2015 оны 06 сарын 08

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2006 оны 03 дугаар               Дугаар 12                      Улаанбаатар
сарын  20-ны  өдөр                                                                         хот

ШҮҮХИЙГ МЭРГЭЖЛИЙН УДИРДЛАГААР ХАНГАХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ

Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 16 дугаар зүйлийн 16.3.3-т зааснаар шүүх, шүүгчдийг мэргэжлиин удирдлагаар хангах үүрэг бүхий Улсын Дээд шүүх, аймаг, Нийслэлийн шүүхүүдээс улсын хэмжээнд шүүн таслах ажиллагааны нэгдсэн бодлого, чиглэлийг тодорхойлж хэрэгжүүлэх, үр дүнг дээшлүүлэх, шүүхийн практик судлах ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор нийт шүүх, шүүгчдийг  мэргэжлийн удирдлагаар хангах хуульд заасан ажиллагааг хэрэгжүүлэх арга, хэлбэр, аргачлалыг нэгтгэн тодорхойлох шаардлагатай гэж үзэн Улсын Дээд шүүхээс ТОГТООХ НЬ:

1. Шүүхийн  мэргэжлийн удирдлага ба түүний хэлбэрүүд.

Шүүхийн  мэргэжлийн удирдлага нь давж заалдах болон хяналтын шатны шүүхүүдээс доод шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны талаар хиисэн судалгаа, дүгнэлтийн үндсэн дээр явуулдаг, тодорхой хэрэг маргааныг шийдвэрлэхэд хамааралгүй, материаллаг болон процессийн эрх зүйн хууль тогтоомжийг нэг мөр зөв ойлгож, оновчтой тайлбарлан хэрэглэхэд чиглэгдсэн, шүүн таслах ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх зорилготой, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагын дотоод зохион байгуулалтын ажиллагаа юм.

Шүүхийн мэргэжлийн удирдлага нь Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4. -т зааснаар хууль таилбарлах, сургалт явуулах, шүүхийн практикийг нэгтгэн судлаж, зөвлөмж гаргах хэлбэртэй байна.

1.1. Хууль тайлбарлах ажиллагаа нь аливаа хуулийн зүйл заалт буюу эрхийн хэм хэмжээнд туссан эрх зүйн харилцааны зохицуулалтыг нэг мөр, зөв ойлгож хэрэглэх зорилготой, эрх зүйн ухамсар, хууль хэрэглээний үндсэн зарчим, зүй тогтолд тулгуурласан, логик дүгнэлт бүхий танин мэдэхуйн ажиллагаа юм.

Хуулийн тайлбар нь албан ёсны ба албан бус гэж ангилагдана.

Албан ёсны тайлбар нь Монгол Улсын үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 ,Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5.-Д зааснаар Үндсэн хуулиас бусад хуулийн талаар Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас гарсан тогтоол хэлбэртэй байна.

Албан ёсны тайлбарыг тодорхой бус, салаа утгатай, хоёрдмол санаа агуулсан, хэрэглэхэд хундрэл учруулсан хуулийн зүйл заалтыг тухайн хэм хэмжээнии агуулгад багтаан, хуулийн бусад зохицуулалттай харьцуулсны үндсэн дээр гаргана. Албан ёсны тайлбараар тухайн эрхийн хэм хэмжээнд тусгагдаагүй шинэ хэм хэмжээг тодорхойлж болохгүй.

Албан ёсны тайлбарын төслийг боловсруулах, батлах, тайлбарыг дагаж иөрдөх журмыг Шүүхийн тухай хуулиар зохицуулна.

Албан бус тайлбар нь шинжлэх ухааны, онолын, сэдэвчилсэн, дэлгэрэнгүй, үзэл баримтлалын гэх мэт хэлбэртэй байж болох бөгөөд тэдгээр нь хуулийн зохицуулалтыг зөв ойлгож, хэрэглэхэд тус дөхөм болох, эрх зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох зорилго бүхий байна.

Шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах ажиллагааны хүрээнд албан ёсны тайлбар нь шүүн таслах ажиллагаанд заавал хэрэгжүүлэх хуулийн хүчинтэй байдаг бол албан бус тайлбарыг шүүгчдийн мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх зорилготойгоор ашиглах боломжтой хэлбэр юм.

