2016 оны 06 сарын 24

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ
ХЭРЭГЛЭХЭД АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ  

ЗӨВЛӨМЖ

2008-05-22                                                                                                                                                                           УБ хот

 Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалтыг хэрэглэхэд үйл ажиллагаандаа баримтлах зарчим, арга барилын талаар нэгдсэн ойлголт олгох, ажлын уялдаа холбоо, зохион байгуулалтыг тогтоох зорилгоор Улсын Дээд шүүхээс нийт шүүхүүдэд ЗӨВЛӨМЖ БОЛГОХ НЬ:

1.Улсын Их Хуралд нэр дэвшигч шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх, татварын өр төлбөргүй байх Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.1., 27.4.2.-т заасан шаардлагын талаар гаргасан түүний мэдүүлгийн үнэн зөв байдлыг хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.4.-т зааснаар Улсын Дээд шүүх шалган тогтоож,  тодорхойлолт гаргах тул уг лавлагаа бүхий тодорхойлолтыг гаргахад дараах зүйлийг анхаарвал зохино:
1.1.Нэр дэвшигч шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөртэй эсэх асуудлаа өөрөө үнэн зөвөөр мэдүүлэх үүрэгтэй. 
Түүний мэдүүлгийн үнэн зөв байдлыг шалгах хүрээ хязгаарыг үндэслэлтэй тогтоохын тулд 
-Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1., 80 дугаар зүйлийн 80.1.-д заасан 10 жилийн хугацааг жишиг болгон баримтална;
-нэр дэвшигч энэ хугацаанд оршин сууж байсан хаягийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлйн 14.1.-д заасан нутаг дэвсгэрийн харьяаллыг баримтална;
-татварын өр төлбөртэй холбоотойгоор мөн зүйлийн 14.2.-т зааснаар ганц гишүүнтэй ХЭАА, ББХК, ХХК-ийн оршин байгаа газрын нутаг дэвсгэрийн харьяаллыг баримтална.
1.2.нам, эвслээс нэр дэвшигчийн өр төлбөрийн талаарх мэдүүлгийг тухайн нам, эвсэл албан бичгээр, бие даан нэр дэвшигч мэдүүлгээ өөрөө Улсын Дээд шүүхэд тус тус ирүүлнэ. 
1.3.Сонгуулийн Ерөнхий хорооны 2008 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 18 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан мэдүүлгийн маягтыг нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч Сонгуулийн ерөнхий хорооноос авч, нэр дэвшигч өөрийн гараар үнэн зөв бөглөсөн байна.
1.4.Улсын Дээд шүүхэд ирүүлсэн дээрх материалыг “Улсын Дээд шүүхэд хэрэг болон иргэд, хуулийн этгээд, хэргийн оролцогчдоос гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авах, хуваарилах, шийдвэрлэх журам”-ын дагуу Бичиг, хэрэг, өргөдөл, гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагч хүлээн авч данс, бүртгэлд тусган Иргэний хэргийн танхимын тэргүүний туслахад 1 цагийн дотор хүлээлгэн өгнө.
1.5.Иргэний хэргийн танхимын тэргүүний туслах доорх ажиллагааг 24 цагийн дотор гүйцэтгэнэ:
-Нийслэлийн оршин суугч нэр дэвшигчийн хувьд мэдүүлэгт заасан дүүргийн шүүхүүдэд тухайн хүнд холбогдсон өр, төлбөрийн асуудал шийдвэрлэгдсэн эсэхийг 10 жилийн байдлаар цахим сүлжээгээр шалгаж, тодруулах шаардлагатай асуудлаар Нийслэлийн шүүхэд албан бичгээр хандана (хавсралт 1). 
