “...албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэдэг нь тогтоогдоогүй байна гэж дүгнэхдээ Төрийн албаны тухай хуулийн 25.1.1 дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтанд гаргасан зөрчлийнх нь шинж байдлыг харгалзан “сануулах“-аас эхлээд “ажлаас халах” хүртэл сахилгын шийтгэл ногдуулах, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан сахилгын дүрмээр сахилгын зөрчлийг тодорхойлжээ.

Хариуцагч нь хэдийгээр “Т”-ийн гаргасан сүүлийн зөрчлийг дээрх хуулийн дагуу сахилгын зөрчилд биш харин Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн  25.1.1-д заасан “...удаа дараа албан үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлд хамааруулсан нь түүний тайлбараар нотлогдсон боловч “ажлаас халах” сахилгын шийтгэлийн төрлийг сонгосон нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн шинж байдалд тохироогүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

Иймд хариуцагчийн “...хариуцлага алдсан алба хаагчийг зөвтгөсөн, төрийн албанд буруу жишиг тогтоосон, захиргааны хэргийн оролцогчдын нэг талын эрх ашгийг дээгүүр тавьж, төрийн байгууллага, албан тушаалтны үндэслэл бүхий шийдвэрийг үгүйсгэсэн шийдвэр гаргасан” гэсэн хуульд заасан шаардлага хангаагүй хяналтын гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх “ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар тооцож” гэж буруу шийдвэрлэснийг  давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байсныг залруулж шийдвэр, магадлалд тодорхой огноог оруулан өөрчилж шийдвэрлэсэн байна.

Жишээ 4.  Өөрчлөлт оруулсан. /Хөөн хэлэлцэх хугацаа тооцох/

Хэргийн товч агуулга: Иргэн “Б” нь “БЧ”  ХХК-ийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд 2002 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хуралдсан хувь нийлүүлэгчдийн хурлаар өөрийн эзэмшлийн хувьцааны 32,27 хувийг 29,010,000 төгрөгөөр худалдахаар болж тогтоол гаргасан. Уг тогтоолыг үндэслэн “БЧ” ХХК-ийн бүртгэлд өөрчлөлт оруулсан бөгөөд хувьцааг худалдан авахаар болсон “Б”, “Д” нар хувьцаа худалдан авсан төлбөрөө төлөөгүй байгаа учир бүртгэлийг хүчингүй болгуулахаар өргөдлөө Улсын бүртгэлийн ерөнхий газарт өгсөн боловч тус газраас бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй гэсэн хариу өгсөн байна.

Иймд “БЧ” ХХК-ийн бүх гишүүдийн хурлын 2002 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хурлын шийдвэрийн 3 дугаар заалтыг зөрчиж, төлбөрөө төлөөгүй байж миний эзэмшлийн хувьцааг нэр дээрээ шилжүүлж авсан “Б”, “Д” нарын бүртгэлийг уг хурлын тэмдэглэл, тогтоолыг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсныг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Шүүхийн шийдвэрлэсэн байдал:

Анхан шатны шүүх: Компанийн тухай хуулийн 17.4-т заасныг баримтлан “БЧ” ХХК-ийн Бүх гишүүдийн хурлын 2002 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэл, тогтоолыг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж бүртгэснийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэгч “Б”-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүхийн хүчингүй болгож, “Б”-ын нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдох “2002 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “БЧ” ХХК-ийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, тогтоолыг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж бүртгэснийг хүчингүйд тооцуулах”-ыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгон, “Б”-ын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

Хяналтын шатны шүүх: Давж заалдах шатны шүүхийн магадлалд зарим зохих хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулан, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. Үүний үндэслэгээ нь:

Нэхэмжлэгч “Б” нь дээрх хурлаар хувьцаа худалдан авагч тал нь төлбөр тооцоог гүйцэтгэсний үндсэн дээр хувьцааг шилжүүлж, компанийн бүртгэлд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн боловч “Б”, “Д” нар төлбөрөө төлөөгүй хирнээ миний эзэмшлийн хувьцааг нэр дээрээ шилжүүлж авсан учир компанийн бүх гишүүдийн хурлын протокол, тус хурлаас гарсан тогтоол зэргийг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсныг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчжээ.

Тухайлбал, “Б” нь “БЧ” ХХК-ийн улсын бүртгэлд 2002 оны 5 дугаар сарын 13-ны өдөр оруулсан өөрчлөлтийг хүчингүй болгуулахаар 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “... иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор ... гомдлоо гаргана”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Иргэн, хуулийн этгээд ... энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй:” гэж заасантай нийцэхгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2004 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ...дугаар тогтоол, Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн ...дугаар шийдвэр, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн ... дүгээр захирамж зэргээс үзэхэд компанийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, тогтоол, “Д”-аас улсын бүртгэлийн албанд гаргасан гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хүсэлт, “Б”, “Н”, “О” нарын тодорхойлолт, компанийн бүх гишүүдийн хуралд гаргасан өргөдөл зэргийг үндэслэн 2002 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “БЧ” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсныг “Б” нь тухайн үед мэдэж байсан болох нь тогтоогджээ.