1.2.Сургалт явуулах нь шүүхийн мэргэжлийн удирдлагын нэг хэлбэр мөн.

Шүүхийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар бүх шатны шүүхийн шүүгч жил тутам 14 хоногоос доошгүй хугацаагаар мэргэшлээ дээшлүүлэх, давтан сургалтанд хамрагдах эрхтэй тул шүүгчдийн албан ёсны сургалтыг Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл зохион байгуулах бөгөөд хууль зүйн үлгэрчилсэн сургалт хийх эрх бүхий байгууллагын боловсруулсан хөтөлбөрийн дагуу явуулна.

Шүүгчдийн үлгэрчилсэн сургалт нь онол, практик, хууль хэрэглэх арга зүйн чиглэлээр төвлөрсөн, бүсчилсэн, зайны, сэдэвчилсэн гэх мэт хэлбэртэй байна.

Шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах ажилд сургалтын бүх хэлбэрийг хэрэглэж болно.

1.3.Шүүхийн практик судлал нь шүүн таслах ажиллагааны мэдээнд тулгуурлан хууль хэрэглээний зүгшрэл, тодорхой төрлийн хэрэг маргааны шийдвэрлэлт, шүүн таслах ажиллагааны чанар, үр дүнг судалгааны үндсэн дээр тодорхойлж, дүгнэх танин мэдэхүйн ажиллагаа юм.

Шүүхийн практик судалгааг шүүхийн статистик мэдээ, шүүхээс гарч буй эрхийн актууд болон тодорхой төрлийн хэрэг маргааны шийдвэрлэлтийн байдлыг үндэслэн явуулж болох бөгөөд шүүхийн практикийг улсын хэмжээнд нэгтгэн судлаж, дүн шинжилгээ хийх үүрэг бүхий Шүүхийн Судалгааны төв Улсын Дээд шүүхийн дэргэд ажиллана.

Шүүн таслах ажиллагааны байдлыг тоон үзүүлэлтээр харуулсан судалгааг статистик судалгаа гэнэ.

Статистик судалгаа болон тодорхой хэрэг маргааны шийдвэрлэлтийн байдлын талаар гарсан дүгнэлт бүхий мэдээллийг тойм гэнэ.

Статистик судалгаа, тойм, шүүн таслах ажиллагааны цаг үеийн шаардлагын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хууль хэрэглээний тодорхой асуудлаар үйл ажиллагааны аргачлал, арга барилыг тодорхойлсон зааварчилгааг зөвлөмж гэнэ.

Шүүхийн мэргэжлийн удирдлагын нэг хэлбэр болох шүүхийн практик судлалыг дээрх гурван үндсэн судалгааны аргаар явуулахаас гадна өөр аргыг сонгон хэрэглэж болно.

2.Улсын Дээд шүүхээс мэргэжлийн удирдлагаар хангах ажиллагаа.

2.1.Улсын Дээд шүүх нь Монгол Улсын шүүхийн дээд байгууллага бөгөөд хяналтын шатны шүүх мөн тул шүүх, шүүгчдийг мэргэжлийн удирдлагаар хангах ажиллагаа нь түүний үндсэн чиг үүргийн нэг юм.

Улсын Дээд шүүх шүүхийн мэргэжлийн удирдлагын үндсэн зорилго, чиглэл, хэлбэр, аргуудыг тодорхойлж, энэ ажлыг зохион байгуулахаас гадна түүний хэрэгжилтэнд хяналт тавих, арга, хэлбэрийг боловсронгуй болгох, үр дүнг нь дээшлүүлэхэд анхаарч ажиллана.

 Мөн Шүүхийн Судалгааны төвөөс гаргасан улсын хэмжээний шүүн таслах ажиллагааны дүнгүндэслэн шүүхийн мэргэжлийн удирдлагын хэтийн болон ойрын зорилтыг тодорхойлохын зэрэгцээ цаг үеийн шаардлага, нөхцлийг харгалзан шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах ажиллагааг мэдрэмжтэй, хүртээмжтэй төлөвлөж хэрэгжүүлнэ.

