ГЭМ ХОР УЧРУУЛСНААС ҮҮСЭХ ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА  ХҮЛЭЭХ ҮНДЭСЛЭЛ

2014.12.23                          Улаанбаатар хот

Гэрээний бус харилцаанаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд гэм хор учруулснаас үүсэх үүргийн эрх зүйн маргаантай холбоотой хэргийг хэрхэн шийдвэрлэсэн байдлыг 2011-2013 оныг хамруулан улсын хэмжээнд судалж үзлээ.

Судалгааны зорилго нь дээрх төрлийн хэргийг шийдвэрлэхэд хуулийг нэг мөр ойлгож, хэрэглэх, шүүн таслах ажиллагаанд гарч буй алдаа зөрчлийг багасгах, цаашид энэ төрлийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд анхаарах асуудлыг тодорхойлоход оршино.

Сүүлийн 3 жилийн байдлаар улсын хэмжээнд гэм хор учруулснаас үүссэн маргаантай 3795 хэрэг шийдвэрлэсэн нь энэ хугацаанд шийдвэрлэсэн нийт хэргийн 4%-ийг эзэлжээ. Гэм хор учруулснаас үүссэн эрх зүйн маргаантай хэрэг 2011 онд 1 184, 2012 онд 1 332, 2013 онд 1 279, жилд дунджаар 1265 хэрэг шийдвэрлэгдсэн байна. Үүнээс 39.7% буюу 1 508 хэрэг орон нутгийн, 60.3% буюу 2 287 хэрэг Улаанбаатар хот дахь анхан шатны шүүхээр тус тус шийдвэрлэгдсэн байна.

Үүнийг хүснэгтээр үзүүлбэл :

 

2011 он

2012 он

2013 он

Нийт

 
     
               
 

Хэрэг

Хувь

Хэрэг

Хувь

Хэрэг

Хувь

Хэрэг

Дундаж

Архангай

32

17.4

16

12.0

21

15.8

69

23

Баян-Өлгий

51

17.2

32

17.1

31

11.8

114

38

Баянхонгор

23

19.7

4

2.3

10

5.3

37

12

Булган

13

6.8

12

12.1

8

5.6

33

11

Говь-Алтай

8

10.7

10

9.9

9

6.4

27

9

Говьсүмбэр

14

15.4

12

13.8

13

13.3

39

13

Дархан-Уул

29

3.7

46

9.2

35

5.7

110

37

Дорнод

28

10.6

42

9.9

61

15.5

131

44

Дорноговь

29

17.4

23

12.4

40

14.9

92

31

Дундговь

13

10.3

12

12.8

14

15.6

39

13

Завхан

19

11.5

18

10.5

13

7.1

50

17

Орхон

56

10.3

55

11.7

57

12.1

168

56

Өвөрхангай

37

11.3

24

10.9

21

9.2

82

27

Өмнөговь

20

16.0

25

21.2

38

24.1

83

28

Сүхбаатар

4

4.8

2

2.1

11

7.9

17

6

Сэлэнгэ

52

8.4

42

10.0

29

8.3

123

41

Төв

21

8.0

18

7.7

19

8.6

58

19

Увс

18

14.0

29

19.6

21

15.7

68

23

Ховд

28

6.5

24

14.5

27

14.0

79

26

Хөвсгөл

17

4.4

14

3.9

10

3.6

41

14

Хэнтий

15

6.0

17

7.9

16

5.5

48

16

Орон нутаг

527

9.4

477

10.4

504

10.1

1 508

503

Нийслэл

657

11.0

855

11.9

775

10.0

2 287

762

ДҮН

1 184

10.2

1 332

11.3

1 279

10.0

3 795

1265

Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанаар 2011 онд 822, 2012 онд 753, 2013 онд 759 хэрэг хянан хэлэлцэгдсэнээс гэрээний бус харилцаанаас үүссэн маргаантай хэрэг 2011 онд 91, 2012 онд 104, 2013 онд 88 байжээ. Энэ нь хяналтын шатны шүүхээр хянагдсан нийт хэргийн 12% байна.

Үүргийн эрх зүйн маргааныг дотор нь гэрээний харилцааны улмаас үүссэн үүрэг, хариуцлага, гэрээний бус харилцаанаас үүссэн үүргийн эрх зүйн харилцаа гэж ангилдаг бол энэ удаагийн судалгаанд гэрээний бус харилцаанаас үүссэн үүргийн эрх зүйн харилцаан дахь эрх зүйн зохицуулалтыг шүүхүүд хэрхэн хэрэглэж байгаа байдлыг хамруулсан болно.

