2016 оны 06 сарын 24

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

2015 оны бүтэн жилд хянагдсан эрүүгийн хэргийн дүн, өөрчлөгдсөн,

хүчингүй болсон тогтоол, магадлалыг судалсан тухай (тойм)

 

2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр                                                                                                                                      Улаанбаатар хот

Нэг. УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын 2015 онд хянасан хэрэг

 

Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 2015 онд аймаг, нийслэл, сум болон сум дундын, дүүргийн шүүхийн нийт 383 хэргийг хянан шийдвэрлэжээ.

Хүснэгт 1

Үзүүлэлт

Анхан шат

Давж заалдах шат

Хяналтын шат

хэрэг

хувь

хэрэг

хувь

хэрэг

хувь

1

Хүлээн авсан

7998

 

2078

26.0

520

25.0

2

Шийдвэрлэсэн

 

Шүүх хуралдаанаар

6756

84.5

1971

94.8

383

73.7

Бусад

 

 

 

 

42

8.1

3

Буцаасан

759

9.5

60

2.9

87

16.7

4

Үлдэгдэл

483

6.0

47

2.3

8

1.5

2015 онд анхан шатны шүүх нийт 7998 хэрэг хүлээн авсаны 84.5 хувь буюу 6756 хэргийг таслан шийдвэрлэсэн байна. Үүнээс 26 хувь буюу 2078 хэрэг давж заалдах журмаар гомдол гаргасны 94.8 хувь буюу 1971 хэргийг давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэжээ. /хүснэгт 1/

Зураг 1

Хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн 384 хэргээс орон нутгийн 177, нийслэлийн 206 хэрэг байна. /зураг 1/

Хяналтын шатанд хүлээн авсан хэргийг гомдлоор нь авч үзвэл:

2015 онд хяналтын шатанд хүлээн авсан хэргийг гомдлоор нь авч үзвэл:

•           шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор 339 хэрэг буюу нийт хуралдаанаар хянан шийдвэрлэсэн хэргийн 88.5 хувь,

•           хохирогчийн өмгөөлөгчийн гомдлоор 24 хэрэг буюу 6.2 хувь,

•           иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдлуудаар 3 хэрэг буюу 0.8 хувь,

•           прокурорын эсэргүүцлээр 6 хэрэг буюу 1.6 хувь,

•           шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах прокурорын дүгнэлтээр 11 хэрэг буюу шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн нийт хэргийн 2.9 хувийг тус тус эзэлж байна. /зураг 2/

Зураг 2

Хяналтын шатны хянан шийдэрлэсэн хэргийг гомдол, эсэргүүцлийн төрлөөр нь харьцуулан үзлээ.

Хүснэгт 2

 

Д/д

 

Гомдлын төрөл

2014

2015

(+) өссөн (-) буурсан хэмжээ

хэрэг

хувь

1

Хуралдаанаар хянан шийдвэрлэсэн

484

383

   -101

  -20.9

2

Шүүгдэгчийн өмгөөлөгч

389

339

-50

-12.8

3

Хохирогчийн өмгөөлөгч

34

24

-10

-29.4

4

Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдлуудаар

3

3

-

 

5

Прокурорын эсэргүүцлээр

18

6

-12

-66.6

6

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах прокурорын дүгнэлтээр

40

11

-29

-72.5

             

Өмнөх онтой харьцуулахад шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор хүлээн авсан хэргийн хувьд 12.8 хувь, хохирогчийн өмгөөлөгчийн гомдлоор хүлээн авсан хэрэг 29.4 хувь, прокурорын эсэргүүцлээр хүлээн авсан хэрэг 66.6 хувь, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах прокурорын дүгнэлтээр хүлээн авсан хэрэг 72.5 хувиар тус тус буурсан байна. /Хүснэгт 2/

2015 онд Хяналтын шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн хэрэгтэй харьцуулан үзвэл:

Хүснэгт 3

 

 

 Д/д

 

 

Шүүх

Анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн хэрэг

Хяналтын шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн хэрэг

 

 

Эзлэх хувь

1

Архангай

138

7

5.1

2

Баян-Өлгий

80

8

10

3

Баянхонгор

169

6

3.5

4

Булган

136

6

4.4

5

Говь-Алтай

76

5

6.6

6

Говьсүмбэр

76

8

10.5

7

Дархан-Уул

285

10

3.5

8

Дорноговь

227

15

6.6

9

Дорнод

209

11

5.3

10

Дундговь

95

5

5.3

11

Завхан

111

6

5.4

12

Өвөрхангай

228

4

1.8

13

Өмнөговь

218

12

5.5

14

Орхон

239

17

7.1

15

Сүхбаатар

120

6

5

16

Сэлэнгэ

357

10

2.8

17

Төв

271

3

1.1

18

Ховд

151

5

3.3

19

Хөвсгөл

266

5

1.9

20

Хэнтий

226

5

2.2

21

Увс

136

23

16.9

22

Нийслэл

2942

206

7

 

Нийт

6756

383

5.7

2015 онд Анхан шатны шүүхээр 6756 хэрэг таслан шийдвэрлэснээс 383 хэрэг буюу 5.6 хувь нь хяналтын шатны шүүхээр хянагдсан байна. Орон нутгийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргээс хяналтын шатны шүүхээр хянагдсан байдлаар хамгийн их нь Увс аймгийн анхан шатны шүүхийн нийт шийдвэрлэгдсэн хэргийн 16.9 хувь, хамгийн бага нь Төв аймгийн анхан шатны шүүхийн нийт шийдвэрлэгдсэн хэргийн 1.1 хувь нь тус тус хяналтын шатанд хянагдсан байна. /Хүснэгт 3/

Хянан шийдвэрлэсэн нийт хэргийг гэмт хэргийн төрлөөр нь ангилан авч үзлээ.