2.2. Шүүн таслах ажиллагаа, хууль хэрэглээний талаар гарч буй алдаа дутагдал, хүндрэл, бэрхшээлийг тухай бүрт нь тогтоон тодорхойлж, даган мөрдөгдөж байгаа болон шинээр гарч буй хуулиудын албан ёсны тайлбар гаргах, хуулийн зарим зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуульд харшилсан гэж үзвэл доод шатны шүүхийн санал болон өөрийн санаачилгаар Үндсэн хуулийн Цэцэд хуульд заасан журмын дагуу хүсэлт гаргах, шүүн таслах ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор шүүхүүдэд шаардагдах зөвлөмжүүдийг боловсруулна.

Албан ёсны тайлбар болон Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргах ажиллагаа хуульд заасан журмын дагуу Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэгдэж, батлагдах ба тойм, зөвлөмжийг Улсын Дээд шүүхийн эрүү, иргэн, захиргааны хэргийн танхимын зөвлөлгөөнийг хэлэлцэн гаргана.

Хуулийн тайлбар, шүүхийн практик судалгааны дүн, тойм, зөвлөмжийг доод шатны шүүхүүдэд хүргүүлэх болон иргэд, байгууллагад шуурхай хүртээмжтэй хүргүүлэх ажиллагааг Улсын Дээд шүүхийн Тамгын газар зохион байгуулна.

2.3. Шүүхийн практикийг судлаж, нэгтгэн ижил төрлийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх жишиг тогтоох, шүүгчдийн хууль хэрэглэх ур чадварыг дээшлүүлэх болон хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх зорилгоор гарсан Улсын Дээд шүүхийн тогтоолуудыг "Улсын Дээд шүүхийн мэдээлэл" сэтгүүл, "Шүүхийн шийдвэрийн эмхэтгэл" ном болон мэргэжлийн чиглэлийн сонин, сэтгүүлд нийтлүүлнэ.

2.4.Шүүхийн мэргэжлийн удирдлагын талаар тусгайлан гаргасан жил, улирлын төлөвлөгөөний дагуу аймаг, Нийслэлийн шүүхүүдийн ажилтай танилцаж, шалган туслах ажилд Шүүхийн тухай хууль болон энэ тогтоолд заасан арга хэлбэрийг хэрэглэн, үр дүнг нь илтгэх хуудсаар Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанд танилцуулна.

Шалган туслах ажлын хүрээнд:

а)  давж заалдах шатны шүүх сүүлийн 3 жилийн байдлаар хянан хэлэлцсэн хэрэг, маргааны тоо, тухайн шатны шүүхэд ажиллаж буй шүүгчийн орон тоо зэргийг харгалзан шүүгчийн ажлын ачааллыг тодорхойлж, улмаар тухайн шүүх анхан шатны шүүх, шүүгчийг мэргэжлийн удирдлагаар хангах оновчтой хэлбэрийг болон шалган туслах ажлын хүрээг тодорхойлно.

б)  шүүхийн статистик мэдээ, давж заалдах шатны шүүхийн магадлал, анхан шатны    шүүхийн    зарим    шийдвэрүүдийг   түүвэрлэн    хянаж    материаллаг   хууль хэрэглээний   болон   хэрэг  хянан   шийдвэрлэх  ажиллагааны   ямар  төрлийн   алдаа түгээмэл байгааг тогтоосны эцэст тухайн шүүхэд зохион байгуулах сургалтын сэдвийг тодорхойлж,   шүүн   таслах   ажиллагааны   чиглэл   тус   бүрээр   3   цагаас   доошгүй хугацааны сургалтыг зохион байгуулна.

в)    давж    заалдах    шатны    шүүхээс   анхан    шатны    шүүхийг    мэргэжлийн удирдлагаар хангах ажиллагааны талаар дурдсан хугацаанд хэрэгжүүлсэн ажлыг баримтаар шалгаж, биелэлтийг нь дүгнэнэ. Ингэхдээ мэргэжлийн удирдлагаар хангах ажиллагааны хэлбэр, сэдэв нь оновчтой эсэх, цаг үеийн тулгамдсан шаардлагад нийцсэн эсэхийг анхаарна.

г)  анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нэг бүртэй ганцаарчилсан уулзалт зохион байгуулж, шүүн таслах ажиллагаа, хууль хэрэглээ болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гарч буй хүндрэл, бэрхшээлийн талаар санал бодлыг нь сонсож, шаардлагатай зөвлөлгөө өгнө.

