МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2005 оны 11 дүгээр                                                                                                       Дугаар 659                                                                                       Улаанбаатар

сарын 08-ны  өдөр                                                                                                                                                                                                                           хот

 

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, шүүн

таслах ажиллагааны талаар

 

Монгол Улсын шүүхийн 2005 оны 3 дугаар улирлын шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн, өргөдел, гомдлын шийдвэрлэлтийн байдалтай танилцаад эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүн таслах ажиллагааг эрчимжүүлж, иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол болон үлдэгдэл хэргүүдийг хуульд заасан хугацаанд шуурхай шийдвэрлүүлэх зорилгоор Шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 35.1.4, 35.4 дэх хэсгийн заалтуудыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.  Иргэд, байгууллагаас шүүхэд ирүүлсэн шийдвэрлэгдээгүй байгаа өргөдөл, гомдол   болон   тус   тусын   шүүхийн   2005   оны   3   дугаар   улирлын   шүүн   таслах ажиллагааны нэгдсэн дүнгээр үлдэгдэл болж гарсан эрүү, иргэн, захиргааны хэргийг хуульд нийцүүлэн, хуулийн хугацаанд хянан шийдвэрлэж дуусгахыг Аймаг, Нийслэл, Нийслэлийн  Захиргааны  хэргийн болон  сум  буюу  сум дунд,  дүүргийн  шүүхийн Ерөнхий шүүгч нарт үүрэг болгосугай.

 

2.  Улсын Дээд шүүхээс 2005 онд дэвшүүлсэн зорилтууд, тухайн  шүүхийн төлөвлөгөөнд орсон ажлын гүйцэтгэлийг нягтлан хянаж, нийт шүүхүүдийг мэргэжлийн удирдлагаар   хангах   чиглэлээр   гарсан   Улсын   Дээд   шүүхийн   тайлбар,   тогтоол, тэмдэглэл, зөвлөмжийн биелэлтийг хангаж ажиллахыг мөн шүүхийн Ерөнхий шүүгч нарт даалгасугай.

 

3.  Нийт шүүх, шүүгчид шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ Үндсэн хууль болон бусад хуульд захирагдан  ажиллахаас  гадна  "Монгол  Улсын  шүүх  эрх  мэдлийн стратеги төлөвлөгөө", "Шүүхийн менежментийг боловсронгуй болгох үзэл баримтлал" зэрэг баримт бичгүүдэд заагдсан ажлуудыг шүүхийн болон шүүн таслах ажиллагаанд бүтээлчээр хэрэгжүүлэн, үр дүнг тооцон ажиллаж, биелэлтийг 2005 оны 12 дугаар сарын 25-ны дотор Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн Ажлын албаны дарга-шүүн таслах ажиллагаа эрхэлсэн зөвлөхөд ирүүлэхийг Аймаг, Нийслэл, Нийслэлийн Захиргааны хэргийн болон сум буюу сум дунд, дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч нарт мэдэгдсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ             С.БАТДЭЛГЭР