МОНГОЛ УЛСЫГ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙГ ДАРГА, МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА, МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ХАМТАРСАН ЗАХИРАМЖ, ТУШААЛ

2007 оны 11 дүгээр
сарын 08-ны өдөр
Дугаар 22, 40, ЗГ-3/06, 234, 50, 341 Улаанбаатар
хот


 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Эрх зүйн мэдээллийг олон нийтэд нээлттэй, түргэн шуурхай хүргэх, эрх зүйн хэм хэмжээний уялдаа холбоог сайжруулах зорилгоор ЗАХИРАМЖЛАН ТУШААХ нь

1.”Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийг ажиллуулах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн Тамгын газрын дарга Ж.Чойжанцан, Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга Д.Эрдэнэчулуун, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга М.Тунгалаг, Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Баясгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Чойжилсүрэн, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын нэгдүгээр  нарийн бичгийн дарга Ж.Нарантуяа нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН
ҮНДСЭН ХУУЛИЙН
ЦЭЦИЙН ДАРГА
МОНГОЛ УЛСЫН
ДЭЭД ШҮҮХИЙН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ
МОНГОЛ УЛСЫН
САЙД, ЗАСГИЙН
ГАЗРЫН ХЭРЭГ
ЭРХЛЭХ ГАЗРЫН
ДАРГА
Ж.БЯМБАДОРЖ С.БАТДЭЛГЭР С.БАТБОЛД
МОНГОЛ УЛСЫН
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД
ХЭРГИЙН САЙД
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН
ТАМГЫН ГАЗРЫН
ДАРГА
МОНГОЛ УЛСЫН ИХ
ХУРЛЫН ТАМГЫН
ГАЗРЫН ЕРӨНХИЙ
НАРИЙН БИЧГИЙН
ДАРГА
Д.ОДБАЯР Т.БИЛЭГТ Н.ЛУВСАНЖАВ

 

 


 

 

ЭРХ ЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН СИСТЕМИЙГ
АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Монгол Улсын хууль тогтоомж, эрх зүйн бусад акт болон хууль зүйн нэр томъёо, статистик мэдээ мэдээллийг компьютерийн сүлжээгээр дамжуулан хүлээн авах, ангилан боловсруулах, хадгалж түгээхээр програм хангамж бүхий эрх зүйн мэдээллийн цахим сан байгуулах, эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн үйл ажиллагаа, түүний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2.Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем /цаашид “ЭЗМНС” гэх/ нь техник, програм, мэдээллийн, хүний нөөц-зохион байгуулалтын хангамжийн нэгдсэн тогтолцоо юм.

1.3. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан /цаашид”Мэдээллийн сан” гэх/ нь Монгол Улсын хууль тогтоомж, төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж болон энэ журмын 3.5-д заасан бусад эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэр болон эрх зүйн мэдээ, мэдээллээс бүрдэнэ.

1.4. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн сервер компьютер, сүлжээний тоног төхөөрөмж, програм хангамж, цахим сан нь Хууль зүй, дотоод хэргийн яамны өмч бөгөөд хууль  тогтоомж, шүүх эрх мэдлийн эрдэм шинжилгээ, сургалт, мэдээлэл сурталчилгааны үндэсний төв /цаашид ХЗҮТ гэх/ дээр байрлана.

Хоёр. Журмын нэр томьёо

2.1. Энэ журамд заасан нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно.

2.1.1. “ЭЗМНС” гэж техник, програм, мэдээллийн, хүний нөөц-зохион байгуулалтын хангамжийн нэгдсэн цогц;

2.1.2. “ЭЗМНС-ийн сүлжээ” гэж тухайн системийн хүрээнд холбогдох байгууллагуудын физик холболт болон дагалдах тоног төхөөрөмж;

2.1.3. “системийн администратор” гэж  ЭЗМНС-ийн өдөр тутмын ажлыг хариуцан ажиллаж бусад холбогдох эрх бүхий этгээд /хянагч, оруулагч, ангилагч портал администратор/-эд системд хандах тусгай эрх олгохтой холбоотой асуудлыг хариуцаж, ЭЗМНС-ний аюулгүй байдлыг хангах эрх бүхий этгээд;

2.1.4. “хянагч” гэж системийн администратороос олгосон тусгай эрхийн дагуу ЭЗМНС-д нэвтрэх эрх бүхий оруулагч нараас оруулсан мэдээллийг хянах эсхүл оруулагчид илэрсэн алдааны талаар буцаан мэдээлэх эрх бүхий холбогдох байгууллагын ажилтан;