-орон нутагт оршин суух хаягтай нэр дэвшигчийн талаар аймгийн шүүхүүдээс лавлагаа авах албан бичгийг факсаар явуулна (хавсралт 2).
1.6.Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын албан бичгийг хүлээн авсан нийслэлийн болон аймгийн шүүхийн ажилтан 48 цагийн дотор хариу лавлагааг 328661 дугаарын факсаар Улсын Дээд шүүхэд ирүүлнэ (хавсралт 3).
1.7.Шүүхүүдээс ирсэн лавлагааны үндсэн дээр Иргэний хэргийн танхимын тэргүүний туслах 24 цагийн дотор
-өр, төлбөрийн асуудал шүүхээр шийдвэрлэгдээгүй нэр дэвшигчийн тодорхойлолтыг Сонгуулийн Ерөнхий хорооны 2008 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 18 дугаар тогтоолын 2 дүгаар хавсралтаар батлагдсан тодорхойлолтын маягтыг бэлтгэж, Танхимын тэргүүнээр хянуулж, хүсэлт гаргасан нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид мэдэгдэж, тодорхойлолтыг гардуулан өгнө. Тодорхойлолтыг хүлээн авсан хүний нэр, албан тушаал, баримт бичгийг бүртгэлд тусган, гарын үсэг зуруулна;
-шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөртэй нэр дэвшигч уг төлбөрийг барагдуулсан эсэх талаар лавлагаа авах албан бичгийг ШШГЕГ-т факсаар явуулна (хавсралт 4).
1.8.Улсын Дээд шүүхийн албан бичгийг хүлээж авсан ШШШЕГын ажилтан холбогдох шалгалтыг явуулж, 48 цагийн дотор хариу лавлагааг Улсын Дээд шүүхэд факсаар хүргүүлнэ (хавсралт 5).
1.9.Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүний туслах ШШГЕГ-ын лавлагааг хүлээн авмагц нэр дэвшигчийн тодорхойлолтыг Сонгуулийн Ерөнхий хорооны 2008 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 18 дугаар тогтоолын 2 дүгаар хавсралтаар батлагдсан маягтаар бэлтгэж, Иргэний хэргийн танхимын тэргүүнд хянуулж, хүсэлт гаргасан нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид мэдэгдэж, тодорхойлолтыг гардуулан өгнө. Тодорхойлолтыг хүлээн авсан хүний нэр, албан тушаал, баримт бичгийг бүртгэлд тусган, гарын үсэг зуруулна.
1.10.Нэр дэвшигчдийн өр, төлбөрийн талаарх тодорхойлолт гаргах ажиллагааг Улсын Дээд шүүх 2008 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 6 дугаар сарын 5-ны дотор явуулж дуусгах тул уг ажиллагаанд оролцож буй ажилтан бүр хариуцлагатай байж, өөрт ногдсон үүргээ цаг алдалгүй  гүйцэтгэхийг анхааруулж байна. 
Нийт шүүхүүд дээрх хугацаанд шүүхийн факсын аппаратыг 24 цагийн турш бүрэн ажиллагаатай байлгах, сүүлийн 10 жилийн хугацаанд шийдвэрлэгдсэн иргэний хэргийн шийдвэрийн бүртгэл, шийдвэрүүдийн өнгөн хувь, гүйцэтгэх хуудсын  бүртгэл зэрэг холбогдох баримт бичгийг бэлэн байлгах, лавлагаа гаргах ажилтныг тусгайлан бэлтгэж, ажлыг нь зохион байгуулах шаардлагатай болно. Анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Тамгын хэлтэс, албадын дарга нар энэхүү ажиллагаанд биечлэн оролцож, хяналт тавина.   
1.11.Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим нэр дэвшигчдийн өр, төлбөрийн асуудлаар тодорхойлолт олгосон ажиллагааны нэгдсэн мэдээ, тодорхойлолтуудын хувийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.-т зааснаар 2008 оны 6 дугаар сарын 6-ны дотор Сонгуулийн Ерөнхий хороонд албан бичгээр хүргүүлнэ.
 