Зураг 3

2015 онд хянан шийдвэрлэсэн нийт хэргийг гэмт хэргийн төрлөөр нь ангилан үзвэл:

  1. Хүнийг санаатай алах гэмт хэрэг 49 буюу нийт хэргийн 12.8 хувь
  2. Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг 39 буюу 10.2 хувь
  3. Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг 14 буюу 3.6 хувь
  4. Хүчингийн гэмт хэрэг 22 буюу 5.7 хувь
  5. Хулгайн гэмт хэрэг 45 буюу 11.7 хувь
  6. Дээрмийн гэмт хэрэг 18 буюу 4.7 хувь
  7. Танхайн гэмт хэрэг 28 буюу 6.5 хувь
  8. Тээврийн хэрэгслийн аюулгүй байдал болон ажиллагааны журмын эсрэг гэмт хэрэг 37 буюу 9.7 хувийг тус тус эзэлж байна. Эдгээр гэмт хэрэг нь нийт шийдвэрлэсэн хэргийн 64.9 хувийг эзэлж байна.

Өмнөх онтой харьцуулахад танхайн гэмт хэрэг 5.3 хувь, дээрмийн гэмт хэрэг 0.6 хувь, хүчингийн гэмт хэрэг 1.5 хувь, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг 1 хувь тус тус буурсан байна. Харин хулгайн гэмт хэрэг 1.8 хувь, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал болон ажиллагааны журмын эсрэг гэмт хэрэг 4.1 хувь хүнийг санаатай алах гэмт хэрэг 0.2 хувь тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Хоёр.  Хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн байдал

            Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн 383 хэргээс 50.1 хувь буюу 192 хэргийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, 29.5 хувь буюу 113 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 20.4 хувь буюу 78 хэргийн тогтоол, магадлалыг хүчингүй шийдвэрлэсэн байна. /Зураг 3/

Зураг 3

Хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад: Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар 2015 онд хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн тоо урьд онтой харьцуулахад 20.9 хувиар буурсан байна.

Хүснэгт 3

 

Шийдвэрлэсэн байдал

2014 он

2015 он

(+) өссөн

(-) буурсан хэмжээ

хэрэг

хэрэг

хэрэг

хувь

1

Хяналтын шатны шүүх  хянан шийдвэрлэсэн  хэрэг, Үүнээс:

 

 

484

 

 

383

 

-101

 

 

2

Тогтоол, магадлалыг хэвээр үлдээсэн

276

192

-84

-30.4

 

3

Тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан

108

113

+5

 

+4.6

 

4

Тогтоол, магадлал хүчингүй болгосон

100

78

-22

-22

     2015 онд хяналтын шатны шүүхээр тогтоол, магадлалыг хэвээр үлдээсэн шийдвэрлэсэн хэрэг 30.4 хувиар буурсан бол тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан хэрэг 4.6 хувиар өссөн байна. Харин тогтоол, магадлалыг хүчингүй болгосон хэрэг 22 хувиар буурсан байна. /хүснэгт 3/

 

Орон нутгийн шүүх                                                                             Хүснэгт 4

Шийдвэрлэсэн байдал

2014

2015

Зөрүү

хэрэг

хувь

1

Тогтоол, магадлал хэвээр

102

88

-14

-13.7

2

Тогтоол, магадлал өөрчлөлт

47

47

-

 

3

Тогтоол, магадлал хүчингүй

56

42

-14

-25

 

Нийт

205

177

 

 

 

Орон нутгийн шүүхийн шийдвэрлэсэн хэргийн хувьд 88 хэрэг буюу 49.7 хувийн тогтоол, магадлалыг хэвээр, 47 хэрэг буюу 26.5 хувийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 42 хэрэг буюу 24.1 хувийн тогтоол магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Өмнөх онтой харьцуулахад тогтоол, магадлалыг хэвээр үлдээж  шийдвэрлэсэн хэргийн тоо 2015 онд 13.7 хувиар буурсан байна. Тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан хэргийн тоо хэвээр байгаа бол тогтоол, магадлалыг хүчингүй болгосон хэргийг нийтэд нь харахад 14 хэрэг буюу 25 хувь буурсан шүүн таслах ажиллагааны чанарын үзүүлэлт сайжирсан харагдаж байна. /Хүснэгт 4/

 

Нийслэлийн шүүх                                                                              Хүснэгт 5

Шийдвэрлэсэн байдал

2014

2015

Зөрүү

хэрэг

хувь

1

Тогтоол, магадлал хэвээр

174

104

-70

-40.2

2

Тогтоол, магадлал өөрчлөлт

61

66

+5

+8.2

7

Тогтоол, магадлал хүчингүй

38

36

-2

-5.3

8

Цагаатгал

6

-

 

 

 

Нийт

279

206

 

 

 

Нийслэлийн шүүхийн шийдвэрлэсэн хэргийн хувьд 104 хэрэг буюу 50.5 хувийн тогтоол, магадлалыг хэвээр, 66 хэрэг буюу 32 хувийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 36 хэрэг буюу 17.5 хувийн тогтоол магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо 2015 онд 27.5 хувь буурсан байна. Тогтоол, магадлалыг хэвээр үлдээсэн хэрэг урьд онтой харьцуулахад 40.2 хувь буурсан байна. Тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан 8.2 хувь өсөж, тогтоол, магадлалыг хүчингүй болгосон хэргийг нийтэд нь харахад 5.3 хувь буурсан үзүүлэлттэй байна. /хүснэгт 5/

 

