2015 оны 06 сарын 08

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

 

2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр                                    Дугаар 46                              Улаанбаатар хот

 

ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн зарим заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5-д заасан “… захиргааны удирдах албан тушаалтан …” гэдэгт үйлдвэрийн газар, байгууллага, аж ахуйн нэгжийн ажил олгогчийн эрх эдлэхээр сонгогдож, томилогдсон албан тушаалтнууд, даргын зөвлөлийн гишүүд, компаний удирдлагын багийн гишүүд, хоршооны тэргүүлэгчид, төлөөлөн удирдах зөвлөл, хянан шалгах зөвлөлийн дарга, гишүүд хамаарна.

2. Мөн зүйл, хэсгийн “… үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажил …” гэдгийг бүх шатны үйлдвэрчний эвлэлүүдийн сонгуулиар хүлээсэн үүрэг гэж ойлгоно.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      С.БАТДЭЛГЭР

ШҮҮГЧ                                                           Д.ПУНЦАГ