2.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.-т “Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр нотлогдсон, түүнчлэн хорих газар ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн сонгуульд оролцох эрх эдлэхгүй”, 6.5.-д ”Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр нотлогдсон” гэж Монгол Улсын Иргэний хуулийн 18.2.,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141-143  дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхээс иргэнийг эрх зүйн чадамжгүй гэж тооцсоныг ойлгоно” гэж тус тус заажээ. 
Улсын Их Хурлын сонгууль явагдахтай холбогдон иргэнийг эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай хүсэлт шүүхэд ирсэн тохиолдолд анхан шатны шүүхүүд доорх асуудлыг анхаарвал зохино.
2.1.”Хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны тухай” Улсын Дээд шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн зөвлөмжийн 2.2.-т  иргэнийг эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлыг тусгасныг судлан үзэх нь зүйтэй.   
2.2.Тухайн иргэнийг эрх зүйн чадамжгүйд тооцуулах хүсэлтийг урд өмнө шүүхэд гаргаж байсан эсэх, гаргаж байсан бол шүүх хэрхэн шийдвэрлэж байсныг заавал шалгана. Иргэнийг нэг л удаа эрх зүйн чадамжгүйд тооцох тухай шүүхийн шийдвэр гарах бөгөөд тэрээр шүүхийн шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 143 зүйлийн 143.2.-т зааснаар эрх зүйн бүрэн чадамжтай болоогүй бол түүнийг эрх зүйн бүрэн чадамжгүй гэж үзнэ.
2.3.Иргэнийг эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай хүсэлтийг холбогдох байгууллага, албан тушаалтан сонгуультай холбогдуулан шүүхэд гаргах нь түгээмэл байдаг учир Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Их Хурлын, орон нутгийн хурлын сонгууль явагдсан жилүүдийн шүүхийн шийдвэрийг давхар үзэж болно.
2.4.Эрх зүйн бүрэн чадамжгүйд тооцогдох иргэний эрүүл мэндийн байдал, тэрээр одоо амьд сэрүүн байгаа байдлыг нарийвчлан шалгах шаардлагатайг анхаарах нь зүйтэй.
2.5.Тухайн асуудлыг шийдвэрлэхэд Иргэний болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудын холбогдох зохицуулалтыг чандлан баримтлах шаардлагатай.
3.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн   5 дугаар зүйлийн 5.6., 6 дугаар зүйлийн 6.7., 9 дүгээр зүйлийн 9.4., 10 дугаар зүйлийн 10.5., 14 дүгээр зүйлийн 14.8., 14.9., 19 дүгээр зүйлийн 19.14., 20 дугаар зүйлийн 20.12., 22 дугаар зүйлийн 22.6., 23 дугаар зүйлийн 23.6, 30 дугаар зүйлийн 30.19., 35 дугаар зүйлийн 35.4., 35.5., 36 дугаар зүйлийн 36.4., 37 дугаар зүйлийн 37.17., 37.18., 38 дугаар зүйлийн 38.4., 40 дүгээр зүйлийн 40.7., 41 дүгээр зүйлийн 41.9., 42 дугаар зүйлийн 42.8., 43 дугаар зүйлийн 43.6., 44 дүгээр зүйлийн 44.12., 45 дугаар зүйлийн 45.9., 46 дугаар зүйлийн 46.9., 47 дугаар зүйлийн 47.19., 48 дугаар зүйлийн 48.11., 52 дугаар зүйлийн 52.6.-д заасан захиргааны зөрчил гаргасан иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдэд хариуцлага ногдуулах ажиллагаа явуулахад анхан шатны шүүхүүд дараах асуудлыг анхаарвал зохино.
3.1.”Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаар тогтоолын 14.2.-т зөрчлийн талаар гарсан гомдол, мэдээллийг холбогдох сонгуулийн хороонд гаргахыг заажээ.
Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шүүхэд ирүүлсэн тохиолдолд шүүх уг гомдол, мэдээллийг сонгуулийн холбогдох хороонд нэн даруй албан бичгээр хүргүүлж, албан бичгийн хувийг гомдол гаргагчид өгнө.
3.2.Захиргааны зөрчилд арга хэмжээ авахуулахаар эрх бүхий байгууллагаас ирүүлсэн материалыг шүүх хянахдаа
- Захиргааны зөрчлийн талаар хянан шалгах ажиллагаа явуулсан байгууллага Захиргааны хариуцлагын тухай хуулийн 11 – 16 дугаар зүйлд заасан шалгалтыг явуулсан эсэхийг;
      -тухайн зөрчил нь шүүхэд харьяалан шийдвэрлэгдэх асуудал мөн эсэх;
            - хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх; 
            -зөрчлийн тухай тэмдэглэл, нотлох баримтыг үнэн зөв бүрдүүлсэн эсэх;
    - нэмэгдэл баримт сэлт зайлшгүй шаардлагатай эсэх;
      -захиргааны хариуцлагад татагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч ямар нэг хүсэлт гаргасан эсэх;
              -холбогдох этгээдэд зөрчлийг хянан хэлэлцэх өдөр, цаг, газрыг мэдэгдсэн эсэхийг нягтлан шалгана. 
3.3.Зөрчлийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шүүгч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:
                -зөрчил гаргасан этгээдийн гэм буруу нь нотлогдвол түүнд захиргааны шийтгэл ногдуулах тухай шийтгэвэр;
                -Захиргааны хариуцлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдсон бол холбогдох этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх тухай шүүгчийн захирамж;
                -уг зөрчил гэмт хэргийн шинжтэй байвал  холбогдох бүх баримт сэлтийг мөрдөн байцаах байгууллагад шилжүүлэх тухай шүүгчийн захирамж. 
3.4.Захиргааны хариуцлага ногдуулсан шийтгэвэр, шүүгчийн захирамжид Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.-т зааснаар 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргана.
Гомдлыг 14 хоногийн дотор тухайн шатны шүүх 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэж, тогтоол гаргана. Тогтоолоор шүүгчийн захирамж, шийтгэвэрийг хэвээр үлдээх, эсхүл өөрчлөх, эсхүл хүчингүй болгож шийдвэрлэнэ. Шүүхийн энэ тогтоол эцсийн шийдвэр байна. 