2.1.4. “оруулагч” гэж системийн администратороос олгосон тусгай эрхийн дагуу ЭЗМНС-д нэвтрэх эрх бүхий эрх зүйн актыг системд оруулж, актын өөрчлөлт хөдөлгөөнийг хийж байх үүрэг бүхий холбогдох байгууллагын ажилтан;

2.1.5. “ангилагч” гэж системийн администратороос олгосон тусгай эрхийн дагуу ЭЗМНС-д нэвтрэх эрх бүхий оруулагч нараас оруулсан мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны “Эрх зүйн актын ангилагч батлах тухай” 147 дугаар тушаалаар баталсан ангилагчийн дагуу ангилал хийх эрх бүхий холбогдох байгууллагын ажилтан;

2.1.6. “портал администратор” гэж системийн администратороос олгосон эрхийн дагуу системд  нэвтэрч сайтын хэлбэр, бүтцэд өөрчлөлт хийх, мэдлэгийн сан, асуулт хариулт зэрэг буланг хөтлөх эрх бүхий этгээд;

2.1.7. “дэд систем” гэж физик холболтоор шууд холбогдсон ХЗҮТ-өөс өөр газар байрлах,  администратороос олгосон  эрхийн дагуу зохих мэдээлэл оруулах эрх бүхий оруулагч, ангилагч, ангилагч, хянагч нарын байгууллага.

Гурав. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сангийн цахим мэдээлэл, 
түүнийг нийлүүлэгч, хэрэглэгч

3.1. ЭЗМНС сан нь эрх зүйн акт, мэдээ, мэдлэгийн сангийн мэдээлэл болон ангиллын дагуу хийгдсэн индексжилт зэргээс бүрдэнэ.

3.2. Эрх зүйн мэдээллийн  сангийн хайлтын програм хангамж нь эрх зүйн мэдээллийг эрх зүйн актын ангиллаар, статистик / огноо, дугаар, гарчиг, хүчин төгөлдөр үйлчилж байгаа эсэх гэх мэт/ болон динамик /үгээр, агуулгын мэдрэмжтэйгээр/ хайлт хийх, хайлтын үр дүнг нэгтгэн харуулах боломжтой байна.

3.3.  Цахим мэдээллийн бичвэрт “Баримт бичгийн бүрдлүүд, тэдгээрт тавих шаардлага” MNS 5141:2002,”Баримт бичгийн хэвлэмэл хуудас, тэдгээрт бүрдлүүдийг байрлуулахад тавигдах шаардлага”   MNS  5142:2002 Монгол Улсын стандартыг хэрэглэнэ.

3.4. ЭЗМНС-ийн мэдээллийн сан нь олон нээлттэй, үнэ төлбөргүй байна.

3.5. Мэдээллийн санд оруулах байгууллага, мэдээллийн төрөл, мэдээлэл нийлүүлэх хугацаа:

