2015 оны 06 сарын 02

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

 

2007 оны 3 дугаар сарын 12-ны өдөр                                  Дугаар 12                                  Улаанбаатар хот

 

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН

ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

          Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

          1. Хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан “Монгол Улсад оршин суух байртай” гэдгийг Монгол Улсад байнга оршин суугч нь  Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга амьдрах өөрийн өмчлөлийн болон хууль ёсны эзэмшлийн орон байртай байхыг хэлнэ.

         2. Хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан “Тогтмол бус үйл ажиллагаа …” гэдэгт тухайн хувь хүний хууль буюу гэрээгээр байнга эрхлэх албан үүрэгтэй нь холбоогүй, орлогын тогтмол эх үүсвэр болдоггүй ажил, үйлчилгээг хамааруулна.

         3. Хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-т заасан “… анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад … “ гэдгийг энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр буюу 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш зөвхөн нэг удаа хувьдаа орон сууцны барилга барьсан, эсхүл худалдаж авсны аль нэгийг гэж ойлгоно.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   С.БАТДЭЛГЭР

                 ШҮҮГЧ                                   Д.ПУНЦАГ