Гэрээний бус үүргийн харилцаанаас үүссэн эрх зүйн маргаан нийт маргааны 16-20%-ийг эзэлж байна. Тухайлбал, 2011 онд шийдвэрлэгдсэн иргэний эрх зүйн харилцааны маргаантай 570 хэргийн 91 нь буюу 16% нь гэрээний бус үүргээс үүссэн маргаан байхад 2012 онд шийдвэрлэгдсэн 531 хэргийн 104 нь гэрээний бус үүрэгт хамаарч байгаа нь энэ төрлийн хэрэг 29.6% болж өссөн бол 2013 онд урд оныхоос буурч 505 хэргийн 88 нь буюу 17.4 хувь нь гэрээний бус харилцааны төрөлд хамаарчээ. Судалгаанд хамрагдсан хугацааны 3 жилийн байдлаар гэрээний бус үүргийн харилцаанаас үүссэн маргааныг хяналтын шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн байдлыг авч  үзвэл:

 

2011

2012

2013

Хэрэг

%

Хэрэг

%

Хэрэг

%

1

Иргэний хуулиар

570

 

531

 

505

 

2

Гэрээний бус харилцаанаас үүссэн

91

16

104

19.6

88

17.4

3

Үндэслэлгүй хөрөнгөжих

16

17.6

18

17.3

9

10.2

4

Эд хөрөнгийн хохирол

51

56

61

58.7

56

63.6

5

Эрүүл мэндийн хохирол

13

14.3

17

16.3

16

18.2

6

Эдийн бус гэм хор

11

12.1

8

7.7

7

8.0

Дээрх судалгаанаас үзвэл үндэслэлгүй хөрөнгөжихөөс үүссэн маргаан сүүлийн 3 жилд буурах хандлагатай байгаа бол эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан маргаан өсөх хандлагатай байна.

Гэм хор учруулснаас үүсэх үүрэг, хариуцлага нь дотроо эдийн болон эдийн бус гэм хор учруулснаас үүсэх үүрэг, хариуцлага гэж үндсэн 2 шинжид хуваагдана.

Гэм хор нь өөртөө хохирол, хор уршиг гэсэн ойлголтыг багтаасан өргөн утга агуулгатай ойлголт боловч гэм хорыг зөвхөн хохирол эсхүл хор уршиг гэж явцуу ойлгох буруу юм. Хор уршиг гэдэг нь шууд арилгах, нөхөн төлөх боломжгүй, ирээдүйд үр дагавар нь бий болох, гинжин хэлхээ мэт үргэлжлэн үүсэх сөрөг үр дагавар бол хохирол гэдэг нь тодорхой этгээдийн эрх зөрчигдсөнөөс түүнд бий болсон эдийн болон эдийн бус сөрөг үр дагавар байдаг.

Хохирлын гол шинж нь тооцож, хэмжиж болохуйц, эрх зүйн зөрчил болон үр дагаврын шалтгаант холбоотой байх явдал юм. Гэм хорын талаарх эрдэмтэн, судлаачдын тайлбарыг сонирхвол:

Я.Цэвэлийн Монгол хэлний товч тайлбар толинд гэм хорыг: “Гэм”- ёс зүйгээс ангид хийсэн үйл явдал, түүний уршиг, үр нөлөө. “Хор”- хөнөөл, аюул, зовлон. “Зовлон”- ямар нэг шалтгаанаар тохиолдсон бие сэтгэлийн зүдгүүр, шаналгаа гэсэн байдлаар тайлбарласан байна.

Монгол Улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, МУҮИС-ийн тэргүүлэх профессор С.Нарангэрэл Эрх зүйн эх толь бичигтээ “гэм хор гэж иргэний субъектив эрх буюу баялгийг багасгах, устгах. Хууль зүйн ном зохиол шүүхийн практикт хохирол гэсэн нэр томъёог хэрэглэдэг. Гэм хор ба хохирол нь агуулгын хувьд ялгаатай ойлголтууд юм. Гэм хор нь нилээд өргөн хүрээтэй ухагдахуун бөгөөд эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус гэж хуваагдана. Эд хөрөнгийн гэм хор гэдэгт үнэлгээний хэлбэр бүхий эрх зүйн зөрчлийн материаллаг /эдийн засгийн/ үр дагаврыг ойлгоно. Эд хөрөнгийн гэм хорын мөнгөн үнэлгээг хохирол гэж нэрлэнэ” гэжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах, хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйгээс учирсан гэм хорыг шийдвэрлэхэд хуулийг нэг мөр ойлгож, оновчтой зөв хэрэглэх нь чухал.

Гэм хор учруулснаас үүссэн маргаантай хэргийг шийдвэрлэсэн байдлаар нь :

Эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэг, хариуцлага

Эрүүл мэндэд гэм хор учруулснаас үүсэх үүрэг, хариуцлага

Үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэг, хариуцлага

Эдийн бус гэм хор учруулснаас үүссэн үүрэг хариуцлага гэж хэд хэд ангилах ба гэм хор учруулсан үндэслэлээсээ шалтгаалан Иргэний хуулийн ямар зохицуулалтыг хэрхэн хэрэглэх явдал ялгаатай байна.