3.5.Захиргааны зөрчлийн асуудлыг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхүүд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Шүүхийн тухай хуулийг баримтлах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170, 171 дүгээр зүйлийг зөвхөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4. заалттай давхар баримтална.

4.Сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн аливаа үйлдэл ажиллагаанд гомдол гаргах журмыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 19, 21, 57 дүгаар зүйлд тодорхойлсон тул хуульд заасан журмыг зөрчиж шүүхэд ирүүлсэн гомдлыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3.-т зааснаар шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзаж, захирамжид гомдлыг хэрхэн мэдүүлэх, шүүх уг гомдлыг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийн талаар тодорхой заана.

.”Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаар тогтоолын 13 дугаар заалтад сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн аливаа үйлдэл ажиллагаанд гомдол гаргах журмыг тодорхойлсон хуулийн холбогдох зохицуулалтыг хэрхэн ойлгох талаар тайлбарласныг анхааралтай судлавал зохино.

Зөвлөмжид дурдсан зохион байгуулалтын арга хэмжээ болон удирдамжийн шинжтэй заалтыг нийт шүүхүүд чандлан баримталж ажиллах шаардлагатайг онцлон тэмдэглэж байна. 
Энэхүү зөвлөмжийг нийт шүүхэд хүргүүлэхийг Улсын Дээд шүүхийн Тамгын газарт,  нийт шүүгч, шүүхийн ажилтнуудад хувилан тараах, судлан танилцуулах ажиллагааг аймаг, нийслэлийн шүүхийн Тамгын хэлтсүүдэд даалгаж байна.

 

                    УЛСЫН ДЭЭД ШҮҮХ   

 

 


Хавсралт 1.

                        НИЙСЛЭЛИЙН ШҮҮХЭД

                                                                          Лавлагаа хүсэх тухай
Монгол Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигч ..............................................................................-ны өр, төлбөрийн талаарх тодоорхойлолт гаргахад зарим байдлыг тодруулах шаардлагатай байх тул доорх мэдээллийг холбогдох бүртгэл, шүүхийн шийдвэрийн өнгөн хувиас үзэж, манайд ирүүлнэ үү?
1.
..................................................дүүргийн шүүхийн ......оны.......дугаар шийдвэр,
...................................................дүүргийн шүүхийн......оны.......дугаар шийдвэр,
...................................................дүүргийн шүүхийн......оны.......дугаар шийдвэр,
...................................................дүүргийн шүүхийн......оны.......дугаар шийдвэр,
...................................................дүүргийн шүүхийн......оны.......дугаар шийдвэр,
...................................................дүүргийн шүүхийн......оны.......дугаар шийдвэр,
...................................................дүүргийн шүүхийн......оны.......дугаар шийдвэр,
...................................................дүүргийн шүүхийн......оны.......дугаар шийдвэр
Регистрын ....................... дугаартай 
иргэн ...............................................................-нд холбогдсон шийдвэр мөн эсэх.
Нэр дэвшигч ..................................-ны ганц гишүүнтэй ХЭАА, ББХК, ХХК-д холбогдох шийдвэр мөн эсэх. 
 
2........................................................................-нд холбогдох шийдвэрт
гүйцэтгэх хуудас бичигдсэн эсэх.

