МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ,
ЦАГДААГИИН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН
ЗАХИРАМЖ, ТУШААЛ
2000 оны 04 дүгээр № 21/ 119 Улаанбаатар
сарын 10-ны өдөр хот
Шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч
нарыг олж илрүүлэх ажил зохиох тухай
Нийслэл, дүүргийн шүүхээс /1994-2000 оны байдлаар/ Эрүүгийн хэргийг нь шийдвэрлэх үөд шүүхээс оргон зайлсан, гадуур батлан даалтанд байхдаа хаяг нь тодорхойгүй алга болсон, эрүүгийн хэрэг нь давж заалдах .болон хяналтын шатны шүүхээр хянагдаж хүчингүй болж шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцсан буюу нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцаасан зэргээр Нийслэлийн шүүхүүдийн хэмжээнд одоогийн байдлаар 172 хүний хэрэг бүрэн шийдвэрлэгдээгүй, эзэн холбогдогч нь шүүхээс оргон зайлсан гэдэг үндэслэлүүдээр эрүүгийн хэрэг нь шүүх дээр хүлээгдэж, шүүгч нь цагдаагийн байгууллагад хандаж, эрэн сурвалжлах захирамж, албан бичиг, тоот үйлдэж хүргүүлсэн гэдэг нэрээр ял завшуулж байгааг таслан зогсоохын тулд ДААЛГАХ НЬ:
Нэг. Нийслэлийн хэмжээнд шүүх, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг нэгтгэж, шүүхээс оргон зайлагчдыг эрэн сурвалжилж, олж баривчлах ажлыг энэ оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 40 хоногт зохион байгуулж явуулахыг нийслэл, дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч, цагдаагийн байгууллагын дарга нарт даалгасугай.
Хоёр. Нийслэл, дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч нарт
1. Нийслэл , дүүргийн шүүхээс оргон зайлсан 172 хүний фото зураг, эрэн сурвалжлах захирамж, батлан даагч нарын тодорхой хаягийг Нийслэлийн цагдаагийн газарт огч, эрэн сурвалжлах ажлыг хамтран зохион байгуулж, ажлын үр дүнг Улсын Дээд Шүүхийн удирдлагад 7 хоног тутам мэдээлж байсугай.
2. Шүүхээс оргон зайлсан хүнийг эрэн сурвалжлах, олж илрүүлэхэд гарсан зардлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92 дугаар зүйлд заасанчилан нөхөн төлүүлэх асуудлыг Цагдаагийн байгууллагын нэхэмжлэлээр эрүүгийн хэрэгтэй хамтад нь шүүх нэг мөр шийдвэрлэж байсугай.
З. Хөдөө, орон нутгаас баригдсан оргодлуудын хэргийг нийслэлд авч ирэхэд хүндрэлтэй байгаа байдлыг харгалзан тухайн аймаг, сум, сум дундын шүүхээр шийдвэрлэхээр шүүхийн харъяаллыг Цагдаагийн байгууллагын албан бичгийг үндэслэн Улсын Дээд Шүүхээр харъяалал тогтоолгож байсугай.
4. Давж заалдах шатны шүүхээр хэрэг нь хэлэлцэгдэж хүчингүй болсон буюу өөрчлөгдсөн тохиолдол тухай бүрт Нийслэлийн шүүхэд мэдэгдэж байхыг Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн шүүгч /Д.Батсайхан/-д даалгасугай.
5. Шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгчийг олж илрүүлэх ажлын үр дүнг нэгтгэн энэ оны 6 дугаар сарын 1-ний дотор Улсын Дээд Шүүхэд танилцуулахыг Нийслэлийн шүүхийн тамгын хэлтсийн дарга /Н.Дагва—д даалгасугай.
Гурав. Ниймлэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Ганболдод
1.Нийслэлийн болон дүүргүүдийн шүүхийн захирамж, оргосон яллагдагч, шүүгдэгч нарын овог нэрс, зураг, оршин сууж болох хаяг, батлан даагчийн хаягийг дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд хүргүүлэн эрэн сурвалжлах, баривчлан шилжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, дүнг 7 хоногоор танилцуулж байх.
2.Нийслэлийн шүүхээс оргосон шүүгдэгч орон нутагт, орон нутгийн шүүхээс оргосон шүүгдэгч нийслэлд баригдсан тохиолдол тухай бүрд Улсын Дээд Шүүхийн эрүүгийн хэргийн танхимд албан бичгээр танилцуулах.
3.Оргон зайлсан шүүгдэгч гадаадын аль нэг улсад гарч явсан бол хэзээ аль улсад гарсан болохыг албан ёсоор тогтоож нэгтгэж танилцуулах.
4.Шүүгдэгч, яллагдагчийг батлан дааж аваад оргуулан алдсан батлан даагч нараар эрэн сурвалжлах ажлын зардлыг төлүүлэх нэхэмжлэл гаргах ажлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92 дугаар зүйлд зааснаар зохион байгуулах.
5.Шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгчийг олж илрүүлэх ажлын үр дүнг нэгтгэн энэ оны 6 дугаар сарын 1-ний дотор Улсын Дээд Шүүх, Цагдаагийн ерөнхий газарт тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ
Ч.ГАНБАТ Ч.АМАРБОЛД