Нэг. Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэг

Бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан хэрэг сүүлийн 3 жилд шийдвэрлэгдсэн гэм хор учруулсан нийт хэргийн 60-75 хувийг эзэлж байна. Судалгаанд хамрагдсан хугацаанд нийт 2 449 хэрэг хянан шийдвэрлэгдсэний 861 буюу 35.2% нь орон нутгийн, 1558 буюу 64.8% нь дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн хэрэг байна. 2012 онд эд хөрөнгийн хохирол нэхэмжилсэн хэрэг хамгийн өндөр буюу 70.6% -д хүрч байсан байна. Үүнийг хүснэгтээр үзүүлбэл:

             

Шүүх

2011 он

2012 он

2013 он

Нийт

 
 

Хэрэг

Хувь

Хэрэг

Хувь

Хэрэг

Хувь

Хэрэг

Дундаж

Архангай

11

34.4

9

56.3

12

57.1

32

11

Баян-Өлгий

15

29.4

16

50.0

17

54.8

48

16

Баянхонгор

15

65.2

4

100.0

5

50.0

24

8

Булган

6

46.2

6

50.0

1

12.5

13

4

Говь-Алтай

6

75.0

4

40.0

5

55.6

15

5

Говьсүмбэр

10

71.4

9

75.0

7

53.8

26

9

Дархан-Уул

14

48.3

28

60.9

24

68.6

66

22

Дорнод

17

60.7

25

59.5

39

63.9

81

27

Дорноговь

14

48.3

13

56.5

25

62.5

52

17

Дундговь

5

38.5

11

91.7

7

50.0

23

8

Завхан

13

68.4

11

61.1

7

53.8

31

10

Орхон

32

57.1

41

74.5

35

61.4

108

36

Өвөрхангай

12

32.4

10

41.7

6

28.6

28

9

Өмнөговь

6

30.0

10

40.0

18

47.4

34

11

Сүхбаатар

2

50.0

1

50.0

8

72.7

11

4

Сэлэнгэ

44

84.6

33

78.6

17

58.6

94

31

Төв

13

61.9

11

61.1

8

42.1

32

11

Увс

11

61.1

22

75.9

11

52.4

44

15

Ховд

20

71.4

8

33.3

14

51.9

42

14

Хөвсгөл

11

64.7

10

71.4

4

40.0

25

8

Хэнтий

8

53.3

13

76.5

11

68.8

32

11

Орон нутаг

285

54.1

295

61.8

281

55.8

861

287

Нийслэл

447

68.0

645

75.4

496

64.0

1588

529

ДҮН

732

61.8

940

70.6

777

60.8

2449

816

Сүүлийн 3 жилийн хугацаанд бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсныг шийдвэрлэсэн хэрэг, маргаан 2011 онд 51 буюу нийт хэргийн 56%-ийг эзэлж байсан бол 2012 онд 61 буюу 59% болж, 2013 онд 56 буюу 64% болтлоо өссөн байна.

Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанд хариуцлага ногдуулахад юуны өмнө гэм хор учруулагчийн гэм буруу байгаа эсэх, гэм буруу нь учирсан гэм хортой шалтгаант холбоотой эсэхийг тогтоох нь чухал болно.

Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үр дагавар, хариуцлагын асуудлыг шийдвэрлэхэд шүүхүүд гол төлөв Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлийг давхар баримталдаг нь хэдийгээр буруу биш боловч гэм хор учирсан шалтгаан, үндэслэлээс хамааран Иргэний хуулийн тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл, эрх зүйн тохиолдлыг тухайлан зохицуулсан хуулийн заалт байгаа бол нийтлэг шинжтэй зохицуулалтыг баримтлах шаардлагагүй, харин нарийвчилсан зохицуулалт байхгүй нөхцөлд нийтлэг шинжтэй эрх зүйн хэм хэмжээнд үндэслэн шийдвэр гаргах нь иргэний эрх зүй дэх хууль хэрэглээний зарчимд нийцнэ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. дэх заалт нь бусдад гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах нийтлэг үүргийг, харин мөн хуулийн 510 дугаар зүйлд бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хор, хохирлыг хэрхэн арилгах ерөнхий арга замыг тус тус тодорхойлон заажээ.

Судалгаанд хамрагдсан, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан нийт хэргийн дийлэнх хувийг тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдад гэм хор учруулсан үйл баримтаас үүссэн эрх зүйн маргаан эзэлж байна. Энэ төрлийн хэргийг шүүх  шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг нэг мөр ойлгоогүй тохиолдол байна.

Тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдад гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1. дэх заалтыг, 499 дүгээр зүйлийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэснээр гэм хорыг арилгах үүргийн эрх зүйн үндэслэл тодорхой, ойлгомжтой болно.

Тухайлбал: Иргэн А тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс Б-ын автомашинтай мөргөлдөж улмаар түүний автомашинд 1 сая төгрөгийн гэм хор учруулсан байна. Б-д учирсан гэм хорыг хэн, хэрхэн хариуцах асуудал нэхэмжлэгч хэнээс өөрт учирсан хохирлоо нэхэмжлэхээс шалтгаалах боловч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д заасан гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгах үүргийг хүлээх ерөнхий зарчим тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад бусдад гэм хор учруулсан тохиолдолд ч адил хамаарна. Гэхдээ тээврийн хэрэгслийг ашиглаж, бусдад гэм хор учруулсан этгээд, тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нь өөр этгээд байх тохиолдол цөөнгүй байдаг ба тээврийн хэрэгсэл ашиглагч, эзэмшигч, өмчлөгч хэн болох, гэм хор учирсан тал хэнд холбогдуулан шаардлага гаргаж байгаагаас хамааран шаардлагын эрх зүйн үндэслэлийг Иргэний хуулийн өөр өөр заалт тодорхойлно. Жишээл нь:

а/ А-ийн жолоодож явсан автомашин өөрийнх нь эзэмшлийнх байна. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 499 дүгэр зүйлийн 1., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар А хохирлыг бүрэн хариуцна.

б/ А-ийн жолоодож явсан автомашин иргэн Д-ийнх, Б нь Д-ээс өөрт учирсан хохирлоо нэхэмжилсэн гэж үзье. Энэ тохиолдолд юуны өмнө жолооч А автомашиныг эзэмшигч Д-ийн зөвшөөрөлтэй авч явж байсан эсэхийг тогтооно. Ингээд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4.-т зааснаар эзэмшигчийн зөвшөөрөлтэй ашиглаж байсан нь тогтоогдвол Д нь Б-д учирсан гэм хорыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1., 499 дүгээр зүйлийн 499.4.-т зааснаар Б-ийн өмнө хариуцлага хүлээнэ.Шүүх дээрх тохиолдолд гол төлөв Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг 510 дугаар зүйлтэй давхар хэрэглэж, хохирол төлөх үндэслэл болсон гол заалтаа орхигдуулж байна.

в/ Иргэн А жолооч ажилтай, тэрээр ажил үүргээ гүйцэтгэж явсан гэж үзье. Энэ тохиолдолд жолооч А ажил үүргээ гүйцэтгэж явахдаа бусдад гэм хор учруулсан, нэхэмжлэгч ажил олгогч байгууллагаас өөрт учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1., 499 дүгээр зүйлийн 499.1 дэх заалтаас гадна хуулийн 498 дугаар зүйлийн 498.1. дэх заалтад үндэслэгдсэн байвал зохино.

Шүүх энэ төрлийн маргааныг шийдвэрлэхдээ  гол төлөв Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх заалтыг дангаар, 510 дугаар зүйлтэй хамт давхар баримталж байгаа ч хохирлыг төлөх болсон үндэслэл нь шийдвэр, магадлалд тодорхой бус үлдэх тохиолдол гарч байна. Тухайн маргааныг шийдвэрлэхэд илүү нарийвчилсан зохицуулалттай заалт байгаа бол уг заалтыг баримтлах нь хууль хэрэглээний хувьд оновчтой юм. Түүнчлэн автомашин эзэмшигч иргэн, хуулийн этгээд зэрэг бусдын учруулсан гэм хорыг хариуцан арилгасан этгээд өөрт учирсан хохирлоо хуульд заасан үндэслэл журмын дагуу буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг шийдвэр, магадлалд тусгаж байх нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйл нь тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг хариуцан арилгах нарийвчилсан зохицуулалттай, заавал баримтлах заалт бол хохирлыг гаргуулах, гэм хорыг арилгах арга, хэлбэр, хэмжээг тодорхойлсон мөн хуулийн 510 дугаар зүйлийн зохицуулалт тухайн тохиолдолд ерөнхий шинжтэй зохицуулалт болно.

Илүү нарийвчилсан зохицуулалттай хуулийн заалт байхгүй тохиолдолд гэм хор учруулсан буруутай этгээд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д заасныг үндэслэн хариуцлага хүлээнэ.

Хоёр. Эрүүл мэндэд гэм хор учруулснаас үүсэх үүрэг

Судалгаанд хамрагдсан хугацаанд бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсныг арилгуулах тухай 649 хэрэг шийдвэрлэсэн нь нийт шийдвэрлэгдсэн хэргийн 17%-ийг эзэлж байна. Үүнээс орон нутагт 340 хэрэг буюу 52%, нийслэлд 309 хэрэг буюу 48%-ийг шийдвэрлэсэн байна.