            Улсын Дээд шүүхийн хяналтын эрүүгийн хэргийн шатны шүүх хуралдаанаар 2015 онд шийдвэрлэсэн хэргийн шийдвэрлэсэн байдлыг аймаг нийслэлээр дэлгэрэнгүй харуулвал:

 

Хүснэгт 6

 

 

 

 

Шүүх

Тогтоол, магадлал хэвээр

Тогтоол, магадлалд өөрчлөлт

Тогтоол, магадлал хүчингүй

 

Нийт хэрэг

хэрэг

хувь

хэрэг

хувь

хэрэг

хувь

хэрэг

хувь

1

Архангай

5

71.4

-

 

2

28.6

7

1.8

2

Баян-Өлгий

3

37.5

2

25

3

37.5

8

2.1

3

Баянхонгор

1

16.6

3

50

2

33.3

6

1.6

4

Булган

3

50

2

33.3

1

16.6

6

1.6

5

Говь-Алтай

3

60

1

20

1

20

5

1.3

6

Говьсүмбэр

6

75

1

12.5

1

12.5

8

2.1

7

Дархан-Уул

5

50

3

30

2

20

10

2.6

8

Дорнод

7

63.6

2

18.2

2

18.2

11

2.8

9

Дорноговь

7

46.7

3

20

5

33.3

15

3.9

10

Дундговь

3

60

1

20

1

20

5

1.3

11

Завхан

2

33.3

-

 

4

66.7

6

1.6

12

Өвөрхангай

4

100

-

 

-

 

4

1

13

Өмнөговь

6

50

4

33.3

2

16.7

12

3.1

14

Орхон

5

29.4

6

35.3

6

35.3

17

4.4

15

Сүхбаатар

2

33.3

2

33.3

2

33.3

6

1.6

16

Сэлэнгэ

5

50

2

20

3

30

10

2.6

17

Төв

-

 

2

66.7

1

33.3

3

0.8

18

Ховд

1

20

4

80

-

 

5

1.3

19

Хөвсгөл

2

40

2

40

1

20

5

1.3

20

Хэнтий

1

20

2

40

2

40

5

1.3

21

Увс

17

73.9

5

21.7

1

4.3

23

6

22

Нийслэл

104

50.5

66

32

36

17.5

206

53.9

 

Нийт

192

 

113

 

78

 

383

100%

 

Нийслэл, орон нутгийн шүүхийн шийдвэрлэсэн хэрэгт Улсын Дээд шүүхэд хамгийн их гомдол эсэргүүцэл гаргасан аймгуудыг нэрлэвэл:

  1. Нийслэл 53.9 хувь 206 хэрэг
  2. Увс аймгийн 6 хувь буюу 23 хэрэг,
  3. Орхон аймгийн 4.4 хувь буюу 17 хэрэг
  4. Дорноговь аймгийн 3.9 хувь буюу 15 хэрэгт гаргасан байна. /Хүснэгт 6/

Хэргийн шийдвэрлэлтийг байдлаар тогтоол, магадлалыг хэвээр үлдээсэн хэргийг анхан шатны шүүхийн харьяалалаар авч үзвэл орон нутагт Өвөрхангай /4-өөс 4/, Говьсүмбэр аймаг /8-аас 6/, Увс аймаг /23-аас 17/, Архангай аймаг /7-оос 5/,  Дорнод аймаг /11-ээс 7/-уудын анхан шатны шүүхийн тогтоол хамгийн их хувиар хэвээр үлдсэн байна.

Мөн Дундговь, Говь-Алтай, Булган, Дархан-Уул, Өмнөговь, Сэлэнгэ аймаг, Нийслэлийн анхан шатны шүүхүүдийн тогтоолын 2 хэрэг тутмын 1 нь хэвээр үлдсэн байна.  

Анхан шатны шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоолд өөрчлөлт оруулсан байдлаар нь Ховд аймаг /5-аас 4/, Төв аймаг /3-аас 2/ хамгийн олон байгаа бол Булган, Дархан-Уул, Өмнөговь, Орхон, Сүхбаатар аймаг, Нийслэлийн анхан шатны шүүхийн 3 хэрэг тутмын 1 нь өөрчлөгдсөн байна. Харин хяналтын шатанд шийдвэрлэгдсэн хэргийн тоотой харьцуулахад хамгийн бага буюу тогтоолд өөрчлөлт ороогүй Архангай, Завхан, Өвөрхангай аймгууд байна.

  Анхан шатны шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон байдлаар нь Завхан аймаг /6-аа 4/ байгаа бол Баян-Өлгий, Баянхонгор, Дорноговь, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв аймгуудын анхан шатны шүүхийн тогтоолын 3 хэрэг тутмын 1 нь хүчингүй болсон байна.  

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан нийт 113 хэргийн өөрчлөлт оруулсан шалтгаан, үндэслэлийг авч үзвэл:

  1. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн 31 хэрэг буюу 27.4 хувь,
  2. Шүүх хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн 8 хэрэг буюу 7.1 хувь,
  3. Хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн 2 хэрэг буюу 1.8 хувь,
  4. Эрүүгийн хуулийн 551, 621 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн 3 хэрэг буюу 2.7 хувь,
  5. Ял нь гэмт хэргийн хүнд хөнгөн ба шийтгэгдсэн этгээдийн хувийн байдалд тохироогүй болон бусад үндэслэлээр тогтоол магадлалд өөрчлөлт орсон 69 хэрэг буюу нийт хэргийн 61.1 хувийг эзэлж байна.