д)    шүүгчийн   туслах,    шүүх   хуралдааны    нарийн    бичгийн   дарга    нартай ганцаарчилсан  болон  хамтарсан уулзалт,  ярилцлагыг зохион  байгуулж,  шүүхийн болон  хэргийн  менежментийг боловсронгуй  болгох  асуудлаар  санал  бодлыг  нь сонсож, зөвлөлгөө өгнө.

е)  анхан болон давж заапдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчид тухайн шатны шүүхийг тэргүүлэх, энэ тогтоолын 3.4-д болон 4.2.-т заасан хүрээнд    мэргэжлийн удирдлагаар хангах ажиллагааг хэрхэн зохион байгуулж буйг тусгайлан шалгана.

3.   Аймаг,   Нийслэлийн   давж   заалдах   шатны   шүүхзэс   анхан   шатны шүүхүүдийг мэргэжлийн удирдлагаар хангах ажиллагаа.

3.1.Аймаг, Нийслэлийн давж заалдах шатны шүүхүүд нь Шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.3.-т зааснаар сум буюу сум дундын, дүүргийн шүүхүүдийг мэргэжлийн удирдлагаар хангах бүрэн эрх ,үүрэгтэй ба энэ ажиллагааг нийт шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцэж баталсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулна.

3.2.  Давж заалдах шатны шүүхийн магадлал нь ижил төрлийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх  шүүхийн  практик тогтооход ач холбогдол бүхий эрхийн актын хувьд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн, шүүхийн мэргэжлийн удирдлагын томоохон хэсгийг бүрдүүлэх баримт юм.  Иймд давж заалдах шатны шүүх нь хянагдаж буй хэрэг, маргааны талаар тарах   эрхийн актанд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, хүчингүй болгож байгаа үндэслэл, шалтгааныг тусгаж байхаас гадна анхан  шатны шүүхийн шийдвэрийг хэвээр    үлдээж байгаа тохиолдолд давж заалдах гомдлын үндэслэл тус бүрийг няцаах, шүүхийн дүгнэлтийг оновчтой тодорхойлж байвал зохино.

3.3.  Давж заалдах шатны шүүхүүд нь тухайн аймаг, Нийслэлийн    хэмжээнд хянан шийдвэрлэсэн хэргийн статистик мэдээ, тодорхой төрлийн хэрэг, маргааны шийдвэрлэлтийн   байдал   зэрэгт   үндэслэн   хууль   хэрэглээ   болон   хэрэг   хянан шийдвзрлэх ажиллагааны талаар энэ тогтоолын 1.3-т зааснаар судалгаа, мэдээлэл, тойм, зөевлөмж гаргана.

Шүүхийн мэргэжлийн удирдлагын хүрээнд гаргасан судалгаа, мэдээлэл, тойм, зөвлөмж зэргийг аймгийн давж заалдах шатны шүүх шүүгчдийн зөвлөлгөөнөөр, Нийслэлийн шүүх эрүү, иргэний хэргийн танхимын зөвлөлгөөнөөр хэлэлцэж батална.

Давж заалдах шатны шүүхээс гарсан судалгааг, мэдээлэл, тойм, зөвлөмжийг анхан шатны шүүхэд болон иргэд, байгууллагад мэдээлж, хүргүүлэх ажлыг тухайн шүүхийн тамгын хэлтэс хариуцан зохион байгуулна.

3.4. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн ажлыг жил, улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тогтмол шалган туслаж, үр дүнг нь илтгэх хуудсаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнд танилцуулна.

Шалган туслах ажлын хүрээнд:

а/ анхан шатны шүүлээс дурдсан хугацаанд гарсан бүх төрлийн эрхийн актуудтай танилцаж, алдаа, зөрчлийг илрүүлэн, илтэх хуудаст тусгана. Хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргадаг шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолын хууль зүйн үндэслэл, боловсруулалт зэргийг онцгой анхаарна.