 

2011 он

2012 он

2013 он

Нийт

 

Шүүх

   
           

Хэрэг

Дундаж

 

Хэрэг

Хувь

Хэрэг

Хувь

Хэрэг

Хувь

   

Архангай

7

21.9

1

6.3

3

14.3

11

4

Баян-Өлгий

2

3.9

4

12.5

4

12.9

10

3

Баянхонгор

6

26.1

 

0.0

2

20.0

8

3

Булган

1

7.7

2

16.7

2

25.0

5

2

Говь-Алтай

2

25.0

6

60.0

3

33.3

11

4

Говьсүмбэр

1

7.1

2

16.7

6

46.2

9

3

Дархан-Уул

10

34.5

12

26.1

5

14.3

27

9

Дорнод

4

14.3

9

21.4

13

21.3

26

9

Дорноговь

8

27.6

5

21.7

9

22.5

22

7

Дундговь

2

15.4

1

8.3

6

42.9

9

3

Завхан

1

5.3

4

22.2

4

30.8

9

3

Орхон

12

21.4

11

20.0

17

29.8

40

13

Өвөрхангай

15

40.5

10

41.7

11

52.4

36

12

Өмнөговь

8

40.0

8

32.0

11

28.9

27

9

Сүхбаатар

0

0.0

 

0.0

1

9.1

1

0

Сэлэнгэ

5

9.6

7

16.7

8

27.6

20

7

Төв

4

19.0

4

22.2

8

42.1

16

5

Увс

4

22.2

6

20.7

5

23.8

15

5

Ховд

7

25.0

10

41.7

4

14.8

21

7

Хөвсгөл

5

29.4

1

7.1

3

30.0

9

3

Хэнтий

3

20.0

2

11.8

3

18.8

8

3

Орон нутаг

107

20.3

105

22.0

128

25.4

340

113

Нийслэл

84

12.8

100

11.7

125

16.1

309

103

ДҮН

191

16.1

205

15.4

253

19.8

649

216

Судалгаанаас үзэхэд бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан хэрэг сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байна.

Үүнээс гэрээний бус үүргээс бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан маргаантай хэрэг 2011 онд 13, 2012 онд 17, 2013 онд 16 тус тус шийдвэрлэгдсэн нь энэ төрлийн нийт шийдвэрлэгдсэн хэргийн 7%-ийг эзэлж байна.

Энэ төрлийн хэрэгт гэмт хэргийн улмаас бусдын амь нас хохирсны улмаас учирсан гэм хорыг нэхэмжилсэн хэрэг нилээдгүй байх ба бусад нь гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэндэд хохирол учирсан гэм хорыг нэхэмжилжээ.

Иргэний Хуулийн 228, 229 дүгээр зүйлийн холбогдох заалт нь хохирлыг арилгах ерөнхий зохицуулалт тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нэхэмжлэлийг хангах болсон үндэслэл хуулийн дээрх заалттай хэрхэн нийцэж байгаа талаар шийдвэрт тодорхой зааж байвал зохино.

Шүүх тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгахдаа Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн холбогдох заалтыг хэрэглэхгүй дан ганц 505, 508 дугаар зүйл заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэж байна.

Түүнчлэн ажил үүргээ гүйцэтгэж яваад бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан нэхэмжлэлд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийг оновчтой зөв хэрэглэх шаардлагатай юм.

Мөн гэмт хэргийн улмаас бусдын амь насыг хохироосноос учруулсан гэм хорыг арилгуулахыг хүссэн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэгт хэрэгсэхгүй болгосон сэтгэл санааны хохирлыг нөхөн гаргуулж байна. Энэ талаар Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хуулийн зарим зүйл заалтыг эрүү, иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухай” №15 дугаар тогтоолд тодорхой заасныг анхаарах нь зүйтэй.

Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учирснаас үүссэн хохирлыг шийдвэрлэхдээ гол төлөв Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-ийг 505, 508 дугаар зүйлтэй хамт хэрэглэж байгаа нь  хууль хэрэглээний хувьд буруу биш боловч гэм хор учруулсан үндэслэлийг шийдвэртээ тодорхой тусгаж байх нь чухал болно.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. дэх заалт нь бусдад гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй талаар заасан үндсэн зохицуулалт бол хуулийн 505, 508 дугаар зүйлүүдэд хохиролд тооцох нөхцөл, хохирлыг арилгах хэмжээг зохицуулсан байдаг.

Эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирлыг хамт нэхэмжилсэн тохиолдолд шүүх эдгээр хохирлын талаар тус тусад нь дүгнэлт хийж байгаа боловч шийдвэрийн тогтоох хэсэгт шаардлагыг хангах, хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэж буй хуулийн зүйл, заалтыг хамтад нь баримтлах, хохирлыг зааглан ялгалгүй нийт нийлбэр дүнгийн хэмжээгээр бичсэнээс шийдвэр тодорхой бус, ойлгомжгүй болох дутагдал түгээмэл байна. Нэхэмжлэлийг хангаж, эсхүл хэрэгсэхгүй болгож буй үндэслэлийг ялган зааглах, шийдвэрийн тогтоох хэсэгт тодорхой тусгаж байх шаардлагатай.

Эрүүл мэндэд гэм хор учирсантай холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ажилгүй байсан хугацааны орлого, эм тарианы болон эмнэлэгт хэвтсэн, сувилалд сувилуулсан зэрэг бусад зардлыг нэхэмжилснийг шүүх Иргэний хуулийн 510 дугаар зүйлийг баримтлан шийдвэрлэж байгаа нь буруу юм.

Нэхэмжлэгч юунд гэм хор учирснаас гарсан зардлыг нэхэмжилж байгаагаас шалтгаалан Иргэний хуулийн 510, 505 дугаар зүйлийг баримталж байгааг шүүх шийдвэртээ ялгаж өгөх шаардлагатай юм.

Хохирогч нас барснаас учирсан сэтгэл санааны хохиролд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийг баримтлан хохирол гаргаж байгааг шүүхүүд анхаарч хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх хэрэгтэй. Нөгөө талаар гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааны маргаанд гэм хор учруулагчийн үйлдэл, үр дагавар, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо байгаа эсэхийг нарийвчлан тогтоолгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх дутагдал цөөнгүй гарч байна.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3.-т заасан гэм хор учруулсны төлбөрийг тооцохдоо “тэжээгчээ алдсаны тэтгэвэр” гэдэгт Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан тэтгэврийг ойлговол зохино.

Гурав. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгасан байдлын талаар:

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах тухай нэхэмжлэлтэй маргаан сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар 2011 онд 1, 2012 онд 3, 2013 онд 2 хэрэг тус тус шийдвэрлэгдсэн байна.

Энэ талаар “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгах тухай Эрүүгийн байцаан шийтгэх болон Иргэний хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №45 дугаартай тогтоол гарсан тул хэрэг хянан шийдвэрлэхдээ анхаарч ажиллавал зохино.

Эрүүгийн байцан шийтгэх хуулийн 44 дүгээр бүлэгт заасан хохирлыг арилгах нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар бүлэгт заасан онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдэх талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 397 дугаар зүйлийн 397.1.-д заасан байтал зарим шүүх ердийн журмаар шийдвэрлэх хэрэгтэй адилтгаж, хүсэлтэд дурдсан прокурор, цагдаагийн байгууллагыг хариуцагчаар оролцуулан, шүүх бүрэлдэхүүнтэйгээр хэргийг шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болохыг цаашид анхаарах нь зүйтэй.

Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2.1.-д заасан баривчлагдсан, цагдан хоригдсон этгээдэд учирсан хохирлыг арилгахдаа баривчлагдсан, цагдан хоригдсон хоногийг мөн хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.1.-д заасныг үндэслэн ажиллаж байсан бол хууль бус ажиллагааны улмаас иргэний аваагүй дундаж цалин хөлстэй дүйцүүлэн, ажил эрхэлдэггүй байсан бол тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэг сарын хугацааг тооцож, үүнийг нэг өдөрт шилжүүлэн бодох журмаар цагдан хоригдсон хоногийн нөхөн төлбөрийг тооцож олгох учиртайг анхаарах шаардлагатай. Ихэнх тохиолдолд сарын хөдөлмөрийн хөлсийг 30 хоногт хувааж, нэг өдрийн хөдөлмөрийн хөлсний хэмжээг тооцож байгаа нь хүсэлт гаргагчийн эрх ашигт хохиролтой болохыг анхаарах нь зүйтэй. Иймд нэг өдрийн хөдөлмөрийн хөлсийг сарын 30 хоногт биш, харин нэг сард ногдох ажлын 21.5 хоногт хувааж тооцож гаргах нь хуульд нийцэх юм.

Хүсэлт гаргагч эрүүгийн хэрэгт шалгагдах хугацаанд сэтгэл санаагаар хохирсон гэж сэтгэл санааны хохирол нэхэмжилснийг шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 391 дүгээр зүйлийн 391.2.-т заасныг үндэслэн хангаж байгаа нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2.-т заасан “гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэсэн заалтыг зөрчиж байна.

Энэ төрлийн хэргийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх учир шүүгч гуравдагч этгээдийг татан оролцуулах, нотлох баримтын бүрдэл, тэдгээрийн үнэлгээ зэрэгт санаачлагтай хандах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.-д заасан шаардлагад нийцнэ.

