2015 оны 06 сарын 02

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2007 оны 5 дугаар сарын 14-ний өдөр               Дугаар 24                                            Улаанбаатар хот

 

ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН 10 ДУГААР ЗҮЙЛИЙН 10.7 ДАХЬ

ХЭСГИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсгийн зарим заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д заасан “…орон нутгийн байгууллага…” гэдэгт хуулиар эрх олгосны дагуу мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, хилийн мэргэжлийн хяналтын алба тус тус хамаарна.

 2. Мөн зүйл, хэсэгт заасан “…орон нутаг дахь улсын ахлах байцаагч…” гэж аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, хилийн мэргэжлийн хяналтын албаны даргыг хэлнэ.

3. Мөн зүйл, хэсэгт заасан “…орон нутгийн байгууллагын улсын байцаагч…” гэдэгт зөвхөн тухайн аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчийг ойлгоно.

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  С.БАТДЭЛГЭР

            ШҮҮГЧ                                                                       П.ЦЭЦГЭЭ