б)   анхан  шатны  тухайн   шүүхийн  хэмжээнд хянан  шийдвэрлэгдэж буй  нийт хэргийн статистик мэдээ, тодорхой хэрэг маргааныг шийдвэрлэж буй байдал зэргийг үндэслэн   шүүн   таслах   ажиллагааны   ямар   чиглэл,   асуудалд   онцгой   анхаарах шаардлагатай байгааг тухай бүрт нь тогтоож, шүүхийн практик судалгааны ямар арга, хэлбэрийг сонгохоо давж заалдах шатны шүүх өөрөө тодорхойлно.

в)  анхан шатны шүүхийн шүүгч тус бүртэй ганцаарчилсан болон хамтарсан уулзалт   зохион   байгуулж,   хууль   хэрэглээний   болон   хэрэг   хянан   шийдвэрлэх ажиллагааны  тулгамдсан асуудлуудаар ярилцлага хийж, санал солилцоно.

г)  анхан шатны шүүхийн шүүгч, ажилтнуудын дүнд тусгай төлөвлөгөөний дагуу тогтмол сургалт зохион байгуулна.

д)   аймаг,  Нийслэлийн  шүүхийн  Ерөнхий  шүүгч,  Нийслэлийн  шүүхийн  эрүү, иргэний  хэргийн  танхимын  тэргүүнүүд харьяалах  нутаг дэвсгэрийн  анхан  шатны шүүхүүдэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх,  шалган туслах ажлыг удирдан зохион байгуулна.

в) давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах ажиллагааны хүрээнд хийгдсзн ажлын үр дүнг тооцох, биелэлтэнд нь хяналт тавина.

4. Шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах ажиллагаанд анхан шатны шүүхүүд хэрхэн оропцох талаар.

4.1.  Анхан шатны шүүх нь эрүү, иргэн, захиргааны шүүн таслах ажиллагааны чиглэлээр хэрэг,  маргааныг хянан шийдвэрлэдэг,  шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх анхдагч байгууллагын хувьд давж заалдах болон хяналтын шатны шүүхээс явуулж буй мэргэжлийн удирдлагаар хангах ажиллагааны үндсэн хэрэглэгч байна.

4.2.  Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч нь дээд шатны шүүхээс хэрэгжүүлж буй мэргэжлийн удирдлагын аливаа ажлыг өөрийн тэргүүлж буй шүүхийн хэмжээнд удирдан зохион байгуулж, гарсан судалгаа, мэдээлэл, тойм, зөвлөмж, тайлбарыг шүүгч, ажилтнуудын хүртээл болгох эдгээрийг тухайн шүүхийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах,    биелэлтэнд хяналт тавих, дээд шатны шүүхүүдэд хариу мэдэгдэх үүрэг хүлээнэ.

4.3.   Анхан   шатны   шүүхүүд   нь   шүүхийн   мэргэжлийн   удирдлагын   хүрээнд хийгдэж буй аливаа судалгааг үнэн зөв, шуурхай гаргаж өгөх үүрэгтэй.

Дээд шатны шүүхээс ирсэн судалгааны дүн, мэдээлэл, тойм, зөвлөмж, тайлбар зэргийг цаг тухайд нь шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцэж, тэдгээрийн мөрөөр авах эрга хэмжээ, хугацааг тогтоож, дотоодын хяналттай ажиллана.

Шүүхийн мэргэжлийн удирдлагын хүрээнд зохиогдож буй аливаа ажилд шүүгч, шүүхийн ажилтан бүр идэвхитэй оролцож, санал бодлоо илэрхийлэх үүрэгтэй байна.

5.Энэхүү тогтоолыг шүүх, шүүгчийг мэргэжлийн удирдлагаар хангахад даган мөрдөж  ажиллахыг бүх шатны шүүхүүдэд үүрэг болгосугай.

6."Шүүх, шүүгчдийг мэргэжлийн удирдлагаар хангах ажлыг сайжруулах тухай" Улсын Дээд шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 12 дугаар тогтоол, уг тогтоолын хавсралт болох ''Шүүхийн практикийг нэгтгэн судлаж, тогтоол, тэмдэглэл, зөвлөмж гаргах журам"-ыг энэ тогтоол батлагдсан өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

 

                                                                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     С.БАТДЭЛГЭР

                                       ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Д.БАТСАЙХАН

                                        ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Ц.АМАРСАЙХАН

                                 ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   О.ЗАНДРАА