                           ИРГЭНИЙ ХЭРГИЙН
                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Ц.АМАРСАЙХАН


ХОВД АЙМГИЙН ШҮҮХЭД

                                                                          Лавлагаа хүсэх тухай

Монгол Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчийн өр, төлбөрийн талаарх тодорхойлолт гаргах шаардлагатай байх тул доорх мэдээллийг холбогдох бүртгэл, шүүхийн шийдвэрийн өнгөн хувиас үзэж, манайд ирүүлнэ үү?
1.
Эцэг (эх)-ийн нэр: Лханаа
өөрийн нэр: Галбадрах
регистрын дугаар: ПЮ-63120518
оршин суух хаяг: Ховд аймаг, Жаргалант сум, Жаргалан баг, 2-30 айл, 01 тоот.

1998 – 2008 оны хугацаанд зээлийн, барьцааны болон бусад гэрээний үүргийн, мөн татварын өр, төлбөрийн асуудал анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэгдсэн эсэх.

2. Ховд аймагт байрлалтай, “Дабль сервис” ХХК-нд холбогдох татварын өр төлбөрийн асуудал 2008 оны шийдвэрийн дугаарын бүртгэлээр шийдвэрлэгдсэн эсэх.

3. Л.Галбадрахад холбогдох өр төлбөрийн асуудлаар гарсан шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэн эсэх. 

 

                                  ИРГЭНИЙ    ХЭРГИЙН
                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Ц.АМАРСАЙХАН

 

 

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ШҮҮХЭД

                                                                          Лавлагаа хүсэх тухай

Монгол Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчийн өр, төлбөрийн талаарх тодорхойлолт гаргах шаардлагатай байх тул доорх мэдээллийг холбогдох бүртгэл, шүүхийн шийдвэрийн өнгөн хувиас үзэж, манайд ирүүлнэ үү?
1.
Эцэг (эх)-ийн нэр: Ядмаа
өөрийн нэр: Батцэцэг
регистрын дугаар: ШБ-57123063
оршин суух хаяг: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 42а байр, 17 тоот.

2008 оны шийдвэрийн дугаарын бүртгэлээр зээлийн, барьцааны болон бусад гэрээний үүргийн, мөн татварын өр, төлбөрийн асуудал  шийдвэрлэгдсэн эсэх.

2. Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж-13, 21 дүгээр байранд байрлалтай, “Атима трейд” ХХК-нд холбогдох татварын өр төлбөрийн асуудал 2008 оны шийдвэрийн дугаарын бүртгэлээр шийдвэрлэгдсэн эсэх.

3. Я.Батцэцэгт холбогдох өр төлбөрийн асуудлаар гарсан шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэн эсэх. 


                                ИРГЭНИЙ ХЭРГИЙН
                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Ц.АМАРСАЙХАН

 


2. Баянгол дүүрэг, 1-р хороо, Замчны гудамж, 39 Варьете бизнес төвд  байрлалтай, “Газар” ХХК нд холбогдох татварын өр төлбөрийн асуудал 2008 оны шийдвэрийн дугаарын бүртгэлээр шийдвэрлэгдсэн эсэх


 Хавсралт 3.

                   УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД

                                                                      Лавлагаа хүргүүлэх тухай
Монгол Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигч ..............................................................................-ны өр, төлбөрийн талаарх тодорхойлолт гаргахад шаардлагатай мэдээллийг холбогдох бүртгэл, шүүхийн шийдвэрийн өнгөн хувиас шалгаж, хүргүүлж байна.
.........................................регистрын дугаартай....................................-ны........................................................-нд холбогдох гэрээний үүргийн болон татварын өр төлбөрийн талаар 1998-2008 оны хугацаанд...................................................................................................................................................................................................................................шүүхээр иргэний хэрэг үүсгэгдэж, шийдвэрлэгдэж байгаагүй болно.

                .....................................шүүхийн Ерөнхий шүүгч


                          УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД

                                                                      Лавлагаа хүргүүлэх тухай
Монгол Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигч ..............................................................................-ны өр, төлбөрийн талаарх тодорхойлолт гаргахад шаардлагатай мэдээллийг холбогдох бүртгэл, шүүхийн шийдвэрийн өнгөн хувиас шалгаж, хүргүүлж байна.
.........................................регистрын дугаартай....................................ны........................................................-нд холбогдох........................................................................өр төлбөрийн асуудлыг  ........................................шүүх ..........оны ........сарын .........-ны өдөр ......... дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн байна.