Өөрөөр хэлбэл, тухайн этгээд хүсэлт гаргах эрхтэй этгээд мөн эсэхийг тогтоох, хүсэлтийн агуулгыг зөв тодорхойлох, шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт нь хангалтгүй байна гэж үзвэл шаардлагатай баримтыг хүсэлт гаргагч болон бусад этгээдээс гаргуулах, цагдан хоригдсон нийт хоног нотлогдсон эсэх, хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.1., 208.1.1., 208.1.2.-т зааснаар хэрэгсэхгүй болгосон эсэх, холбогдсон этгээд хэрэгт шалгагдахаас өмнө ажил эрхэлж байсан эсэх, байсан бол хаана, ямар цалин хөлстэй ажил эрхэлж байсан, хэрэгт шалгагдсанаас болж ажлаас чөлөөлөгдсөн эсэх, энэ нь нотлогдсон эсэх, өвчин туссан бол холбогдох эмнэлгийн магадлагаа, групп тогтоосон бол комиссын шийдвэр зэрэг  баримтыг бүрдүүлсний дараа хэргийг шийдвэрлэх нь зөв гэж үзнэ.

Урьд ажиллаж, цалин хөлс авч байсан нь албан ёсны нотлох баримтаар нотлогдсон байвал зохино. Өөрөөр хэлбэл, цалингийн талаарх байгууллагын тодорхойлолт нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын лавлагаа зэргээр давхар нотолж байгаа эсэхийг тогтоож, шаардлагатай гэж үзвэл нягтлан лавлаж, шалгаж байх нь чухал байна.

Гэм хор учирсан этгээд хувиараа хөдөлмөр эрхэлж орлого олж байсан бол хүн амын орлогын албан татвар төлж байсан эсэхийг шалгаж тогтоох, үүнтэй холбогдох баримтыг хүсэлт гаргагчаас гаргуулахыг шаардах боломжтой юм.

Дөрөв. Эдийн бус гэм хорын хохирлыг арилгасан байдлын талаар

Сүүлийн 3 жилийн хугацаанд гэрээний бус харилцаанаас үүссэн эдийн бус гэм хорыг арилгуулах нэхэмжлэлтэй 246 хэрэг улсын хэмжээнд шийдвэрлэгдсэн байгаа нь гэм хор учруулснаас үүссэн хэргийн 6.2-9.8 хувийг эзэлж байна. Эдийн бус гэм хор арилгуулахыг хүссэн хэрэг 2013 онд урьд онтой харьцуулахад 2.8-5% өссөн үзүүлэлттэй байна. Үүнийг хүснэгтээр үзүүлбэл:

 

2011 он

2012 он

2013 он

Нийт

 
   
               
 

Хэрэг

Хувь

Хэрэг

Хувь

Хэрэг

Хувь

Хэрэг

Дундаж

Архангай

3

9.4

 

0.0

0

0

3

1

Баян-Өлгий

2

3.9

3

9.4

1

3.2

6

2

Баянхонгор

2

8.7

 

0.0

3

30.0

5

2

Булган

4

30.8

2

16.7

3

37.5

9

3

Говь-Алтай

0

0.0

 

0.0

1

11.1

1

0

Говьсүмбэр

0

0.0

1

8.3

0

0.0

1

0

Дархан-Уул

1

3.4

1

2.2

1

2.9

3

1

Дорнод

3

10.7

3

7.1

4

6.6

10

3

Дорноговь

0

0.0

 

0.0

1

2.5

1

0

 
                 

Дундговь

6

46.2

 

0.0

1

7.1

7

2

Завхан

0

0.0

1

5.6

0

0.0

1

0

Орхон

3

5.4

2

3.6

4

7.0

9

3

Өвөрхангай

2

5.4

2

8.3

2

9.5

6

2

Өмнөговь

0

0.0

 

0.0

2

5.3

2

1

Сүхбаатар

2

50.0

1

50.0

2

18.2

5

2

Сэлэнгэ

0

0.0

1

2.4

3

10.3

4

1

Төв

0

0.0

 

0.0

0

0.0

0

0

Увс

1

5.6

 

0.0

4

19.0

5

2

Ховд

1

3.6

1

4.2

4

14.8

6

2

Хөвсгөл

1

5.9

3

21.4

3

30.0

7

2

Хэнтий

2

13.3

2

11.8

2

12.5

6

2

Орон нутаг

33

6.3

23

4.8

41

8.1

97

32

Нийслэл

41

6.2

32

3.7

76

9.8

149

50

ДҮН

74

6.3

55

4.1

117

9.1

246

82

Үүнээс хяналтын журмаар 2011 онд 11 хэрэг, 2012 онд 8, 2013 онд 7 хэрэг тус тус хянагдсанаас дээрх онуудад тус тус 1 хэргийн шийдвэр, магадлал хүчингүй болж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Шалтгааныг нь судалвал : хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хууль хэрэглээний алдаа гаргасан гэх үндэслэлээр шийдвэр магадлалыг хүчингүй болгожээ. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүйгээс хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсч, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан тохиолдол цөөнгүй гарчээ.