  Цахим мэдээлэл
нийлүүлэх
байгууллага
Нийлүүлэх цахим мэдээ,
мэдээллийн төрөл
Цахим мэдээлэл
нийлүүлэх хугацаа
1. Монгол Улсын
Ерөнхийлөгчийн
Тамгын газар
а/ Монгол Улсын
Ерөнхийлөгчийн зарлиг
Хүчин төгөлдөр болсноос
хойш ажлын 5 өдрийн
дотор
2. Үндсэн Хуулийн
Цэц
а/ Үндсэн хуулийн
цэцийн шийдвэр
Дүгнэлтийг УИХ хүлээн
авсан болон эцсийн
шийдвэр гарснаас хойш
ажлын 5 өдөр
3. УИХ-н тамгын 
газар
а/ Монгол улсын хууль
б/УИХ-н тогтоол
Хүчин төгөлдөр болсноос
хойш ажлын 5 өдрийн
дотор
4. Монгол Улсын
Засгийн газрын
Хэрэг эрхлэх газар
а/ Засгийн газрын тогтоол
б/ Ерөнхий сайдын
захирамж
Хүчин төгөлдөр болсноос
хойш ажлын 5 өдрийн
дотор
5. Монгол Улсын
Хууль зүй, дотоод
хэргийн яам
а/ ОУ-ын гэрээ
б/ Засгийн газрын гишүүн,
сайдын тушаал
в/ Засгийн газрын 
агентлагийн даргын тушаал
г/ УИН-аас томилогддог
байгууллагын дарга,
түүнтэй адилтгах албан
тушаалтны шийдвэр
Улсын бүртгэлд
бүртгэснээс болон
Төрийн мэдээлэл
сэтгүүлд хэвлэгдсэнээс
хойш ажлын өдрийн
дотор
6. Хууль зүйн
үндэсний төв
а/ Аймаг, нийслэлийн
ИТХ-ын шийдвэр
б/ Аймаг, нийслэлийн
Засаг даргын захирамж
в/ Хууль зүйн нэр
томъёоны мэдээллийн
хэсэг
г/ Асуулт хариултын 
хэсгийн мэдээлэл
д/ Мэдээ, мэдээлэл
хэсгийн мэдээлэл
е/ Эрх зүйн актыг
ангилагчийн дагуу
ангилж оруулах
ё/ Хууль зүйн ач холбогдол
бүхий олон нийтэд мэдээлж
болох статистик мэдээ
Тогтмол
7. Монгол Улсын
Дээд шүүх
Улсын Дээд шүүхийн
тогтоол
Ёсчилогдсоноос хойш
ажлын өдрийн дотор
8. Иргэний бүртгэл,
мэдээллийн улсын
төв
Хууль зүйн ач холбогдол
бүхий олон нийтэд мэдээлж
болох статистик мэдээ
Тогтмол
9. Цагдаагийн ерөнхий
газар
   
10. Монголын
өмгөөлөгчидийн
холбоо
   
11. Монголын
нотариатчдын
танхим
   
12. Үндэсний архивын
газар, /Улсын төв
архив/
Үндэсний төв архивын
хадгаламжийн нэгжийн
фондын бүртгэл
Сар тутам

3.6. Энэ журмын 3.5-д заасан хууль тогтоомж болон бусад эрх зүйн актын хяналтын хувь буюу эрх бүхий албан тушаалтны  гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажсан эх хувийг бичгийн /2 хувь/ болон цахим хэлбэрээр мэдээллийг заасан хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн яаманд ирүүлнэ.

3.7. Холбогдох байгууллагууд нь мэдээллийн санд зөвхөн нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан акт оруулах ба тухайн системийн эрх зүйн актын ерөнхий хянагчийн эрх Хууль зүй, дотоод хэргийн яам болон Хууль зүйн үндэсний төвд байна.

3.8. Холбогдох байгууллага нь ЭЗМНС-д өөрийн оруулсан мэдээллийн техникийн болон агуулгын үнэн зөв, алдаагүй байдлыг хариуцна.

3.9. Мэдээллийн санд Монгол Улсын хууль тогтоомж болон бусад эрх зүйн актын албан ёсны орчуулгыг бүхэлд нь болон хэсэгчлэн байршуулж болно. Энэхүү мэдээллийг оруулагч байгууллагууд ХЗДХЯ-нд танилцуулж байршуулна.

3.10. ХЗҮТ-ийн Хууль зүй, мэдээлэл сурталчилгааны төв энэ журмын 3.5-д заасны дагуу санд орсон Хууль тогтоомж болон бусад эрх зүйн актыг “Эрх зүйн ангилагч”-ийн дагуу анализ хийж ангилах, мэдээллийн санг эрхлэн хөтлөх, лавлагаа өгөх болон хянагдсан мэдээллийг эцсийн хэрэглэгчид түгээх ажлыг хариуцна.

3.11. Тухайн системийн администратор нь системийн өдөр тутмын үйл ажиллагаа, түүний аюулгүй байдал болон мэдээллийн бүрэн байдлыг хариуцаж хянагч, оруулагч, ангилагч, портал администраторт системд хандах тусгай эрх олгоно.

Дөрөв. ЭЗМНС-ийн мэдээллийн сан болон сүлжээний орчинд
баримтлах аюулгүй ажиллагааны журам

 

4.1.Мэдээллийн сан болон сүлжээний орчинд баримтлах үндсэн зарчим

4.1.1.Сервер компьютер хамгаалалтын програмыг суулгаж, хослуулсан хамгаалалтын тогтолцоог бүрдүүлсэн байна.

4.1.2.Серверт үүсдэг протоколын (лог) файлыг байнга шалгана.