Гэтэл анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүгч дараахь тохиололд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:” гэж зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэж үзэн мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Шүүгч энэ хуулийн 34.1.-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор захиргааны хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэснийг баримтлан захиргааны хэрэг үүсгэж, тухайн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад дээрх хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т “Энэ хуулийн 34.1-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол шүүх тогтоол, шүүгч захирамж гарган хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасан нөхцөл байдал бий болсон байхад уг хуулийн заалтыг хэрэглэлгүй, “Б”-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Харин давж заалдах шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийвэрлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь заалтыг хэрэглээгүй учир магадлалд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэсэн байна.

Жишээ 5.  Хүчингүй болгосон. /ХХША журам зөрчсөн, нотлох баримт дутуу цуглуулсан/

Хэргийн товч агуулга: Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны ... дугаар захирамжийн иргэн “Н”-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, газрыг чөлөөлүүлж, Нийслэлийн Засаг даргын 2006 оны ... дүгээр захирамжийн “Г” СӨХ-д газар ашиглуулах шийдвэр гаргахдаа ташаарсан хугацааг зөвтгөхийг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэл гаргажээ. Мөн гуравдагч этгээд “Н”-ын бие даасан шаардлагадаа Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаар захирамжийн 3-т алдаатай бичсэнийг  зөвтгөн залруулж өгөхийг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэл гаргасан байна.

Шүүхийн шийдвэрлэсэн байдал:

Анхан шатны шүүх: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 27 дугаар зүйлийн 27.1, 32 дугаар зүйлийн 32.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 441 дүгээр зүйлийн 441.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” СӨХ-ны “Нийслэлийн Засаг даргын 2014  оны … дугаар захирамжийн “Н”-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, хууль бусаар эзэмшсэн газрыг чөлөөлүүлэх” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар Газрын тухай хуулийн 441 дүгээр зүйлийн 441.9-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” СӨХ-ны “Нийслэлийн Засаг даргын 2006 оны... дүгээр захирамжаар “Г” СӨХ-нд 5412 м.кв газар ашиглуулахаар шийдвэрлэхдээ “1 жилийн хугацаагаар” гэж илт ташаарсан байгааг зөвтгөхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2006  оны ... дүгээр захирамжийн хавсралтын 36-д “Г” СӨХ-ны холбогдох хэсэгт “1 жилийн хугацаагаар” гэснийг “15 жилийн хугацаагаар” гэж өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэн, 3 дахь заалтаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний ... дугаар захирамжид “А дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны ... дугаар захирамжийг үндэслэн” гэж өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Засаг даргад даалгах шийдвэр гаргаж өгнө үү” гэсэн бие даасан шаардлагын хангаж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны ... дугаар захирамжийн холбогдох хэсэгт А дүүргийн 2003 оны ... дугаар захирамжийг үндэслэн гэсэн өөрчлөлтийг оруулахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх: Давж заалдах шатны шүүхийн магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүх: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна. Үүний үндэслэгээ нь:

Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулалгүй хэргийг шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг зөвтгөлгүйгээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлий 87.1-д заасантай нийцэхгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх тухай” .. дүгээр албан бичгээр “А дүүргийн Засаг даргын 2004 оны ...дугаар захирамжаар “Н”, “Ш” нарт газар эзэмшүүлээгүй болох нь тогтоогдсон” гэсэн үндэслэлээр А дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан  шаардлагаасаа татгалзаж байгаагаа илэрхийлсэн байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол шүүгч татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргах бөгөөд харин хариуцагчаар татагдсан этгээд уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол түүнийг нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солих ажиллагааг мөн хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу гүйцэтгэх учиртай юм.

Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа эсхүл А дүүргийн Засаг даргыг уг хэргийн хариуцагч биш гэж  шаардлагаа өөрчилж байгаагийн аль нь болохыг шүүхээс тодруулаагүйгээр  “Шүүх хуралдааныг хойшуулж, захирамжид өөрчлөлт оруулах тухай” ... дугаар захирамжаар урьд гаргасан “Захиргааны хэрэг үүсгэх тухай” ... дүгээр захирамжийн “А дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан тус дүүргийн Засаг даргын 2004 оны ... дугаар шийдвэрийн “Н”, “Ш”-т холбогдох хэсэг” гэснийг хүчингүй болгосныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзнэ.

