ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД,

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ.

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР,

          МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ  ЕРӨНХИЙЛӨГЧИЙН

      ХАМТАРСАН ТУШААЛ, ЗАХИРАМЖ

 

2003 оны 12 дугаар

сарын 24-ны өдөр                                                                                                 Дугаар 252 / 824 / 456 / 68                                                                                                                      

 

Хамтран ажиллах тухай

 

Иргэдийн эрх зуйн боловсролыг дээшлүүлэх, ухамсрыг төлөвшүүлэх, хууль, хууль тогтоомжийг олон нийтэд тогтмол, шуурхай сурталчлах, тайлбарпан таниулах ажлыг эрчимжүүлэх чиглэлд хууль сахиулах байгууллагуудын хүчийг нэгтгэх, уг ажлыг үр дүнтэйгээр зохион байгуулах зорилгоор ТУШААХ,

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Төв, орон нутгийн бүх шатны, түүний дотор аймаг, нийслэл, сум, дүүргийн хууль сахиулах байгууллагууд хууль тоггтоомжийг олон нийтэд сурталчлах, түүнийг тайлбарлан таниулах, тэдэнд эрх зүйн боловсрол олгох, түүнийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах, ажилтан бүр хууль сурталчлагч байх механизмыг бүрдүүлж ажиллах нь зүйтэй гэж үзсүгэй.

 

2.Энэхүү тушаалын 1 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор тев, орон нутгийн хууль сахиулах, түүнчлэн хууль зүйн асуудал эрхэлсэн алба, нэгж, ажилтнууд дор дурдсан арга хэмжээг тогтмол авч ажиллахыг даалгасугай:

 

2.1.шинээр батлагдсан, олон нийтэд нийтлэг ач холбогдолтой, түгээмэл

 хэрэглэгдэх хуулиудыг сурталчлах, тайлбарлан таниулах ажлыг жил бүр хариуцах эзэн, гүйцэтгэх хугацаа, хэрэгжүүлэх арга, хэлбэр зэргийг тодорхой тусгасан хамтран ажиллах төлөвлөгөөг гаргаж хэрэгжүүлэх.

 

2.2.иргэдийн эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлыг хамтран зохион

 байгуулахдаа боломжийн хирээр үр дүнтэй, хүртээмжтэй, өгөөжтэй арга хэлбэрийг сонгохын зэрэгцээ хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, чөлөөт сувагт түлхүү түшиглэн тэдгээртэй тухай бүр гэрээ байгуулан ажлаа зохион байгуулах.

 

2.3.талуудын асуудал хариуцсан алба, нэгж, ажилтнуудын ажил хэргийн

 зөвлөлдөх уулзалтыг хагас жил тутам зохион байгуулж, эрх зүйн сургалт, сурталчилгааны чиглэлээр хамтран хийж буй ажлын явц, үр дүнг хэлэлцэх.

 

2.4.эрх зүйн сургалт, сурталчилгааны чиглэлээр хамтран гүйцэтгэж буй

 ажлынхаа үр дун, ололт, дутагдлыг танадах социологийн судалгааг чиглэлийн терийн бус болон судалгааны байгууллагаар хийлгэж ажилдаа тодорхой дүгнэлт хийж ажиллах.

 

З.Тушаалд заасан ажлыг удирдлага, арга зүйн хувьд нэгтгэн зохицуулж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Зохицуулалт,  мэдээлэл,  хяналт-шинжилгээний газрын дарга Д.Мөнхгэрэлд үүрэг болгосугай.

 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН                      УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН                 УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР             МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН

        САЙД                                                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                                                           ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ

Ц.НЯМДОРЖ                                                                      Ч.ГАНБАТ                                         М.АЛТАНХУЯГ                                                Б.ПҮРЭВНЯМ