4.2. Хэрэглээний програм хангамжийн болон техник хангамжийг суурилуулалт, ашиглалт

4.2.1. ЭЗМНС болон дэд системийн хүрээнд хэрэглэх програм хангамжийн болон техник хангамжийн  жагсаалтыг системийн администратор батлан гаргаж мөрдөнө.

4.2.2. Серверт суурилуулах програм хангамж болон шинэчлэлт нь заавал лицензтэй жинхэнэ эх хувь байх бөгөөд тэдгээрийг зөвхөн ЭЗМНС-ийн администратор эсхүл албан ёсны худалдаалагч нь хийж, шалгасан байна. Шинэчлэлтийг хийхийн өмнө ижил төсөөтэй судалгааны систем дээр суулгаж туршиж шалгана.

4.2.3. Серверт хэрэглээний програм хангамж болон техник хангамжийг суурилуулахдаа үйлдвэрлэгч болон худалдаалагчаас гаргасан зааврыг мөрдөнө.

4.2.4. Серверт хэрэглээний програм хангамж болон техник хангамжийг суурилуулах, түүнд өөрчлөлт оруулах бүхийд заавал протокол үйлдэнэ.

4.2.5. Серверт хаяг, шошго наахдаа серверийн марк, үйлдвэрлэгчийн нэр, сүлжээн дэх нэр, ID хаяг, гэмтэл гарсан үед мэдэгдэх хүний нэр, албан тушаал, утасны дугаарыг бичнэ.

4.2.6. Серверт залгагдсан сүлжээний  кабелийн үзүүрт холбогдогчийн хаягийг бичиж тэмдэглэнэ.

4.2.7. Мэдээллийн сангийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болох програм хангамжийг сервер компьютерт байрлуулахыг хориглоно.

4.2.8. ЭЗМНС дэд системийн хүрээний ажилд  ашиглах шаардлагагүй програм хангамжийг суурилуулахгүй байна.

4.3. ЭЗМНС-ийн сүлжээний физик хамгаалалт

4.3.1. Физик хамгаалалт нь сервер компьютер, сүлжээний кабель болон мэдээлэл хадгалагдаж байгаа ажлын компьютер, өрөөг орчны нөлөөллийн аюулаас сэргийлэхэд оршино.

4.3.2. Дэд системийн сервер компьютер болгоныг өөрийн нөөцийн системтэй байлгах, нөөцийн системд найдвартай гэдэг нь батлагдсан техник, технологи ашиглана.

4.3.3 Бүх түвшний нөөцийн системд ашиглагдаж байгаа техник хэрэгсэл, мэдээллийг хамгаалалттай өрөөнд хадгална.

4.3.4. Нөөцийн системийг ашиглахдаа доорх шаардлагыг заавал баримтална.

а. Мэдээллийг нөөцлөхдөө хэзээ, хаана, юун дээр, ямар аргаар нөөцлөхийг тодорхойлсон байна.

б. Нөөц бүрдүүлэлтийг амжилттай хийгдсэнийг болон нөөцийн систем найдвартай ажиллаж байгааг шалгаж байх хариуцлагатай ажилтантай байна.

в.Хэрхэн ямар нөхцөлд нөөцөөс системийг сэргээх заавартай байна.

4.4. Систем, дэд системийн хүрээний хамгаалалт

4.4.1.ЭЗМНС, дэд системийн сүлжээнд нэвтрэх эрхийг системийн администратор олгоно.

4.4.2. 3.5-д заасан байгууллагын системийн ажилтан бүр сүлжээнд нэвтрэх нэртэй байх бөгөөд дэд систем нь заавал тухайн байгууллагадаа харьяалагдсан байна.

4.4.3. Системд нэвтрэх нэр нь тодорхой тооны үсэг, тоогоор илэрхийлэгдсэн байх бөгөөд  ажилтны нэр, албан тушаалыг төлөөлсөн байна.

4.4.4. Ажилтан бүр аливаа мэдээллийн системд зөвхөн өөрийн гэсэн нэвтрэх нэртэй байна.

4.4.5. Нэвтрэх нэр, нууц үгээр аливаа системд давтан холболтыг хийхгүй.

4.4.6. Ажилтан хөдөлмөрийн гэрээгээ цуцлах, ажлаас чөлөөлөгдөхөд системд нэвтрэх нэрийг даруй хааж хүчингүй болгоно.