Хяналтын шатны шүүх 2015 онд 78 хэргийн тогтоол, магадлалыг  хүчингүй болгож шийдвэрлэснээс 40 хэрэг буюу нийт хүчингүй болсон хэргийн 51.2 хувийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд буцааж, 20 хэрэг буюу 25.6 хувийг шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцааж, 7 хэрэг буюу 8.9 хувийг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Мөн 2 хэрэг буюу 2.6 хувийн тогтоол хүчингүй, магадлалыг хэвээр үлдээж, 9 хэрэг буюу 11.5 хувийн магадлалыг хүчингүй болгож тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг хүчингүй болгосон хэргийн шийдвэрлэлтийн байдлыг өмнөх онтой харьцуулан үзвэл:

Хүснэгт 7

Шийдвэрлэсэн байдал

2014

2015

Зөрүү

хэрэг

хувь

1

Хэрэг бүртгэлт, МБ-д буцаасан

55

40

-15

-27.3

2

Шүүхийн хэлэлцүүлэгт буцаасан

14

20

+6

+42.8

3

Хэргийг хэрэгсэхгүй болгосон

12

7

-5

-41.6

4

Тогтоол хүчингүй, магадлал хэвээр

-

2

+2

+2.5

5

Тогтоол хэвээр, магадлал хүчингүй

13

9

-4

-30.7

6

Цагаатгал

6

-

-

-

 

Нийт

100

78

 

 

 

2015 онд тогтоол, магадлалыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаасан хэрэг 27.3 хувь, хэргийг хэрэгсэхгүй болгосон хэрэг 41.6 хувь, тогтоолыг хэвээр үлдээж магадалыг хүчингүй болгосон хэрэг 30.7 хувиар  тус тус буурсан байна. Харин тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаасан хэрэг 42.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. / хүснэгт 7/

 

Анхан шатны шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгосон шалтгаан, үндэслэлийн хувьд нийт 78 хэргээс:

Хүснэгт 8

 

1. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэг явуулахад нэг талыг барьсан гүйцэд биш хийсэн үндэслэлээр хүчингүй болгосон 24 хэрэг  буюу 30.7 хувь,

 

2. Тогтоолд дурьдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй 15 хэрэг буюу 19.2 хувь,

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн хэрэг 17 буюу 22.1 хувь,

 

4. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн 22 хэрэг буюу хүчингүй болсон нийт хэргийн 28.2 хувийг тус тус эзэлж байна. /хүснэгт 8/

  

Гурав. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаа зөрчлийн талаар:

Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, шударга ёсонд нийцсэн, процессын болон материаллаг эрх зүйн зарчим хэм хэмжээнд зохицсон агуулга хэлбэртэй байх учиртай. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх нь материаллаг хуулийн алдаанд хамаарна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хуулийг буруу хэрэглэх гэдгийг: 1) шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй; 2)хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн; 3) хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн гэж ойлгоно.

2015 оны хяналтын шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр  52 хэрэг, шүүх хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн үндэслэлээр 8 хэрэг, хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн үндэслэлээр 5 хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг хүчингүй болгосон, өөрчлөлт оруулсан нь нийт шийдвэрлэсэн хэргийн 16.9 хувийг эзэлж байна.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн дараах нийт алдаа зөрчил ажиглагдаж байна.

  • Гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талыг буруу тогтоосон
  • Хууль зүйн үндэслэлгүйгээр ялыг хөнгөрүүлсэн
  • Төгссөн гэмт хэргийг завдсанаар зүйлчилсэн буюу зүйлчлэл буруу
  • Анх удаа гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүнд ял, ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хөнгөн ял оногдуулсан зэрэг байна.

Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар тогтоол, магадлалыг хэвээр үлдээсэн, өөрчлөлт оруулсан, хүчингүй болгосон хэргүүдээс Эрүүгийн хууль хэрэглээний талаарх анхаарал татсан дараах жишээг авч үзье.

Жишээ 1. Гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талыг  буруу тогтоосон

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 1368 дугаар шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 64 дүгээр магадлалтай, УДШ-ийн 2015 оны 3-р сарын 20-ны өдрийн 88 дугаар тогтоолтой  П.Ц-д холбогдох эрүүгийн хэрэг.

 

Хэргийн товч утга: П.Ц нь 32 дугаар байрны 8 дугаар орцны 9 дүгээр давхарын тагтнаас унахдаа уг байрны орцны үүдний ойролцоо явж байсан Б.Ч-ын дээрээс унаж, улмаар амь нас хохироосон, Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлд заасан бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн шийдвэрлэсэн байдал

Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц-ыг 1 жилийн хорих ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

 

Давж заалдах шатны шүүх: Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, П.Ц-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, П. Ц-ыг цагаатгасан байна.  

Хяналтын шатны шүүх: Магадлалыг хэвээр үлдээж шийвэрлэсэн байна. Үндэслэл нь:

Анхан шатны шүүх П.Ц-ыг байшингийн тагтан дээрээс тонгойхдоо анхаарал болгоомжгүй, хэт хайхрамжгүй хандсанаас өндрөөс болгоомжгүй байдлаар унасан байна хэмээн дүгнэлт хийсэн атлаа, тухайн нөхцөл байдалд орсон тохиолдолд аливаа хүн ямар нэгэн ухамсартай үйлдэл хийж чадах эсэхэд дүгнэлт хийлгүй, золгүй байдлын улмаас унаж байгаа үйл явцыг тухайн хүн ухамсартайгаар, өөрийн хүсэл зоригийн дагуу хийж байгаа үйлдэлтэй адилтган дүгнэж, энэ үйлдлийг хийхдээ тэрээр хор уршиг учирч болохыг мэдэх үүрэгтэй байсан гэж буруутгасан нь үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл, өндөр байшингийн тагтан дээр байх үед анхаарал болгоомжтой байх нь зүйн хэрэг боловч, өндрөөс ямар нэгэн байдлаар нэгэнт унаж буй тохиолдолд, тодорхой ухамсарт түшиглэн, хүсэл зоригийн дагуу үйлдэл хийх, аливаа аюулыг урьдчилан харах боломжгүй юм.