Эдийн бус гэм хорын хохирлыг нэхэмжилсэн хэргийн дийлэнх хувийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэх нэхэмжлэл эзэлж байна. Хэвлэл, мэдээллийн хэрэгслийг ашиглан мэдээлэл өгсний улмаас хувь хүн байгууллагаар өөрт учирсан хохирлоо арилгуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг шүүх анхаарч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж байх шаардлагатай байна.

Энэ төрлийн хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч нь нэхэмжлэгчийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд заасан ямар хэлбэрээр гутаасан, энэ нь ямар хор уршигт хүргэсэн, тэдгээрийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэх нь тогтоогдсон байвал зохино.

Тав. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих

Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн харилцааны маргаантай хэрэг сүүлийн 3 жилд 444 шийдвэрлэгдсэн байгаагаас үзвэл жилд дунджаар 148 хэрэг шийдвэрлэгдсэн гэж үзэхээр байна.

Судалгаанаас үзэхэд сүүлийн жилүүдэд дээрх төрлийн маргаан буурсан үзүүлэлттэй харагдаж байна. Үүнийг хүснэгтээр үзүүлбэл:

 

2011 он

2012 он

2013 он

Нийт

 

Шүүх

   
               
 

Хэрэг

Хувь

Хэрэг

Хувь

Хэрэг

Хувь

Хэрэг

Дундаж

Архангай

11

34.4

6

37.5

4

19.0

21

7

Баян-Өлгий

32

62.7

9

28.1

16

51.6

57

19

Баянхонгор

0

0.0

 

0.0

0

0.0

0

0

Булган

2

15.4

2

16.7

0

0.0

4

1

Говь-Алтай

0

0.0

 

0.0

0

0.0

0

0

Говьсүмбэр

3

21.4

 

0.0

1

7.7

4

1

Дархан-Уул

4

13.8

5

10.9

4

11.4

13

4

Дорнод

4

14.3

5

11.9

4

6.6

13

4

Дорноговь

7

24.1

5

21.7

2

5.0

14

5

Дундговь

0

0.0

 

0.0

0

0.0

0

0

Завхан

5

26.3

2

11.1

1

7.7

8

3

Орхон

9

16.1

1

1.8

3

5.3

13

4

Өвөрхангай

8

21.6

2

8.3

1

4.8

11

4

Өмнөговь

6

30.0

7

28.0

4

10.5

17

6

Сүхбаатар

0

0.0

 

0.0

0

0.0

0

0

Сэлэнгэ

3

5.8

1

2.4

0

0.0

4

1

Төв

4

19.0

3

16.7

0

0.0

7

2

Увс

2

11.1

1

3.4

2

9.5

5

2

Ховд

0

0.0

5

20.8

0

0.0

5

2

Хөвсгөл

0

0.0

 

0.0

0

0.0

0

0

Хэнтий

2

13.3

 

0.0

0

0.0

2

1

Орон нутаг

102

19.4

54

11.3

42

8.3

198

66

Нийслэл

85

12.9

78

9.1

83

10.7

246

82

ДҮН

187

15.8

132

9.9

125

9.8

444

148

Нийт шийдвэрлэгдсэн хэргээс хяналтын шатны шүүх хуралдаанаар 2011 онд 16, 2012 онд 18, 2013 онд 9 хэрэг тус тус шийдвэрлэгдсэн ба эдгээр нь Иргэний хуулиар шийдвэрлэгдсэн гэрээний бус үүргийн харилцаанаас үүссэн хэргийн дунджаар 15%-ийг эзэлж байна. Эдгээр хэргээс 2012 онд 2 хэрэг, 2012 онд 1 хэрэг, 2013 онд 4 хэргийн шийдвэр, магадлал тус тус хүчингүй болжээ. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүй гэх шалтгаанаар шийдвэр, магадлал хүчингүй болжээ.

Гэрээний бус харилцаанаас гэм хор учруулснаас үүсэх харилцааны бас нэг төрөл нь бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэснээс учирсан хохиролтой холбоотой маргаан ба энэ төрлийн хэрэг судалгааны хугацаанд шийдвэрлэгдээгүй байна.

Гэрээний бус үүргээс үүсэх үүрэг, хариуцлагатай холбоотой нэхэмжлэл, хүсэлтийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж, маргааны зүйлийг онцлон анхаарч, холбогдох зөвлөмж, тогтоолыг анхааран судлах нь зүйтэй.

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМