2015 оны 06 сарын 02

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр               Дугаар 12                                     Улаанбаатар хот 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Д.Тунгалаг,  Л.Бямбаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Монголын Ногоон намын дүрэмд өөрчлөлт оруулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Бямбаагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Монголын Ногоон Нам (МНН)-ыг төлөөлж С.Маам, Б.Наранбаатар, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баасанхүү, нарийн бичгийн дарга М.Баясгалан нар оролцов.

Монголын Ногоон намын дарга С.Маам, Д.Батбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар нар Улсын Дээд шүүхэд гаргасан өргөдөлдөө: Монголын Ногоон Намын хэсэг гишүүдийн саналаар МНН-д үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас 2011 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “Намаа аврах хөдөлгөөн”-ийг байгуулсан билээ. Тус хөдөлгөөний 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хуралдсан хурлаар намын их хурлыг 2011 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хуралдуулах шийдвэр гарч уг шийдвэрийн дагуу улс төрийн намуудын тухай хуулийн 13.1. заалт болон МНН-дүрмийн 3.2.1. дэх заалтыг үндэслэн Улаанбаатар хотод ЭМЯ-ны Эрүүл мэндийн сургалтын хурлын танхимд хуралдуулсан. “Намаа аврах хөдөлгөөн”-ний 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хурлын шийдвэрийн дагуу тус ээлжит Их хурлын бэлтгэл ажлыг “Намаа аврах хөдөлгөөн” хангасан бөгөөд Их хуралд оролцуулахаар 114 гишүүд мандат олгосноос 112  гишүүн оролцсон. МНН-ын 2011 оны 08 дугаар сарын 28-ны ээлжит Их хурлаас тогтоол шийдвэрүүд гарч, МНН-ын дүрэмд өөрчлөлт оруулсан ба Улсын Дээд шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 05-ны тогтоолд заасан зөрчлүүдийг арилгасан. Мөн намын дүрмийн өөрчлөлтийн дагуу МНН-ын шинэ удирдлагыг Улс төрийн намын тухай хуулийн дагуу нууц санал хураалтаар сонгосон. МНН-ын 2011 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит Их хурлаас өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу намын шинэ удирдлага Улсын Дээд шүүхэд хандан, тус Их хурлын материалыг холбогдох бичиг баримтын хамт хүргүүлж байна. Иймд материалыг хянан үзэж, дүрмийн өөрчлөлтийг бүртгэн авахыг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Монголын Ногоон нам шүүхэд гаргасан хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн Монголын Ногоон намын ээлжит Их хурлын материалыг хүргүүлж, намын дүрэмд өөрчлөлт оруулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай 2011 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн албан бичиг, Монголын Ногоон намын 2011 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит Их хурлын баримт бичиг, тогтоол, шийдвэр болон холбогдох материалын жагсаалт, 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн МНН-ын “Намаа аврах хөдөлгөөн”-ийн зөвлөлийн хурлын тэмдэглэл, МНН-ын ээлжит Их хурлыг 2011 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хуралдуулах тухай “Намаа аврах хөдөлгөөн”-ийн зөвлөлийн 2011 оны 07 сарын 07-ны өдрийн хурлын 01 тоот тогтоол, МНН-ын ээлжит Их хурлын бэлтгэл ажлыг “Намаа аврах хөдөлгөөн” хариуцах тухай “Намаа аврах хөдөлгөөн”-ийн зөвлөлийн 2011 оны 07 сарын 07-ны өдрийн хурлын 02 тоот тогтоол, “Намаа аврах хөдөлгөөн”-өөс гарах аливаа албан бичигт МНН-ын Улаанбаатар хотын салбар зөвлөлийн тамга тэмдгийг хэрэглэх тухай “Намаа аврах хөдөлгөөн”-ийн зөвлөлийн 2011 оны 07 сарын 07-ны өдрийн хурлын 03 тоот тогтоол, Их хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай МНН-ын 2011 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит Их хурлын тэргүүлэгчдийн 01 тоот тогтоол, Тооллогын комисс байгуулах тухай МНН-ын 2011 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит Их хурлын 02 тоот тогтоол, МНН-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжих тухай МНН-ын 2011 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит Их хурлын 03 тоот тогтоол, Редакцийн комисс байгуулах тухай МНН-ын 2011 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит Их хурлын 04 тоот тогтоол, МНН-ын дотоод гадаад асуудал хариуцсан дарга нарыг сонгуульт ажлаас нь чөлөөлөх тухай МНН-ын 2011 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит Их хурлын 05 тоот тогтоол, МНН-ын нэр бүхий 25 гишүүнийг намаас хасах тухай МНН-ын 2011 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит Их хурлын 05 тоот тогтоол, МНН-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай МНН-ын 2011 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит Их хурлын 07 тоот тогтоол, МНН-ын дарга нарыг батлах тухай МНН-ын 2011 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит Их хурлын 08 тоот тогтоол, МНН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох тухай МНН-ын 2011 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит Их хурлын 09 тоот тогтоол, МНН-ын Дүрэм ёс зүйн хороог байгуулах тухай МНН-ын 2011 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит Их хурлын 10 тоот тогтоол, МНН-ын Бага хурлыг байгуулах тухай МНН-ын 2011 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит Их хурлын 11 тоот тогтоол, Уриалга гаргах тухай МНН-ын 2011 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит Их хурлын 12 тоот тогтоол, 2007 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн МНН-ын 6-р Их хурлаар баталсан МНН-ын дүрэм, 2011 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн МНН-ын ээлжит Их хурлаар шинэчлэн баталсан МНН-ын дүрэм, МНН-ын 2011 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит Их хурал зохион байгуулах мандатын комиссын тайлан илтгэл, МНН-ын 2011 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит Их хуралд ирсэн төлөөлөгчдийн нэрс, МНН-ын 2011 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит Их хурлын тэмдэглэл, МНН-ын Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, МНН-ын Өвөрхангай аймгийн салбар зөвлөлийн хурлын тэмдэглэл болон албан бичиг, “Намаа аврах хөдөлгөөн”-д ирүүлсэн хүсэлт, нийт 24 хүсэлт, МНН-ын бэлгэдэл, тугны тайлал, МНН-ын даргыг болон ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох сонгуулийн тооллогын комиссын мэдээ, МНН-ын 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 3/01 тоот мэдэгдэл, МНН-ын 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2/01 тоот өмгөөлөгчөөр О.Баасанхүүд төлөөлөл олгосон мэдэгдэл, МНН-ын 95 гишүүний өргөдөл, орон нутгийн салбар зөвлөлийн 11 албан бичиг, МНН-ын 2011 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Их хурлын материалыг CD буулгасан хувилбар, МНН-ын 2011 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит Их хурлын мандат 1 ширхэг, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт болон шүүх хуралдаанд МНН-аас Улсын Дээд шүүхэд 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр залруулга хийх тухай 2/1 тоот албан бичиг зэргийг судлан шинжилсний дүнд  Монголын Ногоон намын ээлжит Их хурал 2011 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж, намын дүрэмдээ өөрчлөлт оруулсан гэж үзэхээр байна.

Монголын Ногоон намын дүрэмд оруулсан өөрчлөлтүүд нь Монгол Улсын Үндсэн хууль, Улс Төрийн Намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, намын дүрэм, мөрийн хөтөлбөрт харшлаагүй байх тул улсын бүртгэлд бүртгэх  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монголын Ногоон намын дүрэмд 2011 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит Их хурлаар нэмэлт, өөрчлөлт, өөрчлөн найруулгыг  улсын бүртгэлд бүртгэсүгэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     Ц.АМАРСАЙХАН

                ШҮҮГЧ                                                                           Д.ТУНГАЛАГ

                                                                                                       Л.БЯМБАА