П.Ц-д  холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хянан үзээд болсон үйл баримтыг зөв тогтоож дүгнэсэн хэдий ч, түүнд хууль зүйн дүгнэлт хийхдээ, Эрүүгийн хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буюу буруу ойлгон хэрэглэж, П.Ц-ыг бусдыг болгоомжгүй алсан гэм буруутай гэж дүгнэн ял шийтгэл оногдуулсан шийдвэр нь хууль ёсны болж чадаагүй байна.  

Харин давж заалдах шатны шүүх П.Ц-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан бусдыг болгоомжгүй алах гэмт хэргийн субъектив талын шинж чанар үгүйсгэгдэж байна гэж дүгнэн, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, П.Ц-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон, түүний цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн байна.

Жишээ 2.  Хууль зүйн үндэслэлгүйгээр ялыг хөнгөрүүлсэн

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 119А дугаар шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1018 дугаар магадлалтай,  УДШ 2015 оны 1-р сарын 16-ны өдрийн 11 дугаар тогтоолтой Т.Н, М.Г... нарт холбогдох эрүүгийн хэрэг.

Хэргийн товч утга: Т.Н, М.Г ... нар нь Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон.

Шүүхийн шийдвэрлэсэн байдал

Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар Т.Н-д эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 4 cap 10 хоног хорих, М.Г-д 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 жил 8 cap хорих, Б.Б-д 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 жил 8 cap хорих, 10 хоног хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар Б.В-д 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 12 жил хорих ял, Г.Б-д 11 жил хорих ял... тус тус оногдуулсан.

Мөн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар Т.Н, М.Г, Б.Б, Г.Б нарт оногдуулсан хорих ялаас тус бүр 3 жил хорих ялыг өршөөн хассан байна.

Давж заалдах шатны шүүх: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

Хяналтын шатны шүүх: Тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэжээ. Үндэслэл нь:

Анхан шатны шүүх нь бусдыг дээрэмдэх гэмт хэргийг давтан үйлдлээр, бүлэглэн үйлдсэн, үйлдлийн аргын хувьд ихээхэн ноцтой буюу хохирогч нарыг хүч хэрэглэн зодох, хутга тулгах, хоолойг нь боомилох зэргээр амь биед нь илтэд аюул учруулан довтлох аргыг удаа дараа хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн  шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нарын хувийн байдал, хэрэг үйлдсэн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийлгүйгээр, ял шийтгэлийг гэм буруутай хүн бүрийн гэм буруугийн хэр хэмжээ, оролцоог харгалзан ялгамжтай оногдуулах зарчмыг алдагдуулан, Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн заалтыг дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч бүрт хавтгайруулан хэрэглэж хуульд зааснаас хөнгөн ял оногдуулсан нь үндэслэлгүй болжээ.

            Түүнчлэн, анхан шатны шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялын зарим хэсгийг өршөөн хасахын зэрэгцээ, ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг давхардуулан тооцож хөнгөн ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүнд ялд багтааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн зорилтод нийцээгүй бөгөөд “ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна” хэмээн шударга ёсны зарчмыг тодорхойлсон Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлийн заалтыг зөрчсөн гэж үзсэн байна.

Жишээ 3. Төгссөн гэмт хэргийг завдсанаар зүйлчилсэн, Захиргааны хариуцлага, эрүүгийн хариуцлагыг давхардуулан хэрэглэсэн

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоол, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 138 дугаар магадлалтай, УДШ-ийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 378 дугаар тогтоолтой Э.М-т холбогдох эрүүгийн хэрэг.

Хэргийн товч утга: Э.М нь Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан “Эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх” гэмт хэрэгт холбогдсон байна.

Шүүхийн шийдвэрлэсэн байдал

Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Э.М-ыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 34 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 6.528.000 төгрөгөөр торгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.М-ын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Хяналтын шатны шүүх: Тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Үндэслэл нь:

Анхан шатны шүүх уг гэмт хэргийг төгс үйлдсэн, гэм буруутай талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэлт хийсэн атлаа тогтоох хэсэгтээ Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхийг завдсанаар Эрүүгийн хуулийн 60 дугаар зүйлийг журамлаж ял оногдуулсан нь шийтгэх тогтоолын хэсгүүд хоорондоо утга, агуулгын зөрчилтэй байна.

Шүүгдэгч Э.М-ын Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан “эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх” гэмт хэргийг үйлдсэн үйл баримтыг дүгнэхдээ “...тоон хязгаарлалт тогтоож өгснөөс илүүг ...гаалийн хяналтын талбайд авчирсан нь ...гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан” гэсэн нь гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын шинжийг орхигдуулсан учир дутагдалтай дүгнэлт болсон байна.

Түүнчлэн шүүх Э.М-ээс татварт 855454.08 төгрөг, архины үнэд 332,736.00 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь захиргааны хариуцлагыг эрүүгийн хариуцлагатай давхардуулсан байх тул шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Жишээ 4. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж зүйлчлэлийг хөнгөрүүлсэн

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 45А дугаар шийтгэх тогтоол, Говьсүмбэр, Дорноговь аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 80 дугаар магадлалтай, УДШ-ийн 2015 оны 2 дугаар сарын 16-ны 371 дугаар тогтоолтой Л.М, Х.М нарт холбогдох эрүүгийн хэрэг.