А дүүргийн Засаг даргын 2004 оны .., .. дүгээр захирамжийн аль алинаар нь гуравдагч этгээд “Н” болон иргэн “Ш” нарт А дүүргийн .. дүгээр хороо ... байрны урд талд газар олгоогүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Харин шүүхээс нотлох баримт цуглуулах ажиллагааны явцад “А дүүрэгт” ... м.кв газрыг “Н”-т 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн тус дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаар захирамж, “Ж гэдэг газарт”... м.кв газрыг “Ш”-т 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаар захирамж хэрэгт авагдсан бөгөөд гуравдагч этгээд “Н” уг ... дугаар захирамжийг өөрт нь маргаан бүхий байршилд газар олгосон шийдвэр гэж тайлбарлан бие даасан шаардлагаа гаргажээ. 

А дүүргийн Засаг даргын 2003 оны ..., 2004 оны ... дугаар захирамжийн агуулгаас үзэхэд иргэн, аж ахуй нэгжид зуслангийн байршилд газар эзэмшүүлсэн, мөн  гэрч “О” “уг захирамжаар зуслангийн газар олгосон” талаар мэдүүлсэн байхад анхан шатны шүүх “А дүүргийн Засаг даргын 2004 оны ... захирамжаар “Н”-т  60 м.кв газрыг, 2004 оны .. дугаар захирамжаар иргэн “Ш”-т түүний эзэмшиж байсан гаражийн доорх 48 м.кв газрыг эзэмшүүлсэн болох нь тогтоогдсон” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасанд нийцээгүй байна.

Иймд хэрэгт  цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж тогтоон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Жишээ 6.  Хүчингүй болгосон. /Нотлох баримт дутуу цуглуулсан, буруу үнэлсэн/

Хэргийн товч агуулга: Иргэн “М” Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Цэргийн эмч нарын комиссын ...тоот магадлагаагаар цэргийн албанд тэнцэхгүй гэж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 182 хоногийн эмнэлгийн магадлагааг нөхөн олгуулах, Тагнуулын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай” ... дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор, тэтгэмжийг нөхөн гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

 

Шүүхийн шийдвэрлэсэн байдал:

Анхан шатны шүүх: Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 11 дүгээр зүйл, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1 дэх заалтыг тус тус баримтлан “М”-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүх: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна. Үүний үндэслэгээ нь:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу бүрэн цуглуулах үүргээ биелүүлээгүйгээс гадна хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх, хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэх тухай Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 31 дүгээр зүйлийн 31.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаж чадаагүй байна.

Нэхэмжлэгч “М” нь Батлах хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Цэргийн эмч нарын комиссын ... дугаар магадлагаагаар цэргийн албанд тэнцэхгүй гэж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, ... хоногийн эмнэлгийн магадлагааг нөхөн олгуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Цэргийн эмч нарын комиссын шийдвэрийг үндэслэж гарсан Тагнуулын ерөнхий газрын даргын 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай” ... дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор, тэтгэмжийг нөхөн гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Нэхэмжлэгч нь Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн Цэргийн эмч нарын комиссын 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ... тоот магадлагаа хууль бус гарсан тул хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах асуудлаар бодитой дүгнэлт хийгээгүй, холбогдох нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

Тухайлбал Цэргийн эмч нарын комиссын шийдвэр нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон холбогдох дүрэм журмын заалтад нийцсэн эсэхэд дүгнэлт өгөөгүй, “М” нь Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгээр урд нь огт үзүүлж байгаагүй бөгөөд 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр анх дотрын эмчид үзүүлсэн байхад 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр эмч нарын комиссын шийдвэр гаргасан нь үзлэг шинжилгээ хийлгэж, онош тодорхой болоогүй байхад ...тоот магадлагаа гарсан, мөн хөдөлмөрийн чадвар түр алдсан үед амбулаториор 91-182 хоног эмчлүүлэх боломжгүй болгосон гэснийг шалгаж тодруулаагүй нь буруу болжээ.

Түүнчлэн Цэргийн эмч нарын комиссын ... тоот магадлагааны дараа мөн өдрөөр огноолсон Цэргийн эмч нарын комиссын шийдвэрийг ямар учраас гаргах болсон, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2009 оны ... дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтад заасан “Эмнэлгийн хуудас олгох журам”-ыг зөрчсөн эсэх, 91-182 хоногийн хугацаагаар эмнэлгийн магадлагааг олгох боломжтой байсан эсэх, дээрх хугацаагаар эмнэлгийн магадлагаа олгоогүйгээс нэхэмжлэгчийн эрх ашиг хохирсон эсэх асуудлыг тодруулсны дараа Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох зүйл, заалт болон бусад дүрэм журам зөрчсөн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай байна.

Анхан шатны шүүхийн гаргасан алдааг зөвтгөж давж заалдсан гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүй захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэх үүргээ биелүүлээгүйгээс давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны болж чадаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг дахин шалгаж тодруулах шаардлагатай тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй болсон байна.

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАНХИМ

ШҮҮХИЙН ПРАКТИК СУДЛАЛЫН ХЭЛТЭС