.................................шүүхийн .......оны .........сарын .......өдрийн........дугаар шийдвэрт ............ оны ......... сарын ..........-ны өдөр ....... дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

                              .........................................шүүхийн Ерөнхий шүүгч

    

                          УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД

                                                                      Лавлагаа хүргүүлэх тухай
Монгол Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигч ..............................................................................-ны өр, төлбөрийн талаарх тодорхойлолт гаргахад шаардлагатай мэдээллийг холбогдох бүртгэл, шүүхийн шийдвэрийн өнгөн хувиас шалгаж, хүргүүлж байна.
.........................................регистрын дугаартай....................................ны........................................................-ны ганц гишүүнтэй ХЭАА, ББХК, ХХК-нд (доогуур зур) холбогдох татварын төлбөрийн асуудлыг  ........................................шүүх ..........оны ........сарын .........-ны өдөр ......... дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн байна.

.................................шүүхийн .......оны .........сарын .......өдрийн........дугаар шийдвэрт ............ оны ......... сарын ..........-ны өдөр ....... дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

                              .........................................шүүхийн Ерөнхий шүүгч

Хавсралт 4.

                ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАРТ 

                                                                                          Лавлагаа хүсэх тухай

 Монгол Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигч ..............................................................................-ны өр, төлбөрийн талаарх тодорхойлолт гаргах шаардлагатай байх тул доорх мэдээллийг холбогдох бүртгэлээс үзэж, манайд ирүүлнэ үү?

1.
Эцэг (эх)-ийн нэр .....................................................................
өөрийн нэр................................................................................ 
регистрын дугаар ................................. 
оршин суух хаяг..................................................................
.............................................................................................
.............................................................................................
.............................................................................................

Нэр дэвшигч ..........................................-нд холбогдолтой ...............................өр, төлбөрийн талаар ................................................ шүүхийн ........ оны ....... сарын ...... өдрийн .............. дугаар шийдвэр гарч, гүйцэтгэх хуудас ..........оны .........сарын ..........өдөр бичигдсэн тул уг өр, төлбөр барагдсан эсэх.       
2................................................................................................................. байрлалтай..........................................................................................................
..............................................................................................................................
ХЭАА, ББХК, ХХК-нд холбогдох (доогуур зур) татварын өр төлбөрийн асуудлаар ................................................ шүүхийн ........ оны ....... сарын ...... өдрийн .............. дугаар шийдвэр гарч, гүйцэтгэх хуудас ..........оны .........сарын ..........өдөр бичигдсэн тул уг өр, төлбөр барагдсан эсэх.  

                                          ИРГЭНИЙ ХЭРГИЙН
                                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Ц.АМАРСАЙХАН   


Хавсралт 5.

                   УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД
                                                     
Лавлагаа хүргүүлэх тухай

Монгол Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигч ..............................................................................-ны өр, төлбөрийн талаарх тодорхойлолт гаргахад шаардлагатай мэдээллийг холбогдох бүртгэлээс  шалган үзэж хүргүүлж байна.
Нэр дэвшигч ..................................................... -нд (регистрын дугаар .................................) холбогдолтой ...............................өр, төлбөрийн талаар ................................................ шүүхийн ........ оны ....... сарын ...... өдрийн .............. дугаар шийдвэрт ..........оны .........сарын ..........өдөр бичигдсэн гүйцэтгэх баримт бичгийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж,  уг өр, төлбөр бүрэн барагдсан тул ..................................................................-ны (албан тушаал, нэр) ........оны ........ сарын ......... өдрийн .......... дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж, гүйцэтгэх баримт бичгийг хаасан байна.
Нэр дэвшигч ..................................................... -нд (регистрын дугаар .................................) холбогдолтой ...............................өр, төлбөрийн талаар ................................................ шүүхийн ........ оны ....... сарын ...... өдрийн .............. дугаар шийдвэрт ..........оны .........сарын ..........өдөр бичигдсэн гүйцэтгэх баримт бичгийн дагуу ...... оны ..... сарын .....өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэгдсэн боловч уг өр, төлбөр бүрэн барагдаагүй, .................................төгрөгийн төлбөрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна.

 
           ................................
ШШБГ-ын албан тушаалтны гарын үсэг, тамга