Хэргийн товч утга: Л.М, Х.М нар нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн шийдвэрлэсэн байдал

Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.М-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шүүгдэгч Х.М-д Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хасч, 3 жил 1 сар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх: Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.М-д холбогдох хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 гэж хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүх: Магадлалын хүчингүй болгож, тогтоолд нэмэлт оруулсан байна. Үндэслэл нь:

Давж заалдах шатны шүүх Л.М-ыг гэм буруугүй болохыг тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж дүгнэсэн атлаа Х.М-ыг мотоцикль жолоодож явахдаа Н.Э-гийн амь насыг хохироогоогүй, харин мотоциклиос унах, тээврийн хэрэгслийн дугуйнд дарагдах аль алинд нь үүсэх боломжтой “баруун хөлний дунд чөмөгний доод хэсгийн хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл, “баруун тохойн үений мултрал, баруун гарын бугалга, шуу, сарвуу, нуруу, баруун шилбэний зөөлөн эдийн зулгаралт, няцралт, цус хуралт, хярзангийн урагдсан шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэж илт хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй дүгнэлт хийж, ослын улмаас бусдын амь нас хохироогүй мэтээр зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 болгон хөнгөрүүлж, улмаар Х.М-д холбогдох хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэжээ.

Өөрөөр хэлбэл хохирогчийн нас барсан нь энэ гэмт хэрэгтэй шалтгаант холбоотой эсэх, хэний гэм буруутай үйлдлээс нас барсан талаар ямарч дүгнэлт хийлгүй Х.М-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчиж Н.Э-гийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэж зүйлчлэлийг хөнгөрүүлж хуулийг илт буруу хэрэглэж хууль бус шийдвэр гаргасан  гэж хяналтын шатны шүүх дүгнэсэн байна.

Жишээ 5. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүнд ял, ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хөнгөн ял оногдуулсан.

Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаар магадлалтай УДШ-ийн 2015 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 72 дугаар тогтоолтой Л.О, Э.Ү нарт холбогдох эрүүгийн хэрэг.

Хэргийн товч утга: Л.О, Э.Ү нар нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн шийдвэрлэсэн байдал

Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Э.Ү-ыг эд хөрөнгө хураахгүйгээр 6 сар баривчлах ялаар, Л.О-ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар Э.Ү-гээс морь 1 буюу 850.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн.

  Давж заалдах шатны шүүх: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүх: Тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Үндэслэл нь:

1. Э.Ү, М.О нар нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон боловч шүүх энэ талаар анхааран үзэлгүй орхигдуулж, дүгнэлт хийлгүйгээр уг тээврийн хэрэгслийг Д.А-д олгож шийдвэрлэжээ.

Ялтан нар тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нь мөрдөн байцаалт, прокурорын шатанд тогтоогдсон байх бөгөөд уг тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож шийдвэрлэснийг буруутгах үндэсгүй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасны дагуу Э.Ү, М.О нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг ялтан нараас гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлээгүй, энэ талаар огт дүгнэлт хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх замаар Эрүүгийн хуулийн дээрх зүйл, хэсгийг тайлбарлаж, хэрэглэсэн Улсын Дээд шүүхийн тайлбарыг нягталж үзээгүй байна.

2. Анхан шатны шүүх ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн Э.Ү-д хөнгөн ял буюу баривчлах ял, анх удаа гэмт хэрэг үйлдсэн Л.О-д хүнд ял буюу хорих ялыг сонгон оногдуулахдаа ийнхүү ял оногдуулах болсон шалтгаан нөхцөл, түүнийг хэрхэн үнэлж байгаа дүгнэлтийг огт хийгээгүй явдал нь Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлд заасан ял, эрүүгийн хариуцлага оногдуулахад шударга байх, үүн дээр үндэслэсэн ял оногдуулах нийтлэг зарчим, тухайлбал Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлийн шаардлагад үндэслэгдээгүй болжээ.

Дээрх зөрчлүүд нь хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зөрчил гэж үзнэ.

Жишээ 6. Торгох ялын хэмжээг буруу тогтоосон.

Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 28 дугаар магадлалтай, УДШ-ийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 171 дугаар тогтоолтой Х.Б-д холбогдох эрүүгийн хэрэг.

Хэргийн товч утга:  Х.Б нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулах гэмт хэрэг, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн шийдвэрлэсэн байдал

Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Х.Б-д Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялд багтааж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 9792000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг журамлан 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар Х.Б-гийн цагдан хоригдсон 13 хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг буюу 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүүлж 2469000 төгрөгийг, 9792000 төгрөгийн торгох ялаас хасч тооцохоор шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх: шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Х.Б-д Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялд багтааж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 7.160.400 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг журамлан 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар Х.Б-гийн цагдан хоригдсон 13 хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүүлэн тооцож 1.825.200 төгрөгийг торгох ялаас хасч, 5.335.200 төгрөгөөр торгосугай...” гэсэн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэсэн.

 Хяналтын шатны шүүх: Тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Үндэслэл нь:

 Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдэж хохирогчид гэмтэл учруулснаа мэдсэн атлаа тусламж үзүүлэлгүй орхиж, ослын газраас зугтсан, учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байхад Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсгүүдэд заасан хамгийн хөнгөн төрлийн ялын доод хэмжээгээр ял шийтгэж, ялуудыг багтаах замаар нэгтгэн биечлэн эдлэх ялын хэмжээг тогтоосон нь Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй байна гэж үзсэн байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гарах үеийн нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгох ялын хэмжээг, давж заалдах шатны шүүх цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялаас хасч тооцохдоо гэмт хэрэг үйлдэгдэх үеийн нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тус тус тооцсон байна.       