4.4.7. Дэлгэцийг цоожлох системийг 5 минутаас бага хугацаанд идэвхжидэг байлгана.

4.4.8. Системд нэвтрэх амжилтгүй оролдлого бүрд системийн зохицуулагчид мэдэгдэж байхаар тохируулна.

4.4.9. Амжилтгүй нэвтрэх оролдлогын үед нэвтрэх оролдлогын давталтын хоорондын зай 3 секундээс дээш болон давталтын тоо 3-аас илүүгүй байна. Олон дахин амжилтгүй нэвтэрсэн үед нэвтрэх нэр хаагддаг байхаар тохируулна.

4.4.10. ЭЗМНС-д амжилтгүй  нэвтрэх оролдлогын үед нэвтрэх нэр, нууц үгийн аль нь алдаатай болох нь харагдахгүй байхаар тохируулна.

4.4.13. Хэрэглэгч нь цахим шууданг шалгахдаа илгээгчийг заавал нягталж байх.

4.4.14. Цахим шуудангаар ирсэн бүх төрлийн өргөтгөлтэй хавсралт файлыг нээж үзэхдээ холбогдох шинэчлэл хийгдсэн антивирусийн програмаар заавал шалгаж байх.

4.4.15. Дэд системийн сүлжээний тоног төхөөрөмжийн нөөц боломжийг ЭЗМНС-ийн болон бусад зорилгоор ашиглах тохиолдолд системийн администраторт заавал мэдэгдэж зөвшөөрөл авна.

4.5. ЭЗМНС, дэд системийн ажилтан дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Үүнд:

4.5.1. Аливаа системд нэвтрэх нэр, нууц үгийг бусдад ямар нэгэн хэлбэрээр дамжуулах;

4.5.2. ЭЗМНС-д нууц үг шалгагч системийг ажиллуулах;

4.5.3. Алсын удирдлагын системүүд ажиллуулах;

4.5.4. ЭЗМНС-д ашигладаг аливаа компьютер дээр системд нэвтрэх нууц үгийг хадгалах;

4.5.5. Сүлжээний протокол задлагч програмыг ажиллуулах;

4.5.6. Системд өөр эрх ашиглан нэвтрэх;

4.5.7. Лицензгүй програм буюу програмын хуулбарыг ашиглах;

4.5.8. Ажлын байрнаас гадагш компьютер, бусад техник хэрэгслийг зөвшөөрөлгүй авч гарах;

4.5.9. Компьютерийг бусдад гэм хор учруулахаар хэрэглэх;

4.5.10. Бусад ажилтныг компьютер дээрээ ажиллахад нь саад болох;

4.5.11. Тухайн ажилтны зөвшөөрөлгүйгээр компьютерт нь байгаа файлыг нээх;

4.5.12. Компьютерээр хууль бус үйлдэл хийх;

4.5.13. Компьютерийг хуурамч нотолгоо болгон ашиглах;

4.5.14. Байгууллагын  болон нийт ажилтны компьютерийн нөөцийг зөвшөөрөлгүй ашиглах;

4.5.15. Байгууллагын болон нийт ажилтны бүх төрлийн файл, оюуны бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглах, тараах;

4.5.16. Сервер компьютер дээрээс интернэтийн веб хуудас үзэх, цахим шуудан шалгах зэрэг өдөр тутмын үйл ажиллагаа эрхлэх;

4.5.17. ХЗДХЯ-ны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээ газрын даргын зөвшөөрөлгүйгээр програм хангамж болон веб сайтад өөрчлөлт оруулах.

Тав. Бусад

5.1. Хууль зүй,дотоод хэргийн яам энэхүү журмын хэрэгжилтэд ерөнхий хяналт тавина.

5.2. Энэ журмын 3.5-д заасан байгууллагад ЭЗМНС-д оруулсан мэдээллийн тайланг улирал бүр ХЗДХЯ-нд ирүүлж байна.

5.3. Мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэх хугацаа хожимдуулсан, эсхүл ташаа мэдээлэл оруулсан тохиолдолд гэм бурууг алдаа гаргасан албан тушаалтан хариуцна.

5.4. “ЭЗМНС”-ээс мэдээлэл өгөх болон мэдээллээр үйлчлүүлэхтэй холбогдсон маргааныг шийдвэрлүүлэхээр ХЗДХЯ-нд хандаж болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл маргалдагч талууд гомдлоо шүүхэд гаргаж болно.