Энэ нь Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон...”, Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасан “...Цагдан хоригдсон этгээдэд торгох ял оногдуулсан бол цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, торгох ялаас хасч тооцно” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

Дөрөв. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн алдаа зөрчлийн талаар

Хяналтын шатны шүүхээр анхан шатны тогтоол, магадлалыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр 22.1 хувь буюу 17 хэргийн тогтоол, магадлалыг хүчингүй болгосон байна.

Хэрэг хэлэлцэхэд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар, эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар энэ хуулийн шаардлагыг зөрчсөн бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн гэж үзнэ.

Дор дурдсан тохиолдолд тогтоолыг заавал хүчингүй болгоно:

- шүүх хууль бус бүрэлдэхүүнтэйгээр тогтоол гаргасан;

- хуульд зааснаар шүүгдэгчийг заавал байлцуулбал зохих байтал түүний оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн;

- хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг өмгөөлүүлэх бололцоогоор хангаагүй;

- зөвлөлдөх тасалгаанд болсон шүүгчдийн зөвлөлгөөний нууцыг задруулсан;

- тогтоолд шүүгчийн хэн нэг нь гарын үсэг зураагүй;

- хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл байгаагүй;

- шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч заавал оролцуулах хуулийн заалт зөрчсөн тохиолдолд тогтоолыг хүчингүй болгоно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн дараах алдаа зөрчлүүд байна.

  • Ял нэмж өөрчлөн сонсголгүйгээр яллагдагчаар байцаасан, яллагдагчийн эрхийг хязгаарласан байхад хэргийн таслан шийдвэрлэсэн
  • Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцохдоо үндэслэл болсон нотлох баримтаа шийтгэх тогтоолд заагаагүй
  • Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг захирамж гарган томилоогүй.
  • Мөрдөн байцаах ажиллагаа гүйцэт биш хийгдсэн байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн зэрэг байна.

Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар тогтоол, магадлал хүчингүй болгосон хэргүүдээс Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн дараах жишээг авч үзье.

Жишээ 1. Ял нэмж өөрчлөн сонсголгүйгээр яллагдагчаар байцаасан, яллагдагчийн эрхийг хязгаарласан байхад хэргийн таслан шийдвэрлэсэн.

Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 34 дүгээр магадлалтай, УДШ-ийн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 164 дугаар тогтоолтой Ж.П-д холбогдох эрүүгийн хэрэг.

Хэргийн товч утга:  Ж.П нь Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн шийдвэрлэсэн байдал

Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 25 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 25 жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ялыг багтааж, биечлэн эдлэх нийт ялыг 25 жилээр тогтоож, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 Давж заалдах шатны шүүх: Ж.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3.т зааснаар оногдуулсан 25 жилийн хорих ялыг 17 жил хорих ял болгон хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүнд ялд хөнгөн ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 17 жил хорих ялаар тогтоож, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүх: Тогтоол, магадлалыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцаасан. Үндэслэл нь:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны ба үндэслэлтэй болж чадаагүй, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36, 196 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ж.П-ыг Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татах тогтоол үйлдэж танилцуулсан /1 дүгээр хавтаст хэргийн 92, 95 дугаар тал/ атлаа Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2, 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж ял нэмж болон өөрчлөн  сонсголгүйгээр яллагдагчаар байцаасан /1 дүгээр хавтаст хэргийн 97 дугаар тал/ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зүйлд заасан “… гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлох баримтаар нотлогдож  байвал … уг этгээдийг яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэнэ… Яллагдагчаар татах тухай тогтоолд уг тогтоолыг хэзээ, хаана, хэн үйлдсэн, … уг этгээд Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэгт заасан хэрэгт яллагдаж байгаа, уг хэргийг хэзээ, хаана үйлдсэн болон бусад ямар байдал тогтоогдсоныг бичнэ” гэсэн заалтыг ноцтой зөрчсөнөөс гадна мөн хуулийн 36 дугаар зүйлд заасан яллагдагчийн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, яллагдагчаар татсан тогтоолтой танилцах эрхийг зөрчсөн байна.

Жишээ 2. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцохдоо үндэслэл болсон нотлох баримтаа шийтгэх тогтоолд заагаагүй.

Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоол, Эүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 40 дүгээр магадлалтай, 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 179 дугаар тогтоолтой Э.Э, Г.Ш ... нарт холбогдох эрүүгийн хэрэг.

Хэргийн товч утга: Э.Э, Г.Ш ... нар нь Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн шийдвэрлэсэн байдал

Анхан шатны шүүх:  Ч.Ө, А.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Э.Э, Л.Б, Г.Ш нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 5511-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр тус бүрт нь 3 жил 4 сар 10 хоног хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх: Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э, Л.Б, Г.Ш нарт оногдуулсан 3 жил 4 сар 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Хяналтын шатны шүүх: Тогтоол, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцаасан. Үндэслэл нь:

Анхан шатны шүүх Ч.Ө, А.С нарт холбогдох хэргийг нотлогдож тогтоогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ болон ялтан Э.Э, Л.Б, Г.Ш нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо үндэслэл болсон нотлох баримтаа шийтгэх тогтоолд заагаагүй орхигдуулж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчжээ.

Давж заалдах шатны шүүх дээрх шийтгэх тогтоолыг хянан шийдвэрлэхдээ уг тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн нь магадлал хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй, 95 дугаар зүйлд заасан “нотлох баримтыг үнэлэх” зарчимд тулгуурлаагүй байх тул энэ талаар прокуророос гаргасан саналыг хүлээн авч шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Жишээ 3. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг захирамж гарган томилоогүй.

Сум дундын 29 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар магадлалтай, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 311 дугаар тогтоолтой С.А-д холбогдох эрүүгийн хэрэг.

Хэргийн товч утга: С.А нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн шийдвэрлэсэн байдал

Анхан шатны шүүх:  С.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх:  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Хяналтын шатны шүүх: Тогтоол, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцаасан. Үндэслэл нь:

Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасан “эрүүгийн хэргийг анхан, давж заалдах болон хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоосон шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч захирамж гарган томилно” гэсэн заалтыг зөрчиж С.А-д холбогдох хүнд ангилалын эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг захирамж гарган томилоогүй байна.

Анхан шатны шүүхийн дээрх алдаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1.1-д заасан “... шүүх хууль бус бүрэлдэхүүнтэйгээр тогтоол гаргасан” гэх үндэслэлд хамаарах бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн явдал болно.

Жишээ 4. Шууд захирагдах албан хаагчдаа хууль бус тушаал өгсөн байдал, хохирогчийн амь хохирсон хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоог тогтоогоогүй.

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 592 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 548 дугаар магадлалтай, УДШ-ийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 263 тоот тогтоолтой Ц.У-д холбогдох эрүүгийн хэрэг.

Хэргийн товч утга: Ц.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироох” гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн шийдвэрлэсэн байдал

Анхан шатны шүүх:  Ц.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 4 жил хорих ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Ц.У-аас 1.554.330 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Оюунчимэгт олгохоор шийдвэрлэжээ.

   Давж заалдах шатны шүүх: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүх: Тогтоол, магадлалыг хүчингүй болгож мөрдөн байцаалтад буцаасан. Үндэслэл нь:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “... хууль бус тушаал, захирамж өгсөн этгээдэд гэм хор учруулсны төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.”, мөн зүйлийн 44.2 дахь хэсэгт ”илт хууль бус тушаал, захирамж биелүүлж ... гэм хор учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ ...” гэсэн заалт нь хууль бус тушаал, захирамж өгсөн этгээд, түүнийг биелүүлсэн этгээдийн хэн алинд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалт бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 9 дүгээр зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчим”-ын талаар ямар нэг үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

С.С-ын “эсрэг урсгал руу ороод явчих” гэж шууд захирагдах албан хаагчдаа хууль бус тушаал өгсөн байдал, явган зорчигч насанд хүрээгүй О.С-ын амь хохирсон хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо бий эсэх, энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн аль хэм хэмжээгээр хамгаалагдаж байгааг нарийвчлан шалгах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн “Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх” зарчмыг хангах хууль зүйн үндэслэл болно.

Тухайлбал, С.С-ын үйлдэлд “Албан тушаалын гэмт хэрэг”-ийн бүрэлдэхүүн байгаа эсэх, хэлсэн үг нь тодорхой үндэслэлтэй, бүрэн эрх, чиг үүрэгт нь хамаарах, хуульд нийцсэн, заавал биелэгдэх шинжтэй эсэх талаар шалгаж тогтоох нь зайлшгүй шаардлагатай гэж үзэв.

Дөрөв. Дүгнэлт

Эрүүгийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн 383 хэргээс 50.1 хувь буюу 192 хэргийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, 29.5 хувь буюу 113 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 20.4 хувь буюу 78 хэргийн тогтоол, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Өмнөх онтой харьцуулахад тогтоол, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн хэрэг 7 хувиар буурсан бол тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан хэрэг 7 хувиар өссөн байна. Харин тогтоол, магадлалыг хүчингүй болгосон хэрэг 0.2 хувь буурсан байна.

Нийслэл, орон нутгийн шүүхийн шийдвэрлэсэн хэрэгт хяналтын шатны шүүхэд нийслэл, Увс, Орхон, Дорноговь зэрэг аймгаас хамгийн их гомдол эсэргүүцэл ирсэн байна.

Анхан шатны шүүхийн тогтоол, магадлалыг хүчингүй болгосон хэргийг гэмт хэргийн төрлөөр нь харвал хүн алах гэмт хэрэг 11.5 хувь,бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг 12.8 хувь, тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 14 хувь, дээрмийн гэмт хэрэг 13,1 хувийг тус тус эзэлж байна.

2015 оны хяналтын шатны шүүхийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан,  хүчингүй болгож шийдвэрлэсэн хэргүүдээс харахад:

- хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалгүйгээр ял хөнгөрүүлж зүйлчлэх,

- ял хүндрүүлж зүйлчилэх,

- эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг захирамж гарган томилоогүй,

- хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий харилцан зөрүүтэй нотлох баримтыг дүгнэлт хийлгүй орхигдуулсан зэрэг алдаа дутагдалууд зонхилж байна.

Иймд эрүүгийн хуулийг буруу хэрэглэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байна. Үүнд:

1.         Шүүхийн алдаа зөрчил  гарахад нөлөөлж байгаа объектив, субъектив шалтгаан нөхцлийг судлах, шүүхийн алдаа гэсэн үзэгдэлд хууль зүйн үнэлэлт өгөх, цаашид гүнгийрүүлэн судлах шаардлагатай байна.

2.         УДШ-ээс шүүхийн хууль хэрэглээний практикийг анхан, давж даалах болон хяналтын шатны түвшинд судалж, нэгдсэн практик тогтоох, УДШ-ээс хууль хэрэглэх явцад шүүхийн прецедент тогтоож хэвшүүлэх нь тулгамдсан асуудлын нэг болоод байна.

3.         Эрүүгийн хууль тогтоомжийг буруу хэрэглэх асуудлыг судалсан судалгаанд үндэслэн шүүгч нарын дунд хууль хэрэглээний онол практик, хууль тогтоомжийн хэрэглээг сайжруулах, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг    үнэлэх, шинжлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зэрэг чиглэлээр сургалтын агуулга, стандартыг боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй юм.

 

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ

ПРАКТИК СУДЛАЛЫН ХЭЛТЭС